Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00009

 

2016 оны 12 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00009

 

                  Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, Элеганс таун хотхон 44-А3 тоотод байрлах “Кредит юнион монгол” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, Баруун Ард Аюуш 1-р гудамжны 8 тоотод оршин суух, регистр:ЦГ61082512, Жанжаа овогт Жанчивын Нямдаваад холбогдох  3 590 235 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Кредит юнион монгол” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн 3 590 235 төгрөгийг Ж.Нямдаваа нь дараах байдлаар төлөхөөр тохиролцож байна. 2016 оны 12-р сарын 28-наас 2017 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 200 000 төгрөг, 2018 оны 1 сарын 28-ны 290 235 төгрөгийг төлөхөөр тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч “Кредит юнион монгол” хадгаламж зээлийн хоршоо нь Ж.Нямдаваад холбогдуулан 3 590 235  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ж.Нямдаваа нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 590 235  төгрөгийг 2016 оны 12-р сарын 28-наас 2017 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 200 000 төгрөг, 2018 оны 1 сарын 28-ны 290 235 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Кредит юнион монгол” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн 3 590 235 төгрөгийг, 2016 оны 12-р сарын 28-наас 2017 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 200 000 төгрөг, 2018 оны 1 сарын 28-ны 290 235 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Ж.Нямдаваагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нямдаваагаас 36 197 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Кредит юнион монгол” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА