| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/08043/И |
| Дугаар | 102/ШШ2017/00008 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00008
2016 оны 12 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, Элеганс таун хотхон 44-А3 тоотод байрлах “Кредит юнион монгол” хадгаламж зээлийн хоршооны хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Дугарсүрэн нь 2015 оны 3-р сарын 16-ны өдөр манай хоршоотой ТЗ-9/15 тоот зээлийн гэрээ байгуулан 2 500 000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэйгэр 12 сарын хугацаатай бичил бизнесийн зориулалтаар зээл авсан. Энэ хугацаанд үндсэн зээл төлөлт 1 166 789 төгрөг, зээлийн хүүнээс 242 401 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 5-р сараас гэрээний үүргээ биелүүлээгүй. 2016 оны 11 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Г.Дугарсүрэнг одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Кредит юнион монгол” хадгаламж зээлийн хоршоо нь Г.Дугарсүрэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийгшүүхэдгаргажээ.
Г.Дугарсүрэн нь зээлийн гэрээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 4-р гудамж 57/Б тоотод амьдарч байсан боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Г.Дугарсүрэн нь утас:88248764, эхнэр утас:88242336, Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 4-р гудамж 57/Б тоотод амьдарч байсныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Г.Дугарсүрэнг эрэн сурвалжилсугай.
2. Г.Дугарсүрэнг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
| |