Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00026

 

2016 оны 12 сарын 23 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00026

     Улаанбаатар хот

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-125, Техник импорт ХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 65-р байр 11 тоотод байрлах “Мэбит” ХХК-д холбогдох 49 680 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, хариуцагч Б.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Техник импорт” ХК хариуцагч “Мэбит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарцогтой дараах байдлаар тохиролцов. Нэхэмжлэгч нь 8 280 000 төгрөгөөс татгалзаж, 41 400 000 төгрөгийг нэхэмжлэхээр болсон. Хариуцагч нь үндсэн төлбөр 33 120 000 төгрөг, алдангийн 50 хувь болох 8 280 000 төгрөг нийт 41 400 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний дотор төлөхийг зөвшөөрч байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Техник импорт” ХК нь “Мэбит” ХХК-д холбогдуулан 49 680 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь 8 280 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 41 400 000  төгрөгийг хариуцагч “Мэбит” ХХК нь төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Техник импорт” ХК, хариуцагч “Мэбит” ХХК нар нь 49 680 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 41 400 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 350 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Мэбит” ХХК-аас 203 175 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА