| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00024/э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 21
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхболд,
Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Д.Г-т холбогдох 1926004930003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд найрамдах Монгол ард улсын эрүүгийн хуулийн 73а-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн шүүхийн 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд найрамдах Монгол ард улсын эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн Д.Г
Шүүгдэгч ******* овгийн Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17-18 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хангамж худалдааны төвийн 1 давхарт байрлах ноос ноолууран бүтээгдэхүүний лангуунаас Т.Э-ийн өмчлөлийн “*******” ХХК-ий ноолууран даашинз 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 328000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах Хангамж худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Эвсэг нэртэй ноос ноолууран бүтээгдэхүүн худалдан борлуулдаг лангуун дээрээс ноолууран даашинзаа алдсан. Эд зүйлээ буцаан авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 15-16 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Г ажил дээр 18 цагийн үед ноолууран плаж бариад орж ирсэн. Г надад 60000 төгрөгөөр зарна гэхээр нь би 50000 төгрөгөөр худалдаж авсан. Уг плажийг Г миний өөрийн юм гээд байсан. Манай хүүхэд явуулсан юм гэж хэлсэн. Г согтуу байсан. Цагдаа нар ирээд уг плажийг хурааж авсан. Хохиролд 50000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 17-18 хуудас/,
Яллагдагч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс тунхагласны баярын өдөр байсан. Би 17 цагийн үед хүнс бараан зах дээр явж байгаад Хангамж худалдааны төв рүү орсон. Тэгээд 1 дүгээр давхрын зүүн тийшээ харсан хаалгатай лангуу руу ороод хананд нь өлгөсөн байсан ноолууран даашинзыг авсан. Түүнийгээ махны худалдаа хийдэг хүмүүс дээр авч ороод С гэх хүнд 50000 төгрөгөөр зарсан. Хохирогчид эд зүйлийг нь буцаан өгсөн. Иргэний нэхэмжлэгчид 50000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 79-80 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Вендо ХХК”-ий 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №ӨЦ19-29 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Д.С-гийн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 5-7, 8, 9, 24-25, 75 хуудас/,
Шүүгдэгч Д.Г-ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа / хх-ийн 29, 63, 61 хуудас/,
Шүүгдэгч Д.Г-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* овгийн Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17-18 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хангамж” худалдааны төвийн 1 давхарт байрлах ноос ноолууран бүтээгдэхүүний лангуунаас Т.Э-ийн өмчлөлийн “*******” ХХК-ий ноолууран даашинз 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 328000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* овгийн Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17-18 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хангамж” худалдааны төвийн 1 давхарт хууль ёсоор нэвтрэн ноос ноолууран бүтээгдэхүүний лангуунаас Т.Э-гийн өмчлөлийн “*******” ХХК-ий ноолууран даашинз 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 328000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Гийн үйлдлийн улмаас хохирогч Т.Э өмчлөх эрх зөрчигдсөн, хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө нь хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хохирлын хэмжээнд хүрсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Э2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах Хангамж худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Эвсэг нэртэй ноос ноолууран бүтээгдэхүүн худалдан борлуулдаг лангуун дээрээс ноолууран даашинзаа алдсан, иргэний нэхэмжлэгч Д.С-гийн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Г ажил дээр 18 цагийн үед ноолууран плаж бариад орж ирсэн. Г надад 60000 төгрөгөөр зарна гэхээр нь би 50000 төгрөгөөр худалдаж авсан. Уг плажийг Г миний өөрийн юм гээд байсан. Манай хүүхэд явуулсан юм гэж хэлсэн. Г согтуу байсан. Цагдаа нар ирээд уг плажийг хурааж авсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Вендо ХХК”-ий 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №ӨЦ19-29 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Д.С-гийн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Д.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Г-т оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч Д.Г-ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч Д.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.С-д 50000 төгрөг төлсөн, хохирогч Т.Э нь эд зүйлээ буцаан авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн Д.Г-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Г-т оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гнь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, мөн шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.С-д 50000 төгрөг төлсөн, хохирогч Т.Э нь эд зүйлээ буцаан авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй