| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00100/И |
| Дугаар | 102/ШШ2017/00205 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/00205
2017 оны 01 сарын 12 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00205
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө “БСБ Мегастор” их дэлгүүрийн байранд байрлах “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанцогт шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ч.Лхагвасүрэн нь БСБ финанс банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 0216 тоот зээлийн гэрээгээр 2 639 273 төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Ч.Лхагвасүрэн нь эхний сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацаа хоцроон төлөлт хийж байгаад 2015 оны 10 дугаар сарын 05-наас хойш төлөлт хийхээ больсон. Зээлдэгчийн оршин суугаа газрын хаяг нь Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 50 мянгат гудамж 24-р байр 86 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй ба одоо амьдарч байгаа хаяг нь тодорхой бус тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Ч.Лхагвасүрэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Ч.Лхагвасүрэнтэй 2015 оны 02-р сарын 02-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 3 569 800 төгрөгийг жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлжээ.
Ч.Лхагвасүрэн нь зээлийн гэрээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 50 мянгат гудамж 24-р байр 86 тоотод амьдарч байсан боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Ч.Лхагвасүрэн нь утас:9604-3517,8803-1590, 9658-5856, регистр ХЙ70022702, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 50 мянгат гудамж 24-р байр 86 тоотод амьдарч байсныг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанцогт нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Сутай овогтой Чойжилжавын Лхагвасүрэнг эрэн сурвалжилсугай.
2. Ч.Лхагвасүрэнг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА