| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07914/И |
| Дугаар | 102/ШШ2017/00200 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/00200
2017 оны 01 сарын 12 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00200 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө ЭТНО “Пийс таур” төв, 705 тоотод байрлах “Вишн фанд” банк бус санхүүгийн байгуулага ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 13б байр 76 тоотод оршин суух, регистр ЧИ77070607, Харнууд овогт Батжаргалын Отгонбаярт холбогдох 1 392 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Б.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Иргэн Б.Отгонбаяр нь 2015 оны 11-р сарын 06-ны өдөр “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын Улаанбаатар-3 салбараас 10528964 тоот зээлийн гэрээ байгуулан 2 500 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3.1 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 9-р сарын 15-наас хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Зээлдэгч Б.Отгонбаяр нь үндсэн зээл 1 358 500, зээлийн хүү 25 320, нотариатын хөлс 8500, бүгд 1 392 320 төгрөийн төлбөртэй байна. Зээлийн гэрээний 5,1,3 заалтыг үндэслэж гэрээ цуцлаж байна. Иймд зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 1 392 000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрдөг боловч хугацааг 2017 оны 8 дугаар сарын 1-ний дотор төлнө гэсэн байдаг. Төлбөр төлөх хугацааг 2017 оны 5 дугаар сард багтаан төлнө гэж эвлэрч болно гэв.
Хариуцагч Б.Отгонбаяр хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Вишн фанд” банк бус санхүүгийн байгуулага ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 8-нд зээл авсан. Уг зээлээ хугацаанаас нь хожуу төлж байсан. Уг зээлийн үлдэгдэл болох 1 392 00 0 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 6-ны дотор хувааж төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгуулага ХХК нь Б.Отгонбаярт холбогдуулан 1 392 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч Б.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 1 392 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 06-нд төлөхөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Вишн фанд” банк бус санхүүгийн байгуулага ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1 392 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Отгонбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 230 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаяраас 18 230 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА