| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2019/00082/э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 73
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,
Шүүгдэгч, хохирогч: Б.М, түүний өмгөөлөгч П.Дониддолгор,
Шүүгдэгч, хохирогч: Б.Т,
Шүүгдэгч:Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөгшин овогт Б.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.М, ******* овогт Я.Б нарт холбогдох 1926004690083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөгшин овгийн Б.Т
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.М
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Я.Б
Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01:00 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр иргэн Б.М-ийг зодсоны улмаас хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01:00 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр иргэн Б.Т-г иргэн Я.Б-тай бүлэглэн зодсоны улмаас биед тархи доргилт, баруун зүүн нүдний алимны салст дээд доод зовхинд цус хуралт, дух хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Я.Б нь “2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01:00 минутын орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр иргэн Б.Т-г иргэн Б.М-тэй бүлэглэн зодсоны улмаас биед тархи доргилт, баруун зүүн нүдний алимны салст дээд доод зовхинд цус хуралт, дух хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Я.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн үед 3 найзтайгаа бааранд орсон. Тэгээд хоёр, хоёр шил пиво уусан. Нилээн сууж байгаад гарцгаасан. Намайг хүргээд өгье гэхээр нь өөрөө такси бариад явна гээд тэр хэдээс салсан. Талбайн хажууд ирсэн чинь мотоцикльтой такси байсан. Тэгээд хартал өмнө нь зүс харж байсан Б байсан. Юу байна гээд мэндлээд очсон. Ална шүү пизда минь гээд бууж ирсэн. Тэгээд бид 2 барилцаж авсан. М гэх залуу ирээд зодоон болсон. Миний нүүр хэсэгт хөхөрсөн. Дух хэсгээр зулгаралттай болсон. Хамраас цус гарсан. Хүнд гэмтэл аваагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн үед би 9 дүгээр хороонд хүн хүргэж өгчихөөд буцаж ирсэн. Б.Т 2 барилцаж аваад зодолдоод байсан. Би дундуур нь ороод салгасан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Хэрэг болсон өдөр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байсан. Тэр өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр малын асаргааны чиглэлээр сургалтанд суучихаад гарч ирээд МСҮТ-ийн үүдэнд найз Д, Х, Л нартай таарсан. Би тэр гуравт утасныхаа дугаарыг үлдээгээд ******* сумын 6 дугаар багт байх гэртээ харьсан. Гэртээ байж байтал 22 цагийн үед найз Д надруу залгаад уулзъя “*******” бааранд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд ******* бааранд ганцаараа очсон. Д, Х, Л гурав ******* бааранд байсан. Бид 4 “*******” бааранд ороод Нийслэл нэртэй 0.5 литрийн пиво хоёр, хоёр шилийг уусан. Пиво ууж дуусгаад 23 цаг өнгөрч байхад гэр гэртээ харихаар баарнаас гарсан. Манай гурван найз гэртээ харина гээд Музейн тийш явсан. Би талбайн баруун талаас такси барьж гэртээ харих гээд талбай руу ганцаараа алхаад явсан. Талбай дээр ирэхэд ганцхан мотоцикльтой такси байсан. Тэр таксины жолооч дээр очиход таксины жолооч нь урьд нь зүс харж байсан Б гэх залуу ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь би юу байна хөгшөөн гэхэд Б ална шүү пизда минь гээд мотоциклиосоо бууж ирээд миний энгэрээс заамдсан. Би ч Б-г заамдаад авсан. Тэгтэл Б гэх залуу миний зүүн нүдний орчимд гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд Бгийн зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл М гэх залуу мотоцикльтойгоо Б бид хоёрын дэргэд ирээд зогссон. Тэгээд М нь Б бид хоёрын дундуур орж ирээд намайг зүүн гараараа нүүрлүү цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа М-ийн нүүр рүү нь 1 удаа цохьсон. Тэгтэл М нь надруу дайраад байхаар нь М-нийг цохих гэтэл каскан дээр нь цохиод каскан малгайг нь хагалчихсан. Б миний зүүн нүдний орчимд гараараа нэг удаа цохьсон. М миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Өөр хүн намайг зодож цохиогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. /хх-ийн 7-12 хуудас/,
Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний шилжих шөнө би мотоцикльтой 9-р багт хүн хүргэж өгчихөөд буцаад талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр очтол Б, Т гэх залуутай барилцаад авчихсан зогсож байсан. Тэр хоёрыг салгах гээд дундуур ортол Т нь миний хамар руу гараараа нэг удаа цохиж гэмтээсэн. Тэгэхээр нь би Тг зөрүүлээд баруун гараараа Тгийн цээжин хэсэг рүү нэг удаа цохиод тэвэрч аваад газар унагаагаад гараараа нүүр рүү нь 2 удаа цохьсон. Т бид хоёрыг зууралдаад байж байтал талбай дээр явж байсан 3 залуу ирээд бид хоёрыг салгасан. Тэр залуучууд намайг зодож цохиогүй. Тд цохиулснаас болж миний хамраас цус гараад тонгойгоод байж байтал Т миний өмсөж байсан каскан малгайн дээр цохиод малгай хагалчихсан. Миний хамрын яс зөрүүтэй хугарсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хэв журмын оройн эргүүлд ахлах ахлагч Д-гийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд цагийг нь сайн санахгүй байна. 00:00 цаг нэлээн өнгөрсөн байх Оюу төв нэртэй 24 цагийн хүнсний дэлгүүрийн үүдэнд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал хүмүүс орилолдоод байхаар нь талбайн баруун талд очиход бараан өнгийн куртектэй нэг залуу намайг зодчихлоо гээд нүүрээ дарчихсан ганцаараа сууж байсан. Намайг 3-4 залуу элбээд зодчихлоо, тийшээ явчихлаа гээд 52-р байрны тийшээ заасан. Тэр залуу нүүрээ харуулахгүй, дараад байсан, нүүрнээс нь цус гарч байсан болохоор би зодуулсан гэх бараан өнгийн куртектэй залуутай хамт үлдсэн. Ахлах ахлагч Довчинцэрэн 52 дугаар байрны баруун талаар тойроод нөгөө залуучуудынх нь араас явсан. Тэгээд удалгүй улаан хүрэн өнгийн дээлтэй, бараан өнгийн куртектэй хоёр залууг дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд зодуулсан гэх залуу наад хүмүүс чинь намайг элбээд зодсон гэж яриад байсан. Зодоонд оролцсон гэх 3 залуу хоорондоо маргалдаж явсаар цагдаагийн газарт явган ирцгээсэн. Цагдаагийн газарт ирэхэд зодуулсан гэх залуугийн хамраас нь цус гарчихсан, нүүр нь цус болсон байсан. Ахлах ахлагч Довчинцэрэнгийн авч ирсэн хоёр залуу тухайн үед биедээ ил харагдах ямар нэгэн гэмтэлгүй харагдсан. Тухайн өдрийн жижүүрийн офицерт хүлээлгэн өгөөд дараагийн ажилд шилжсэн. /хх-ийн 40-42 хуудас/,
Яллагдагч Я.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний шөнө би төв талбайн баруун талын зогсоол дээр мотоцикльтой таксинд явах гээд зогсож байтал Т нилээн согтуу ирээд намайг таксидах уу гэхээр нь чи согтуу байна явахгүй гэсэн чинь Т надаас хэрүүл гуйгаад байхаар нь би мотоцикль дээрээсээ буусан. Буугаад би Т-тай барилцаад авсан. Бид хоёр барилцаж аваад маргаад байж байхад Б.М ирсэн. М бид хоёрыг салгах гэхэд Т намайг баруун гараараа зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгсэн Т зүгээр салгах гэж байсан М-ийг мөн шанаа хэсэгт нь гараараа цохиод авсан. Тэгээд л бөөн зодоон болоод байж байхад талбай дээрээс хэдэн залуучууд ирээд бид нарыг салгасан. Би урьд өмнө нь Б.Т-тай хамт таксинд явдаг байхдаа миний өмнүүр дайрч хүн авах гэхээр нь хэрэлдэж байсан. Тэгээд Т намайг цохиод авахаар нь миний уур хүрээд зөрүүлээд цохиод авсан. /хх-ийн 147-148 хуудас/,
Яллагдагч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:....2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би талбайн хажуу талын мотоциклийн зогсоол дээр очиход Б ганцаараа зогсож байсан. Б-д хандаж юу байна хөгшөөн гэсэн чинь ална шүү пизда минь гээд мотоцикль дээрээсээ буугаад ирсэн. Би ална гэнээ гээд орилсон чинь намайг цохиод авсан. Тэгэхээр нь би Бгийн нүүрэн хэсэгт 1 удаа цохьсон. Тэгтэл М хүрч ирээд намайг цохиод байсан. Би М-ийг нүүрэн хэсэгт нь гараараа цохьсон. Удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн. Б-тай зодоон хийж байхад хажуу талаас хүрч ирээд намайг цохиод байсан учраас би М-ийг зодсон юм. Нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохьсон. /хх-ийн 133-134 хуудас/,
Яллагдагч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 10 дугаар сарын 31-ний шөнө таксинд явчихаад талбай дээр ирсэн чинь таксинд хамт явдаг Б Т-тай барилцаад авсан зогсож байсан. Тэр хоёрыг салгах гэтэл Т миний хамар руу цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэн хэсэгт нь цохьсон. Удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн газар руу авч явсан. /хх-ийн 140-141 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №531 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Үзүүлэгч Б.М-ий биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-54-55/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №542 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Үзүүлэгч Б.Т-гийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний алимны салст, дээд доод зовхинд цус хуралт дух хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. хх-48-49/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хохирогч Б.Т, Б.М нарын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд /хх-ийн 129, 135, 142, 154-156 хуудас/,
Шүүгдэгч Б.Т-гийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдүүдийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 69-71 хуудас/,
Шүүгдэгч Я.Б-гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 431 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, /хх-ийн 72, 75, 76 хуудас/,
Шүүгдэгч Б.М-ий хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 401 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77, 79, хуудас/,
Шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-110 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01:00 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр Б.М-ийг зодож хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01:00 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр Б.Т-г Я.Б-тай бүлэглэж зодож биед тархи доргилт, баруун зүүн нүдний алимны салст дээд доод зовхинд цус хуралт, дух хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Я.Б нь “2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01:00 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр Б.Т-г Б.М-тэй бүлэглэж зодож биед тархи доргилт, баруун зүүн нүдний алимны салст дээд доод зовхинд цус хуралт, дух хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01:00 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр хохирогч Б.М-ийг зодож хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01:00 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр хохирогч Б.Т-г Я.Б-тай бүлэглэж зодож биед тархи доргилт, баруун зүүн нүдний алимны салст дээд доод зовхинд цус хуралт, дух хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Я.Б нь “2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00:00 цагаас 01:00 минутын үед Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр хохирогч Б.Т-г Б.М-тэй бүлэглэж зодож биед тархи доргилт, баруун зүүн нүдний алимны салст дээд доод зовхинд цус хуралт, дух хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Т, Б.М нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан талаарх мэдүүлэг, шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарын үйлдлийн улмаас хохирогч нарын биед гэмтэл учирсан, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Т-гийн би талбайн баруун талаас такси барьж гэртээ харих гээд талбай руу ганцаараа алхаад явсан. Талбай дээр ирэхэд ганцхан мотоцикльтой такси байсан. Тэр таксины жолооч дээр очиход таксины жолооч нь урьд нь зүс харж байсан Б гэх залуу ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь би юу байна хөгшөөн гэхэд Б ална шүү пизда минь гээд мотоциклиосоо бууж ирээд миний энгэрээс заамдсан. Би ч Б-г заамдаад авсан. Тэгтэл Б гэх залуу миний зүүн нүдний орчимд гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд Б-гийн зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл М нь Б бид хоёрын дундуур орж ирээд намайг зүүн гараараа нүүрлүү цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа М-ийн нүүр рүү нь 1 удаа цохьсон, хохирогч Б.М-ий 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний шилжих шөнө би мотоцикльтой 9-р багт хүн хүргэж өгчихөөд буцаад талбайн баруун талын мотоциклийн зогсоол дээр очтол Б, Т гэх залуутай барилцаад авчихсан зогсож байсан. Тэр хоёрыг салгах гээд дундуур ортол Т нь миний хамар руу гараараа нэг удаа цохиж гэмтээсэн. Тэгэхээр нь би Тг зөрүүлээд баруун гараараа Т-гийн цээжин хэсэг рүү нэг удаа цохиод тэвэрч аваад газар унагаагаад гараараа нүүр рүү нь 2 удаа цохьсон, гэрч П.А-ын 00:00 цаг нэлээн өнгөрсөн байх Оюу төв нэртэй 24 цагийн хүнсний дэлгүүрийн үүдэнд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал хүмүүс орилолдоод байхаар нь талбайн баруун талд очиход бараан өнгийн куртектэй нэг залуу намайг зодчихлоо гээд нүүрээ дарчихсан ганцаараа сууж байсан. Намайг 3-4 залуу элбээд зодчихлоо, тийшээ явчихлаа гээд 52-р байрны тийшээ заасан. Тэр залуу нүүрээ харуулахгүй, дараад байсан, нүүрнээс нь цус гарч байсан болохоор би зодуулсан гэх бараан өнгийн куртектэй залуутай хамт үлдсэн. Ахлах ахлагч Довчинцэрэн 52 дугаар байрны баруун талаар тойроод нөгөө залуучуудынх нь араас явсан. Тэгээд удалгүй улаан хүрэн өнгийн дээлтэй, бараан өнгийн куртектэй хоёр залууг дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд зодуулсан гэх залуу наад хүмүүс чинь намайг элбээд зодсон гэж яриад байсан. Зодоонд оролцсон гэх 3 залууг тухайн өдрийн жижүүрийн офицерт хүлээлгэн өгөөд дараагийн ажилд шилжсэн гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №531 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №542 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хохирогч Б.Т, Б.М нарын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн.
Шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Хөгшин овогт Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М, Я.Б нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарын прокурортой ял тохиролцсон зэргийг тус тус харгалзан үзэж тэдэнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарын хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Т, Б.М нар нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хөгшин овогт Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М, Я.Б нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-г дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Т, Б.М нар нь хохирол нэхэмжлэхгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т, Б.М, Я.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.