Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/00186

 

2017 оны 01 сарын 11 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00186

Улаанбаатар хот

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14-р хороо, 74-р байрны 50 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ТЯ78052709, Боржигон овогтой Дашгаадангийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, 65-р байр 1-орц “0” тоотод оршин суух, УБДС ХК-д жолооч ажилтай, регистгр ЧЗ78101511, Боржигон овогтой Очирбатын Мэндсайханд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нарантуяа, хариуцагч О.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2000 онд танилцаж 2001 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2003 оны 1-р сарын 7-нд хүү М.Анхбаяр төрсөн. Би 2006 онд хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улсруу ажиллахаар явсан, энэ хугацаанд нөхрөө татах гэж хичээсэн боловч чадаагүй 6 жил болсон. Намайг Солонгост байх хугацаанд нөхөр маань гэр бүлээс гадуур өөр хүнтэй гэр бүлийн  харилцаатай болж, бид салах болсон. Би 2012 онд эх орондоо ирсэн бөгөөд намайг тэнд байх хугацаанд хүү М.Анхбаяр нь аав, эмээтэйгээ байсан. Намайг ирснээс хойш хүү маань ээж, аав дээрээ ээлжлэн ирдэг байсан, одоо аавынхаа асрамжид байдаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүгээ эцгийн нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Одоо бид 2 өөр өөрийн гэр бүлтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Мэндсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2001 онд гэрлэлтээ батлуулж, хүү Анхбаяр 2003 онд мэндэлсэн. 2006 онд Д.Нарантуяа Солонгос явсан бөгөөд тэндээ гэр бүлтэй болсон байсан учраас салах болсон. Хүү маанаь миний асрамжид байдаг. Одоо тус тусдаа гэр бүлтэй болсон тул гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Д.Нарантуяа нь О.Мэндсайханд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

О.Мэндсайхан, Д.Нарантуяа нар нь 2001 онд гэр бүл болж, 2003 оны 01-р сарын 07-ны өдөр хүү М.Анхбаярыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

Харин эхнэр Д.Нарантуяа нь 2006 онд БНСУ-д ажиллахаар явсан, энэ хугацаанаас хойш талууд тусдаа амьдарсан, одоо хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Талууд гэрлэлтээ цуцлуулахдаа насанд хүрээгүй хүү М.Анхбаярыг эцгийн асрамжинд үлдээхээр тохирсон, хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.  

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 12-р сарын 15-ны өдөр дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Очирбатын Мэндсайхан, Дашгаадангийн Нарантуяа нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 01-р сарын 07-ны өдөр төрсөн хүү М.Анхбаярыг эцэг О.Мэндсайханы асрамжинд үлдээсүгэй.

 

2. Зохигч хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүйг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Мэндсайханаас  70 200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.  

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА