| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 137/2017/0191/Э/ |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 17.1.2.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа
Иргэдийн төлөөлөгч А.Бадамгарав
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ж.Хүдэрчулуун, Т.Урангоо, Б.Дагийнамжил
Хохирогч Т.А, М.Э, С.О, Н.С
Гэрч С.У,
Шүүгдэгч Л.Х, Б.Б, Н.Б, О.И, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2, 145.3, 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Л.Х, С овогт Б.Б, Г овогт Б.Э, Б овогт Н.Б, Г овогт О.И нарт холбогдох эрүүгийн 201710000148 тоот хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сайншанд сумын 4 дүгээр баг, Баруун буянт-ухаагийн 2-1 тоотод оршин суудаг, 2015.04.29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож байсан, Ц овогт Л.Х, регистрийн дугаар ЕЮ9212****
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын 10-11 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Б.Б, регистрийн дугаар ДБ8812****
Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сайншанд сумын 6 дугаар баг Жанчивын 16-1 тоотод оршин суудаг,
-2012.12.17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож байсан,
-2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож байсан, Г овогт Б.Э, регистрийн дугаар ЕЗ9305****
Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 42 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Алтанширээ сумын 1 дүгээр багт оршин суудаг,
-1993.05.11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
-1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн торгох ялаар,
-1997.04.19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
-2001 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 1231дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, зарим ялыг нэмж нэгтгэн бүгд 9 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2007 оны 05 сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж байсан, Г овогт О.И, регистрийн дугаар ЕГ7504****
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизм, сан техникчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сайхандулаан сумын 1 дүгээр баг Борцав гэх газарт оршин суудаг,
-2006.07.18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,
-2008.03.11-нд Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
-2009.03.11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
-2012.12.04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж байсан, Б овогт Н.Б, регистрийн дугаар ЕЗ8801****
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Л.Х нь шүүгдэгч Б.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М-н 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Э-н 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,
-давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.О-н 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-н 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-н 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-шүүгдэгч Б.Б-тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын Цагаан хад гэх газраас иргэн Т.А-н 23 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 18.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
-2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр давтан үйлдлээр Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн 9-21 тоотод оршин суух хохирогч У.П-н гэрт буюу орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 4.477.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Б.Б нь машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед Сайншанд сумаас баруун урагш Улаанширээ гэх газраас хохирогч А.Д-н 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сайншанд сумын 7 дугаар багийн нутгаас хохирогч М.Э-н 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Айраг сумын 4 дүгээр багт иргэн Л.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж Л.Ц-н бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,
-шүүгдэгч О.И, Г.Т, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- шүүгдэгч Л.Х, О.И, Л.Ц нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч О.И, Л.Ц, Н.Б, Г.Т нартай нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-шүүгдэгч Л.Х-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын Цагаан хад гэх газраас иргэн Т.А-н 23 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 18.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Б.Э нь шүүгдэгч Л.Х-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М-н 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Э-н 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,
-давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.О-н 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-н 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-н 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
4. Шүүгдэгч О.И нь шүүгдэгч Л.Х, Б.Б, Л.Ц нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-н 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Б.Б, Л.Ц, Н.Б, Г.Т нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Б.Б, Г.Т, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч Б.Б, Л.Ц, О.И, Г.Т нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-н 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Б.Б, Г.Т, О.И нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-н 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Могнооны 8 тооны адуу, Алтанбатын 23 тооны адуун дээр тооны хувьд зөрүүтэй байна. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Хохирогч Э гэдэг хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад О-н хар үрээ гүйгээд очсон гэж Э бид хоёрт хэлсэн. Тэгээд шүүх хуралдаанаар асуухад би тийм юм яриагүй гэж хэлдэг. А гэдэг хүн О-н хар үрээг 35 дугаар точка дээр гүйж очсон гэх сураг гардаг. Би тухайн О-н хар үрээг хөтөлж явж байгаад алдсан юм. Мөн А-н 23 тооны адууг аваагүй, би 17 тооны адууг цагаан хаалганы баруун хойноос туугаад Я гэдэг айл дээр ирсэн. Бусад адууг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Могнооны 40 гаруй адуунаас 10 адууг тасдаж аваад Х бид 2 туусан. Тууж байгаад замдаа зармыг нь алдсан. Тэгээд 2 адууг нь туусаар байгаад А гэх айлд өгсөн. Үлдсэн 8 тооны адууг буцаж очсон гэж М хэлдэг. О-н 2 тооны адууг А гэрчлэхдээ 35-р точкын тэнд очихдоо толгойндоо цэнхэр мяндсан хазаартай очсон гэсэн. Би өөрөө цэнхэр мяндсан хазаар хийж байсан юм. Тэгээд О хурдан удмын морь учраас өөр хүнд зарсан сураг байсан. С-н 2 гүү, О-н 2 адууг хулгайлахад би оролцоогүй. Нийт 4 удаагийн үйлдлээс 2 үйлдэлд нь оролцсон” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би А-н 23 тооны адууг аваагүй, 17 тооны адууг өөрийнхөө адуу гэж хэлж Я гэх айлд өгсөн. Өргөн сумын Цагаан хадаас хулгай хийсэн гэсэн тэрийг ерөөсөө мэдэхгүй. Цагаан хаалганы баруун талд 17 тооны адуу байсан. Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ш-н 7 тооны бог мал, О-н үхрийг туухад би оролцсон” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч О.И-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Га-н 8 тооны адуу, О-н 1 тооны үхэр, Ш-н 7 тооны бог малыг туухад оролцож, нийт 3 удаагийн үйлдэлд оролцсон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 10-ны дотор адуугаа алдсан. Хүрэн халзан азаргатай, нийт 23 тооны адуу байсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хурдан удмын ганц хүрэн үрээ байсан. 2016 оны эхээр алга болсон юм. Тэгсэн Х, Э нар авсан гэдэг үнэлгээний газраас гарсан хохирлоо нэхэмжилж байна. Өөр зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сард 2 тооны уядаг морио алдсан. Тухайн 2 тооны морийг Э, Х 2 хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, ... Цагаан хаалганы зүүн талд манай адуу 2016 оны 11 сарын үед алга болсон. Цагаан хаалганы баруун талаар хар тойром хавиар байдаг байсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний адуунд байсан 2 гүү алга болсон. Манай ээжийн төрсөн дүү Х малладаг юм. Тэгээд эрж хайгаад олоогүй. Тэгсэн Цагдаагийн байгууллагаас холбогдож шүүгдэгч нар авсан гэдэг нь тогтоогдсон” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.У-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Х-тэй 2016 онд хамт амьдарч байсан, ... Ч гэж сонсож байсан ч сайн танихгүй, Ч-г танихгүй, ... 2016 онд Э, Х хоёр хамт хөдөө явдаг байсан. Би хамт явж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна, хөдөө ах дүү нараасаа авчирсан гээд 3, 4 адуу авчирдаг байсан, ... одоо бол юу ч санахгүй байна” гэсэн мэдүүлэг,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №59/01 дугаартай /нийт 12.000.000 төгрөг/ гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 31 дүгээр хуудас /,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ДГО 663 дугаартай шинжээчийн дүгнэлт /Мустанг маркийн хар өнгийн мотоцикл 120.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016.10.24-ний өдөр ...манай аав Могнооны 9 тооны сувай гүүтэй цуг бэлчээр дээр байх үед нь миний хүрэн зүсмийн бүдүүн морь алга болсон байсан....Алтанширээ сумын хэсгийн төлөөлөгч У-тай хамт тэр Э, Х хоёртой уулзах үед танай 10 тооны адууг авсан гэж хэлж байсан....Миний тэр морь бол уядаг хурдан удмын морь байсан....Би хурдан удмын морь учир ...энэ морио 5 сая төгрөгөөр үнэлж байна. ...миний хүрэн морины мөнгийг нь өгчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... Би өөрийнхөө эзэмшлийн хурдан удмын хүрэн морины үнэлгээ болох 5 сая төгрөгийг нэхэмжилнэ. Миний морийг хулгайлж авсан хүмүүс одоог болтол ямар ч хохирол барагдуулаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 149-150 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 176 дугаар хуудас/,
Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...өөрийн 10 тооны адуу бэлчээр дээрээсээ алга болсон. ...Тэр адуун дунд манай хүүхэд Э-н хурдан удмын хүрэн морь цуг алдагдсан. ...Миний адуунаас гэртээ буцаж ирсэн адуу бол байхгүй бүгд ирээгүй. Би одоо маш их гомдолтой байна. Тэр миний адуунууд дандаа үржих боломжтой гүүнүүд байсан. Би одоо нэг гүүгээ 850.000 төгрөгөөр үнэлж байна. Миний энэ гомдол саналыг барагдуулчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... Би алдсан 9 адууныхаа мөнгийг нэхэмжилнэ. Адууны маань үнэ өртгийг гаргасан байсан. Тэр мөнгийг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 152-153 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 174-175 дугаар хуудас/,
Гэрч З.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хөдөө гэрт 2016 оны 10 дугаар сард ченж нар ирж манай хашаа хороог ашигладаг байсан. ...нэлээн том биетэй зээрд зүсмийн адуу байсан. Ямар ч байсан Э, Х нар 2 тооны адуу өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 206-208 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2016.10.24-ний өдөр би Э-д аймгаас хойш Хар тойрмын ойролцоо айлын адуу байгаа би туугаад төмөр замын баруун талд гаргаж ирье, харин чи тосч аваарай гэж хэлсэн. ...Э бид хоёр ...тэр адуунуудаа нэлээн туусан. ...Тэгээд тэр ченж дээр очоод алаг гүүг нь 400.000 төгрөг, хүрэн үрээг нь 300.000 төгрөгт зарсан. ...Би хамгийн эхэлж бол адуу хулгайлъя гэж М-н адууг туусан. ...адууг хулгайлах үедээ Э-н хар өнгийн мотоцикл ашигласан. Би хохирол төлбөрөө төлөөгүй байгаа. Би хохирол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 2-5, 8-9, 121-122 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын сүүлээр ...Х нэг алаг адуутай олон тооны адуу туугаад ороод ирсэн. ...тэр адуунаас 10 адууг нь тасдаж авч явсан. ...Тухайн үед хүрэн морийг нь 350.000 төгрөгөөр, алаг гүүг нь 400.000 төгрөгөөр өгсөн. ...Х надад 150.000 төгрөг өгсөн. Х үлдсэнийг нь өөрөө авсан. ...хулгай хийх үедээ ямар хар өнгийн Мустанг маркийн мотоциклтой Х бид хоёр цуг явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17-20, 188-189 дүгээр хуудас /,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр 07-ны өдрийн №61/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 10.000.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 35 дугаар хуудас /,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017-08-17-ны өдрийн ДГО 663 дугаартай шинжээчийн дүгнэлт /Мустанг мотоцикл 120.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний адуун сүргээс 2 тооны адуу алдагдсан. ...Би өөрийн хоёр адуугаа нэгийг нь 5 сая төгрөгөөр үнэлж байна. ...Би хоёр адууны мөнгө гэж 10 сая төгрөг авчих юм бол гомдол санал гэж нэхэмжлэх зүйл бол байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 155-156 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр адуунуудаас сартай хүрэн бүдүүн морь, сартай хар хязаалан үрээг барьж авч би нэг адууг нь унаж нөгөөг нь хөтлөөд явсан. Харин Э мотоциклио унаад явсан. ...тэр адууг Э бид хоёр янзалж гэдэс гүзээг нь шууд хаясан. Тэгээд тэр шөнөө махыг нь гэрт хонуулж маргааш нь махыг жижиглэж цул махыг 2000 төгрөгөөр, ястай махыг нь 1500 төгрөгөөр зарсан. Тэгээд нийт махаа зарахад 230.000 төгрөг болсон. Э бид хоёр арьсыг нь холбооны байрнаас баруун тийш овооны энгэрт хаясан. ...Би хохирол мөнгө төгрөг гэж өгөөгүй байгаа. Би хохирол төлбөрийг барагдуулна. ...Э-н хар өнгийн мотоциклтой явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 2-5, 8-9, 125-126 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын эхээр Х ...бид хоёр хойшоо гараад нар шингэхийн үед цавьдар азаргатай 20-30 тооны адуу байсан. Тэгэхээр нь би энэнээс 2 адууг барьж аймаг орьё гэж хэлсэн. Тэгээд Сайншандын хойд талд байрлах засмалын зүүн талд нэг цэнхэр хашаанд хашиж байгаад сартай хүрэн гүү, хүрэн гүүг барьж аваад би унаад нэгийг нь хөтлөөд явсан....Тэгээд орой нь надруу Х нэг адууг нь алаад зарсан байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17-20, 190-191 дүгээр хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №09/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 4.750.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 40 дүгээр хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017-08-17-ны өдрийн ДГО 662 дугаартай шинжээчийн дүгнэлт /Даюун мотоцикл 80.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/,
Хохирогч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 сарын сүүлээр 10 морио алга болгосон. ...Б ченж рүү залгаж өөрийн алдагдсан морьдоо асуусан. Тэгсэн харин 5 морь байна гэсэн. Э, Х гэж хүмүүсээс авсан гэж байсан. Харин 5 морьд нь буцаад ижилдээ гүйгээд ирсэн. ...миний хувьд морьдоо олоод авчихсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 158-159 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Х хоёр манайд ирэхдээ 5-н тооны адуу мотоциклоор туугаад ирсэн. ...Х бид хоёр Д гэж хүнээс гуйгаад бонго маркийн автомашин дээр нь 5-н тооны адууг нь ачаад авч явж Айраг сумын тэнд ченжэд зарсан гэж байсан. ...Э-д өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Мөн өөрт нь таван хошуу мал бол байхгүй. Манай ах Э нь хадамындаа амьдардаг юм” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 209-210 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сард Х гэдэг залуу миний утас руу залгасан. Та мал авах уу гэсэн, би авна гэсэн. ...тэр залуу надад 5 тооны хул, бор, цагаан, алаг, адуу 2.350.000 төгрөгөөр өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 211-212 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр 5-н адууг туугаад ...орой Э-н дүүгийнх нь гэрт 20 цаг өнгөрч байх үед очсон. ...тэр 5-н адууг бүгдийг нь нийлүүлээд 2.150.000 төгрөгөөр зарсан. ...М гэж хүний адуу байсан. ...Би М-н 5-н адууг бол хүлээлгэж өгсөн. ...М-н 5 адууг хулгайлахдаа миний улаан өнгийн Даюун маркийн мотоцикл ашигласан. Э бид 2 нэг мотоциклтой явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 2-5, 8-9, 129-130 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 10-д гаргаад ...5 адуу нь цагаан морь, будан морь, хээр морь, хонгор морь, хээр алаг гээд адуу байсан. ... адуунаасаа зарахад 2.150.000 төгрөг болсон. ...Би М-н 5-н адууг бол хүлээлгэж өгсөн. ...Х-н улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой бид хоёр явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17-20, 23-27, 192-193 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №28/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 1.600.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 43 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017-08-17-ны өдрийн ДГО 663 дугаартай шинжээчийн дүгнэлт /Мустанг мотоцикл 120.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017-08-17-ны өдрийн ДГО 662 дугаартай шинжээчийн дүгнэлт /Даюун мотоцикл 80.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн17 дугаар хуудас/,
Хохирогч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний 30 гаран тооны адуу манай ээжийн дүү Х гэж хүн хардаг юм. ...Миний хоёр алдагдсан хоёр гүү бол бүдүүн гүүнүүд байсан. Харин үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээтэй бол санал нийлэхгүй байна. Энэ гүүнүүд бол өсөж үржих боломжтой гүүнүүд байсан. Би тийм болохоор төлийг нь авна гэж бодохоор бол 2 гүүгээ 4 адуу болохоор л үнэлнэ. Энэ мэргэжлийн байгууллагаас бол гаргасан үнэлгээ нь зөвхөн хоёр гүүний үнэлгээг л гаргасан байсан. Би одоо хохирлоо барагдуулаад авчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-162 дугаар хуудас/,
Гэрч С.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х, Э нар 2016 оны 11 дүгээр сард 20 цаг өнгөрч байхад 1 тооны адуу авчирсан. ...намайг заралцаад өг гэсэн. ...тэр махыг зараад 240.000 төгрөг болсон. ...Х-д өөрийн гэсэн эд хөрөнгө бол байхгүй. Х нь манай гэрт байдаг. Х нь манай гэрт амьдраад 3 сар болж байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 213-214, 215-216 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С-н 2 тооны адууг хулгайлахдаа Э-н хар өнгийн мотоцикл байсан. ...Э бид хоёр цуг мотоциклтой явж байгаад тэр хоёр тооны адууг хулгайлсан. Э тэр хар мотоциклыг зарсан гэж байсан. ...Би одоо хохирол төлбөрөө төлөөгүй байгаа. Би одоо хохирол төлбөрөө бол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Х-н улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой бид хоёр явсан. ...тэр хул гүүнийхэн бугуйлыг нь салгаад бугуйлаар нь хар үрээ, хүрэн үрээ хоёрыг барьж авсан. Тэгээд эхлээд хар үрээг нь бариад явах болсон чинь Х энэ адууг мотоциклынхоо өрөнд өгнө. Харин нэг адуу аваад дундаа идэж бариад хэрэглэчихье гэж хэлсэн. ...Х тэр хоёр адууг нэгийг нь унаад нэгийг хөтлөөд ирсэн” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17-20, 194-195 дугаар хуудас/ ,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн № ДГО507 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /нийт 700.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 16 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сайншанд сумаас баруун урагш 37 км Уран ширээ гэх газарт/ /1 дүгээр хх-ийн 25-28 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /Даюун маркийн улаан өнгийн мотоцикл 250.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 8 дугаар хуудас/,
Хохирогч А.Д-н: “...2017 оны 01 дүгээр сарын 07-нд ...худгийн хажуу талаас үхрийнхээ мөрийг хөөгөөд явтал хаваржаан дээр баахан шувуу бужигнаад байхаар нь тэнд очсон чинь манай алга болсон үхрийн толгой, шийр, сэвс байсан. ...мотоциклын мөр байсан. ... Би өмнө хэлсэнчлэн алдагдсан үхрээ нэхэмжилнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс надад нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй өдий хүрлээ. Иймд хохирлоо нэхэмжилнэ гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136-138 дугаар хуудас, 7-р хх-ийн 185 дугаар хуудас/,
Гэрч М.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үхрээ тоолоход 21 үхэр байсан. ...тэгээд маргааш үхрээ эрээд олоогүй. ...үхрийн мөрийг нь хөөсөн. ...мөрдөж явахад Д эгчийн хаваржаан дээр шувуу эргэлдээд байсан. ...очиж үзэхэд Д эгчийн ухаа үнээг янзлаад аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 189-191 дүгээр хуудас/,
Гэрч В.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 35 дугаар гүүрний доод талаар үхрийн мөр гарсан байна гэж хэлсэн. ...Д гуай мөрдөөд хаваржааныхаа тийшээ явсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 197-198 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед урагшаа Зүүнбаянгийн чиглэлд мотоциклтой ганцаараа яваад Хар уулаас урагш гараад явж байгаад ...3-4 насны улаан хүрэн үхэр байсан. ...үхрээ янзалчихаад толгой шийрийг нь хашааны зүүн хойд гадна талд нь хаясан. Тэгээд бусад махыг нь арьсыг нь бүгдийг нь мотоциклдоо ачиж аваад явсан. ...Махыг нь яснаас нь салгаад 40 кг мах болсон 3500 төгрөгөөр нэг кг-ийг нь зарсан. ...Улаан өнгийн Даюун мотоцикл байгаа, улсын дугааргүй. ...Зүүнбаянгийн чиглэлд ганцаараа мотоциклтой явж байгаад 1 үхэр хулгайлсан. ...би энэ хэргийг ганцаараа үйлдсэн” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 27-28, 44-47 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО654 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /Цэнхэр өнгийн улсын дугааргүй, Даюун мотоцикл- 250.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №89/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 6.850.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 99 дүгээр хуудас /,
Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017.03.02-ны өдөр хөдөө гэртээ очих үед миний адуунууд байхгүй. Харин будан азарга маань л байсан. Харин азаргатай маань цуг байсан 9 адуу нь байхгүй байсан. ...9 тооны адуу алдагдсан. ...тэр эрлийз гүүг нь дааганд нь 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо гомдолтой байна. Би одоо өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. ... Би 2017 оны 10 дугаар сард намар цагаар хүнээс сураг сонсож байгаад Б гэгч нь миний адуунуудаас туранхай, эцэнхий, хонгор зүсмийн байдсыг Айраг суманд нэг танихгүй айлд үлдээгээд явсан байсныг би олж авсан. ... Мөн миний адууг хулгайлсан И гэх хүний ээж О гэх хүн надад 50.000 төгрөгөөр бодож, 10 ямааг 2018 оны 09-10 сарын үед өгсөн. Дээрээс нь бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Эдгээр мөнгийг нийт хохирлоос хасаад 5.300.000 төгрөг нэхэмжилнэ. ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 176-177 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 180-181 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...6 тооны адуу тууж ирсэн. ...4 адууг нь манай гадаа хийсэн. Тэгээд И, Ц 2 адуугаа алаад махыг нь аваад явсан. Харин Х, Б 2 манай гэрт байсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц надад 2 адууны мах авчирч зарсан. ...1 адуу нь 138 кг нөгөө адуу нь 182 кг болж байсан. Тэгээд би 1.056.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-н хамт мотоциклтой 9 тооны адуугаа тууж Айраг сумын баруун хойно айл дээр аваачаад ...адуунуудыг төхөөрсөн. ...Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би тэр хохирол мөнгийг бол төлнө. ...Би тэр цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклоор Улаанбаатар хотруу эхнэр хүүхдээ авч цагдаагаас зугтааж явж байх үедээ мөнгөний хэрэг болоод зарсан. Би тэр мотоциклоо танихгүй хөдөөний хүнд зарсан. ...Тухайн үед миний цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклтой И бид хоёр явсан” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 44-47, 105-106, 117-118 172-173 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Б-н мотоциклтой цуг явсан. Б-н цэнхэр өнгийн Даюун нэртэй мотоцикл байсан. ...Би хохирлоо төлөөгүй байгаа төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 170-171 дүгээр хуудас/,
Яллагдагч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айраг суман дээр Ж гээд И-н таньдаг айлд очиж тэр адууг Х, Б, И тэр гурав алж махалсан. Би харин тэр адуунаас хоёр адууг нь Айраг сум нь дээр Э гэж ченжид махыг нь зарж өгсөн” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 174-175 дугаар хуудас/,
Яллагдагч О.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Дэлгэрэх сумаас авсан 9-н тооны адууг бол би ганцаараа тууж Сайншанд сумаас хойш цагаан хаалганы баруун урд талд тууж авчирсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 176-177 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № ДГО546 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /нийт 1.200.00 төгрөг/ /2 дугаар хх-ийн 28 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/2017-01-25-нд Сайншанд сумын 7 дугаар баг 35 дугаар зөрлөгт/ /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /Даюун маркийн улаан өнгийн мотоцикл 250.000 төгрөг/2 дугаар хх-ийн 8 дугаар хуудас/,
Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...О гэдэг залуу танай үхрээс 2 тооны үхрийг шулаад аваад явсан мөр байна гэж надад хэлсэн. ...би нэг үхрээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна, нийлээд 2.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 146-147 дугаар хуудас/,
Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ...яваад очтол Э-н имтэй ижилхэн 2 үхрийн толгой байна гэж хэлээд удалгүй Э ирээд өөрийнх нь үхрийг хийгээд аваад явсанг мэдсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204-205 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой би ганцаараа Сайншанд сумаас улаан өнгийн Даюун мотоциклтой ...цагаан хаалганы баруун тийшээ ...2 үхрийг нь бугуйлдаж барьж аваад нугаслан 2 үхрийг нь алаад толгой шийр, ясыг нь орхиод 50 кг гурилын уутанд 3 шуудай болсныг мотоциклоороо 2 дахин явж Сайншандад гэртээ авч ирсэн. ...хар, улаан зүсмийн 3-4 насны 2 үхэр байсан. ...махыг нь шуудайн хийж 2 удаа мотоциклоороо зөөж аймгийн төв рүү гэртээ авч ирсэн. ...500.000 гаран төгрөг болсон. ...Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би тэр хохирол мөнгийг бол төлнө.” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 30-32, 44-47, 105-106, 117-118 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /улсын дугааргүй, Даюун маркийн улаан өнгийн мотоцикл 250.000 төгрөг/ 2 дугаар хх-ийн 8 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №57/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /улсын дугааргүй, ногоон өнгийн Супер бэнни маркийн мотоцикл 650.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 48 дугаар хуудас /,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн № ДГО650 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 88-85 УБЭ улсын дугаартай Пажеро маркийн авто машин 2.800.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 97 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №09/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 820.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 46 дугаар хуудас /,
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /88-85 УБЭ улсын дугаартай Пажеро маркийн авто машин/ /4 дүгээр хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тээврийн хэрэгслийн гэрчилгээ /4 дүгээр хх-ийн 11-15 дугаар хуудас/,
Хохирогч Н.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө ирэхэд хүү Б хэлэхдээ өчигдөр шөнө хонио хотлуулчихаад айлд хоночихоод ирсэн чинь хонь маань гарчихсан хашааны хаалга онгорхой байсан, мөн машин явсан мөр байна гээд надад харуулсан. Яалт ч үгүй машин мотоциклын мөр гэрийн болон хашааны урдуур явсан мөр байсан. Тэгээд бид нар бүгд малаа тоолж үзэхэд 5 тооны ямаа, 2 эр хонь дутаж байсан. Нийт 7 тооны бог мал алдагдсан. ...Би үнэлгээний дагуу 820.000 төгрөг мөн унааны зардлын ...72 л бензиний мөнгийг нэхэмжилж байна. ... Миний хохирлыг бүрэн барагдуулж дууссан байх тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165-166, 167 дугаар хуудас, 7-р хх-ийн 182-184 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 01-ний өглөө дунд хүү Б-г хөдөө гэр лүү ганцааранг нь явуулсан ба тэр өдөртөө хүү Б, Шинэбаяр луу яриад хөдөө ирчихсэн байна, мал бүрэн бүтэн байна гэж хэлж байсан. ...маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө Ш бид 2 гэртээ очсон чинь хүү Б маань байж байсан ба нөхөр Ш-т хандаж “би өчигдөр орой хонио хашчихаад ганцаараа гэртээ хонож чадахгүй байсан учир саахалт айл Б-н гэрт нь очиж хоночихоод өглөө эрт ирсэн чинь, хонь, ямаа хашаанаасаа гарчихсан, хашааны хаалга онгорхой байдалтай байсан, тэгээд машин мотоциклын мөр байна гэж хэлж байсан. ...Тэгээд бид нар малаа нэг бүрчлэн сайн тоолсон чинь 5 тооны эр ямаа, 2 тооны эр хонь хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 229-230 дугаар хуудас/,
Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц Пажеро маркийн машинтай ганцаараа ирээд Сайхандулаан сум руу явж байна гэж хэлээд манайд хоночихоод явсан. ...Мөн бэлэн мөнгөөрөө мал худалдаж аваад хот руу ченжид зарж байгаа гэж хэлж байсан. ...Ц-д өөрийн гэсэн эд хөрөнгө байдаггүй, мөн өөрийн гэр орон ч байхгүй, мал ч байхгүй. ...2017 оны 1 дүгээр сарын дундуур Пажеро маркийн машинтай манай гэрч ирчихсэн байсан ба намайг харах үед 3 тооны ямаа, 2 тооны хонь байгаа харагдсан. ...үл таних залуугийн хамт 5 бог мал нядалсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 234-235, 236-237 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 онд хэдэн сарын хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна ... Ц машинаасаа ганцаараа бууж ирээд ямааны арьс авч байгаа юу гэхээр нь би авч байгаа гэсэн чинь 2 ямааны арьс өгчихөөд яваад өгсөн. Тэгээд 2017 оны 1 сард ...Б өөрийн цагаан өнгийн пронтер маркийн машинтай дүү Ц-н хамт өдрийн цагаар ирээд надад 2 ямаа, 2 хонины арьс өгсөн ба нийлээд 52.000 төгрөг болсон ба мөнгийг нь Ц өөрөө авчихаад явсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 240 дүгээр хуудас/,
Гэрч С.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг өдөр хөдөө яваад ирсэн чинь манай хашаанд манай гэрийн ард уг тээврийн хэрэгслийн 3 дугуйны хий нь гарчихсан, 4 хаалга нь цоожтой байж байсан. Тэгээд хүн амьтнаас сурагласан чинь Ц гэж хүний машин гэсэн. ...манай хашаанд болон манай гэрт хүн байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 241-242 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын сүүлээр 2 дугаар сарын эхээр байхаа ....өглөө 6 цагийн үед Ц, Б, И, Т, өөр танихгүй 2 хүн байсан. Тэгээд Ц намайг Айраг сум руу хүргээд өг гэсэн. Би өөрийн 13-03 ДГО портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Айраг сум руу Ц-н 5 ямаа, 2 хонийг нь ачиж хүргэж өгсөн. ...Айраг суман дээр очоод надад бензиний мөнгө өгөөд би өдөртөө буцсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 243-245 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц надад 2017 оны 1 дүгээр сард 4 ямааны гулууз мах авчирч өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 246 дугаар хуудас/,
Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...88-85 дугаартай авто машиныг Ц гэх залуу худалдан авсан. Гэрчилгээгээ шилжүүлээгүй, миний нэр дээр байгаа. ...Уг машины эзэмшигч нь Ц байгаа юм аа. 2017 оны 1 дүгээр сард гэрээ хийсэн.” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Ө.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын эхээр И, Б, Т, Ц нар машинаас буугаад тэр айлын малаас хонь, ямаа авч машиндаа ачсан. ...5 ямаа, 2 хонь авсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 247-248 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд аав Ш намайг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өглөө хөдөө гэрт хүнгүй байгаа гээд гэр болон малаа харуулахаар намайг ганцааранг хөдөө гэрлүү явуулсан юм. ...орой 18 цаг өнгөрч байх үед бог малаа хашаанд нь хийгээд хашчихаад би гэртээ ганцаараа байж чадахгүй болохоор саахалт айл Б-н гэрт нь хонохоор явсан ба тэр өдөртөө хоночихоод маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед хөдөө гэртээ ирсэн чинь бог мал хашсан байсан хашааны хаалга нь онгорхой, хонь, ямаа гарчихсан, мөн гэрийн урдуур болон хашааны урдуур машины мөр тод гарсан байсан. ...бид нар үлдсэн бог малаа тоолсон чинь 5 тооны эр ямаа, 2 тооны эр хонь нийт 7 бог мал хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 231-232 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын эхээр шиг санаж байна ...Мандах сумын чиглэлд явж замын хажууд эзэнгүй айлын хашаатай хонин дотроос 5 ямаа, 2 хонь амьдаар нь Пажеро маркийн машиндаа ачаад явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 44-47, 39-40 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайхандулаан сум руу явж байсан ба тэр үед Б мотоциклтой түрүүлээд явж байсан ба эргэж ирээд энд ойрхон эзэнгүй айл байна аа малаа хашчихсан байна хэдүүлээ хэдэн хонь, ямаа ачаад аваад явъя гэж хэлэхээр нь бид нар бүгд тэгье гэж хэлээд уг айл руу нь явж очсон. Тэр үед гэр нь цоожтой, бог малаа хашчихсан байсан. ...хашсан байсан хониноос нь 5 тооны ямаа, 2 тооны хонь нийт 7 тооны бог малыг тээврийн хэрэгсэл дээрээ ачиж аваад явсан. ...5 ямаа, 2 хонь хулгайлахад Б оролцоогүй. ...би тухайн үед 88-85 УБЭ улсын дугаартай ногоон өнгийн пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэр тээврийн хэрэгсэл бол Т гэж хүний нэр дээр байсан. Тэр хүнээс би 7 хоногийн итгэмжлэх хийлгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй. Энэ тээврийн хэрэгсэл бол миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ тээврийн хэрэгсэл маань олон жил оношилгоонд ороогүй байгаа юм. ...Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би өөрт ногдсон хохирлыг бол төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 53-56, 58, 149-150 дугаар хуудас/,
Яллагдагч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 02-ны үед ...Мандах сумын хойд талаар явж байтал нэг эзэнгүй айл таарсан ба бог мал нь хотондоо байж байсан чинь Ц хэдүүлээ эндээс хэдэн мал ачаад аваад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар уг айлын хотноос нь 5 тооны ямаа, 2 тооны хонь Пажеро маркийн машиндаа ачаад явсан. ...Айраг суманд байдаг айлын хашаанд буулгаж, уг газраа эхлээд 3 тооны ямааг нядлаад арьс махтай нь Ц ченжид тушаачихаад ирсэн. Тэгээд маргааш өдөр нь үлдсэн 2 тооны хонь, 2 тооны ямааг нядлаад мөн л Ц ганцаараа арьс махтай нь ченжид өгчихөөд ирсэн. ...И, Б, Ц, Т бид нар ...7 тооны бог мал хулгайлсан. ... Тухайн үед Ц л мал махыг зарж борлуулж байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 64-66, 71-73, 153-155 дугаар хуудас/,
Яллагдагч О.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар 2 хонь 5 тооны ямаа аваад Ц-н машинд ачсан. ...Б бол улаан өнгийн даюун маркийн мотоцикл байсан. ...Харин Ц бол ногоон өнгийн пажеро маркийн 88-85 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 75-76, 159-161 дүгээр хуудас/,
Яллагдагч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Ц 2 түрүүлээд уг айлд очиж үзчихээд ирье гэж хэлж яваад ирэхдээ хүнгүй айл байна, хонь нь хашаатай байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт уг айлын гадаа очоод хашаатай байсан хониноос нь ...нийт 7 бог мал Пажеро маркийн машин дээр ачиж аваад Сайхандулаан сумын чигтээ явцгаасан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 83-85, 156-158 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мандах сумаас тэр Ш гэх хүний малыг хулгайлах үед Ц-н 88-85 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Харин Б улаан өнгийн даюун маркийн мотоциклтой явсан. Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би тэр хохирол мөнгийг бол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 151-152 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №29/01 дугаартай шинжээчийн дүгнэлт / нийт 800.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 51 дүгээр хуудас /,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО654 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Цэнхэр өнгийн улсын дугааргүй, Даюун мотоцикл 250.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №57/01 дугаартай шинжээчийн дүгнэлт / Н.Б-н гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй, ногоон өнгийн Супер бэнни маркийн мотоцикл 650.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 48 дугаар хуудас/,
Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 30 зөрлөгөөс зүүн хойшоо манай үхэр байсан. ...2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үхрээ тоолж бүртгэсэн чинь эвэртэй улаан халзан шүдлэн эр үхэр, зөв чих нь урд талаасаа хөндлөн имтэй дутсан. ... мухар улаан халзан эр үхэр нь олдоогүй. ...миний хохирлыг одоо болтол барагдуулаагүй байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 169-170 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И, Б, Т бид нар 2 мотоциклтой хөдлөөд 30 дугаар зөрлөгийн зүүн талд олон тооны үхэр байхаар нь 1 улаан мухар эр үхрийг хөөгөөд явсан. ...Т, Б, Ц 3 үхрээ янзлаад хот руу явсан. ...Би тухайн үед өөрийн цэнхэр өнгийн Даюун маркийн өөрийн эзэмшлийн мотоциклтой И хамт явсан. ... Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би тэр хохирол мөнгийг бол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 39-40, 44-47, 139-140 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг үхрийн махаа Баянзүрх зах дээр махны ченжид нь 650.000 төгрөгт зарсан. ...Би тэр хоёр ченжийг бол танихгүй” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 53-56, 136-137 дугаар хуудас/,
Яллагдагч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар Сайхандулаан сумаас очсоны дараа нь буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 64 дүгээр зөрлөгийн баруун хойд хээр газарт И, Б, Т, Ц бид нар Ц-н эр үхрийг нь нядалж өгсөн. ...Би одоо учруулсан хохирол төлбөрөө хурдан хугацаанд төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 64-66, 71-74, 153-155 дугаар хуудас/,
Яллагдагч О.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Т 2 мотоциклтой 30 дугаар зөрлөг орсон. Тэр 2 буцаж ирэхдээ 30 дугаар зөрлөгийн тэнд үхэр байна гэж ирсэн. ...тэгээд Б нэг үхрийг нь бугуйлдсан. ...би хүлээн зөвшөөрч байна. ...тэр үхрээс нэг үхэр хөөгөөд баруун хойшоо Айраг сумаас баруун урагшаа тууж аваачсан. Тэгээд тэр өдрөө бид нар Айраг сум нь дээр очоод нөгөө айлдаа очиж байж байгаад орой нь буцаад нөгөө үхэр дээрээ очсон” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 75-76, 79, 143-144, 159-161 дүгээр хуудас/,
Яллагдагч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б бид 2 эргээд Айраг руу явж байтал 31 дүгээр зөрлөгөөс хойш засмал замын хажууд олон үхэр байсан ба тэр үедээ би хараад өнгөрсөн, бид 2 Айраг дээр нөгөө айлдаа ирсэн. Тэгсэн Б тэд нарт урд замын хажууд олон үхэр байна, тэрнээс авъя гэж хэлэхээр нь тэд нар тэгье гэж хэлж байсан. ...бид нөгөө үхрийг тасдаж Айраг сум руу чиглүүлээд тууж байгаад Айраг сумаас баруун урд талд мөсөн дээр унагааж хүлж орхисон. ...Тэгээд янзалсан үхрийнхээ толгой, мах болон арьсыг нь жижиг машины багаажинд нь хийгээд Ц уг машинтайгаа Улаанбаатар хот руу явлаа гээд явсан. ...Б-н мотоцикл бол улаан өнгийн Даюун маркийн мотоцикл байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 83-85, 141-142, 156-158 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 164 дугаартай: “...Л.Ц-н биед хэвлийн хөндийг нэвтэлж дотор эрхтнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Хохирогч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянсан бид мөнгө цааснаас болж муудалцсан. ...Тэгээд би Б-г нүүрэн тус газар нь цохиод бид 2 хоорондоо харилцан зодолдсон. Би Б-г цохиод зодоод авсан. Тэгсэн Б шарандаа намайг мах идэж байсан хутгаараа хэвлий хэсэг руу хутгалсан. Би хутгалуулчихаад цус гараад байхаар нь гараараа дарж байгаад нэг мэдсэн унтчихсан байсан. Тэгээд би шөнө сэрээд босч чадахгүй байсан. Маргааш нь бүтэн өдөр айлд хэвтсэн. ...2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Айраг сумын эмнэлэг дээр очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. ...Би Б-с эмнэлэгт үзүүлсэн болон хэвтэж эмчлүүлсэн зардлаа гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179-181 дүгээр хуудас/,
Гэрч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б миний мах идэж байсан хутгыг булааж аваад Ц-н хэвлийн тус газар нь хутгалсан. ...тухайн үед бид нар архи ууж байсан, нилээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 226-227 дугаар хуудас/,
Гэрч О.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Ц 2 мөнгөнөөс болж муудалцаад Б Ц-н хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан. Харин Б хутгалчихаад Х тэр 2 яваад өгсөн. ...би Айраг сум руу Ц-г хүргэж өгсөн. ...тэр 2 мөнгөний асуудлаас болж муудсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгсэн Б Ц-г эхнэртээ 500.000 төгрөг өгсөн байна гэж хэлж муудалцсан. Б, Ц 2 муудалцаж, Б Ц-г хэвлийн тус газар нь хутгалсан. Тэгээд И бид 2 салгасан. ...маргааш нь И, Ц 2 манай гэрээс явсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би төхөөрсөн адуугаа янзалж дуусаад тэр айлдаа хойморт нь мах идээд сууж байхад Ц гэнэт хойд орон дээр сууж байснаа босож ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Би босч Ц-тай барилцаж аваад мах идэж байсан хутгатай гараараа аль нэг тал руу нь цохисон, тэгтэл Ц намайг хутгалчихлаа гэсэн. ...Ц-г хутгалах үед Х, И, Ц бид нар байсан. ...Би Ц-д эм тариа эмчилгээний зардал гэж бол өгөөгүй байгаа. Би Ц-д эм тариа эмчилгээний зардлыг бол гарсан баримтаар нь өгнө” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 44-47, 3 дугаар хх-ийн 180-181 дүгээр хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО655 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 94-84 ДГО улсын дугаартай цэнхэр өнгийн портер машин 3.500.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 6 дугаар хуудас/,
“Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО” ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №317-28 дугаартай дүгнэлт /нийт 18.850.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 87-89 дүгээр хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО654 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Цэнхэр өнгийн улсын дугааргүй, Даюун мотоцикл 250.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /машин/ /4 дүгээр хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /Х.О-н эзэмшлийн/ /4 дүгээр хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай 23 адуу Өргөн сум руу уруудаж ирсэн байсан. ...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бол байсан. Тэрнээс хойш байгаагүй, эрээд олоогүй, 2017 оны 4-5 дугаар сарын хооронд ирж цагдаад бүртгүүлсэн. ...харин Сайншанд сумын цагаан хаалганы баруун доороос 5 адууг нь олсон. ...олдсон 5 адууныхаа үнийг хасаж тооцно. ...би морьдоо буцаагаад авчих юм бол гомдол санал байхгүй. ... Би 2017 оны 01 сарын 06-ны өдөр байх, 23 тооны адуугаа Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байдаг “Долоод” гэх газарт очиж хараад эргэхэд бүгд бүрэн байсан. Түүнээс хойш удаагүй 2-3 хоногийн дараа адуугаа Дэлгэрэх сумынхаа Цагаан хад руу тууж, өвөлжөөтэйгөө ойртуулах гээд очиход адуу маань байгаагүй. ... хулгай хийсэн хүмүүс хөөж, тууж авч яваад бага буюу даага, жижгэвтэр гүү, соёолон нийлсэн 6 адууг маань үлдээсэн байсан. ... Манай адууг тууж явсан хүмүүс нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 183-184 дүгээр хуудас, 7 дугаар хх-ийн 177-179 дүгээр хуудас/,
Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ 94-84 дго улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. ...Харин тэр Б гэх хүн бол Ч-с авч явж миний 94-84 дго улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж миний автомашиныг журмын хашаанд хийсэн байсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би одоо бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би Б гэх тэр залуутай Б гэж л танилцсан. ...Тэгсэн Б би хэдэн адуугаа туугаад аваачъя та харж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Б нэг жижиг хар туранхай бор залуутай хамт ирсэн. Тухайн үед хорь гаран тооны адуу байсан. Тухайн тэр адуу нь азаргагүй байсан. Би азаргыг нь асуусан чинь азаргагүй байгаа юм. Одоо шинэ азарга тавих юм азаргыг нь махалчихсан гэж байсан. ...Тухайн үед тэр адуу тууж ирдэг залуутайгаа цуг цэнхэр өнгийн портер автомашинтай ирсэн. Тэгээд Б нь манай гэрийн гадаа зээрд гүүг нь алаад, сартай хээр морийг нь та аваач би таньд хямдхан аваач гэж хэлсэн. Би тэгэхээр нь надад өгөх юм алга гэж хэлсэн. ...Би бол хулгайн адуу гэдгийг бол мэдээгүй” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Гэрч И.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А тухайн үед яг өөр дээр нь 20 гаруй л тооны адуутай байсан. Би одоо тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна. Бас манай адуунд 3-4 адуу нь хамт байдаг байсан. ... Миний санаж байгаагаар будан гүү, зээрд гүү л лав байсан. Алдаад удаж байгаа болохоор бусдынх нь зүсийг сайн санахгүй байна. Алдсан адуунууд нь манай саран дэвсгэртэй зуузай тамгатай байсан. ...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 187-188 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2017 оны 03 сарын эхээр санаж байна хэдний өдөр байсныг одоо санахгүй байна Б ....бид хоёр Б-н эзэмшлийн мотоциклтой явж Найрамдлын хойноос 15-16 тооны адуу тууж хайрханы баруун талд нутагладаг Я гэж айлд хүргэж өгсөн юм. ...Б бид хоёр хамт явж адууг бэлчиж байсан газарт очиж адууг жалганд хашиж байгаад зээрд зүсмийн гүү, хээр хүрэн үрээ хоёр барьж машин дээр ачаад Я-н хөдөө гэрт нь авч очсон хөдөө очоод зээрд гүүг махалж авч явсан нөгөө хүрэн үрээг чөдөрлөж орхисон. ...Б тухайн адууг махалж зарсны дараа надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй асуухад адууны махаа зарсан л гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би найз Х-н хамт Ч-н портерыг аргалд яваад ирье гэж гуйж аваад нөгөө 10 гаран адуунуудыг ...хөдөө Я-н хашиж байгаад хүрэн зүсмийн гүүг нь нядалж мах болгосон. ...хамгийн сүүлд Я-д очиж гүү нядлахдаа миний гүү байгаа юм гэж хэлсэн. ...би одоогоор нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа, гэхдээ бүгдийг нь төлж барагдуулна. Надад төлөх боломж бололцоо байгаа.” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 44-47 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №62/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /П-н гэрээс алдагдсан эд зүйлсийн нийт үнэлгээ 4.477.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 57-58 дугаар хуудас /,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 91-93 дугаар хуудас/,
Хохирогч У.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Данзанваанчигийн 9-21 тоотод байрлах хашаа байшин байдаг юм. ...хүү Э нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байшингийнхаа гаднаас нь эргэж тойрчихоод буцсан гэж байсан ба тэр үед нь ямар нэгэн эвдэрч хагарсан зүйлгүй байсан гэсэн. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчимд нөхөр Ч-н хамт байшингаа эргэж ирсэн чинь зүүн талынх нь цонх нэлэнхийдээ хагарчихсан, хаалгаараа гэр рүү орох үед хаалга бол зүгээр эвдэрсэн зүйлгүй, дотор талд буюу хагарсан цонхны дор тал тоосго байсан. .....цүнхтэйгээ алдагдсан байсан ба байшин доторх хувцасны шүүгээ болон эд зүйлүүдийг гаргаж тараасан байсан ба хувцасны шүүгээнд байсан хуучин өмсөж байсан хувцаснууд алдагдсан байсан. ... “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний гаргасан үнэлгээтэй санал нийлж байна. Би Х гэх хүнийг огт танихгүй. ...Миний хувьд гомдолтой байна. Хохирлоо бүрэн гүйцэт барагдуулмаар байна. ... Би шаазан аягануудыг сэжиглээд хаячихсан. Миний дээлүүдийг шороо тоос болгоод зарим нь бөөлжис ч юм шиг юм болгосон байсан тул хими цэвэрлэгээнд 200 мянган төгрөгөөр цэвэрлүүлсэн. Би эдгээр зардлаа, олсон дээлээ тооцоод 2.899.500 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 173-174 дүгээр хуудас, 7-р хх-ийн 186 дугаар хуудас/,
Гэрч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчимд эхнэр П-н хамт байшингаа эргэж ирсэн чинь зүүн талынх нь цонх нэлэнхийдээ хагарчихсан, дотогш орсон чинь шүүгээн дотор байсан хувцаснуудыг бүгдийг гаргаад тараагаад хаячихсан байсан ба хагарсан цонхны доод хэсэгт 1 ширхэг тал тоосго байсан. ...хувцасны шүүгээнд байсан дээл хувцас зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 228 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ганцаараа алхаад явж байтал хашаа нь онгорхой, дотор нь хүнгүй бололтой байшин байсан. Тэгээд очоод үзэхэд хаалга нь цоожтой байсан. Тэгээд уг байшингийн урагш харсан цонхны дор байсан чулууг аваад цонхыг нь хагалаад дотогш орсон. Тэгсэн уг байшинд нь хүн амьдардаггүй бололтой байсан ба нэг том өрөө байсан, ...3 хэсэг цүнхэнд хийсэн байхаар нь би ганцаараа аваад эргээд нөгөө цонхоороо гарсан. ...Би хулгай хийх үедээ архи уусан байсан ба би нилээн согтсон байсан. ...би дээлүүдийг нь бүгдийг нь буцаагаад өгсөн. Харин нэг хурган дотортой дээл дутсан. Би тэр хохирол мөнгийг нь бол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 11, 14-15, 166-167 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр 07-ны өдрийн №59/01 дугаартай /нийт 12.000.000 төгрөг/ гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 31 дүгээр хуудас /,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ДГО 663 дугаартай шинжээчийн дүгнэлт /Мустанг маркийн хар өнгийн мотоцикл 120.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016.10.24-ний өдөр ...манай аав М-н 9 тооны сувай гүүтэй цуг бэлчээр дээр байх үед нь миний хүрэн зүсмийн миний бүдүүн морь алга болсон байсан....Алтаншрээ сумын хэсгийн төлөөлөгч У-тай хамт тэр Э, Х хоёртой уулзах үед танай 10 тооны адууг авсан гэж хэлж байсан....Миний тэр морь бол уядаг хурдан удмын морь байсан....Би хурдан удмын морь учир ...энэ морио 5 сая төгрөгөөр үнэлж байна. ...миний хүрэн морины мөнгийг нь өгчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... Би өөрийнхөө эзэмшлийн хурдан удмын хүрэн морины үнэлгээ болох 5 сая төгрөгийг нэхэмжилнэ. Миний морийг хулгайлж авсан хүмүүс одоог болтол ямар ч хохирол барагдуулаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 149-150 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 176 дугаар хуудас/
Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...өөрийн 10 тооны адуу бэлчээр дээрээсээ алга болсон. ...Тэр адуу нь дунд манай хүүхэд Э-н хурдан удмын хүрэн морь цуг алдагдсан. ...Миний адуунаас гэртээ буцаж ирсэн адуу бол байхгүй бүгд ирээгүй. Би одоо маш их гомдолтой байна. Тэр миний адуунууд дандаа үржих боломжтой гүүнүүд байсан. Би одоо нэг гүүгээ 850.000 төгрөгөөр үнэлж байна. Миний энэ гомдол саналыг барагдуулчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... Би алдсан 9 адууныхаа мөнгийг нэхэмжилнэ. Адууны маань үнэ өртгийг гаргасан байсан. Тэр мөнгийг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 152-153 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 174-175 дугаар хуудас/,
Гэрч З.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хөдөө гэрт 2016 оны 10 дугаар сард ченж нар ирж манай хашаа хороог ашигладаг байсан. ...нэлээн том биетэй зээрд зүсмийн адуу байсан. Ямар ч байсан Э, Х нар 2 тооны адуу өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 206-208 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2016.10.24-ний өдөр би Э-д аймгаас хойш Хар тойрмын ойролцоо айлын адуу байгаа би туугаад төмөр замын баруун талд гаргаж ирье, харин чи тосч аваарай гэж хэлсэн. ...Э бид хоёр ...тэр адуунуудаа нэлээн туусан. ...Тэгээд тэр ченж дээр очоод алаг гүүг нь 400.000 төгрөг, хүрэн үрээг нь 300.000 төгрөгөнд зарсан. ...Би хамгийн эхэлж бол адуу хулгайлъя гэж М-н адууг туусан. ...адууг хулгайлах үедээ Э-н хар өнгийн мотоцикл ашигласан. Би хохирол төлбөрөө төлөөгүй байгаа. Би хохирол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 2-5, 8-9, 121-122 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын сүүлээр ...Х нэг алаг адуутай олон тооны адуу туугаад ороод ирсэн. ...тэр адуунаас 10 адууг нь тасдаж авч явсан. ...Тухайн үед хүрэн морийг нь 350.000 төгрөгөөр, алаг гүүг нь 400.000 төгрөгөөр өгсөн. ...Х надад 150.000 төгрөг өгсөн. Х үлдсэнийг нь өөрөө авсан. ...хулгай хийх үедээ ямар хар өнгийн Мустанг маркийн мотоциклтой Х бид хоёр цуг явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17-20, 188-189 дүгээр хуудас /,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр 07-ны өдрийн №61/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 10.000.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 35 дугаар хуудас /,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017-08-17-ны өдрийн ДГО 663 дугаартай шинжээчийн дүгнэлт /Мустанг мотоцикл 120.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний адуун сүргээс 2 тооны адуу алдагдсан. ...Би өөрийн хоёр адуугаа нэгийг нь 5 сая төгрөгөөр үнэлж байна. ...Би хоёр адууны мөнгө гэж 10 сая төгрөг авчих юм бол гомдол санал гэж нэхэмжлэх зүйл бол байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 155-156 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр андуунуудаас сартай хүрэн бүдүүн морь, сартай хар хязаалан үрээг барьж авч би нэг адууг нь унаж нөгөөг нь хөтлөөд явсан. Харин Э мотоциклоо унаад явсан. ...тэр адууг Э бид хоёр янзалж гэдэс гүзээг нь шууд хаясан. Тэгээд тэр шөнөө махыг нь гэрт хонуулж маргааш нь махыг жижиглэж цул махыг 2000 төгрөгөөр, ястай махыг нь 1500 төгрөгөөр зарсан. Тэгээд нийт махаа зарахад 230.000 төгрөг болсон. Э бид хоёр арьсыг нь холбооны байрнаас баруун тийш овооны энгэрт хаясан. ...Би хохирол мөнгө төгрөг гэж өгөөгүй байгаа. Би хохирол төлбөрийг барагдуулна. ...Э-н хар өнгийн мотоциклтой явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 2-5, 8-9, 125-126 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын эхээр Х ...бид хоёр хойшоо гараад нар шингэхийн үед цавьдар азаргатай 20-30 тооны адуу байсан. Тэгэхээр нь би энэнээс 2 адууг барьж аймаг орьё гэж хэлсэн. Тэгээд Сайншандын хойд талд байрлах засмалын зүүн талд нэг цэнхэр хашаанд хашиж байгаад сартай хүрэн гүү, хүрэн гүүг барьж аваад би унаад нэгийг нь хөтлөөд явсан....Тэгээд орой нь надруу Х нэг адууг нь алаад зарсан байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17-20, 190-191 дүгээр хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №09/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 4.750.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 40 дүгээр хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017-08-17-ны өдрийн ДГО 662 дугаартай шинжээчийн дүгнэлт /Даюун мотоцикл 80.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/,
Хохирогч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 сарын сүүлээр 10 морио алга болгосон. ...Б ченж рүү залгаж өөрийн алдагдсан морьдоо асуусан. Тэгсэн харин 5 морь байна гэсэн. Э, Х гэж хүмүүсээс авсан гэж байсан. Харин 5 морьд нь буцаад ижилдээ гүйгээд ирсэн. ...миний хувьд морьдоо олоод авчихсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 158-159 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Х хоёр манайд ирэхдээ 5-н тооны адуу мотоциклоор туугаад ирсэн. ...Х бид хоёр Д гэж хүнээс гуйгаад бонго маркийн автомашин дээр нь 5-н тооны адууг нь ачаад авч явж Айраг сумын тэнд ченжэд зарсан гэж байсан. ...Э-д өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Мөн өөрт нь таван хошуу мал бол байхгүй. Манай ах Э нь хадмын даа амьдардаг юм” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 209-210 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сард Х гэдэг залуу миний утас руу залгасан. Та мал авах уу гэсэн, би авна гэсэн. ...тэр залуу надад 5 тооны хул, бор, цагаан, алаг, адуу 2.350.000 төгрөгөөр өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 211-212 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр 5-н адууг туугаад ...орой Э-н дүүгийнх нь гэрт 20 цаг өнгөрч байх үед очсон. ...тэр 5-н адууг бүгдийг нь нийлүүлээд 2.150.000 төгрөгөөр зарсан. ...М гэж хүний адуу байсан. ...Би М-н 5-н адууг бол хүлээлгэж өгсөн. ...М-н 5 адууг хулгайлахдаа миний улаан өнгийн Даюун маркийн мотоцикл ашигласан. Э бид 2 нэг мотоциклтой явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 2-5, 8-9, 129-130 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 10-д гаргаад ...5 адуу нь цагаан морь, будан морь, хээр морь, хонгор морь, хээр алаг гээд адуу байсан. ... адуунаадаа зарахад 2.150.000 төгрөг болсон. ...Би М-н 5-н адууг бол хүлээлгэж өгсөн. ...Х-н улаан өнгийн Даюун маркийн мотоцилтой бид хоёр явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17-20, 23-27, 192-193 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №28/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 1.600.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 43 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017-08-17-ны өдрийн ДГО 663 дугаартай шинжээчийн дүгнэлт /Мустанг мотоцикл 120.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017-08-17-ны өдрийн ДГО 662 дугаартай шинжээчийн дүгнэлт /Даюун мотоцикл 80.000 төгрөг/” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн17 дугаар хуудас/,
Хохирогч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний 30 гаран тооны адуу манай ээжийн дүү Х гэж хүн хардаг юм. ...Миний хоёр алдагдсан хоёр гүү бол бүдүүн гүүнүүд байсан. Харин үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээтэй бол санал нийлэхгүй байна. Энэ гүүнүүд бол өсөж үржих боломжтой гүүнүүд байсан. Би тийм болохоор төлийг нь авна гэж бодохоор бол 2 гүүгээ 4 адуу болохоор л үнэлнэ. Энэ мэргэжлийн байгууллагаас бол гаргасан үнэлгээ нь зөвхөн хоёр гүүний үнэлгээг л гаргасан байсан. Би одоо хохирлоо барагдуулаад авчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-162 дугаар хуудас/,
Гэрч С.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х, Э нар 2016 оны 11 дүгээр сард 20 цаг өнгөрч байхад 1 тооны адуу авчирсан. ...намайг заралцаад өг гэсэн. ...тэр махыг зараад 240.000 төгрөг болсон. ...Х-д өөрийн гэсэн эд хөрөнгө бол байхгүй. Х нь манай гэрт байдаг. Х нь манай гэрт амьдраад 3 сар болж байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 213-214, 215-216 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С-н 2 тооны адууг хулгайлахдаа Э-н хар өнгийн мотоцикл байсан. ...Э бид хоёр цуг мотоциклтой явж байгаад тэр хоёр тооны адууг хулгайлсан. Э тэр хар мотоциклыг зарсан гэж байсан. ...Би одоо хохирол төлбөрөө төлөөгүй байгаа. Би одоо хохирол төлбөрөө бол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
Яллагдагч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Х-н улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой бид хоёр явсан. ...тэр хул гүүнийхээ бугуйлыг нь салгаад бугуйлаар нь хар үрээ, хүрэн үрээ хоёрыг барьж авсан. Тэгээд эхлээд хар үрээг нь бариад явах болсон чинь Х энэ адууг мотоциклынхоо өрөнд өгнө. Харин нэг адуу аваад дундаа идэж бариад хэрэглэчихье гэж хэлсэн. ...Х тэр хоёр адууг нэгийг нь унаад нэгийг хөтлөөд ирсэн” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17-20, 194-195 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн № ДГО507 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /нийт 700.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 16 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сайншанд сумаас баруун урагш 37 км Уран ширээ гэх газарт/ /1 дүгээр хх-ийн 25-28 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /Даюун маркийн улаан өнгийн мотоцикл 250.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 8 дугаар хуудас/,
Хохирогч А.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 07-нд ...худгийн хажуу талаас үхрийнхээ мөрийг хөөгөөд явтал хаваржаан дээр баахан шувуу бужигнаад байхаар нь тэнд очсон чинь манай алга болсон үхрийн толгой, шийр, сэвс байсан. ...мотоциклын мөр байсан. ... Би өмнө хэлсэнчлэн алдагдсан үхрээ нэхэмжилнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс надад нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй өдий хүрлээ. Иймд хохирлоо нэхэмжилнэ гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136-138 дугаар хуудас, 7-р хх-ийн 185 дугаар хуудас/,
Гэрч М.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үхрээ тоолоход 21 үхэр байсан. ...тэгээд маргааш үхрээ эрээд олоогүй. ...үхрийн мөрийг нь хөөсөн. ...мөрдөж явахад Д эгчийн хаваржаан дээр шувуу эргэлдээд байсан. ...очиж үзэхэд Д эгчийн ухаа үнээг янзлаад аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 189-191 дүгээр хуудас/,
Гэрч В.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 35 дугаар гүүрний доод талаар үхрийн мөр гарсан байна гэж хэлсэн. ...Д гуай мөрдөөд хаваржааныхаа тийшээ явсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 197-198 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед урагшаа Зүүнбаянгийн чиглэлд мотоциклтой ганцаараа яваад Хар уулаас урагш гараад явж байгаад ...3-4 насны улаан хүрэн үхэр байсан. ...үхрээ янзалчихаад толгой шийрийг нь хашааны зүүн хойд гадна талд нь хаясан. Тэгээд бусад махыг нь арьсыг нь бүгдийг нь мотоциклдоо ачиж аваад явсан. ...Махыг нь яснаас нь салгаад 40 кг мах болсон 3500 төгрөгөөр нэг кг –ийг нь зарсан. ...Улаан өнгийн Даюун мотоцикл байгаа, улсын дугааргүй. ...Зүүнбаянгийн чиглэлд ганцаараа мотоциклтой явж байгаад 1 үхэр хулгайлсан. ...би энэ хэргийг ганцаараа үйлдсэн” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 27-28, 44-47 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО654 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /Цэнхэр өнгийн улсын дугааргүй, Даюун мотоцикл 250.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №89/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 6.850.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 99 дүгээр хуудас /,
Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017.03.02-ны өдөр хөдөө гэртээ очих үед миний адуунууд байхгүй. Харин будан азарга маань л байсан. Харин азаргатай маань цуг байсан 9 адуу нь байхгүй байсан. ...9 тооны адуу алдагдсан. ...тэр эрлийз гүүг нь дааганд нь 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо гомдолтой байна. Би одоо өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. ... Би 2017 оны 10 дугаар сард намар цагаар хүнээс сураг сонсож байгаад Б гэгч нь миний адуунаас туранхай, эцэнхий, хонгор зүсмийн байдсыг Айраг суманд нэг танихгүй айлд үлдээгээд явсан байсныг би олж авсан. ... Мөн миний адууг хулгайлсан И гэх хүний ээж О гэх хүн надад 50.000 төгрөгөөр бодож, 10 ямааг 2018 оны 09-10 сарын үед өгсөн. Дээрээс нь бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Эдгээр мөнгийг нийт хохирлоос хасаад 5.300.000 төгрөг нэхэмжилнэ. ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 176-177 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 180-181 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...6 тооны адуу тууж ирсэн. ...4 адууг нь манай гадаа хийсэн. Тэгээд И, Ц 2 адуугаа алаад махыг нь аваад явсан. Харин Х, Б 2 манай гэрт байсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц надад 2 адууны мах авчирч зарсан. ...1 адуу нь 138 кг нөгөө адуу нь 182 кг болж байсан. Тэгээд би 1.056.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-н хамт мотоциклтой 9 тооны адуугаа тууж Айраг сумын баруун хойно айл дээр аваачаад ...адуунуудыг төхөөрсөн. ...Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би тэр хохирол мөнгийг бол төлнө. ...Би тэр цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклоор Улаанбаатар хотруу эхнэр хүүхдээ авч цагдаагаас зугтааж явж байх үедээ мөнгөний хэрэг болоод зарсан. Би тэр мотоциклоо танихгүй хөдөөний хүнд зарсан. ...Тухайн үед миний цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклтой И бид хоёр явсан” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 44-47, 105-106, 117-118 172-173 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Б-н мотоциклтой цуг явсан. Б-н цэнхэр өнгийн Даюун нэртэй мотоцикл байсан. ...Би хохирлоо төлөөгүй байгаа төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 170-171 дүгээр хуудас/,
Яллагдагч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Айраг суман дээр Ж гээд И-н таньдаг айлд очиж тэр адууг Х, Б, И тэр гурав алж махалсан. Би харин тэр адуунаас хоёр адууг нь Айраг сум нь дээр Э гэж ченжид махыг нь зарж өгсөн” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 174-175 дугаар хуудас/,
Яллагдагч О.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Дэлгэрэх сумаас авсан 9-н тооны адууг бол би ганцаараа тууж Сайншанд сумаас хойш цагаан хаалганы баруун урд талд тууж авчирсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 176-177 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № ДГО546 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /нийт 1.200.00 төгрөг/ /2 дугаар хх-ийн 28 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/2017-01-25-нд Сайншанд сумын 7 дугаар баг 35 дугаар зөрлөгт/ /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /Даюун маркийн улаан өнгийн мотоцикл 250.000 төгрөг/2 дугаар хх-ийн 8 дугаар хуудас/,
Хохирогч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...О гэдэг залуу танай үхрээс 2 тооны үхрийг шулаад аваад явсан мөр байна гэж надад хэлсэн. ...би нэг үхрээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна, нийлээд 2.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 146-147 дугаар хуудас/,
Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ...яваад очтол Э-н имтэй ижилхэн 2 үхрийн толгой байна гэж хэлээд удалгүй Э ирээд өөрийнх нь үхрийг хийгээд аваад явсанг мэдсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204-205 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой би ганцаараа Сайншанд сумаас улаан өнгийн Даюун мотоциклтой ...цагаан хаалганы баруун тийшээ ...2 үхрийг нь бугуйлдаж барьж аваад нугасалж 2 үхрийг нь алаад толгой шийр, ясыг нь орхиод 50 кг гурилын уутанд 3 шуудай болсныг мотоциклоороо 2 дахин явж Сайншандад гэртээ авч ирсэн. ...хар, улаан зүсмийн 3-4 насны 2 үхэр байсан. ...махыг нь шуудайн хийж 2 удаа мотоциклоороо зөөж аймгийн төв рүү гэртээ авч ирсэн. ...500.000 гаран төгрөг болсон. ...Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би тэр хохирол мөнгийг бол төлнө.” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 30-32, 44-47, 105-106, 117-118 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО653 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /улсын дугааргүй, Даюун маркийн улаан өнгийн мотоцикл 250.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 8 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №57/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /улсын дугааргүй, ногоон өнгийн Супер бэнни маркийн мотоцикл 650.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 48 дугаар хуудас /,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн № ДГО650 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 88-85 УБЭ улсын дугаартай Пажеро маркийн авто машин 2.800.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 97 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №09/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /нийт 820.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 46 дугаар хуудас /,
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /88-85 УБЭ улсын дугаартай Пажеро маркийн авто амашин/ /4 дүгээр хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тээврийн хэрэгслийн гэрчилгээ /4 дүгээр хх-ийн 11-15 дугаар хуудас/,
Хохирогч Н.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө ирэхэд хүү Б хэлэхдээ өчигдөр шөнө хонио хотлуулчихаад айлд хоночихоод ирсэн чинь хонь маань гарчихсан хашааны хаалга онгорхой байсан, мөн машин явсан мөр байна гээд надад харуулсан. Яалт ч үгүй машин мотоциклын мөр гэрийн болон хашааны урдуур явсан мөр байсан. Тэгээд бид нар бүгд малаа тоолж үзэхэд 5 тооны ямаа, 2 эр хонь дутаж байсан. Нийт 7 тооны бог мал алдагдсан. ...Би үнэлгээний дагуу 820.000 төгрөг мөн унааны зардлын ...72 л бензиний мөнгийг нэхэмжилж байна. ... Миний хохирлыг бүрэн барагдуулж дууссан байх тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165-166, 167 дугаар хуудас, 7-р хх-ийн 182-184 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 01-ний өглөө дунд хүү Б-г хөдөө гэр лүү ганцааранг нь явуулсан ба тэр өдөртөө хүү Б, Ш луу яриад хөдөө ирчихсэн байна, мал бүрэн бүтэн байна гэж хэлж байсан. ...маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө Ш бид 2 гэртээ очсон чинь хүү Б маань байж байсан ба нөхөр Ш-т хандаж “би өчигдөр орой хонио хашчихаад ганцаараа гэртээ хонож чадахгүй байсан учир саахалт айл Б-н гэрт нь очиж хоночихоод өглөө эрт ирсэн чинь, хонь, ямаа хашаанаасаа гарчихсан, хашааны хаалга онгорхой байдалтай байсан, тэгээд машин мотоциклын мөр байна гэж хэлж байсан. ...Тэгээд бид нар малаа нэг бүрчлэн сайн тоолсон чинь 5 тооны эр ямаа, 2 тооны эр хонь хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 229-230 дугаар хуудас/
Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц Пажеро маркийн машинтай ганцаараа ирээд Сайхандулаан сум руу явж байна гэж хэлээд манайд хоночихоод явсан. ...Мөн бэлэн мөнгөөрөө мал худалдаж аваад хот руу ченжид зарж байгаа гэж хэлж байсан. ...Ц-д өөрийн гэсэн эд хөрөнгө байдаггүй, мөн өөрийн гэр орон ч байхгүй, мал ч байхгүй. ...2017 оны 1 дүгээр сарын дундуур Пажеро маркийн машинтай манай гэрч ирчихсэн байсан ба намайг харах үед 3 тооны ямаа, 2 тооны хонь байгаа харагдсан. ...үл таних залуугийн хамт 5 бог мал нядалсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 234-235, 236-237 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 онд хэдэн сарын хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна ... Ц машинаасаа ганцаараа бууж ирээд ямааны арьс авч байгаа юу гэхээр нь би авч байгаа гэсэн чинь 2 ямааны арьс өгчихөөд яваад өгсөн. Тэгээд 2017 оны 1 сард ...Б өөрийн цагаан өнгийн пронтер маркийн машинтай дүү Ц-н хамт өдрийн цагаар ирээд надад 2 ямаа, 2 хонины арьс өгсөн ба нийлээд 52.000 төгрөг болсон ба мөнгийг нь Ц өөрөө авчихаад явсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 240 дүгээр хуудас/,
Гэрч С.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг өдөр хөдөө яваад ирсэн чинь манай хашаанд манай гэрийн ард уг тээврийн хэрэгслийн 3 дугуйны хий нь гарчихсан, 4 хаалга нь цоожтой байж байсан. Тэгээд хүн амьтнаас сурагласан чинь Ц гэж хүний машин гэсэн. ...манай хашаанд болон манай гэрт хүн байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 241-242 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын сүүлээр 2 дугаар сарын эхээр байхаа ....өглөө 6 цагийн үед Ц, Б, И, Т, өөр танихгүй 2 хүн байсан. Тэгээд Ц намайг Айраг сум руу хүргээд өг гэсэн. Би өөрийн 13-03 ДГО портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Айраг сум руу Ц-н 5 ямаа, 2 хонийг нь ачиж хүргэж өгсөн. ...Айраг суман дээр очоод надад бензиний мөнгө өгөөд би өдөртөө буцсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 243-245 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц нада 2017 оны 1 дүгээр сард 4 ямааны гулууз мах авчирч өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 246 дугаар хуудас/,
Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...88-85 дугаартай авто машиныг Ц гэх залуу худалдан авсан. Гэрчилгээгээ шилжүүлээгүй, миний нэр дээр байгаа. ...Уг машины эзэмшигч нь Ц байгаа юм аа. 2017 оны 1 дүгээр сард гэрээ хийсэн.” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Ө.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын эхээр И, Б, Т, Ц нар машинаас буугаад тэр айлын малаас хонь, ямаа авч машиндаа ачсан. ...5 ямаа, 2 хонь авсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 247-248 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд аав Ш намайг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өглөө хөдөө гэрт хүнгүй байгаа гээд гэр болон малаа харуулахаар намайг ганцааранг хөдөө гэрлүү явуулсан юм. ...орой 18 цаг өнгөрч байх үед бог малаа хашаанд нь хийгээд хашчихаад би гэртээ ганцаараа байж чадахгүй болохоор саахалт айл Б-н гэрт нь хонохоор явсан ба тэр өдөртөө хоночихоод маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед хөдөө гэртээ ирсэн чинь бог мал хашсан байсан хашааны хаалга нь онгорхой, хонь, ямаа гарчихсан, мөн гэрийн урдуур болон хашааны урдуур машины мөр тод гарсан байсан. ...бид нар үлдсэн бог малаа тоолсон чинь 5 тооны эр ямаа, 2 тооны эр хонь нийт 7 бог мал хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 231-232 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын эхээр шиг санаж байна ...Мандах сумын чиглэлд явж замын хажууд эзэнгүй айлын хашаатай хонин дотроос 5 ямаа, 2 хонь амьдаар нь Пажеро маркийн машиндаа ачаад явсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 44-47, 39-40 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайхандулаан сум руу явж байсан ба тэр үед Б мотоциклтой түрүүлээд явж байсан ба эргэж ирээд энд ойрхон эзэнгүй айл байна аа малаа хашчихсан байна хэдүүлээ хэдэн хонь, ямаа ачаад аваад явъя гэж хэлэхээр нь бид нар бүгд тэгье гэж хэлээд уг айл руу нь явж очсон. Тэр үед гэр нь цоожтой, бог малаа хашчихсан байсан. ...хашсан байсан хониноос нь 5 тооны ямаа, 2 тооны хонь нийт 7 тооны бог малыг тээврийн хэрэгсэл дээрээ ачиж аваад явсан. ...5 ямаа, 2 хонь хулгайлахад Б оролцоогүй. ...би тухайн үед 88-85 УБЭ улсын дугаартай ногоон өнгийн пажеро маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэр тээврийн хэрэгсэл бол Т гэж хүний нэр дээр байсан. Тэр хүнээс би 7 хоногийн итгэмжлэх хийлгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй. Энэ тээврийн хэрэгсэл бол миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ тээврийн хэрэгсэл маань олон жил оношилгоонд ороогүй байгаа юм. ...Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би өөрт ноогдсон хохирлыг бол төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 53-56, 58, 149-150 дугаар хуудас/,
Яллагдагч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 02-ны үед ...Мандах сумын хойд талаар явж байтал нэг эзэнгүй айл таарсан ба бог мал нь хотондоо байж байсан чинь Ц хэдүүлээ эндээс хэдэн мал ачаад аваад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар уг айлын хотноос нь 5 тооны ямаа, 2 тооны хонь Пажеро маркийн машиндаа ачаад явсан. ...Айраг суманд байдаг айлын хашаанд буулгаж, уг газраа эхлээд 3 тооны ямааг нядлаад арьс махтай нь Ц ченжид тушаачихаад ирсэн. Тэгээд маргааш өдөр нь үлдсэн 2 тооны хонь, 2 тооны ямааг нядлаад мөн л Ц ганцаараа арьс махтай нь ченжид өгчихөөд ирсэн. ...И, Б, Ц, Т бид нар ...7 тооны бог мал хулгайлсан. ... Тухайн үед Ц л мал махыг зарж борлуулж байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 64-66, 71-73, 153-155 дугаар хуудас/,
Яллагдагч О.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар 2 хонь 5 тооны ямаа аваад Ц-н машинд ачсан. ...Б бол улаан өнгийн даюун маркийн мотоцикл байсан. ...Харин Ц бол ногоон өнгийн пажеро маркийн 88-85 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 75-76, 159-161 дүгээр хуудас/,
Яллагдагч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Ц 2 түрүүлээд уг айлд очиж үзчихээд ирье гэж хэлж яваад ирэхдээ хүнгүй айл байна, хонь нь хашаатай байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт уг айлын гадаа очоод хашаатай байсан хониноос нь ...нийт 7 бог мал Пажеро маркийн машин дээр ачиж аваад Сайхандулаан сумын чигтээ явцгаасан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 83-85, 156-158 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мандах сумаас тэр Ш гэх хүний малыг хулгайлах үед Ц-ын 88-85 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Харин Б улаан өнгийн даюун маркийн мотоциклтой явсан. Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би тэр хохирол мөнгийг бол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 151-152 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №29/01 дугаартай шинжээчийн дүгнэлт / нийт 800.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 51 дүгээр хуудас /,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ***654 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Цэнхэр өнгийн улсын дугааргүй, Даюун мотоцикл 250.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №57/01 дугаартай шинжээчийн дүгнэлт / Н.Б-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй, ногоон өнгийн Супер бэнни маркийн мотоцикл 650.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 48 дугаар хуудас/,
Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 30 зөрлөгөөс зүүн хойшоо манай үхэр байсан. ...2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үхрээ тоолж бүртгэсэн чинь эвэртэй улаан халзан шүдлэн эр үхэр, зөв чих нь урд талаасаа хөндлөн имтэй дутсан. ... мухар улаан халзан эр үхэр нь олдоогүй. ...миний хохирлыг одоо болтол барагдуулаагүй байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 169-170 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И, Б, Т бид нар 2 мотоциклтой хөдлөөд 30 дугаар зөрлөгийн зүүн талд олон тооны үхэр байхаар нь 1 улаан мухар эр үхрийг хөөгөөд явсан. ...Т, Б, Ц 3 үхрээ янзлаад хот руу явсан. ...Би тухайн үед өөрийн цэнхэр өнгийн Даюун маркийн өөрийн эзэмшлийн мотоциклтой И хамт явсан. ... Би одоо хохирол төлбөрөө бол төлөөгүй байгаа. Би тэр хохирол мөнгийг бол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 39-40, 44-47, 139-140 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг үхэрийн махаа Баянзүрх зах дээр махны ченжид нь 650.000 төгрөгт зарсан. ...Би тэр хоёр ченжийг бол танихгүй” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 53-56, 136-137 дугаар хуудас/,
Яллагдагч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар Сайхандулаан сумаас очсоны дараа нь буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 64 дүгээр зөрлөгийн баруун хойд хээр газарт И, Б, Т, Ц бид нар Ц-ын эр үхрийг нь нядлаж өгсөн. ...Би одоо учруулсан хохирол төлбөрөө хурдан хугацаанд төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 64-66, 71-74, 153-155 дугаар хуудас/,
Яллагдагч О.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Т 2 мотоциклтой 30 дугаар зөрлөг орсон. Тэр 2 буцаж ирэхдээ 30 дугаар зөрлөгийн тэнд үхэр байна гэж ирсэн. ...тэгээд Б нэг үхрийг нь бугуйлдсан. ...би хүлээн зөвшөөрч байна. ...тэр үхрээс нэг үхэр хөөгөөд баруун хойшоо Айраг сумаас баруун урагшаа тууж аваачсан. Тэгээд тэр өдрөө бид нар Айраг сум нь дээр очоод нөгөө айлдаа очиж байж байгаад орой нь буцаад нөгөө үхэр дээрээ очсон” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 75-76, 79, 143-144, 159-161 дүгээр хуудас/,
9.Яллагдагч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б бид 2 эргээд Айраг руу явж байтал 31 дүгээр зөрлөгөөс хойш засмал замын хажууд олон үхэр байсан ба тэр үедээ би хараад өнгөрсөн, бид 2 Айраг дээр нөгөө айлдаа ирсэн. Тэгсэн Б тэд нарт урд замын хажууд олон үхэр байна, тэрнээс авъя гэж хэлэхээр нь тэд нар тэгье гэж хэлж байсан. ...бид нөгөө үхрийг тасдаж Айраг сум руу чиглүүлээд тууж байгаад Айраг сумаас баруун урд талд мөсөн дээр унагааж хүлж орхисон. ...Тэгээд янзалсан үхрийнхээ толгой, мах болон арьсыг нь жижиг машины багажинд нь хийгээд Ц уг машинтайгаа Улаанбаатар хот руу явлаа гээд явсан. ...Б-ийн мотоцикл бол улаан өнгийн Даюун маркийн мотоцикл байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 83-85, 141-142, 156-158 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 164 дугаартай: “...Л.Ц-ын биед хэвлийн хөндийг нэвтэлж дотор эрхтнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Хохирогч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б бид мөнгө цааснаас болж муудалцсан. ...Тэгээд би Б-г нүүрэн тус газар нь цохиод бид 2 хоорондоо харилцан зодолдсон. Би Б-г цохиод зодоод авсан. Тэгсэн Б шарандаа намайг мах идэж байсан хутгаараа хэвлий хэсэг руу хутгалсан. Би хутгалуулчихаад цус гараад байхаар нь гараараа дарж байгаад нэг мэдсэн унтчихсан байсан. Тэгээд би шөнө сэрээд босч чадахгүй байсан. Маргааш нь бүтэн өдөр айлд хэвтсэн. ...2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Айраг сумын эмнэлэг дээр очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. ...Би Б-с эмнэлэгт үзүүлсэн болон хэвтэж эмчлүүлсэн зардлаа гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179-181 дүгээр хуудас/,
Гэрч Л.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б миний мах идэж байсан хутгыг булааж аваад Ц-ийн хэвлийн тус газар нь хутгалсан. ...тухайн үед бид нар архи ууж байсан, нилээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 226-227 дугаар хуудас/,
Гэрч О.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Ц 2 мөнгөнөөс болж муудалцаад Б Ц-ын хэвлийн тус газар нь нэг удаа хутгалсан. Харин Б хутгалчихаад Х тэр 2 яваад өгсөн. ...би Айраг сум руу Ц-г хүргэж өгсөн. ...тэр 2 мөнгөний асуудлаас болж муудсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгсэн Б Ц-г эхнэртээ 500.000 төгрөг өгсөн байна гэж хэлж муудалцсан. Б, Ц 2 муудалцаж, Б Ц-г хэвлийн тус газар нь хутгалсан. Тэгээд И бид 2 салгасан. ...маргааш нь И, Ц 2 манай гэрээс явсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би төхөөрсөн адуугаа янзалж дуусаад тэр айлдаа хойморт нь мах идээд сууж байхад Ц гэнэт хойд орон дээр сууж байснаа босож ирээд миний хүүр рүү өшиглөсөн. Би босч Ц-тэй барилцаж аваад мах идэж байсан хутгатай гараараа аль нэг тал руу нь цохисон, тэгтэл Ц намайг хутгалчихлаа гэсэн. ...Ц-г хутгалах үед Х, И, Ц ах бид нар байсан. ...Би Ц-д эм тариа эмчилгээний зардал гэж бол өгөөгүй байгаа. Би Ц-д эм тариа эмчилгээний зардлыг бол гарсан баримтаар нь өгнө” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 44-47, 3 дугаар хх-ийн 180-181 дүгээр хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО655 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 94-84 *** улсын дугаартай цэнхэр өнгийн портер машин 3.500.000 төгрөг/, /2 дугаар хх-ийн 6 дугаар хуудас/,
“Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО” ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №317-28 дугаартай дүгнэлт /нийт 18.850.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 87-89 дүгээр хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № ДГО654 дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Цэнхэр өнгийн улсын дугааргүй, Даюун мотоцикл 250.000 төгрөг/ /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /машин/ /4 дүгээр хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /Х.Орхонтуулын эзэмшлийн/ /4 дүгээр хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай 23 адуу Өргөн сум руу уруудаж ирсэн байсан. ...2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бол байсан. Тэрнээс хойш байгаагүй, эрээд олоогүй, 2017 оны 4-5 дугаар сарын хооронд ирж цагдаад бүртгүүлсэн. ....харин Сайншанд сумын цагаан хаалганы баруун доороос 5 адууг нь олсон. ...олдсон 5 адууныхаа үнийг хасаж тооцно. ...би морьдоо буцаагаад авчих юм бол гомдол санал байхгүй. ... Би 2017 оны 01 сарын 06-ны өдөр байх, 23 тооны адуугаа Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байдаг “Долоод” гэх газарт очиж хараад эргэхэд бүгд бүрэн байсан. Түүнээс хойш удаагүй 2-3 хоногийн дараа адуугаа Дэлгэрэх сумынхаа Цагаан хад руу тууж, өвөлжөөтэйгөө ойртуулах гээд очиход адуу маань байгаагүй. ... хулгай хийсэн хүмүүс хөөж, тууж авч яваад бага буюу даага, жижгэвтэр гүү, соёолон нийлсэн 6 адууг маань үлдээсэн байсан. ... Манай адууг тууж явсан хүмүүс нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 183-184 дүгээр хуудас, 7 дугаар хх-ийн 177-179 дүгээр хуудас/,
Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ 94-84 *** улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. ...Харин тэр Б гэх хүн бол Ч-с авч явж миний 94-84 *** улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж миний автомашиныг журмын хашаанд хийсэн байсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би одоо бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би Б гэх тэр залуутай Баясаа гэж л танилцсан. ...Тэгсэн Б би хэдэн адуугаа туугаад аваачъя та харж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Б нэг жижиг хар туранхай бор залуутай хамт ирсэн. Тухайн үед хорь гаран тооны адуу байсан. Тухайн тэр адуу нь азаргагүй байсан. Би азаргыг нь асуусан чинь азаргагүй байгаа юм. Одоо шинэ азарга тавих юм азаргыг нь махалчихсан гэж байсан. ...Тухайн үед тэр адуу тууж ирдэг залуутайгаа цуг цэнхэр өнгийн портер автомашинтай ирсэн. Тэгээд Б нь манай гэрийн гадаа зээрд гүүг нь алаад, сартай хээр морийг нь та аваач би таньд хямдхан аваач гэж хэлсэн. Би тэгэхээр нь надад өгөх юм алга гэж хэлсэн. ...Би бол хулгайн адуу гэдгийг бол мэдээгүй” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Гэрч И.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А тухайн үед яг өөр дээр нь 20 гаруй л тооны адуутай байсан. Би одоо тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна. Бас манай адуунд 3-4 адуу нь хамт байдаг байсан. ... Миний санаж байгаагаар будан гүү, зээрд гүү л лав байсан. Алдаад удаж байгаа болохоор бусдынх нь зүсийг сайн санахгүй байна. Алдсан адуунууд нь манай саран дэвсгэртэй зуузай тамгатай байсан. ...” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 187-188 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2017 оны 03 сарын эхээр санаж байна хэдний өдөр байсаныг одоо санахгүй байна Б ....бид хоёр Б-ийн эзэмшлийн мотоциклтой явж Найрамдлын хойноос 15-16 тооны адуу тууж хайрханы баруун талд нутагладаг Я гэж айлд хүргэж өгсөн юм. ...Б бид хоёр хамт явж адууг бэлчиж байсан газарт очиж адууг жалганд хашиж байгаад зээрд зүсмийн гүү, хээр хүрэн үрээ хоёр барьж машин дээр ачаад Я ахын хөдөө гэрт нь авч очсон хөдөө очоод зээрд гүүг махалж авч явсан нөгөө хүрэн үрээг чөдөрлөж орхисон. ...Б тухайн адууг махалж зарсны дараа надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй асуухад адууны махаа зарсан л гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би найз Х-ийн хамт Ч ахын портерыг аргалд яваад ирье гэж гуйж аваад нөгөө 10 гаран адуунуудыг ...хөдөө Я ахын хашиж байгаад хүрэн зүсмийн гүүг нь нядалж мах болгосон. ...хамгийн сүүлд Ядам ахынд очиж гүү нядлахдаа миний гүү байгаа юм гэж хэлсэн. ...би одоогоор нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа, гэхдээ бүгдийг нь төлж барагдуулна. Надад төлөх боломж бололцоо байгаа.” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 44-47 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №62/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /П-ын гэрээс алдагдсан эд зүйлсийн нийт үнэлгээ 4.477.000 төгрөг/ гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 57-58 дугаар хуудас /,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 91-93 дугаар хуудас/,
Хохирогч У.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Данзанваанчигийн 9-21 тоотод байрлах хашаа байшин байдаг юм. ...хүү Энхжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байшингийнхаа гаднаас нь эргэж тойрчихоод буцсан гэж байсан ба тэр үед нь ямар нэгэн эвдэрч хагарсан зүйлгүй байсан гэсэн. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчимд нөхөр Ч-ын хамт байшингаа эргэж ирсэн чинь зүүн талынх нь цонх нэлэнхийдээ хагарчихсан, хаалгаараа гэр рүү орох үед хаалга бол зүгээр эвдэрсэн зүйлгүй, дотор талд буюу хагарсан цонхны дор тал тоосго байсан. .....цүнхтэйгээ алдагдсан байсан ба байшин доторх хувцасны шүүгээ болон эд зүйлүүдийг гаргаж тараасан байсан ба хувцасны шүүгээнд байсан хуучин өмсөж байсан хувцаснууд алдагдсан байсан. ... “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний гаргасан үнэлгээтэй санал нийлж байна. Би Х гэх хүнийг огт танихгүй. ...Миний хувьд гомдолтой байна. Хохирлоо бүрэн гүйцэт барагдуулмаар байна. ... Би шаазан аягануудыг сэжиглээд хаячихсан. Миний дээлүүдийг шороо тоос болгоод зарим нь бөөлжис ч юм шиг юм болгосон байсан тул хими цэвэрлэгээнд 200 мянган төгрөгөөр цэвэрлүүлсэн. Би эдгээр зардлаа, олсон дээлээ тооцоод 2.899.500 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 173-174 дүгээр хуудас, 7-р хх-ийн 186 дугаар хуудас/,
Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчимд эхнэр П-ын хамт байшингаа эргэж ирсэн чинь зүүн талынх нь цонх нэлэнхийдээ хагарчихсан, дотогш орсон чинь шүүгээн дотор байсан хувцаснуудыг бүгдийг гаргаад тараагаад хаячихсан байсан ба хагарсан цонхны доод хэсэгт 1 ширхэг тал тоосго байсан. ...хувцасны шүүгээнд байсан дээл хувцас зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 228 дугаар хуудас/,
Яллагдагч Л.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ганцаараа алхаад явж байтал хашаа нь онгорхой, дотор нь хүнгүй бололтой байшин байсан. Тэгээд очоод үзэхэд хаалга нь цоожтой байсан. Тэгээд уг байшингийн урагш харсан цонхны дор байсан чулууг аваад цонхыг нь хагалаад дотогш орсон. Тэгсэн уг байшинд нь хүн амьдардаггүй бололтой байсан ба нэг том өрөө байсан, ...3 хэсэг цүнхэнд хийсэн байхаар нь би ганцаараа аваад эргээд нөгөө цонхоороо гарсан. ...Би хулгай хийх үедээ архи уусан байсан ба би нэлээн согтсон байсан. ...би дээлнүүдийг нь бүгдийг нь буцаагаад өгсөн. Харин нэг хурган дотортой дээл дутсан. Би тэр хохирол мөнгийг нь бол төлнө” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 11, 14-15, 166-167 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 162/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 207/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 223/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 233/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 238/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Х-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, шүүгдэгч Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 96 дугаар зүйлийн 96.1, шүүгдэгч Б.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, шүүгдэгч О.И, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Д, Т.У нараас “шүүгдэгч нар хохирогч Т.А-ын алдсан гэх адуунаас 17 тооны адууг Сайншанд сумын Цагаан хаалганы баруун талаас авч Я-нд тууж аваачсан байдаг, А-ын бэлчээрээс 17 тооны адууг аваагүй, уг мал хүний оролцоогүй Сайншанд сумын цагаан хаалга хавьцаа ирсэн байсан байна. Иймд уг 17 тооны адууг алдуул мал гэж үзэн зүйлчлэлийг өөрчлөх “гэсэн саналыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
2017 оны 01 сарын 07, 08-ны үед хохирогч Т.А-ын 23 тооны адуу Дорноговь аймгийн Өргөн сумын Долоод гэх газраас Сайншанд сумын Цагаан хаалганы баруун талд өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдон өөр орон нутагт хохирогчийн адуу шилжсэн нь хохирогч,шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч шүүгдэгч Л.Х, Б.Б нар нь энэ нөхцөл байдлыг ашиглан мал хулгайлах зорилгоор явж байхдаа Сайншанд сумын цагаан хаалганы баруун талаас 17 тооны адууг бэлчээрлэж байсан газраас нь тууж улмаар Б.Я гэх айлд аваачин зармыг нь алж нядлан зарж борлуулсан идэвхтэй үйлдлээр энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд шилжсэний дараа завших сэдэл төрж, захиран зарцуулсан нь алдуул малыг завших гэмт хэрэг юм.
Иймд шүүгдэгч Л.Х, Б.Б нарт аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “О болон С-ын 2 адууг хулгайлахад оролцоогүй. Х найз Ч, ах Ч нарын хамт хулгай хийсэн. Х-тэй хамт амьдарч байсан С.У мэдэх ёстой. Мэдэхгүй гэж худал мэдүүлж байна” гэж мэдүүлж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна..
Гэрч С.У нь мөрдөн шалгах ажиллагаанд 2 удаа мэдүүлэг өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд зөрүүтэй байдал тогтоогдоогүй, гэрч С.У Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх үүргийг ойлгож, танилцсан ба гэрч худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Л.Х нь хохирогч Ц.Г-ийн 9 адууг хулгай хийх үйлдэлд оролцоогүй, Б.Б-ийн тууж байсан адуу нь хулгайн адуу гэж мэдээгүй гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч Б.Б, О.И нарын мэдүүлгээр батлагдаж байна гэж үзлээ. Шүүгдэгч О.И нь шүүгдэгч Л.Х-д “...хулгайн адуу тууж байгаа тухай хэлээгүй, түүнтэй тааралдаагүй” гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч Б.Б-ийн “Г-ийн адууг Х-д хулгайн адуу гэж хэлээгүй, манай ахын адуу байгаа юм гэж л хэлсэн” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Л.Х-г хохирогч Ц.Г-ийн 9 тооны адууны хулгайн үйлдэлд холбогдолгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Х нь хохирогч М-ын 9 адууг хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа нь хохирогч Д.М-ын “Хүрэлсүх нь багаасаа манайтай айл саахалт явж ирсэн, миний хэдэн малыг сайн мэднэ. Миний адуунаас хулгай хийхдээ дандаа бүдүүн гүүнүүдийг нь авсан байсан. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-ийн “М гуайн 40 гаруй адуунаас арваадыг туугаад нэлээд явсан. Нэлээд хол тууж байтал нэг хоёроороо салж давхисан тэгээд 2 тооны адууг цааш нь авч явсан. 10 тооны адууг сүргээс нь салгаж туусан нь үнэн” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Иймээс шүүгдэгч Л.Х, Б.Б нарын үйлдэл холбогдлоос хохирогч Т.А-ын 23 тооны адуунаас 6 тооны адуу хулгайлсан үйлдэл холбогдлыг, шүүгдэгч Л.Х-ийн үйлдэл холбогдлоос хохирогч Ц.Г-ийн 9 тооны адуу хулгайлсан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр
1. Шүүгдэгч Л.Х нь шүүгдэгч Б.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М-ын 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Э-ын 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,
-давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.О-ын 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-ын 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-ын 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-шүүгдэгч Б.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын Цагаан хад гэх газраас иргэн Т.А-ын 17 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 14.250.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр давтан үйлдлээр Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн 9-21 тоотод оршин суух хохирогч У.П-ын гэрт буюу орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 4.477.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Б.Б нь машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед Сайншанд сумаас баруун урагш Улаанширээ гэх газраас хохирогч А.Д-ын 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сайншанд сумын 7 дугаар багийн нутгаас хохирогч М.Э-ын 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Айраг сумын 4 дүгээр багт иргэн Л.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж Л.Ц-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан,
-шүүгдэгч О.И, Г.Т, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-ын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- шүүгдэгч О.И, Л.Ц нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-ийн 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч О.И, Л.Ц, Н.Б, Г.Т нартай нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-ын 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-шүүгдэгч Л.Х-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Сайншанд сумын Цагаан хаалганы баруун талд бэлчээрлэж байхад нь иргэн Т.А-ын 17 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 14.250.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Б.Э нь шүүгдэгч Л.Х-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М-ын 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Э-ын 1 тооны адууг хулгайлж 12.000.000 төгрөгийн,
-давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.О-ын 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-ын 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
-давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-ын 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
4. Шүүгдэгч О.И нь шүүгдэгч Б.Б, Л.Ц нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-ийн 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Б.Б, Л.Ц, Н.Б, Г.Т нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-ын 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Б.Б, Г.Т, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-ын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч Б.Б, Л.Ц, О.И, Г.Т нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Ш-ын 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Б.Б-, Г.Т, О.И нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.О-ын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч М.Э, С.О, Н.С, Т.А, гэрч С.У нарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч А.Д, М.М, Д.М, Н.Ш, Б.О, У.П, Ц.Г, Л.Ц, Т.А нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч С.О-ын /1-р хх-ийн 204-205/, гэрч З.А-ийн /1-р хх-ийн 206-208/, гэрч Б.Г-ийн /1-р хх-ийн 209-210/, гэрч Б.Б-ын /1-р хх-ийн 211-212/, гэрч С.У-ийн /1-р хх-ийн 213-214/, гэрч Л.Х-ийн /1-р хх-ийн 226-227/, гэрч Д.Ч-ын /1-р хх-ийн 226/, гэрч Ш.Б-ын /1-р хх-ийн 231-232/, гэрч Л.Б-ын /1-р хх-ийн 236-239/, гэрч Д.Э-ийн /1-р хх-ийн 240/, гэрч Б.Б-ийн /1-р хх-ийн 243-245/, гэрч Х.О-ын /4-р хх-ийн 24-25/, гэрч Б.Т-ын /4-р хх-ийн 26-27/, гэрч Б.Я-ийн /4-р хх-ийн 31-33/, гэрч Б.Ж-ын /4-р хх-ийн 34-36/, гэрч Д.Э-ын /4-р хх-ийн 37/, гэрч Ө.Г /4-р хх-ийн 247-248/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийг зарим шүүгдэгч нарын үйлдэлд буцааж хэрэглэх нь тэдний эрх зүйн байдал дээрдэж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Хийг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, шүүгдэгч Б.Э-ийн үйлдлийг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр, шүүгдэгч Н.Б-д /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэхээр шийдвэрлэв.
2002 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг тодорхойлж байсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гэдэг ойлголт нь 2015 оны Эрүүгийн хуульд эд хөрөнгө болон мал хулгайлах гэмт хэргийг 2 тусдаа гэмт хэрэгт тооцон зүйлчилсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан оногдуулах ялын дээд болон доод хэмжээнээс хөнгөрсөн, мөн 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг тодорхойлж байсан “бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдал нэмэгдсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй байна. Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн хүнлэг, энэрэнгүй зарчимд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Л.Х-д аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нараас хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ хулгайн үйлдэлд оролцсон байдлыг нь харгалзан хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Шүүгдэгч О.И хохирогч Ц.Г-д учирсан 6.850.000 төгрөгийн хохирлоос үлдэх 5.300.000 төгрөгийг хариуцан төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. Хохирогч Г.С хулгайд алдсан 2 адууг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хурдан удмын адуу байсан гэж маргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.С-ын тайлбар нотлогдож чадахгүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээг үндэслэн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байна.
1.Хохирогч Д.М-д учирсан 7 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хувь тэнцүүлэн /7.000.000:2=3.500.00/ төгрөг, Б.Э-ийн төлсөн 500.000 төгрөгийг хасч 3.000.000 төгрөг гаргуулах,
2. Хохирогч М.Э-д учирсан 5 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хувь тэнцүүлэн /5.000.000:2=2.500.000/ төгрөг, Б.Э-ийн төлсөн 500.000 төгрөгийг хасч 2.000.000 төгрөг гаргуулах,
3. Хохирогч С.О-д учирсан 10 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хувь тэнцүүлэн /10.000.000:2=5.000.000/ гаргуулах,
4. Хохирогч Н.С учирсан 1.600.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хувь тэнцүүлэн /1.600.000:2=800.000/ гаргуулах,
5.Хохирогч Т.А-д учирсан 14.250.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Х, Б.Б нараас хувь тэнцүүлэн /14.250.000:2=7.125.000/ төгрөг, Б.Б-ийн төлсөн 250.000 төгрөгийг хасч 6.875.000 төгрөг гаргуулах,
6.Хохирогч У.П-д учирсан хохиролоос үлдсэн 2.656.500 төгрөг+ хими цэвэрлэгээний үнэ 223.000 төгрөг нийт 2.879.500 төгрөгийг шүүгдэгч Л.Х-ээс гаргуулах,
7.Хохирогч А.Д-д учирсан хохирол 700.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулах,
8.Хохирогч М.Э-д учирсан хохирол 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулах,
9.Хохирогч Ц.Г-ийн хохиролд шүүгдэгч О.И-с 5.300.000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Н.Ш-д учирсан 820.000 төгрөгийн, Ө.О-д учирсан 800.000 төгрөгийн хохирол төлөгдөж, шүүгдэгч Б.Э хохирогч М.М, М.Э нарт тус бүр 500.000 төгрөг, шүүгдэгч Б.Б хохирогч Т.А-д 250.000 төгрөг төлснийг хохирлоос хасч тооцсон ба хохирогч М.Ц нь нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна. Хохирогч Ц.Г-д учирсан хохирлоос 5.300.000 төгрөгийг шүүгдэгч О.И нь төлж өгөхөөр харилцан тохиролцсон боловч одоо болтол төлөөгүй болох нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх ба шүүгдэгч О.И нь хохирлыг бүрэн хариуцаж төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул хохирогч Ц.Г-д 5.300.000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн хувьд:
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн эзэмшлийн болон бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайн гэмт хэргийг үйлдэж байсан нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
-шүүгдэгч Л.Х, Б.Э нараас хохирогч Д.М, М.Э, С.О, М.М, Н.С нарын малыг хулгайлах гэмт хэрэгт ашигласан шүүгдэгч Л.Х, Б.Э нарын Даюун маркийн мотоциклын үнэ /80+120/ нийт 200.000 төгрөгийг /4-р хх-ийн 17, 19/,
-шүүгдэгч Б.Б, Л.Х нараас хохирогч Т.А-ын 17 тооны адууг хулгайлах гэмт хэрэгт ашигласан 94-84 *** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг ,
-шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И, /тусгаарлагдсан шүүгдэгч Л.Ц, Г.Т/ нараас улаан өнгийн Даюун маркийн мотоциклын үнэ 250.000 төгрөгийг, цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклын үнэ 250.000 төгрөгийг, Супер бени ногоон өнгийн мотоциклын үнэ 650.000 төгрөгийг, хохирогч Н.Ш-ын 5 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлах гэмт хэрэгт ашигласан 88-85 *** улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас,
- шүүгдэгч А.Б-с хохирогч А.Д-ын 1 үхрийг хулгайлахад ашиласан Даюун мотоциклын үнэ 250000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгов.
Эд хөрөнгийн битүүмжлэлийн хувьд:
Шүүгдэгч Б.Б, Л.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 94-84 *** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Х.О-ынх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 7/, гэрч Х.О-ын /4-р хх-ийн 24-25/ мэдүүлгээр, шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И, /тусгаарлагдсан шүүгдэгч Л.Ц, Г.Т/ нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88-85 *** улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Т-ын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /4-р хх-ийн 15/, гэрч Б.Т-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг /4-р хх-ийн 4, 9/ хүчингүй болгон эзэмшигч нарт нь тээврийн хэрэгслүүдийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр оролцсон гэрч С.У 55-22 *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн унааны шатахууны зардал /ирж очих/ 80.000 төгрөг нэхэмжилсэн болно. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох,санхүүжүүлэх журмын 2.3, 2.3.2 дэх хэсэгт “тээврийн зардлыг авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зорчигч тээвэрлэлтийн жишиг тарифаар тооцож олгохоор заажээ. Иймд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнэ буюу Улаанбаатараас Сайншанд ирж очих зардал 44000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох,санхүүжүүлэх журмын 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Х нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Сум дундын 8 дугаар шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж,уг ялыг тэнсэж,2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд , шүүгдэгч Б.Э нь 2016 оны 12 сарын 06-ны өдрийн Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж ,2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд, шүүгдэгч Н.Б 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 99 тоот шүүгчийн хугацааны өмнө тэнсэн суллах тухай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 05 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд энэ удаад ял шийтгүүлсэн гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулж нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Л.Х-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн 7 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Ц.Г-ийн 9 тооны адуу хулгайлсан, Т.А-ын 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдлийг, шүүгдэгч С овогт Б.Б-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Т.А-ын 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдэл холбогдлыг /2015/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Х-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
-шүүгдэгч Б.Э-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
-шүүгдэгч Б.Б-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
-шүүгдэгч Г.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч Ц овогт Л.Х, Г овогт Б.Э нарыг бүлэглэн, бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг
-шүүгдэгч Ц овогт Л.Х-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг
-шүүгдэгч С овогт Б.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг
-шүүгдэгч С овогт Б.Б, Г овогт О.И нарыг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг
-шүүгдэгч Б овогт Н.Б-г бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Л.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
-шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
-шүүгдэгч Б.Б-г /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
- /2002 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч О.И-г 2 жил хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-г 10 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 7 жилийн хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр /2015/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 6 жилийн хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-ийн Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 4 сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар,
-Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 6-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт ялыг 5 жил 3 сарын хугацаагаар,
-Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 5 сар 5 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д оногдуулсан 8 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 5 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч О.И-д оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 жил 5 сар 5 хоногийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-ийн хоригдсон 3 жил 1 сар 9 хоног, цагдан хоригдсон 115 хоног, шүүгдэгч Б.Б-ийн хоригдсон 2 жил 8 сар 25 хоног, цагдан хоригдсон 115 хоног, шүүгдэгч Б.Э-ийн хоригдсон 2 жил 1 сар 21 хоног, цагдан хоригдсон 115 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч О.И-ын хоригдсон 2 жил, шүүгдэгч Н.Б-ийн эдэлсэн 2 жил 5 сар 19 хоногийн ялыг эдлэх ялд нь оруулан тооцож энэ тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэнд тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 94-84 *** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг Х.О-д, 88-85 *** улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг Б.Т-д олгосугай.
9.Эд мөрийн баримтаар хураагдсан хар ноосон малгай 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, даавууны тасархай зэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 сарын 28-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор устгахаар шийдвэрлэж уг эд зүйлийг устгасан болохыг дурдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-ээс 3.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Э-с 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д,
-шүүгдэгч Л.Х-с 2.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Э-с 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Э-д,
-шүүгдэгч Л.Х-с 5.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Э-с 5.000.000 төгрөгийн гаргуулж хохирогч С.О-д,
-шүүгдэгч Л.Х-ээс 800.000 төгрөг, шүүгдэгч Б.Э-ээс 800.000 төгрөгийг т гаргуулж хохирогч Н.С-д,
-шүүгдэгч Л.Х-с 7.125.000 төгрөг, шүүгдэгч Н.Б-с 6.875.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.А-д,
-шүүгдэгч Л.Х-ээс 2.879.500 төгрөгийг гаргуулж хохирогч У.П-д,
-шүүгдэгч Б.Б-с 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-д,1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Э-д,
-шүүгдэгч О.И-с 5.300.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Г-д олгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.4,11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 44.000 төгрөг гаргуулан С.У-д олгож, нэхэмжлэлээс 36.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-с 1.850.000 төгрөг, шүүгдэгч Б.Э-с 100.000 төгрөг, шүүгдэгч Б.Б-с 2.790.000 төгрөг, шүүгдэгч Н.Б-с 790.000 төгрөг, шүүгдэгч О.И-с 790.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х, Б.Б, Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.И, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.