| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0074/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/79 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/79
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Бад холбогдох 2017001290077 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бовогт Б-ийн Б /РД:........./, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1972 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 124-5 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, урьд
- Дорноговь аймгийн Чойр дахь сумын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 25 000 төгрөгөөр торгох ялаар,
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2000 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2000 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 , 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор 2000 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосон,
- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2000 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдаж байсан гэх.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Улаанбаатар хот руу явдаг таксины зогсоолын орчим 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн А.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх, хавсарч газар унагах, гараараар цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Улаанбаатар хот руу явдаг таксины зогсоолын орчим 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн А.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх, хавсарч газар унагах, гараараар цохих зэргээр зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
охиноо Улаанбаатарын таксинд суулгаж өгөх гэж такси згсоол дээр очсон. Тэгээд согтуу хүн ирэхэд манай найз гал асуухаар нь би согтуу хүнээс битгий юм асуу гэж хэлэхэд А.Б намайг чи юу гэж хэлсэн бэ? гэж хэлээд татаж унагаасан. Тэхээр нь би тэр залууг 2 удаа хавсарч унагаасан. Сүүлд нь намайг тавихгүй байхаар нь би гараараа гарыг нь тавиулах гэж цохисон. Хохирол төлбөрийн тухайд би мөрдөн байцаалтад хохирогчтой уулзсан. Би эмчилгээ чинь хэдэн төгрөг болсон бэ? баримтуудаа өгчих гэхэд надад юм хэлээгүй. Сүүлд гэрт нь очиход мөн согтуу байсан. Хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Миний буруутай үйлдлээс болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
2. Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажлынхаа хашаанд Ц гэх хүнтэй Хараа нэртэй 0,5 литрийн архи хувааж уучихаад гэртээ харих санаатай Улаанбаатар хот руу явдаг таксины зогсоолын хойд талаар баруун зүг рүү явж байтал зогсоол дээрээс нэг залуу Б гээд дуудсан. Би гайхаад ойр орчимоо харсан чинь хүн байгаагүй. Би тэр дуудсан хүнд би юу гэсэн чинь тиймээ хүлээж бай гэхээр хүлээгээд зогсож байсан. Тэр хүн ирээд өө хүн андуурсан байна гээд надтай гар бариад явах гэтэл араас нь мөн архи уусан байдалтай улаан эрээн цамцтай залуу ирээд чи ямар том пизда вэ миний хажуугаар бие чангалж явдаг хэн бэ биеэ сулла гэсэн. Би өөдөөс нь юу гэсэн үг юм бэ би яаж явчихаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл тэр улаан эрээн цамцтай залуу толгойгоороо миний ам, шүд хэсэг рүү мөргөсөн. Би манараад нэг мэдсэн газар уначихсан байсан. Нөгөө залуу намайг дээрээс цохиод байсан. Намайг 2 удаа газар унагаасан. Би тэр залуугаас салаад босоод ирсэн чинь ам хамраас цус гарч байсан. Би доошоо тонгойгоод тэр залуугаас зугтаагаад ажлынхаа газар дээр очоод Баясаа гэх залуугийн утсаар цагдаа дуудсан. Тэгээд тэр хэдийг Тулга зоогийн газрын зүүн талаар хойшоо явж байхаар нь араас дагаад яваад байсан чинь 1 дүгээр цэцэрлэгийн зүүн талын нарийн гудамжаар ороод урагшаа явахаар нь та нар наанаа байж бай цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгтэл цагаан кепик малгай өмссөн залуу ирээд хөгшөөн уучлаарай хөгшин нь чамд ганц юм аваад өгье надад мөнгө байна гэж хэлсэн. Тэгтэл цаанаас намайг зодсон улаан эрээн цамцтай залуу ирээд наад мууг гүйцээгээд хаячихая Говьсүмбэр аймгийн цагдаа намайг яаж ч чадахгүй гэж хэлсэн. Тухайн үед намайг зодсон залуугаас гадна 2 залуу байсан. Тэр гурав Улаанбаатар хотын таксины зогсоолын баруун талын засаж байгаа саадан дотор ороод суучихаар нь би дахиж цагдаа руу залгахаар Баясаагийн дугуй засвар луу гүйсэн. Цагдаа ирэхээр нь цагдаагийн машинд суугаад сааданд яваад очсон чинь нөгөө 3 залуу алга болсон байсан. Улаан эрээн цамцтай залуу нь намайг ганцаараа зодсон. Нөгөө хоёр нь хажууд хориод ч байгаа юм шиг хорихгүй ч байгаа юм шиг зогсоод байсан. Миний үүдэн дээд нэг шүд хугарч унасан. Мөн нэг шүдний үзүүр хэсэг нь хугарч хөдөлгөөн орсон байна. Мөн зүүн мөр хөндүүрлэж өвдөөд хөдөлж болохгүй байна. Цээжинд болон эрүүн дээр урагдсан байна. Урд нь надад ямар нэгэн гэмтэл байгаагүй. Би Баас шүдний үнэ болох 2 500 000 төгрөг нэхэмжилж байна.