Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2017/00077/И |
Дугаар | 67 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Булган сумын 4-р баг, Баянбулагийн Төгс гэх газар оршин суух Боржгон дэмид овогт Цэдэндагвын Байгалмаа /РД:АЯ63070408/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Байгалмаа миний бие 1963 онд төрсөн. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1980 оны 7-р сарын 7-ны өдрөөс 1991 оны 3-р сарыг хүртэл хугацаанд Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд саальчнаар тасралтгүй ажилласан. Энэ байдлыг магадлах хөдөлмөрийн дэвтэр тухайн үеийн тушаал, хамт ажилласан хүмүүсийн магадлагаа цалингийн тодорхойлолт, шагнал урамшууллын тодорхойлолт зэргийг үндэслэн 1980 оны 7-р сарын 7-ны өдрөөс 1991 оны 3-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 онд илгээлтээр гарч 1980 оны 7-р сарын 7-ны өдрөөс эхлэн үнээ сааж эхэлсэн. 15 үнээ саадаг байсан. Манай ферм 18 саальчинтай байсан. Ажиллаж байх үедээ шагнал, урамшуулал авч байсан. Иймд миний Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Байгалмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 7-р сарын 7-ны өдрийн Тэтгэмж олгох тухай 46 тоот тогтоолд: 1.Тус сумын 8 жилийн дунд сургуулиас 8-р ангиа төгсөн мал аж ахуйн үйлдвэрлэл дээр илгээлтээр гарч ажиллаж байгаа сурагч Гэндэндарамын Долгормаа, Цэдэндагвын Байгалмаа нарт тус бүр сарлагийн охин бяруу 1, мөн сурагч Цэрэнпэлийн Бямбадорж, Паажийхүүгийн Нямаа, Алтын Барсбаатар нарт тус бүр эр даага 1-ийг буцалтгүйгээр тэтгэмж болгон олгосугай гэсэн,
2. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 10-р сарын 15-ны өдрийн Зуны сүүний гүйцэтгэлийн тухай 79 тоот тогтоолд: 2. Нэр бүхий саальчдын дутаасан 30637,8 литр сүүг зохих эздээр төлүүлсүгэй. Хавсралтад Ц.Байгалмаа зуны сүүний дутуу 1460 төгрөг, төлбөл зохих үнэ 864 төгрөг гэсэн,
3. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 4-р сарын 25-ны өдрийн Болзол дүгнэх тухай 58 тоот тогтоолд: 1. Малчид, төлчдийн дунд зарласан уралдааны болзлын төл бойжилтын болзлыг биелүүлсэн 8 суурьт 280 төгрөг, 35 төлчинд 700 төгрөгийг хавсралт 1,2-р тус тус олгож шагнаж урамшуулсугай. Хавсралт 2-т Тусгалт баг, төлчин Ц.Байгалмаа гэсэн,
4. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 8-р сарын 30-ны өдрийн Болзол дүгнэх тухай 52 тоот тогтоолд: 1. Болзлын 1-р үзүүлэлтийг биелүүлсэн саальчин 33 хүнийг тус бүр 125 төгрөгөөр шагнасугай. 1-р хавсралтын 4-т Ц.Байгалмаа, төлөвлөгөө 1236, гүйцэтгэл 1487, биелүүлэх хувь 102.5, биелүүлсэн хувь 120.1, олгох шагнал 125 төгрөг гэсэн,
5. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 2-р сарын 14-ний өдрийн Болзол дүгнэх тухай 06 тоот тогтоолд: Саальчдын дунд зарласан “Олондоо алдаршъя” сэдэвт уралдааны болзлыг биелүүлсэн 23 саальчин тус бүрт 20 төгрөг, төлөвлөгөөгөө 101-109 хувь биелүүлсэн 31 саальчин тус бүрийг 15 төгрөгөөр шагнаж урамшуулсугай. 2-р хавсралтын 15-т Ц.Байгалмаа төлөвлөгөө 6380, гүйцэтгэл 6684, хувь 104.8, олгох шагнал 15 төгрөг, бригад Тусгалт гэсэн,
6. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 1-р сарын 20-ны өдрийн Шагнал олгох тухай 7 тоот тогтоолд: 1. Саальчид, төлчид, суурь, малчдын хооронд зарласан уралдааны болзлыг биелүүлсэн нэр бүхий хүмүүсийг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсугай. Хавсралтын 8-д Ц.Байгалмаа гэсэн,
7. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1987 оны 7-р сарын 27-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 46 тоот тушаалд: 1. Малчдын ээлжийн амралтын хуваарийг 1987 оны ээлжийн амралтыг хавсралтад дурдсанаар олгосугай. Хавсралтын 9-т Ц.Байгалмаа гэсэн,
8. Ц.Байгалмаад Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлээс 1980 оны 1-р сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,
9. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 2-р сарын 14-ний өдрийн Шагнал олгох тухай 06 тоот тогтоолд: 1.Нэгдлийн дүрмийн 19-р зүйлийг үндэслэн 1989 оны ажилд амжилт гаргасан нэр бүхий 142 мачлдад бүгд 5036 төгрөг 58 мөнгөний үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтын 14-т Ц.Байгалмаа цай 1, 10 төгрөг гэсэн,
10. Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 3-р сарын 5-ны өдрийн Шагнал олгох тухай 11 тоот тогтоолд: 1. Нэгдлийн дүрмийн 19-р зүйлийг үндэслэн хавсралтад дурьдсан нэр бүхий саальчид, төлчид 82 хүнд тус бүр 60 төгрөгний үнэ бүхий зүйл, 2 хүнд тус бүр 120 төгрөгний зүйлээр тус тус шагнасугай. Хавсралтын 56-д Ц.Байгалмаа гэсэн,
11. Хүсэлт гаргагч Ц.Байгалмаатай Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд хамт ажиллаж байсан гэх гэрч Р.Байгалмаагийн Ц.Байгалмаа бид хоёр нэг нутгийн буюу Архангай аймгийн Булган сумын Тусгалт бригадын хүмүүс байгаа юм. Би Ц.Байгалмаа болон түүний аав ээжийг маш сайн мэднэ. Ц.Байгалмаа нь Архангай аймгийн Булган сумын дунд сургуулийг 1980 онд 8-р ангиа төгсөөд Пионерийн зам нэгдэлд 1980 оны 7-р сарын 7-ны өдрөөс эхлэн илгээлтээр гаран Тусгалт бригадын үнээн ферм дээр саальчнаар ажиллахаар томилогдсон. Үнээн фермийн ахлагч нь тэр үед Батнасан, заводын эрхлэгч Очирбат, тоо бүртгэгч Самбуудорж, нярав нь Булган гэж хүн байсан. Тухайн үед Тусгалт бригадад 2 үнээн ферм байсан бөгөөд 1 үнээн фермд 17-18 саальчин байсан бөгөөд нэг саальчин 15 үнээ саадаг байсан. Ц.Байгалмаа нь саальчид төлчдийн хурлаас шагнал урамшуулал, баярын бичиг, сайшаалын үнэмлэх авдаг, тухайн үедээ сайн ажиллаж байсан тэргүүний саальчдын нэг байсан юм. Булган сумын Пионерийн зам нэгдэл нь 1991 оны хавар 3 сард татан буугдаж Баян-Өндөр хувьцаат компани гэж болсон. Ц.Байгалмаа нь 1980 оны 7-р сарын 7-ний өдрөөс 1991 оны 3-р сарыг хүртэл хугацаанд Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд тасралтгүй саальчнаар ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед би 1972 оноос 1991 оныг хүртэл Пионерийн зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Бид хоёр нэг бригадад, нэг үнээн ферм дээр ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байгаа юм. Намайг Р.Байгалмаа, хүсэлт гаргагч Байгалмааг Ц.Байгалмаа гэж ялган дууддаг байсан гэх
Гэрч Ц.Цэрэнпагмын Би Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1972 оноос 1995 оныг хүртэл саальчнаар тасралтгүй ажиллаж байлаа. Намайг ажиллаж байх хугацаанд 1980 онд манай сумын нилээн хэдэн хүүхдүүд 8-р ангиа төгсөөд миний ажиллаж байсан буюу Тусгалт бригадын Хошготын үнээн ферм дээр илгээлтээр ирэн саальчнаар ажиллах болсон юм. Тэдний нэг нь Ц.Байгалмаа юм. Ц.Байгалмаа нь 1980 оны 7-р сараас 1991 онд нэгдэл хувьчлагдтал тасралтгүй саальчнаар ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Манай Хошготын үнээн фермээс 8 улсын аварга саальчин төрж байсан бөгөөд тэдний нэг болох би 1986 онд Улсын аварга саальчин болж байсан. Биднийг Улсын аварга саальчин болоход манай фермийн саальчдын ач тус их байсан. Ц.Байгалмаа нь 15 үнээ сааж, ажиллаж байх хугацаандаа норм төлөвлөгөөгөө сайн биелүүлдэг байсан. Манай фермийн эрхлэгч нь Батнасан, тасгийн эрхлэгч нь Очирбат гэж хүн байлаа. Тоо бүртгэгч нь Доржоо, Самбуудорж гэж хүмүүс байлаа. Ц.Байгалмаа нь дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Ц.Байгалмаа нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1980 оны 7-р сарын 7-ны өдрөөс 1991 оны 3-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 7-р сарын 7-ны өдрийн Тэтгэмж олгох тухай 46 тоот тогтоол, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 10-р сарын 15-ны өдрийн Зуны сүүний гүйцэтгэлийн тухай 79 тоот тогтоол, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 4-р сарын 25-ны өдрийн Болзол дүгнэх тухай 58 тоот тогтоол, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 8-р сарын 30-ны өдрийн Болзол дүгнэх тухай 52 тоот тогтоол, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 2-р сарын 14-ний өдрийн Болзол дүгнэх тухай 06 тоот тогтоол, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 1-р сарын 20-ны өдрийн Шагнал олгох тухай 7 тоот тогтоол, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн даргын 1987 оны 7-р сарын 27-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 46 тоот тушаал, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 2-р сарын 14-ний өдрийн Шагнал олгох тухай 06 тоот тогтоол, Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 3-р сарын 5-ны өдрийн Шагнал олгох тухай 11 тоот тогтоол, гэрч Р.Байгалмаа, Ц.Цэрэнпагма нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1980 оны 7-р сарын 7-ны өдрөөс 1991 оны 3-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Ц.Байгалмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Байгалмаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг эх баримттай нь тулгаж шалгах боломжгүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хүсэлт гаргагч Ц.Байгалмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон Дэмид овогт Цэдэндагвын Байгалмааг Архангай аймгийн Булган сумын Пионерийн зам нэгдэлд 1980 оны 7-р сарын 7-ны өдрөөс 1991 оны 3-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН