| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07943/И |
| Дугаар | 102/ШШ2017/00107 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/00107
2017 оны 01 сарын 04 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00107 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Сөүлийн гудамж 14-р байр 12 тоотод оршин суух, регистр: ЦЗ73120713, Жанс овогт Сүрэнгийн Мэндсугарт холбогдох 42 927 773 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржхорол шүүхэд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банк нь иргэн С.Мэндсугарт холбогдуулж 42 927 773 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 тал дараах байдлаар хугацаанд харилцан тохиролцож эвлэрч байна. Иргэн С.Мэндсугар нь үнийн дүн дээр маргах зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 42 927 773 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч байна. Дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд С.Мэндсугар, П.Мөнхзул нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 2-р хороо, Сөүлийн гудамж 14-р байрны 12 тоот улсын бүртгэлийн Ү-2205035857 дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн болно. Иймд хэргийг харицагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь С.Мэндсугарт холбогдуулан 42 927 773 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулсан боловч хариуцагч С.Мэндсугар нь нэхэмжлэлийн шаардлага 42 927 773 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 2-р хороо, Сөүлийн гудамж 14-р байрны 12 тоот сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн 42 927 773 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч С.Мэндсугарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч С.Мэндсугар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 2-р хороо, Сөүлийн гудамж 14-р байрны 12 тоот улсын бүртгэлийн Ү-2205035857 дугаартай сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мэндсугарас 186 295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА