| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07864/И |
| Дугаар | 102/ШШ2017/00033 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/00033
2016 оны 12 сарын 26 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00033 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингэсийн өргөн чөлөө, өөрийн байр “СББ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-7 байр 35 тоот, Мөнх-Отгонтэнгэр ХХК,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-7 байр 35 тоотод оршин суух, регистр:ФМ66110965, Халиугчин овогт Дамдингийн Сарангэрэл нарт холбогдох 29 151 982 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан нь шүүхэд гаргасан тайлбартаа: “СББ трейд” ХХК нь Д.Сарангэрэлд холбогдуулан 29 151 982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч хариуцагч Мөнх-Отгонтэнгэр ХХК болон, нэхэмжлэлийн шаардлагаас 5 058 392 төгрөгөөс татгалзаж үлдэх 24 093 590 төгрөгийг хариуцагч Д.Сарангэрэл нь бүрэн төлөхөөр зөвшөөрч эвлэрч байна. Иймд зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК нь Д.Сарангэрэлд холбогдуулан 29 151 982 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“СББ трейд” ХХК нь Д.Сарангэрэлтэй 2016 оны 3-р сарын 1-ний өдөр зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж өөрийн бараа бүтээгдэхүүнийг дараа төлөх нөхцөлтэйгээр нийлүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь хариуцагч “Мөнх-Отгонтэнгэр” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч Д.Сарангэрэлээс үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 29 151 982 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, талууд нэхэмжлэлийн шаардлагаас 24 093 590 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч төлбөрийг бүрэн төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК нь хариуцагч Мөнх-Отгонтэнгэр ХХК-д холбогдох нэхэжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэгч болон хариуцагч Д.Сарангэрэл нар нь 29 151 982 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 24 093 590 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг бүрэн төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сарангэрэлээс 151 855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА