| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/08044/И |
| Дугаар | 102/ШШ2017/00007 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00007
016 оны 12 сарын 21 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00007 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 29-р байрны 310 тоотод оршин суух Олхонууд овогт Чогсомын Идэрхангайгийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Идэрхангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Идэрхангай нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Д.Сарангэрэлийг “Хиймор” кабелийн телевизийн захирал байхад нь жолооч байсан бөгөөд танилцан хамтран амьдарч эхэлсэн. Үүнээс хойш хамтран амьдарч байх хугацаанд Д.Сарангэрэл нь эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлэн гарч ирсэн, бид 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гэрлэлтээ батлуулсан боловч үзэл бодол таарахгүй гэдгийг ойлгон гэрлэлтээ цуцлуухаар шийдсэн. Д.Сарангэрэл нь Хан –Уул дүүрэгт түрээсийн байранд амьдардаг байсан бөгөөд тус дүүргийн хорооны бүртгэлээс өөрийн нэрийг хасуулж, Баянзүрх дүүрэгт бүртгүүлсэн байдаг боловч тэндээ амьдардаггүй нь тогтоогдсон. Д.Сарангэрэл бидний хооронд үр хүүхэд болон, эд хөрөнгийн маргаан байхгүй. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 30 дугаар гудамж 315 тоотод бүртгэлтэй Дамдинваанжил овогтой Сарангэрэлийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Идэрхангай нь Д.Сарангэрэлийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийгшүүхэдгаргажээ.
Д.Сарангэрэл нь гэрлэлт цуцлуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Баянзүрх дүүргийн 5-р хороо, Өлгийн 30-р гудамж 315 тоотод бүртгэлтэй боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар, шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Д.Сарангэрэл нь Баянзүрх дүүргийн 5-р хороо, Өлгийн 30-р гудамж 315 тоотод бүртгэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Д.Сарангэрэлийг эрэн сурвалжилсугай.
2. Д.Сарангэрэлийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА