| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07520/И |
| Дугаар | 102/ШШ2017/00031 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/00031
2016 оны 12 сарын 26 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00031 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 27-р байр, 1-р орц, 0 тоотод байрлах “Хулантай” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 27-р байр 5 тоотод оршин суух, регистр:НМ76020206, Боржигон овогт Володьяагийн Есөнжинд холбогдох 153 300 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч В.Есөнжин шүүхэд гаргасан тайлбартаа: В.Есөнжин миний бие “Хулантай” сууц өмчлөгчдийн холбооны 4,5,6,7 сарын мөнгийг төлсөн. Одоо үлдсэн төлбөрийг 1-2 сардаа багтаан бүрэн төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хулантай” сууц өмчлөгчдийн холбоо нь В.Есөнжинд холбогдуулан 153 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч В.Есөнжин нь нэхэмжлэлийн шаардлагаас 101 480 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 51 820 төгрөгийг 2017 оны 1-р сараас 2 сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хулантай” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 153 300 төгрөгөөс 101 480 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 51 820 төгрөгийг 2017 оны 1-р сараас 2–р сарын дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч В.Есөнжингийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Есөнжингээс 2625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хулантай” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА