Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 65

 

 

 

      

 

 

 

 

2020          06            30                                  2020/ШЦТ/65

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй

 Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул 

 Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Мөнгөнтуяа

 Иргэдийн төлөөлөгч Ц.Зулзага

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймаг дахь Хүүхэд гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрх хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Д

 Хохирогчийн  өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн

 Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ч.Э-д холбогдох эрүүгийн 20190003**** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.А-ийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувийн мал аж ахуй эрхэлж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар баг Аман шанд гэх газар  оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Ч.Э, регистрийн дугаар: /РД:ЕГ7301****/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Э нь 2019 оны 07 дугаар сараас эхлэн 2019 оны 12 дугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд тус аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт хөдөө хээр, мөн өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй бага насны хүүхэд болох А.Н-ийн бэлэг эрхтэнд өөрийнхөө бэлэг эрхтэнг оруулах байдлаар хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, сэтгэцийн өвчтэйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн хүчиндсэн гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...“...2019 оны 07 дугаар сарын эхэнд буюу улсын баяр наадмын өмнө би Н-ийг дагуулан хөдөө хонь хариулан явж байхад миний сэрэл хөдлөөд өөрийнхөө өмсөж явсан хүрмийг газарт дэвсээд Н-ийг “энэ хүрмэн дээр хэвтчих” гэж хэлтэл дээш харж хэвтсэн. Тэгээд би өөрийн бэлэг эрхтнийг Н-ийн бэлэг эрхтэнд хийлгүйгээр цавинд нь буюу 2 хөлнийх нь завсраар бэлэг эрхтнээ хийгээд хөдөлж байгаад 2-3 минутын дотор хүрмэн дээрээ дур тавьсан. Мөн 10 дугаар сард гэртээ байхад ийм үйлдэл хийсэн. Дахин Н-ийг оролдоогүй. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Юу ч ярихгүй уйлаад байдаг. Хүүхэд анх ирэхдээ эрүүл мэндээрээ хохирсноо ойлгохгүй инээгээд л байдаг байсан. Ээжийгээ уйлахаар л дагаж уйлдаг. Хүүхдийг мэдүүлэгт бэлтгэхдээ цаг хугацаа алдахгүйн тулд мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлдэг Үжин төвд холбон зуучилж мэдүүлэгт бэлтгэсэн. Хүүхдэд өөрийг нь хохирсон гэдгийг мэргэжлийн сэтгэл зүйч болон нийгмийн ажилтнууд тайлбарлан ойлгуулснаар мэдүүлгээ өгсөн” гэсэн мэдүүлэг

 

Насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ээжийн хамтаар А эгчийн гэрт удаан хугацаагаар амьдарч байна. А эгч нөхөр Э-ын хамтаар амьдардаг байсан. Би он сар өдрийг мэдэхгүй, хүн даарахаар хүйтэн байгаагүй. Тийм ч бас халуун байгаагүй. Би гэртээ биеийн тамирын хослолын хувцастай байсан. Ээж өөрийн эгч А-ын хамтаар дүүг дагуулаад Дэлгэрэх сумын төв рүү банкнаас мөнгө авахаар явсан. Намайг Э ахтай үлдээгээд явсан. Э ах...гэрийн хаалга түгжээд, намайг татаж аваад газар хүчээр хэвтүүлсэн, миний гарыг 1 гараараа холбож бариад нөгөө гараараа миний өмдийг бүүр тайлаад нэг гараараа 2 хөлийг нь хажуу тийш болгоод Энхболд ах өөрийн өмдөө тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийсэн. Тухайн үед аймаар өвдсөн, мөн уйлсан чинь Э ах чи уйлаад яадаг юм гэж хэлээд загнаад байсан, ...Дараа нь Э ахтай хамт малд явж байгаад хөдөө малын бэлчээр дээр Э ах өөрийн өмсөж явсан байсан дээлээ тайлаад газар дэвсээд намайг хэвтүүлсэн, ...миний өмд болон дотоожийг өвдөгний доогуур хүртэл шувтлаад мөн адил өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн, ...Дэлгэрэх сумын наадам болж ...үзэж байгаад оройхон тийшээ гэр рүү гээ явах талаар ярьж намайг гэр рүүгээ авч явсан. Гэрт очоод хувцасаа сольж байгаад намайг хүчирхийлсэн ... өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнрүү хийсэн...энэ явдал олон давтагдсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-20 дугаар хуудас/,

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө түр хамгаалах байранд Дэлгэрэх сумын харъяат Н гэх бага насны хүүхдийг асран хамгаалагчийн хамтаар түр хамгаалах байранд хүлээн авсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өглөө Н гэх охинтой уулзахад Э гэх хүний талаар “намайг байнга хүчирхийлдэг” гэж яриад уйлаад байсан. Мөн Түвшинширээ суманд 3 дугаар ангид байхад хамаатны ах Н намайг оролдож хүчиндэж байсан. Тэрнээс хойш сургуульд явах дургүй болсон гэж ярьж байсан. Хүүхдээс хүчирхийлсэн гэх хүмүүсийг хэдэн удаа хүчирхийлсэн талаар нь асуухад тоо үсэг мэдэхгүй учир цаг хугацаа хэлэхэд хэцүү байсан. Мөн тодорхой зүйл ярьж чадахгүй байсан. Өөрийгөө хүчингийн хэргийн хохирогч болсон гэдгийг сайн ойлгохгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...том охин Н нь одоо 13 настай...Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багт өөрийн төрсөн эгч А-ын гэрт 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Манай эгчийн нөхрийг Э гэдэг...тэнд амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна ...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай том охин Н нь сумын төврүү айлын хүүхэд вакцин хийлгэх ажлаар сумын төврүү явсан. Тэр өдөр би хөдөө гэртээ үлдэж хоцорсон. Тэгээд гэртээ байж байтал сумын эмнэлгээс надруу яриад “Та яаралтай сумын төврүү орж ирэх хэрэгтэй байна” гэхээр нь би яваад очтол эмч “Танай охин бэлгийн харьцаанд орчихсон байна. Та юм мэдсэн үү” гэж асуусан...Манай хүргэн ах Э нь хонь малдаа явахдаа манай охин Н-ийг хамт аваад явдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-39 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Э нь Дэлгэрэх сумын 2 дугаар багийн нутаг болох Адгийн хонд гэх газарт манай сумын иргэдийн хуц ухна маллаж амьдардаг...Э нь эхнэр А, А-ын дүү болох А, түүний охин Н, А-с өргөж авсан гэх М-ийн хамтаар нэг гэрт амьдардаг...гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын үеэр өглөөгүүр байж байтал А миний утас руу залгаад, “Сумын төв рүү орж хэдэн мал борлуулах гэсэн юм. Та мал ачаад яваад өгөөч, бид нарт мал ачиж явах унаа байхгүй байна” гэж намайг гуйсан юм. ... Тухайн үед А бага охинтойгоо, А бид хэд сумруу явсан ба Э Н охинтой гэртээ малаа хараад үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Гэрч У.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн охин сургуулиас завсардсан, бичиг үсэг мэдэхгүй, нэрээ ч бичиж мэдэхгүй хүүхэд байсан ба биений юмны талаар асуухад юу ч мэдэхгүй байсан. Тэр Н гэдэг охин насаа ч мэдэхгүй байсан ба өрхийн бүртгэлээс харахад 13 настай хүүхэд байсан. Тэгээд тэр охинд охидын толь тавьж үзэхэд умайн хүзүү цэвэр, бага зэрэг цагаан өнгийн ялгадас гарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

 

Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр...Н гэдэг охин нь одоо 13 настай ... үзлэг хийсэн охин хальс нь цоорсон, удаа дараа бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Э-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1037 дугаартай шинжээчийн: “..А.Н-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. А.Н нь бэлгийн бойжилт бүрэн болон насанд хүрээгүй байна. А.Н-ийн охин хальс хуучин урагдалтай байна. А.Н нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 02 дугаартай дүгнэлтэд: “...Ч.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болно. Ч.Э нь өөрийн хийж буй үйлдлийг зөв тусган авч удирдах чадвартай. Ч.Э нь болсон зүйлийг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ...” гэжээ. /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 76 дугаартай дүгнэлтэнд: “...А.Н нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. А.Н-ийн дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. А.Н нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвар султай байна. А.Н нь өөрийн сэтгэцийн түвшинд үзсэн харсан сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” гэжээ. /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн нас тоолсон тэмдэглэлд: “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 12 нас 09 сартай байсан. ...” гэжээ. /хх-ийн 89 дүгээр хуудас, 162-163 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-90 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.            

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 07 дугаар сарын улсын баяр наадмын өмнө, 7 дугаар сард болсон сумын баяр наадмын үеэр /17,18-нд болсон/, мөн 10 дугаар сард  тус аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт хөдөө малын бэлчээрт болон өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй бага насны хүүхэд болох А.Н-ийн бэлэг эрхтэнд өөрийнхөө бэлэг эрхтэнг оруулах байдлаар хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ээжийн хамтаар А эгчийн гэрт удаан хугацаагаар амьдарч байна. А эгч нөхөр Э-ийн хамтаар амьдардаг байсан. Би он сар өдрийг мэдэхгүй, хүн даарахаар хүйтэн байгаагүй.  бас халуун байгаагүй. Ээж өөрийн эгч А-ын хамтаар дүүг дагуулаад Дэлгэрэх сумын төв рүү банкнаас мөнгө авахаар явсан. Намайг Э ахтай үлдээгээд явсан. Э ах...гэрийн хаалга түгжээд, намайг татаж аваад газар хүчээр хэвтүүлсэн, миний гарыг 1 гараараа холбож бариад нөгөө гараараа миний өмдийг бүүр тайлаад нэг гараараа 2 хөлийг нь хажуу тийш болгоод Э ах өөрийн өмдөө тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийсэн. Тухайн үед аймаар өвдсөн, мөн уйлсан чинь Э ах чи уйлаад яадаг юм гэж хэлээд загнаад байсан...Дараа нь Э ахтай хамт малд явж байгаад хөдөө малын бэлчээр дээр Э ах өөрийн өмсөж явсан дээлээ тайлаад газар дэвсээд намайг хэвтүүлсэн...миний өмд болон дотоожийг өвдөгний доогуур хүртэл шувтлаад мөн адил өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн...Дэлгэрэх сумын наадам болж ...үзэж байгаад оройхон тийшээ гэр рүү гээ явах талаар ярьж намайг гэр рүүгээ авч явсан. Гэрт очоод хувцсаа сольж байгаад намайг хүчирхийлсэн...өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнрүү хийсэн...энэ явдал олон давтагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/, хавтаст хэргийн 22-р талд “Э ах бид 2 гэртээ үлдсэн байсан ба намайг орон дээр очоод хэвт гэхээр нь би очоод хэвтсэн. Э ах миний өмдийг тайлсан, дараа нь өөрийнхөө өмдийг тайлаад миний дээр гараад миний бэлэг эрхтэн лүү өөрийнхөө эрхтнийг оруулаад хөдлөөд байсан...” гэсэн мэдүүлэг,  Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө түр хамгаалах байранд Дэлгэрэх сумын харьяат Н гэх бага насны хүүхдийг асран хамгаалагчийн хамтаар түр хамгаалах байранд хүлээн авсан. Н гэх охинтой уулзахад Э гэх хүний талаар “намайг байнга хүчирхийлдэг” гэж яриад уйлаад байсан. ... тоо үсэг мэдэхгүй учир цаг хугацаа хэлэхэд хэцүү байсан. Мөн тодорхой зүйл ярьж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр...Н гэдэг охин нь одоо 13 настай ... үзлэг хийсэн охин хальс нь цоорсон, удаа дараа бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон...гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1037 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

 

Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”......Манай хүргэн ах Э нь хонь малдаа явахдаа манай охин Н-ийг хамт аваад явдаг байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 сарын үеэр өглөөгүүр байж байтал А миний утас руу залгаад, “Сумын төв рүү орж хэдэн мал борлуулах гэсэн юм. Та мал ачаад яваад өгөөч, бид нарт мал ачиж явах унаа байхгүй байна” гэж намайг гуйсан юм. ... Тухайн үед А бага охинтойгоо, А бид хэд сумруу явсан ба Э нь Н охинтой гэртээ малаа хараад үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг, Дэлгэрэх сумын засаг даргын А/65 тоот баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх тухай захирамж зэрэг нотлох баримт нь шүүгдэгчийг хүчиндсэн гэх цаг хугацааг тогтоосон нотлох баримтууд гэж үзлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас үзвэл бага насны буюу насанд хүрээгүй хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болохыг тогтвортой, тодорхой мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийн дагуу биед нь шинжилгээ хийхэд охин хальс хуучин урагдалтай, бэлгийн бойжилт бүрэн олох насанд хүрээгүй болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Хууль зүйн ойлголтоор 14 насанд хүрээгүй хүнийг бага насны хүүхэд гэх бөгөөд бага насны хохирогч А.Н нь гэмт хэргийн хохирогч болох үедээ 12 нас 9 сартай байсан болохыг хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг бий болгосон гэж үзнэ. 

