| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07968/И |
| Дугаар | 102/ШШ2017/00259 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/00259
2017 оны 01 сарын 18 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00259 | Улаанбаатар хот |
Зохигчдын эврэлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 1-21 тоотод оршин суух, регистр ХО85061077, Боржигон овогт Тогтохжаргалын Мэнд-Амарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 9а байрны 39 тоотод оршин суух, регистр ЗЮ84112611, Баарин овогт Мөнхбаярын Даваасүрэнд холбогдох 18 916 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Мэнд-Амар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Тогтохжаргалын Мэнд-Амар нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Мөнхбаярын Даваасүрэнтэй Зээлийн гэрээ байгуулан 4 сарын хугацаатай, эээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор нөхцөлтэйгээр 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэрээний дагуу М.Даваасүрэн нь долоо хоног бүр 1 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон боловч зээлээс 4 405 000 төгрөг л төлсөн. Гэрээний хугацаа 2016 оны 03 сарын 13-ны өдөр дуусгавар болсон боловч зээлийн үлдэгдэл 10 595 000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дах хэсэгт “Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дах хэсгийг дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хавиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 2015 оны 08 дүгээр сарын 27-ны өдер хүртзлх 166 хоногоор буюу үүргийн гүйцэтгэлийн 50 хувиар алданги тооцоход 5 297 500 төгрөг болж байна. Би М.Даваасүрэнд 15 000 000 төгрөгийг зээлэхдээ Худалдаа, хөгжлийн банкнаас 2.1 хувийн хүүтэй зээл авч өгсөн бөгөөд М.Даваасүрэн нь зээлийн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй улмаас би банкинд их хэмжээний хүү төлж хохироод байна. Тиймээс түүнд зээлдүүлсэн мөнгөний хүүнд харгалзан ноогдох мөнгийг тооцоход Худалдаа, хөгжлийн банкны нийт 3 024 000 төгрөгийг төлсөн байна. Тиймээс зээлийн гэрээнээс үүдсэн хохирол уг мөнгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд М.Даваасүрэнгээс зээлийн үндсэн төлбөр 10 595 000 төгрөг, алданги 5 297 500 төгрөг, хохирол 3 024 000 төгрөгийг нэмээд нийт 18 916 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Т.Мэнд-Амарын нэхэмлэлтэй М.Даваасүрэнд холбогдох хэрэгт зохигч нар дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3 024 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15 892 500 төгрөгийг хариуцагч М.Даваасүрэн нь 2017 оны 1-р сарын 18-ны өдрөөс 2017 оны 2-р сарын 18-ны өдрийн хооронд бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн хуваан төлөхөөр боллоо гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Мэнд-Амар нь М.Даваасүрэнд холбогдуулан 18 916 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь 3 024 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 15 892 500 төгрөгийг хариуцагч М.Даваасүрэн нь төлөхөөр харилцан тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Мэнд-Амар, хариуцагч М.Даваасүрэн нар нь 18 916 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 15 892 500 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 533 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Даваасүрэнгээс 118 412 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
| |