Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/71

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

Нарийн бичгийн дарга П.Энхбат,

Улсын яллагч Ш.Батсүх,

Хохирогч Л.П хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ /ҮД: 2411/

Шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг /ҮД: 2328/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ны Ж-т холбогдох эрүүгийн 1917000880055 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 28-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, аавын хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 103-р байрны 151 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд Чингэлтэй эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн гэх Б овогт А-ны Ж /РД:АА91042812/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч А.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн 30 минутын үед Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 209/464 дугаартай километр шонгийн орчим 80- 61 УНК улсын дугаартай Shaanxi маркийн том оврын ачааны автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 /Жолооч дараах үүргийг хүлээнэ/-ийн 3.4-д “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ба хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд... Гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ эвдрэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очих, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /анхааруулах дохио ба таних тэмдэг/-ийг энэ дүрмийн 3 дугаар хавсралтанд заасан хэмжээ, өнгө загварын дагуу үйлдсэн таних тэмдгийг уг хавсралтанд дурдсан тээврийн хэрэгсэлд байрлуулж тухайн жолооч, зорчигч тээврийн хэрэгсэл тээж яваа ачааны онцлогийг хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн дүрмийн 3 дугаар хавсралт /тээврийн хэрэгслийг таних тэмдэг/ /ослын зогсолтын тэмдэг/ улаан хүрээтэй цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй, хөндий тэнцүү гурвалжин/ нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжин талын 1/10-тэй тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна” гэснийг тус тус зөрчсөний улмаас дээрх автомашины 88-61 АЧ дугаартай чиргүүлийн араас Тоёото Приус-20 маркийн 78-52 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарган жолооч Л.П амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч А.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 209/464 дугаартай километр шонгийн орчим Shaanxi маркийн 80-61 УНК дугаартай том оврын ачааны автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 /Жолооч дараах үүргийг хүлээнэ/-ийн 3.4-д “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ба хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд... Гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ эвдрэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очих, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /анхааруулах дохио ба таних тэмдэг/-ийг энэ дүрмийн 3 дугаар хавсралтанд заасан хэмжээ, өнгө загварын дагуу үйлдсэн таних тэмдгийг уг хавсралтанд дурдсан тээврийн хэрэгсэлд байрлуулж тухайн жолооч, зорчигч тээврийн хэрэгсэл тээж яваа ачааны онцлогийг хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн дүрмийн 3 дугаар хавсралт /тээврийн хэрэгслийг таних тэмдэг/ /ослын зогсолтын тэмдэг/ улаан хүрээтэй цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй, хөндий тэнцүү гурвалжин/ нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжин талын 1/10-тэй тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна” гэснийг тус тус зөрчсөний улмаас дээрх автомашины 88-61 АЧ дугаартай чиргүүлийн араас Тоёото Приус-20 маркийн 78-52 УНД дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарган жолооч буюу хохирогч Л.П амь насыг хохироосон гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 27-нд хотоос гараад Чойр луу ирж яваад хойно машин эвдэрээд 04 дүгээр сарын 29-ны орой 22 цагийн үед араас машин ирж мөргөсөн. Чойроос нэг удаа засварчин дуудаж авч үзүүлсэн. Болохгүй болохоор нь хотоос засварчин дуудаж үзүүлсэн. Дунд нь нэг удаа чирж гаргах гэж үзсэн боловч зогсоод удчихсан шөрмөс нь барьчихсан байсан учраас хөдөлгөж чадаагүй гэв.

 

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 29-ны өглөө хот руу ажлаар явсан. 18 цагийн үед залгахад орой 18 цаг өнгөрөөгөөд хотоос гарлаа гэж хэлсэн. 21 цагийн үед залгахад 18 дугаар зөрлөг лүү дөхөж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан. Шөнийн 01 цаг хүртэл залгасан. Өөр хүн утсыг нь аваад аваарт орсон талаар хэлсэн. Би ээж ах нартаа хэлээд машинтай эмнэлэг дээр ирсэн. Ирэхэд манай хүн ямар ч ухаангүй байсан. Одоогийн байдлаар гомдолтой байна гэв. 

1.3. Шүүгдэгч А.Ж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед Улаанбаатар хотоос SHAANXI маркийн 80-61 улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр 12 ширхэг хучилтын хавтан ачаад Төв аймгаар дайраад Замын-Үүд орох гээд Чойр чиглэлд явж байсан. Тэгээд тухайн өдөр 19 цагийн үед машин гэнэт зүгээр явж байгаад унтарсан. Би буцаагаад асаах гэтэл асаагүй. Тухайн өдөр би ганцаараа явж байсан болохоор Улаанбаатар хотоос эхнэр Уг дуудаж ирүүлсэн. Тухайн өдөр би машинаанаа өөрөө янзлах гэж оролдоод янзалж чадаагүй. Маргааш буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хагас сайн өдөр би машиныхаа компьютер болон асаалтын эрлээнийг тайлж аваад Чойр луу замын унаагаар орж ирээд Х гэх засварчинд үзүүлэхэд Х засварчин энэ эрлээн зүгээр юм байна гэж хэлэхээр Х гэх машин засварчин бид хоёр машин дээр маань ирээд салгаж авсан компьютер болон эрлээнийг боосон. Тэгээд Х гэх засварчин машиныг маань оношийг олж чадалгүй буцсан. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн үед Д гэх Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд том оврын машинаар ачаа зөөдөг ахтай таараад машин маань эвдэрсэн гэж хэлэхэд хоёулаа чирч холдуулъя гэж хэлээд Д ах машинаар нь чирч холдуулах гэтэл миний машин хөдлөхгүй байсан. Яагаад хөдлөхгүй вэ гэвэл ачааны машин заавал асч байж тоормосны систем хийгээ хурааж дугуйны наклад тэлэгчээ тавьж өгдөг юм, унтрааснаас хойш хийгээ хураагаагүй байснаас болж холдуулж чадаагүй. Мөн өөр машинаас хий тавьж дугуйны накладыг салгах гэтэл болохгүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос цахилгаанчин дуудаж ирүүлсэн. Уг цахилгаанчин цахилгааны утсыг хөөж үзэж байгаад машины чинь компьютер шатсан юм шиг байна гэж хэлээд асааж чадалгүй явсан. Машин маань гадаа зам дээр эвдэрснээс хойш 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл засмал замаа хагас чөлөөлсөн байдалтай 3 хоносон ба би машин дотроо эхнэр Угийн хамт хонож байсан. Анх машин эвдрээд зогссон өдөр би машиныхаа ард ослын гурвалжин тэмдэг мөн тосоолны саванд шороо хийгээд машинаасаа хойш 30 орчим метрийн зайд тавьсан байсан. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө миний тавьсан байсан тосоолны савтай шороо ослын гурвалжин тэмдгийг нэг Тоёото Клүгер шиг загвартай /гэр бүлийн жийп/ маркийн машин дээр ирээд дайрсан. Тэгээд Чойр луу яваад өгсөн. Би улсын дугаарыг нь харж чадаагүй. Тэр орой би хагарч унасан ослын гурвалжин тэмдгийг скочоор наагаад тосоолны савтай шорооны хамт тавьсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний орой 21 цаг нилээд өнгөрч байхад хойноос машин ирээд мөргөх шиг болсон. Тэгээд гараад гарахад чиргүүлний ард тал руу хөх өнгийн Т.Приус машин мөргөсөн байсан. Би эхлээд эмнэлэгт дуудлага өгөөд дараа нь цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 188-189 дүгээр хуудас/

 

1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 06 дүгээр сарын 30-ны шөнө 00 цаг 55 минутанд нөхөр П 9400.... дугаарын утас руу залгахад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч утсыг нь аваад зам тээврийн осолд орсон байна гэж байсан. Тэгээд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ах эгч нарын хамт машинтай гараад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Ирэхэд манай нөхөр аймгийн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт ухаангүй тархиндаа хүнд гэмтэл авсан гэж эмч нар хэлж байсан. Тэгээд Улаанбаатар хот ГССҮТ-с эмч нар ирж тархины хагалгаа хийсэн. Хагалгаа хийснээс хойш 2 өдрийн дараа манай нөхөр Л.П 2019 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ослын улмаас нас барсан.

...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот орж машинаа ББСБ-с өөрийн нэг дээр болгож гэрчилгээгээ шилжүүлж авна гээд явсан. Тэгээд 04 дүгээр сарын 29-ний 19 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гараад Багахангай дүүрэг өнгөрөөд явж байна гэж над руу өөрийнхөө утсаар ярьж байсан.

...Би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Ч.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед манай нөхөр Ж над руу залгаад машин эвдэрчихлээ, надад дулаан хувцас хоол дөхүүлээд өгөөч гэж байсан. Тэгээд би хоол хийгээд дулаан хувцсыг нь аваад 21 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос Чойрын чиглэлд гарсан. 2019 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад нөхөр дээрээ ирсэн. Манай нөхөр машинаа янзлах гээд Чойр болон Улаанбаатар хотоос хүн дуудуулж машинаа үзүүлж байсан. Тэгээд мөн танихгүй Д гэх залуу машинтайгаа ирээд манай эвдэрсэн машинийг чирч холдуулах гээд чадаагүй. Тэгээд манай машины ард тавьсан байсан ослын гурвалжин болон тосоолны савтай шороог нэг машин ирээд мөргөсөн гэсэн. Би тэр үед мэдээгүй, машин дотроо унтаж байсан. Маргааш өглөө нь мэдсэн. Тэрнээс болоод машины ард тавьсан байсан ослын гурвалжин тэмдэг хагарсан байсан. Манай нөхөр хооронд нь скочоор наагаад буцаагаад наасан байсан. Хэдэн метрийн зайтай тавьсныг мэдэхгүй байна. 30-40 метр орчимд байсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ж бид хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. 2019 оны 04 дүгээр сарын 27-ны орой Ж над руу утсаар яриад автомашин Чойрын хойд талд унтарчихаад асахгүй байна гэж ярьсан. Улаанбаатараас Замын-Үүд рүү хучилтын хавтан тээвэрлэж явж байсан юм билээ. Тэгэхээр нь би Чойр орж цахилгаанчин авч очоод үзүүлээд өөрөө сайн үзээтэх, бүүр болохгүй бол би хотоос автомашины цахилгаанчин аваад очье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би Ж луу дахиж утсаар яриад юу болж байна гэсэн чинь автомашинаа асааж чадаагүй, Чойроос засварчин авчирч үзүүлэх гээд явж байна гээд ярьсан. Тэгээд үдээс хойш нь дахиад нэг ярьсан чинь хотоос ирсэн засварчин ирж үзээд асааж чадаагүй буцаад явчихлаа, ирж буцах зардлыг нь өгөөд явууллаа, өөр хөлс мөнгө аваагүй гэсэн. Тэгээд тэр өдрийн орой нь 22 цагийн үед Ж над руу залгаад кабиндаа сууж байсан чинь автомашины араас жижиг автомашин мөргөчихлөө, жолоочийн бие нь муу байх шиг байна, ганцаараа явж байсан байна гэж ярьсан. Тэгээд би тэр шөнөдөө хотоос гараад осол болсон газар нь ирсэн. Жын жолоодож явсан ачааны SHAANXI маркийн автомашиныг би 2019 оны 01 дүгээр сард БНХАУ-руу явж чиргүүл, толгой нийлээд 40 орчим сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд гаалийн татвар зардалтайгаа нийлээд 46 орчим сая төгрөг болсон. Би 2018 оны 12 дугаар сард 48 сая төгрөгийн цалингийн зээл авч байсан автомашин байгаа юм. Би өөрийн дүү Жт уг автомашинаа бариулаад зээлээ төлүүлье гэж бодож өгсөн. Ачааны автомашин барьж байгаа жолоочийх нь нэр дээр байвал урд буюу БНХАУ-д ачаа ачуулахад амар гэж байсан бөгөөд ачаа ачуулж байгаа хүмүүс нь дуртай байдаг гэхээр нь би өөрийн SHAANXI маркийн машиныг анх худалдаж авахдаа л Жын нэр дээр авсан юм. Тэгсэн осол аваар гарсан учир одоог хүртэл автомашин хөдлөхгүй зээлээ төлөхөд хүндрэл үүсээд байна. Энэ талаар Ж өөрөө хэлэх байхаа. Миний хувьд автомашинд учирсан хохирол байхгүй болохоор дүү Жаас мөнгө нэхэмжлэхгүй. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Харин автомашинаа авах талаар хүсэлт гаргасан байгаа. Хариу нь удахгүй ирэх байх гэж найдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/       

 

1.7. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Улаанбаатараас Чойр орох гээд явж байтал Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд ачаа зөөдөг зүс таних залуу машин нь эвдэрсэн байдалтай зогсож байсан. Би хажуу талд нь зогсоод дүү юу болсон талаар асуухад машин эвдрээд асахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь машиныг нь асаах гэж үзээд чадаагүй. Тэгэхээр нь торос гаргаж ирээд А.Жын автомашиныг чирэх гэтэл миний машин диск муу байсан болохоор дийлэхгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө машинаас хий тавиад чирэх гэтэл мөн бас дийлэхгүй байсан. Яагаад хөдлөхгүй байсан гэхээр ачааны машин заавал асч байж хийгээрээ тоормозны наклад тэлэгдэж байж хөдөлдөг юм байна лээ. Намайг очиход Ж машиныхаа ард хувинд шороо хийсэн байдалтай анхааруулах тэмдэг тавьсан гэж байсан. Тэгэхээр нь би заавал ойлгогчтой анхааруулах гурвалжин тэмдэг тавихгүй бол болохгүй гэхэд урьд шөнө нэг машин ирээд ойлгогчтой анхааруулах тэмдгийг маань дайраад хагалаад хаясан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь хагарсан байсан ойлгогчтой анхааруулах гурвалжин тэмдгийг А:Жтай хамтран скочоор наагаад хувинтай шорооны урд талд тавиад явсан. Уг гурвалжин анхааруулах тэмдэгийн гол хэсэгт нь байдаг анхаарлын тэмдэг нь байхгүй байсан болохоос биш бараг бүтэн болсон.

...30-40 орчим метрийн зайд тавьсан байсан.

...Замаа бүрэн чөлөөлж зогсоогүй, хагас чөлөөлсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Э.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сард л санагдаж байна. А.Ж гэх намхан бор залуу манай засварын газар ирээд Лүнгийн овооны урд миний машин унтраад асахгүй байна, та очоод янзлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд А.Ж бид хоёр эвдэрсэн машин дээр очиход ачааны улаан өнгийн Норд бенз маркийн машин байсан. Улсын дугаарыг нь би сайн харж чадаагүй. Тэгээд очоод машиныг нь үзэхэд тог ирээд байсан мөртлөө машин асахгүй байсан. Би хэсэг машины цахилгаан утсыг хөөж үзэж байгаад янзалж чадахгүй явсан.

...Намайг очиход замаа чөлөөлж зогсоогүй хагас чөлөөлж зогссон байсан.

...Ардаа ослын тэмдэг тавьсан байсан үгүйг би хараагүй. А.Жын машин дээр ирээд л урд талын толгой хэсэгт цахилгааныг нь үзэж байгаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/

 

1.9. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Намайг Бэгзжав овогтой Б гэдэг бөгөөд би хувиараа авто машины цахилгаан засдаг ажил хийдэг. Би Ж гэх хүнийг огт танихгүй. Таны асуугаад байгаа хүн намайг 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр байхаа /би он сар өдрийг нь сайн санахгүй байна/ гэртээ хотод байж байсан чинь миний 9910... гэсэн дугаарын утас руу залгаад Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг руу явдаг замын хажууд унаж явсан тээврийн хэрэгсэл цахилгааны гэмтэл гараад асахгүй унтарчихлаа, та ирээд засаад өгөөч ажлын хөлсөө тохирчихьё гэж залгасан юм. Тэгээд би ажлын хөлсөө замын зардалтайгаа 150 000 төгрөг гэж тохироод өөрийн Хаан банкны 5083... гэсэн дугаарын дансанд шилжүүлэн аваад тэр дариудаа Улаанбаатар хотоос 31-06 УНХ гэсэн дугаартай өөрийн эзэмшлийн саарал өнгийн Тоёото Приус-20 маркийн авто машинаар гарсан. Тэгээд утсаар ярьж байгаад Говьсүмбэр аймаг Чойр хотоос 20 орчим км наана Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн хүнд даацын дээрээ барилгын хавтан ачсан Шаланз маркийн автомашин зорчих хэсгийн баруун гар талд зам дээр хойд талдаа 10 км орчим зайд ослын гурвалжинг шар өнгийн хувин түшүүлээд тавьсан байдалтай зогсож байсан. Тэгээд би автомашины цахилгааны гэмтлийг шалгахаар хөөж үзэхэд автомашины рамм болон моторын хооронд багц утас тасарч маслаж гэмтэл учирсан байсныг би засаж холбож янзалсан юм. Тэгээд автомашиныг асааж үзэхэд асахгүй байсан. Учир нь багц утас тасарч маслахдаа хөдөлгүүрийн асаалтын компьютерт ЕСМ-д гэмтэл учирсны улмаас асаалтын компьютер нь шатаж асах боломжгүй болсон байсан. Тэгээд би тэнд байсан жолооч залуу болох 30 орчим настай гэмээр 165 см орчим өндөр туранхай бор залууд хөдөлгүүрийн компьютер шатсан байна энийг сольж байж авто машин засах боломжтой юм байна гэж хэлчихээд яваад өгсөн юм. Би уг газар өдөртөө очоод 2-3 цаг шахуу засвар хийж гэмтлийг олж тогтоогоод буцсан юм.

...тухайн авто машины асаалтын компьютер шатсан байсан учир түүнийг солихоос нааш газар дээр нь засах боломж байгаагүй юм. Тэгээд би явсан. Түүнээс засах боломжтой байсан бол би засаад өгчих байсан. Би тэнд бүх цахилгааны утсыг хөөж үзээд салсан байсан утсыг нь бүгдийг нь зассан. Мөн би яаж автомашины асаалтын компьютер шатсан байна гэж мэдсэн гэхээр тэжээлийн тог нь компьютерт орж байгаа хэдий ч ажлын дарааллаар асаалтын тог компьютероос гарахгүй байсан юм. Үүнээс үүдээд тээврийн хэрэгсэл асахгүй байсан.

...Яг тухайн үед бол тийм боломж байгаагүй. Учир нь тээврийн хэрэгсэл асахгүй, дээрээ их хүнд ачаатай бас тоормозны системд хий байхгүй учир тоормозны систем бүрэн түгжигдсэн байсан болохоор байрнаас нь хөдлөх боломж байгаагүй юм.

...Тухайн авто машин замын баруун тал руу бага зэрэг шахаж зогссон байсан хэдий ч бүрэн гүйцэт зорчих хэсгийг чөлөөлөөгүй байсан. Ер нь бол замаас гараагүй зогсож байсан гэсэн үг.

...Намайг очиж үед уг тээврийн хэрэгслийн ард талд 10 метр орчим зайд шар өнгийн байсан байхаа хувин дотор чулуу хийгээд наалддаг туузаар ослын гурвалжны тэмдэг нааж байрлуулсан байдалтай байсан. Намайг жолоочоос яагаад хувин тавьж чулуу овоолсон юм гэж асуухад том машин явахаар салхинд нь ослын гурвалжин унаад байдаг юм аа. Тэгэхээр нь наалддаг туузаар боочихсон юм гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/

 

1.10. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 80-61 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас 78-52 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэлд аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.М, замын цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Б.А, мөрдөгч хошууч Б, шинжээч ахлах дэслэгч З.Э нарын хамт очсон. Тухайн дуудлаганд би замын цагдаагийн байцаагчийн үүрэг гүйцэтгэж ослын газрын схем зураг зурсан.

...хэрэг бүртгэлтийн 191700088 дугаартай хэргийн гэрэл зургийн үзүүлэлтийн 2,3,4,5,6,17,18 дугаартай авагдсан автомашины мөр нь 78-52 УНД  дугаартай Т.Приус машины мөр мөн байсан. Мөн байсан болохоор шинжээч З.Эрдэнэбаатар хэмжилт хийлгэн гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Тухайн үед хэргийн газрын схем зургийг харахад хэмжилт их байсан учир дахин ойлгомжтойгоор шинэчилж зурахдаа 78-52 УНД улсын дугаартай Т.Приус машины мөрийн орхигдуулж зурсан байна. Надад тухайн үед хэргийн газар дээр хийж байсан схем зурагны ноорог эх хувиараа байгаа. Үүнийг би гэрийн мэдүүлэгтээ давхар хавсарган гаргаж өгнө. Дээрх 78-52 УНД улсын дугаартай Т.Приус машины тоормозны мөрийг орхигдуулж зурсан миний алдаа.

...Ослын тэмдгийг оруулж тавьсан байсан шороогоор дүүргэсэн хувингаас автомашинууд мөргөлдсөн гэх цэг хүртэл 78-52 УНД улсын дугаартай Т.Приус машины тоормозны мөр үүссэн байсан. Баруун талын дугуйны тоормозны мөрний урт 38,60 метр, зүүн дугуйны тоормозны мөр 38,20 метр, тэнхлэг хоорондийн зай баруун дугуйны дотор талаас зүүн дугуйны дотор тал хүртэл 1.40 метр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/

 

1.11. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 80-61 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас 78-52 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэлд аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.М, замын цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Б.А, ахлах мөрдөгч Н.Б, замын цагдаагийн тасгийн зохицуулагч Н.Г нарын хамт очсон. Тухайн дуудлаганд би кримниластикийн шинжээчийн үүрэг гүйцэтгэсэн.

...Ослын тэмдэгийг оруулж тавьсан болохоор шороогоор дүүргэсэн хувингаас автомашинууд мөргөлдсөн гэх А цэг хүртэл 78-52 УНД дугаартай Т.Приус машины мөр мөн байсан. Тухайн мөр тоормозны мөр байсан. Мөрний баруун талын дугуйны тоормозны мөрний урт 38, 60 метр, зүүн дугуйны тоормозны мөр 38,20 метр, дугуй хоорондын зай баруун дугуйны дотор талаас зүүн дугуйны дотор тал хүртэл 1.30 метр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/

 

1.12. Гэрч Т.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 80-61 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас 78-52 УНД улсын дугаартай тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэлд хэргийн газрын үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцсон.

Хэргийн газар дээр 78-52 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөр үүссэн байсан. Уг мөр хавьд шороо хийж тавьсан байсан газраас 2 машин мөргөлдсөн байсан газар хүртэл үүссэн байсан. Би бодохдоо тухайн мөрийг тоормозны мөр байна гэж бодсон. Тухайн үед зам хуурай байсан тул өөр шарвалт, гулсалтын мөр үүсэх боломжгүй байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

1.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 164 дугаартай дүгнэлтэд:

1. А.Жын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

1.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 165 дугаартай дүгнэлтэд:

1. Ч.Угийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 72 дугаар хуудас/,

 

1.15. Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/

 

1.16. Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 141 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/

 

1.17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3159 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Pruis-20 маркийн 78-52 УНД улсын дугаартай NHW20-0024161 арлын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Тухайн тээврийн хэрэгслийн тоормос, жолооны эд ангиуд бүрэн, зам тээврийн ослын улмаас хөдөлгүүр асахгүй, автомашин өөрөө явах боломжгүй тул ажиллагааг шалгах боломжгүй.

3. Toyota Pruis-20 маркийн 78-52 УНД улсын дугаартай NHW20-0024161 арлын дугаартай автомашинд ослоос өмнө үүссэн гэх эвдрэл гэмтэл тогтоогдоогүй. Уг автомашинд урд бамбай, капот, салхины шил, дээвэр, баруун урд далбаа, баруун урд хаалга, хаалганы шил, баруун их гэрэл хагарч эвдэрч, хонхойж, будаг халцарч, ховхорсон эвдрэл гэмтэлтэй. Жолооны хүрдний голд байрлах аюулгүйн хийн дэр ажиллаж задарсан, урд тэнцүүлэгчийн зүүн босоо татуурга гулзайсан зэрэг эвдрэл гэмтлүүд ослын үед автомашин мөргөлдөх үед үүссэн байна.

4. Шинээр нөхцөл байдал илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч цадаагийн ахлах, дэслэгч Г.Цэндсүрэн гэжээ. /хх-ийн 86-100 дугаар хуудас/

 

1.18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3158 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн SHAANXI маркийн 80-61 УНК улсын дугаартай авто цувраа нь бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн SHAANXI маркийн 80-61 УНК улсын дугаартай авто цуврааны 88-61 АЧ улсын дугаартай хагас чиргүүлийн зүүн хойд гэрэл, арлын зүүн гуяны хойд хэсэг дэх тулгуур хөндлөл, зүүн хойд дугуйн шаврын хаалт зэрэг эвдрэл гэмтэл ослын үед, баруун хойд дугуйн тоормосны эд анги дутуу гэмтэл ашиглалтын явцад, тэжээлийн систем цахилгаан хэрэгслийн гэмтэл ослын өмнө тус тус үүссэн байх үндэслэлтэй байна.

3. Тэжээлийн систем, цахилгаан системийн гэмтэл хөдөлгүүрийн ажиллагаанд нөлөөлж асахгүй байх үндэслэлтэй.

4. Хийн тоормосны систем, шингэн хүчлүүрт жолооны механизмтай ачааны автомашины хөдөлгүүр асаргүй үед хөдлөх боломжгүй.

5. Зам тээврийн осол гаргахад хүргэхэд олон нөхцөл байдаг бөгөөд зогсож байсан гэх тээврийн хэрэгслийн техникийн гэмтэл нь ослын шууд шалтгаан болохгүй.

6. 88-61 АЧ улсын дугаартай хагас чиргүүлийн зүүн хойд гэрэл ослын үед үүссэн эвдрэл, гэмтэлтэй ажиллагааг шалгахад гэрэлтүүлэх хэрэгсэл ажиллаж байна.

Дүгнэлт гаргасан: Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч цадаагийн ахлах, дэслэгч Г.Цэндсүрэн гэжээ. /хх-ийн 104-116 дугаар хуудас/

 

1.19. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтэд:

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан байдаг ба Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох тул дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

2. Тоёото Приус-20 маркийн 78-52 УНД улсын дугаартай авто машины жолооч Л.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг “тээврийн хэрэгслийн хурд” 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12 дугаар бүлэг 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

3. SHAANXI маркийн 80-61 УНК улсын дугаартай автомашины жолооч А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4 /Жолооч дараах үүргийг хүлээнэ/-ийн 3.4 а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ба хөдөлгөөнд оролцож явах үедээ тээврийн хэрэгсэлд... /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих... мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /анхааруулах дохио ба таних тэмдэг/-ийн 9.17. энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан хэмжээ, өнгө, загварын дагуу үйлдсэн таних тэмдгийг хавсралтад дурдсан тээврийн хэрэгсэлд байрлуулж тухайн жолооч, зорчигч, тээврийн хэрэгсэл, тээж яваа ачааны онцлогийг хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж анхааруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн дүрмийн 3 дугаар хавсралт /тээврийн хэрэгслийн таних тэмдэг/ “ослын зогсолтын тэмдэг, улаан хүрээтэй, цагаан өнгийн дэсвгэртэй буюу дэвсгэргүй, /хөндий/ тэнцүү талд гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн дүрмийн 14 дүгээр бүлэг /Түр буюу удаан зогсох/-ийн 14.1 “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж...зорчих хэсгийг чөлөөлж зогсооно” гэснийг биелүүлэх боломжгүй замын зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ зайлшгүй зогсолтын улмаас зогсоожээ. Мөн дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.2.14  “зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг үзнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Г.Цэндсүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3158 дугаартай дүгнэлтээр техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгсэл зайлшгүй зогсолт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Тоёото Приус-20 маркийн 78-52 УНД улсын дугаартай автомашины жолооч Л.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг “тээврийн хэрэгслийн хурд” 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12 дугаар бүлэг 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, SHAANXI маркийн 80-61 УНК улсын дугаартай автомашины жолооч А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4 /Жолооч дараах үүргийг хүлээнэ/-ийн 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ба хөдөлгөөнд оролцож явах үедээ тээврийн хэрэгсэлд... /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих... мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /анхааруулах дохио ба таних тэмдэг/-ийн 9.17. энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан хэмжээ, өнгө, загварын дагуу үйлдсэн таних тэмдгийг хавсралтад дурдсан тээврийн хэрэгсэлд байрлуулж тухайн жолооч, зорчигч, тээврийн хэрэгсэл, тээж яваа ачааны онцлогийг хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж анхааруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн дүрмийн 3 дугаар хавсралт /тээврийн хэрэгслийн таних тэмдэг/ “ослын зогсолтын тэмдэг, улаан хүрээтэй, цагаан өнгийн дэсвгэртэй буюу дэвсгэргүй, /хөндий/ тэнцүү талд гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна” гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /хх-ийн 120-122 дугаар хуудас/

 

1.20. Шинжээч Ч.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэгт “тээврийн хэрэгслийн хурд”-н талаар зааж өгсөн байдаг бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсэгт Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн байдаг. Приус автомашины жолооч Л.П нь харанхуйд хурдаа тохируулан явсан бол зогсоох арга хэмжээ авч, зам тээврийн осол гарахгүй байх боломжтой байсан гэж үзсэн. Тийм учраас ЗХД-н 12 дугаар бүлэг, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4 жолоочийн үүргийг зааж өгсөн бөгөөд уг бүлгийн 3.4.а/ эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ба хөдөлгөөнд оролцож яваж үед тээврийн хэрэгсэлд... гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдолд түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих” гэж тусгасан байдаг. Иймд жолооч А.Ж нь өөрийн ачааны автомашины бүрэн байдлыг хариуцах ёстой бөгөөд эвдрэл гэмтэл гарвал замаас автомашинаа чөлөөлж зогсох ёстой. Тэгэхдээ зайлшгүй зогсолт хийвэл аюулгүй байдлаа хангаж анхааруулах дохиогоо асаах, ослын гурвалжин буюу таних тэмдэг /ослын зогсолтын тэмдэг/-ийг энэ дүрмэнд заасан “улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй /хөндий/ тэнцүү талд гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна” стандартын дагуу байрлуулах ёстой байсан. Ийм учраас жолооч А.Ж болон талийгаач Л.П нарын 50/50 хувийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол болсон гэж үзсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/

 

1.21. Тээврийн цагдаагийн алба, замын цагдаагийн газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 429 дугаартай дүгнэлтэд

1. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаярын гаргасан 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн, зөвийг хариуцна” гэж заасан байх тул бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаж буй шинжээчид хариулт өгөх боломжгүй байна.

2. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэг болон нөхөн /дахин/ үзлэг, тэдгээрийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам болон орчин, шороон хөвөөний өргөн, замын байгууламжийн хэвгий, үерийн ус зайлуулах шуудууны гүн, тээврийн хэрэгсэлүүдийн ослын дараах байрлал, хэмжилтүүд, тэдгээрийн эвдрэл, гэрчийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2858, 06 дугаар сарын 25-ны өдрийн 3159, 06 дугаар сарын 21-ний өдрийн 3158 дугаартай дүгнэлтүүд зэргийг үндэслэхэд Шаньси маркийн 80-61 УНК улсын дугаартай чиргүүлтэй том оврын тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.1 дэх заалт “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр буюу удаан зогсоохдоо ”5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт “Анхааруулах дохио болон таних тэмдэг нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй”. гэж заасан байх тул зорчих хэсэг дээр ямарваа байдлаар зогсолт хийсэн /техникийн эвдрэл, сааталаас үүдэн зайлшгүй зогсолт хийсэн ч хамаарна./ бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах байдлаар ямарваа анхааруулах дохио, таних тэмдэг хэрэглэсэн жолооч тээврийн хэрэгсэлээ зорчих хэсгээс нэн даруй холдуулж, чөлөөлөх бүхий л боломжийг хангах нь болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох нь дээрх тодорхойлтоос харагдаж байна.

3. Т.Приус- 20 маркийн 78-52 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож байсан Л.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломж бүхий хурдыг сонгож явна” гэснйиг зөрчсөн үндэслэтэй байна.

         4. Т.Приус- 20 маркийн 78-52 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хурдыг тогтоох боломжгүй байна.

5. Зам тээврийн осол хэргийн газарт бэхжүүлэгдсэн криминластикийн шинжээчийн авсан зураг №2, 3, 4, 5, 6, 17, 18,-уудад Т.Приус-20 маркийн 78-52 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн нь харагдаж байна /Үүнийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй, хэмжилт хийгээгүй, схем зурагт дүрслээгүй, шаардлагатай тохиолдолд уг мөрийг бэхжүүлж, тоормослолтоос үүссэн мөр үү, шарвалт даралтаас үүссэн мөр үү гэдгийг шинжлэх боломж гарна./ Хэрэв тоормослолтоос үүссэн мөр бол жолооч Л.П нь зогсоох арга хэмжээг аваагүй гэж үзэх үндэслэлтэй болно. Харин жолооч хөдөлгөөнд аюул, саад  тулгарсаныг мэдэх боломжтой байсан уу, үгүй байсан уу гэдэгт техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй.

6. Хэргийн газрын үзлэгийн “…ачааны автомашины ард ослын гурвалжин тавьсан байсан эсэхийг шалгаж, хойшоо үзлэгийг үргэлжлүүлэхэд 36,90 метр зайд шар хуванцар хувингийн хагарч бутарсан хэлтэрхийнүүд байв”. гэх тэмдэглэл, хэргийн газарт бэхжүүлж авсан №22, 23, 24, 25, 26, 27, 28-уудаас харахад зогсоосон байсан гэх Шаньси маркийн 80-61 УНК улсын дугаартай зогсолтын таних тэмдэгт хамаарахгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгсэлийн таних тэмдгийн өнгө, дүрслэл нь замын хөдөлгөөнд оролцогчдод тод харагдаж, байх үүднээс гэрэл ойлгох шинж чанар бүхий гадаргуутай, эсхүл гадна талаасаа буюу дотроосоо гэрэлтүүлэгтэй байвал зохино.” гээд 1 дүгээр хэсэгт ослын зогсолтын тэмдгийн өнгө, дүрс хэлбэр, хэмжээг тодорхойлсон байна.

7. Зам тээврийн осол гарсан шалтгааныг осолд холбогдсон жолооч нарын өөрт хамаарах дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол хэрэг гарах нөхцөл бүрдсэн үндэслэлтэй гэж техникийн шинжээчид үзэж байна

Дүгнэлт гаргасан: Цагдаагийн хошууч В.Балжинням, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар, цагдаагийн ахмад Д.Батзориг гэжээ. /хх-ийн 130-132 дугаар хуудас/

 

1.22. Тээврийн цагдаагийн алба, замын цагдаагийн газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 429 /нэмэлт103/ дугаартай дүгнэлтэд

1. Шинжээчид 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 429 дугаартай дүгнэлтдээ Т.Приус-20 маркийн 78-52 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Пг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг “тээврийн хэрэгслийн хурд” 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байгаагаа дурдсан. Осол хэрэгт авагдсан нэмэлт ажиллагааны материал, ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал дүгнэлтэд өөрчлөлт орох үндэслэл болохгүй гэж шинжээчид үзэж байна. Хавтас хэргийн материалаар Т.Приус маркийн автомашины жолооч зогсоох арга хэмжээ аваад ч зорчих хэсэгт байх саад /аюултай обьект/-ыг мөргөсөн байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.3 дахь заалтын шаардлага хангагдаагүй байжээ гэх дүгнэлтийг өгөхөд хүргэж байна. Өөрөөр хэлбэл жолооч саад /аюултай обьектыг/ хараад тээврийн хэрэгсэл мөргөхгүйгээр зогссон бол дүрмийн дээрх заалт зөрчигдөөгүй гэж үзэхээр байгаа юм.

2. Т.Приус-20 маркийн  78-52 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй дараах шалтгаанууд байна. Үүнд:

а/ Т.Приус-20 маркийн авто машин нь ABS төрлийн тоормосны системээр тоноглогдон үйлдвэрлэгддэг. Энэ төрлийн тоормосны систем нь дугуйг түгжиж тоормослодоггүй, энгийн тоормосийн системээс онцлог ялгаатай систем бөгөөд харьцангуй их хурдтай яваа автомашин тоормослоход зорчих хэсэгт тасалдалттай мөр үүсгэдэг нь туршилтаар тогтоогддог. Уг осол хэргийн хувьд энэ мөр үүссэн боломжтой байх нь харагддаг. Ийм мөрийн нийт уртыг тоормосны мөрийн үргэлжилсэн мөр гэж үзэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох нь учир дутагдалтай.

б/ Дээрх мөр нь бүрэн зогсолтын бус буюу саад /аюултай обьект/-г мөргөж, хурд болон чиглэл нь өөрчлөгдсөн байна.

3. Зам тээврийн осол гарсан шалтгааныг осолд холбогдсон жолооч нарын өөрт хамаарах дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн үндэслэлтэй гэж шинжээчид үзсэн.

Дүгнэлт гаргасан: Цагдаагийн хошууч В.Балжинням, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар, цагдаагийн ахмад Д.Батзориг гэжээ. /хх-ийн 138-139 дүгээр хуудас/

 

1.23. Тээврийн цагдаагийн алба, замын цагдаагийн газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай дүгнэлтэд

1. 80-61 УНК улсын дугаартай SHAANXI маркийн том оврын ачааны автомашины жолооч А.Ж нь МУ-н замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж байна. SHAANXI маркийн 80-61 УНК улсын дугаартай автомашины жолооч А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4 жолоочийн үүргийг зааж өгсөн бөгөөд уг бүлгийн 3.4.а/ эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ба хөдөлгөөнд оролцож яваж үед тээврийн хэрэгсэлд... гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдолд түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих” гэж тусгасан байдаг. Иймд жолооч А.Ж нь өөрийн ачааны автомашины бүрэн байдлыг хариуцах ёстой бөгөөд эвдрэл гэмтэл гарвал замаас автомашинаа чөлөөлж зогсох ёстой. Тэгэхдээ зайлшгүй зогсолт хийвэл аюулгүй байдлаа хангаж анхааруулах дохиогоо асаах, ослын гурвалжин буюу таних тэмдэг /ослын зогсолтын тэмдэг/-ийг энэ дүрмэнд заасан “улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй /хөндий/ тэнцүү талд гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. 78-52 УНД улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.П нь МУ-н замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг “тээврийн хэрэгслийн хурд” 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. Хавтас хэргийн материалтай танилцахад 78-52 УНД улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

4. SHAANXI маркийн 80-61 УНК улсын дугаартай автомашины жолооч А.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.4 /Жолооч дараах үүргийг хүлээнэ/-ийн 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ба хөдөлгөөнд оролцож явах үедээ тээврийн хэрэгсэлд... гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих... мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /анхааруулах дохио ба таних тэмдэг/-ийн 9.17. энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан хэмжээ, өнгө, загварын дагуу үйлдсэн таних тэмдгийг хавсралтад дурдсан тээврийн хэрэгсэлд байрлуулж тухайн жолооч, зорчигч, тээврийн хэрэгсэл, тээж яваа ачааны онцлогийг хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж анхааруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн дүрмийн 3 дугаар хавсралт /тээврийн хэрэгслийн таних тэмдэг/ “ослын зогсолтын тэмдэг, улаан хүрээтэй, цагаан өнгийн дэсвгэртэй буюу дэвсгэргүй, /хөндий/ тэнцүү талд гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна” гэсний дагуу байрлуулсан бол 78-52 УНД улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.П нь хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдэх боломжтой байсан гэж шинжээчид үзэж байна.

5. 78-52 УНД улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.П нь зогсоох арга хэмжээ авсан эсэх нь тогтоогдохгүй байна.

6. 78-52 УНД улсын дугаартай SHAANXI маркийн том оврын ачааны автомашины жолооч А.Ж нь ослын зогсолтын тэмдгийг зохих дүрмийн дагуу байрлуулаагүй байна. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /анхааруулах дохио ба таних тэмдэг/-ийн 9.17. энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан хэмжээ, өнгө, загварын дагуу үйлдсэн таних тэмдгийг хавсралтад дурдсан тээврийн хэрэгсэлд байрлуулж тухайн жолооч, зорчигч, тээврийн хэрэгсэл, тээж яваа ачааны онцлогийг хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж анхааруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн дүрмийн 3 дугаар хавсралт /тээврийн хэрэгслийн таних тэмдэг/ “ослын зогсолтын тэмдэг, улаан хүрээтэй, цагаан өнгийн дэсвгэртэй буюу дэвсгэргүй, /хөндий/ тэнцүү талд гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна/ гэдгийг зөрчсөн байна. Тосоолны савтай шороо тавьсан үйлдлийг ослын зогсолтын тэмдэг тавьсан гэж үзэхгүй.

7. Зам тээврийн осол болсон шалтгааныг осолд холбогдсон жолооч нарын өөрт хамаарах дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол, хэрэг гарах нөхцөл бүрдсэн гэх үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: цагдаагийн хошууч П.Ядампүрэв, цагдаагийн ахмад Б.Алтанбагана, цагдаагийн ахлах дэслэгч Т.Сугар, Б.Энхамгалан, цагдаагийн дэслэгч С.Серкбол гэжээ. /хх-ийн 145-147 дугаар хуудас/

 

1.24. Шинжээч П.Ядампүрэв мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

МУЗХД-н 3-р бүлэг 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ, 3.4. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан, мөн 9-р бүлгийн анхааруулах дохио тэмдэг энэ дүрмийн 3-р хавсралтад хэмжээг тус тус зөрчсөн.

МУЗХД-н 12 дугаар бүлэг 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах гэсэн заалтыг зөрчсөн.

Уг зам тээврийн осол болсон шалтгааныг осолд холбогдсон жолооч нарын өөрт хамаарах дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэх үндэслэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 150-152 дугаар хуудас/

 

1.25. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд

1. Л.П цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины ил гэмтэл, гавлын хүнхрээ ясны дух, баруун чамархай, орой хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны баруун дунд хонхор, турк эмээл, зүүн дунд хонхор, зүүн чамархайг хамарсан хугарал, баруун зүүн нүдний аяга ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний няцрал, баруун чамархай, орой дагзны баруун талыг хамарсан хатуу бүрхүүл дээрх цусан хураа, баруун талын бөмбөлөгийн орой хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн орой, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн талын бөмбөлгийн орой хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины суурь гүүр хэсэг, бага тархины няцрал, цус хуралт, тархины баруун тал бөмбөлөгийн дух чамархай, суурь хэсгийн тархины эдийн тархмал няцрал, гавлын ясны хальсны тархмал цус хуралт, хуйхны тархмал цус хуралт, баруун талын хацар яс, хамрын ясны цөмөрсөн хугарал, хүзүүний баруун хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, нүүрний зөөлөн эдийн тархмал хаван, няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун хацрын дотор салстын цус хуралт, баруун зүүн нүдний дээд зовхины цус хуралт, “нүдний шилний шинж” духны баруун талд, баруун хацарт цус хуралт, баруун нүдний дээд зовхины урагдсан шарх, духны баруун талд, баруун нүдний доод зовхинд, хамрын нуруунд, баруун хацарт, оочин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Л.П биед учирсан гавал тархины гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай байсан.

4. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.

5. Талийгаач нь 0/I/ бүлгийн харъяалалтай цустай байна.

6. Л.Пд шууд нас барах архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Л.П нь гавал тархины ил, хавсарсан хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.

8. Эмнэлгийн байгууллага нь Л.П гэмтлийн зөв оношилж, эмчилгээ үйлчилгээг хангалттай хийсэн байна.

Дүгнэлт гаргасан. Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 154-157 дугаар хуудас/

 

1.26. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0009/0001 дугаартай дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн мөр нь мөр дүрсийн шинж тэмдэг муу, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тоо чанарын хувьд хангалтгүй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч цагдаагийн дэслэгч Э.Билгүүн гэжээ. /хх-ийн 163 дугаар хуудас/

 

1.27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2858 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Л.П 33н” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.

Дүгнэлт гаргасан. Химийн шинжээч цагдаагийн ахмад Б.Цогбаяр гэжээ. /хх-ийн 169 дүгээр хуудас/

 

1.28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2859 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Л.П гэх цус нь АВО системээр O/I/ бүлгийн харяъалалтай байна.

Дүгнэлт гаргасан. Биологийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Ж.Оюунаа гэжээ. /хх-ийн 169 дүгээр хуудас/

 

1.29. Талийгаач Л.П цогцосд үзлэг хийсэн тэмдэглэл, задлан шинжилгээ хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 174-178 дугаар хуудас/

 

1.30. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-28 дугаар хуудас/

 

1.31. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-40 дүгээр хуудас/

 

1.32. Оршуулгын зардлын баримтууд /хх-ийн 193-209 дүгээр хуудас/

 

1.33. Талийгаачийн зээлийг төлсөн баримтууд /хх-ийн 243-244 дүгээр хуудас/

 

1.34. Гялс төгрөг ХЗХ-ийн зээлийн гэрээ /хх-ийн 246-250 дугаар хуудас/

 

1.35. Candy үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ /2-р хх-ийн 2-5 дугаар хуудас/

 

1.36. Хэрэглээний зээл, малчны зээл зээлийн гэрээ /2-р хх-ийн 6-8 дугаар хуудас/

 

1.37. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /2-р хх-ийн 9-10 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Ж нь Shaaxi маркийн 80-61 УНК дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Т.Приус-20 маркийн 78-52 УНД дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.П амь насыг хохироосон болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” саналыг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ гэм буруугийн шүүх хуралдаанд “Улсын яллагчтай санал нэг байгаа. Хохирогч Л.П уг зам тээврийн ослын улмаас нас барсан. Түүний оршуулгын зардалд 11 680 814 төгрөг, Т.Приус-20 маркийн 78-52 УНД дугаартай автомашины эвдрэл 6 495 000 төгрөг, банкны зээл 26 176 145 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл 8 420 533 төгрөг, нийт 46 926 922 төгрөгийг шүүгдэгч А.Жаас гаргуулах, мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” саналыг,

 

Шүүгдэгч А.Ж-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Жын холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. А.Ж нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байгаа. Учир нь ослын зогсолтын тэмдэг байсан эсэх нь маргаантай байдаг. Шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр жолооч нар нь өөрт хамааралтай дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж гарсан. Энд хохирогчийн буруутай үйлдэл байгаа. Том оврын ачааны автомашины ачааны хэсэгт байгаа туузан цацруулагч нь 100-150 метрийн цаанаас харагддаг юм. Үүнийг заавал тогтоох шаардлагатай. Т.Приус-20 маркийн автомашины жолооч түүнийг хараад тойрон гарах хөдөлгөөн хийхэд эсрэг урсгалаас автомашин ирж байсан болохоор том тэрэгний чиргүүл хэсгийг мөргөсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Мөн хохиролтой холбоотой он сар нь зөрүүтэй бичигдсэн баримтууд байгааг анхаарч үзнэ үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ж-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэгээс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч А.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 21 цаг 30 минутын үед Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 209/464 дугаартай километр шонгийн орчим Shaanxi маркийн 80- 61 УНК дугаартай том оврын ачааны автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас дээрх автомашины 88-61 АЧ дугаартай чиргүүлийн араас Тоёото Приус-20 маркийн 78-52 УНД дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарган жолооч Л.П амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан

гэрч Ч.У-гийн  “...Тэрнээс болоод машины ард тавьсан байсан ослын гурвалжин тэмдэг хагарсан байсан. Манай нөхөр хооронд нь скочоор наагаад буцаагаад наасан байсан...” гэх мэдүүлэг,

гэрч А.А-гийн “...Ж над руу залгаад кабиндаа сууж байсан чинь автомашины араас жижиг авто машин мөргөчихлөө, жолоочийн бие нь муу байх шиг байна, ганцаараа явж байсан байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Д-гийн “...Намайг очиход Ж машиныхаа ард хувинд шороо хийсэн байдалтай анхааруулах тэмдэг тавьсан гэж байсан. Тэгэхээр нь би заавал ойлгогчтой анхааруулах гурвалжин тэмдэг тавихгүй бол болохгүй гэхэд урьд шөнө нэг машин ирээд ойлгогчтой анхааруулах тэмдгийг маань дайраад хагалаад хаясан гэж надад хэлсэн... ...Замаа бүрэн чөлөөлж зогсоогүй, хагас чөлөөлсөн байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Х-ын “...Намайг очиход замаа чөлөөлж зогсоогүй хагас чөлөөлж зогссон байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Б-ын “...Тухайн авто машин замын баруун тал руу бага зэрэг шахаж зогссон байсан хэдий ч бүрэн гүйцэт зорчих хэсгийг чөлөөлөөгүй байсан. Ер нь бол замаас гараагүй зогсож байсан гэсэн үг.

...Намайг очиж үед уг тээврийн хэрэгслийн ард талд 10 метр орчим зайд шар өнгийн байсан байхаа хувин дотор чулуу хийгээд наалддаг туузаар ослын гурвалжны тэмдэг нааж байрлуулсан байдалтай байсан... гэх мэдүүлэг,

гэрч Н.Гын “...Ослын тэмдгийг оруулж тавьсан байсан шороогоор дүүргэсэн хувингаас автомашинууд мөргөлдсөн гэх цэг хүртэл 78-52 УНД улсын дугаартай Т.Приус машины тоормозны мөр үүссэн байсан... гэх мэдүүлэг,

 Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн алба, замын цагдаагийн газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 429 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн алба, замын цагдаагийн газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 429 /нэмэлт103/ дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн алба, замын цагдаагийн газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэгийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Ж-т  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.        

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч А.Ж нь ослын зогсолтын тэмдгийг зохих журмын дагуу байрлуулаагүйгээс энэ гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэв.

                   

          Иймд шүүгдэгч А.Ж-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч А.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ж-ын ээж аав нь Архангай аймгийн Батцэнгэл суманд амьдардаг. Өөрөө эхнэртэйгээ Улаанбаатар хотод хамтран амьдарч байгаа. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Тэд нар дундаасаа хүүхэдгүй. Зан байдлын хувьд архи дарс уугаад байдаггүй, төлөв томоотой, мөрөөрөө ажлаа хийгээд л явдаг хүүхэд байгаа юм. Ж-ын хувьд ер нь УБ-Эрээн хоёрын хооронд 3 жил орчим хүмүүсийн ачааны автомашиныг бариад тээвэрт явж байсан. Тэр утгаар нь би өөрөө зээл хийж автомашинаа өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/

 

2.2. Шүүгдэгч А.Ж-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 179 дүгээр хуудас/,

 

2.3. Чингэлтэй эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 181-182 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч А.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгч А.Ж-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэх саналуудыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч А.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ж-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахыг дурдлаа.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нь хохиролын талаар “талийгаач Г.П оршуулгын зардалд 11 680 814 төгрөг, Т.Приус-20 маркийн 78-52 УНД дугаартай автомашины эвдрэл 6 495 000 төгрөг, банкны зээл 26 176 145 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл 8 420 533 төгрөг, нийт 46 926 922 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь шүүгдэгч А.Жаас нэхэмжилж байгаа тул үүнийг гаргуулах” гэх санал гаргасан ба шүүхээс уг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдэх нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... ...шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

          Талийгаач Г.П оршуулгын зардалд гарсан 11 680 814 төгрөг, Тоёота Приус-20 маркийн 78-52 УНД дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл 6 495 000 төгрөг, нийт 18 175 814 төгрөг нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Жаас 18 175 814 /арван найман сая нэг зуун далан таван мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь шүүгдэгч А.Жаас нэхэмжилсэн 28 751 108 /хорин найман сая долоон зуун тавин нэгэн мянга нэг зуун найм/ төгрөг нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхив.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь уг 28 751 108 /хорин найман сая долоон зуун тавин нэгэн мянга нэг зуун найм/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турхай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Жаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч А.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

         

          Шүүгдэгч А.Ж-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгч А.Жын хураагдаж ирсэн B,C,D,E ангилалын жолооны үнэмлэхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-ны Ж-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-ны Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ж-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь шүүгдэгч А.Ж-аас нэхэмжилсэн 28 751 108 /хорин найман сая долоон зуун тавин нэгэн мянга нэг зуун найм/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Шүүгдэгч А.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ж-аас 18 175 814 /арван найман сая нэг зуун далан таван мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бд олгосугай.

 

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь 28 751 108 /хорин найман сая долоон зуун тавин нэгэн мянга нэг зуун найм/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турхай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Жаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шүүгдэгч А.Ж-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Шүүгдэгч А.Ж-ын хураагдаж ирсэн B,C,D,E ангилалын жолооны үнэмлэхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