Мөн би авто машин угаалгын газарт ажиллаад сард дунджаар 900 000 төгрөгийн цалин авдаг. Үүнийг мөн нэхэмжилнэ. Зүгээр явж байгаад зодуулсандаа гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-11-р хуудас/
2. Гэрч Э.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хөдөөгүүр Б гэх найзтайгаа ноосонд явж байгаад Чойрын төвд өдөр орж ирсэн. Цагийг нь санахгүй байна. Тэгээд Бын гэрээс гарч явж байгаад Оргил Ундраа дэлгүүрийн зүүн талын сааданд Баасан, Ш, Б нартай тааралдсан. Бид нар 1 шил Хараа нэртэй 0,5 литрийн архи сааданд сууж байгаад уучихаад Улаанбаатар хот руу явдаг таксины жолооч тэнд хүмүүс зодолдоод байна очиж салгаач гэж хэлсэн. Намайг харахад таксины зогсоолын зүүн хойд хэсэгт хүмүүс муудалцаад байгаа харагдсан. Намайг яваад очиход Б, одоо энэ саяын зодуулсан гээд байгаа залуу хоёр байсан. Энэ зодуулсан гээд байгаа залуугийн ам хэсэг нь цус болсон байсан. Би Быг салгаж авсан. Энэ зодуулсан залуу дугуй засварын чиглэлд орилоод хашгираад яваад өгсөн. Таксины зогсоол дээр байж байхад Н гэх танил хүн ирсэн. Н дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн хараа архиа авч өгсөн. Тэр архийг нь Б, Б, Ш, Н бид нар Оргил Ундраа дэлгүүрийн зүүн талын сааданд сууж байгаад хувааж уучихаад тэндээс салцгаасан.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/
5. Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Оргил Ундраа дэлгүүрийн зүүн талын сааданд Н бид хоёр нэг шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи уугаад сууж байтал Б, Ү, Баасан нар ирсэн. Тэгээд бид хоёрын ууж байсан архийг хувааж уусан. Бид нар энэ архийг ууж дуусгаад Улаанбаатар хот руу явдаг таксины зогсоол дээр очиход Ц, Д нар хөзөр тоглоод байж байсан. Би Ц Д хоёртой юм яриад зогсож байтал нэг танихгүй залуу хамраас цус гоожсон Б-ийн дугуй засварын зүгт Б гээд орилоод явж байсан. Тухайн үед хажууд нь Б, Б, Ү нар байсан. Би тэр залууг хэнтэй муудалцсаныг хараагүй. Б, Б, Ү нар хойшоо нарийн гудамжаар алхаж байсан. Араас Н бид хоёр алхаж очсон. Бид нар дахиад Оргил Ундараа дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Ерөөл архи аваад нөгөө саадандаа сууж байгаад уучихаад тарцгаасан. Энэ бичлэгт ягаан гэхээр шорттой нь Ү, цагаан малгайтай нь Баасан, хүнтэй ноцолдож байгаа нь Б байна.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/
6. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу явдаг таксиний зогсоол дээр Баасан, Ү, Ширмэнбаатар, Б нарын хамт очсон. Улаанбаатар хотын таксины зогсоол дээр 2 машин байсан. Тэр машины жолооч нартай Ш, Ү нар уулзаад байсан. Би тэр хэдээс салаад саадан дотор сүүдрэвчинд сууж байсан юм. Тэгтэл Б нэг залуутай зодолдоод байсан. Хажууд нь Б, Ү нар байсан. Тэр хэд над руу хүрээд ирсэн. Нэг танихгүй залуугийн хамраас цус гарсан тэр хэдийг дагаад хүрээд ирсэн. Би тэр залууг Бтай зодолдож байхыг харсан юм. Тэгээд би тэр залууд хандаад чи хүнд зодуулчихаад дагаад яваад байх юм яв гэж хэлсэн. Тэр залуу яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/
7. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 197 дүгээр дүгнэлтэнд:
- А.Бын биед баруун дээд 1-р шүдний хугарал, мултрал, 2-р шүдний цөгцний эмтрэл, сулрал. Эрүү, цээжинд зулгаралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 5 хувь бууруулна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 20-21 хуудас/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 48, 50-58, 63-75, 77-80, 87-95 хуудас/
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч А.Б нь хохирол төлбөр 3 400 000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Хохирогч А.Б нь гэм хор учирсантай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