 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд насанд хүрээгүй хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай бүрэн нийцэж шүүгдэгч Ч.Э-ын  үйлдэл нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь 2 удаа буюу 2019 оны 7 сарын улсын баяр наадмын өмнө, мөн 10 дугаар сард хохирогч А.Н-ийг хүчиндсэн үйлдлийн талаараа мэдүүлдэг ба 2019 оны 7 сарын сумын баяр наадмаар болон олон удаагийн гэх үйлдлийг үгүйсгэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн боловч шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй, насанд хүрээгүй хохирогчийн тухайд түүнийг худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч А.Н нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 76 тоот дүгнэлтээр Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Э-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, сэтгэцийн эмгэгтэй, насанд хүрээгүй бага насны хүүхэд болох А.Н-ийн бэлэг эрхтэнд өөрийнхөө бэлэг эрхтэнг оруулах байдлаар хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Э нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц гэм судлалын 02 дугаартай дүгнэлтээр батлагдаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үр дагавар, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл санаа, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгчид 17 жилийн хорих ял оногдуулсан дүгнэлт, өмгөөлөгчийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн санал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогч А.Н-ийг Сайншанд сумын Түр хамгаалах байранд аюулгүй байдлын хамгаалалтад хүлээн авч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд хүүхэд хамгааллын зардлаас нийт 1794550 төгрөг зарцуулсныг нэхэмжилжээ.

 Насанд хүрээгүй хохирогч А.Н-д аюулгүй байдлын арга хэмжээг 2020 оны 04 сарын 07-ны өдрөөс авсан болох нь аймгийн Прокурорын газрын 5/01, 5/02 тоот прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нийт 795009 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 05 сарын 21-ний өдрийн А/62 дугаар тушаалын хавсралтад заагдсан хүнсний бараа 180259 төгрөг,  амьдрах ухаанд сургах 33000 төгрөг, эмчийн үзлэгт хамруулах 49600 төгрөг, хүнсний бараа 19900 төгрөг, 2020 оны 04 сарын 30-ны өдрийн А/55 тоот тушаалын хавсралт заагдсан хүнсний бараа 135000 төгрөг, шинжилгээ,эмчилгээнд 69100 төгрөг, хэрэгцээт хувцас 268450 төгрөг, хичээлийн хэрэгсэл 39700 төгрөг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийг хамгаалах байранд байрласны зардлын 999541 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 11.1,11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Э-ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн зардлын зармыг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...насанд хүрээгүй хохирогч нь одоо Улаанбаатар хотод 6 дугаар сарын 22-ноос 45 хоногийн эмчилгээ хийлгэж байгаа учир эмчилгээг дуустал үргэлжлүүлэх боломжоор хангаж хамгаалах байранд байлгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангаж  Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бага насны хохирогч А.Н-д биечилсэн хамгаалтад авах аюулгүй байдлын арга хэмжээг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд авах зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ч.Э 2020 оны 04 дугаар сарын 09-ний өдрөөс нийт 81 /наян нэг/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтоов.

 

Шүүгдэгч Ч.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь /хх-90/ эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э янз бүрийн этгээд ааш араншин байхгүй. Хүний үгэнд сайн ордог, хамт олондоо нэр хүндтэй...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Ч-ийн “...Би төрсөн ээж нь. Манай хүү даруу төлөв муу зан ааш байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Б-ын ”...хүүхэд байхаасаа гэр орноор нь орж гарч байсан, зан аашийн хувьд их л даруухан, нийтэч, ажилсаг, яриа хөөрөө сайтай хүн шиг л санагддаг...” гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч Ч.Э-ийн хувийн байдал болон түүний зан ааш, ажил хөдөлмөртөө сайн болохыг нотолсон баримтууд гэж үнэллээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан  хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн нь шүүгдэгч Ч.Э-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

  

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Ш овогт Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Э-д 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ын цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бага насны хохирогч А.Н-д биечилсэн хамгаалалтад авах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд авсугай.

 

7.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ээс 795009 төгрөг гаргуулан Дорноговь аймгийн Гэр бүл Хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт олгож, 999541 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН

                                      

                                          ШҮҮГЧИД                                  Н.АДЪЯА

 

                                                                                             Г.ЭНХТУНГАЛАГ