Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 62

 

                                          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 
                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 


Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би, 
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 45-3 тоотод оршин суух Боржигон овогт Бат-Очирын Пүрэвдорж \АЮ73081011\-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 6-16 тоотод оршин суух Боржигон овогт Бумандүйн Даариймаа /РД:АИ91070800/-д  холбогдох
2100000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Даариймаа нь 2016 оны 8-р сарын 20-ны өдөр байрны урьдчилгаа мөнгө дутаад байна, туслаач хэмээн өдөр шөнөгүй залгаж 2100000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай аман гэрээгээр зээлсэн боловч өдийг хүртэл утсаа авахгүй, би хаанаасаа олж өгөхийн хэмээн уурлаж намайг хохироож байгаа тул хохирлыг минь барагдуулж Б.Даариймаагаас 2100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Даариймаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Даариймаа миний бие нэхэмжлэгч Б.Пүрэвдоржийн 2100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2017 оны 3-р сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Мөнгө төлөх хугацааг бид хоорондоо тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийнх хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Пүрэвдорж миний бие хариуцагч Б.Даариймаагийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хугацааг бид хоорондоо тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь Б.Даариймаагаас 2100000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 2100000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. 
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даариймаагаас 24275 төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 24275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Боржигон овогт Бат-Очирын Пүрэвдорж \АЮ73081011\-ийн 2100000 \хоёр сая нэг зуун мянга\ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Боржигон Бумандүйн Даариймаа /РД:АИ91070800 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48550 \дөчин найман мянга таван зуун тавь\ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даариймаагаас  24275 \хорин дөрвөн мянга хоёр зуун далан тав\, төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 24725 \хорин дөрвөн мянга долоон зуун хорин тав\ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг Б.Даариймаа сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                           Ч.ЖАРГАЛАН