Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/00189

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/00189

Улаанбаатар хот

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, Богд-Ар хороолол, 6а-45 тоотод оршин суух Дандар овогт Балдангийн Батцогтын хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхээр иргэн Б.Батцогтын нэхэмжлэлтэй Э.Эрдэнэжаргалд холбогдуулан 1 450 721 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Хэнтий аймаг, Дархан сум, 5-р баг, Бор-Өндөр Хэрлэн булагт оршин суудаггүй болох нь тус шүүхэд ирүүлсэн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн автомашин өмчлөгч Б.Наранбаатарыг хариуцагчаар татаж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан боловч Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 16-р гудамж 210 тоотод оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн 3919 дугаар захирамж гарсан. Иймд хариуцагч Э.Эрдэнэжаргал, Б.Наранбаатар нарыг дээрх иргэний хэргийг шийдвэрлэхийн тулд түүнийг оршин суугаа газрыг тогтоох шаардлагатай байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.   

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Батцогт нь Э.Эрдэнэжаргалд холбогдох гэм хорын хохиролд 1 450 721 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хаяг тодорхойгүй, түүний хаягийг тогтоох боломжгүй болсноос тухайн хэрэгт хариуцагчаар оролцвол этгээд Э.Эрдэнэжаргал, Б.Наранбаатар нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2016 оны 5-р сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн нутаг 3-р хорооллын “Сөөхий” худалдааны төвийн  урд замд Хьюндай грейс маркийн 64-98 УНӨ дугаарын автомашиныг жолоодон явсан жолооч Э.Эрдэнэжаргал нь  явган зорчигч Б.Батцогтыг мөргөж гэмтэл учруулсан гэх ба тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Наранбаатар байсан гэх ба эрүүл мэндэд учруулсан хохирлоо гаргуулахаар шаарджээ. 

 

   Э.Эрдэнэжаргал, Б.Наранбаатар нар нь гэм хорын хохирол гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Э.Эрдэнэжаргал нь Хэнтий аймаг, Дархан сум, 5-р баг, Бор-Өндөр Хэрлэн булагт, Б.Наранбаатар нь Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 16-р гудамж 210 тоотод амьдарч байсан боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хэнтий аймгийн Засаг хорооны тодорхойлолт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн 892 дугаар захирамжаар тогтоогдсон байна.

 

   Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Э.Эрдэнэжаргал нь регистр КЮ88102891, Хэнтий аймаг, Дархан сум, 5-р баг, Бор-Өндөр Хэрлэн булагт, утас:8877-6697,

 

Б.Наранбаатар нь  регистр ДР75102016, Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 16-р гудамж 210 тоотод амьдарч тус тус амьдарч байсныг дурьдсугай.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Энхболдын Эрдэнэжаргал, Балбарын Наранбаатар нарыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Э.Эрдэнэжаргал, Б.Наранбаатар нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА