Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00142

 

2017 оны 01 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00142

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3-р хороо, ХД-37-12 тоотод оршин суух, регистр УС71112423, Цагаан монголт овогт Жамбалдагвын Насанбаярын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 8А байр 26 тоотод бүртгэлтэй, боловч Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 40-р байрны 6 тоотод түр оршин суух, регистр РХ64060409, Хатгал харуул овогт, Хүрэлбаатарын Өлзийнямд холбогдох  4 495 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хариуцагч Х.Өлзийням нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Насанбаярын нэхэмжлэлийн дагуу хариуцагч Х.Өлзийням би дараах тайлбарыг гаргаж байна. Нийт үнийн дүн болох 4 795 000 төгрөгийг сар бүр 750 000 төгрөгөөр төлж барагдуулах болно. 2017 оны 1 дүгээр сарын 20-нд 750 000, 2017 оны 2 дугаар  сарын 20-нд 750 000, 2017 оны 3 дугаар сарын 20-нд 750 000, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 750 000, 2017 оны 5 дугаар сарын 20-нд 750 000, 2017 оны 6 дугаар сарын 20-нд 750 000, 2017 оны 7 дугаар сарын 20-нд 295 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

           Нэхэмжлэгч Ж.Насанбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Өлзийнямын сар бүр төлбөр хийхээр гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Ж.Насанбаяр нь Х.Өлзийням холбогдуулан 4 495 000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Х.Өлзийням нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 495 000  төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 20-нд 750 000, 2017 оны 2 дугаар  сарын 20-нд 750 000, 2017 оны 3 дугаар сарын 20-нд 750 000, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 750 000, 2017 оны 5 дугаар сарын 20-нд 750 000, 2017 оны 6 дугаар сарын 20-нд 750 000, 2017 оны 7 дугаар сарын 20-нд 295 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Ж.Насанбаярын нэхэмжилсэн 4 495 000 төгрөгийг хариуцагч Х.Өлзийням нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 7 дугаар сарын 20-ны хугацаанд сар бүр 750 000 төгрөгөөр төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Өлзийнямаас 43 440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Насанбаярт олгосугай.

 

  3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА