Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 68

 

     

 

 

      

 

 

 

 

                                                                      

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Мөнгөнтуяа

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт Б.М-д холбогдох эрүүгийн 2019000000077 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.М,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мал эмнэлгийн газрын гадна талд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:                 

Шүүгдэгч Б.М-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр М-ын машин эвдрээд дэнжийн засвар очоод байхгүй болохоор нь буцаад явж байтал Б гэдэг залуу тааралдсан. Дэнжийн гарам орж хүнтэй уулзаадхая гэхээр нь ханиндаа буцаад явж байсан. Гэтэл Бя гэх залуу зам дээр зогсчихоод байхаар нь замаа чөлөөл гэж хэлтэл өөдөөс “Чи пизда минь юу гээд байнаа” гээд байсан. Тэгээд би тэр залууг таньдаг болохоор арзганаж байна гэж бодоод “Пиво уух уу?” гэж асуутал чи юу гэж хүн доромжлоод байгаа юм гээд машинаасаа буугаад ирсэн. Намайг эхэлж цохихоор нь би босч ирээд буцаагаад Бя-г цохьсон. Тэр үед хамт явж байсан М, Б нар биднийг салгаад хоёр тийшээ болсон” гэсэн мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би ээж Хуарын хамтаар явж байгаад ээж мал эмнэлэг ороод би хойд зам дээр нь машинтай хүлээж байтал зүс таних М гэх залуу машинтай хажуугаар зогсоод “пизда минь пиво уух уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М-д “чи хүн доромжилно тэгээд пиво уу гэнэ, чи ер нь юу юм гэж хэлтэл машинаа миний машины урдуур тавиад машинаасаа буугаад ирэхээр нь би машинаас буугаад очтол миний шанаа руу цохиж унагаасан. Босож ирээд би М-тэй уулзах гэтэл машины цаагуур орсон. Тэгтэл хамт явж байсан үл таних залуу машинаас бууж байгаад намайг хорьж байгаад миний зүүн нүдрүү цохичхоод яваад өгсөн. ...М намайг зодсон асуудалд хариуцлага хүлээх учраас надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 он 04 дүгээр сарын 29-ний өдөр би М, Б, бас Б-ын найз гэх залуугийн хамтаар урд дэнжийн гарам гарчихаад буцаад явж байтал мал эмнэлгийн хойд зам дээр нэг машин зам хаагаад тавьчихсан байсан. М тухайн машины хажуугаар ортол Б машинтайгаа зогсож байсан. М замаа чөлөөлөөч гэж хэлтэл Бя чи юу гээд хуцаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл М чи пиво уух юмуу гэж асуутал Бямбаа чи битгий хуцаад бай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад М машинтайгаа Бя-ийн машины урдуур нь орж зогсоод машинаасаа бууж очсон. Бя машинаасаа бууж ирсэн. Би тухайн үед машинд сууж байсан. Машинд сууж байгаад хойшоо харахад М газарт уначихсан байсан. Босож ирээд Бя-ийн нүүрэн тус газар луу нэг удаа цохьсон. М, Б хоёр хэрэлдэж байтал Б-ийн ээж нь цаанаас нь гараад ирсэн. Б М-ын хажууд л зогсож байсан. Бя-ын эрх чөлөөнд халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Бя-ын хамар билүү амнаас нь цус гарсан байсан. М шанаагаа бариад байсан,  ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд санаж байна. М ах, М манай найз Б бид нар дэнжрүү гарам орчихоод буцаад явж байтал мал эмнэлгийн хойд зам дээр нэг машин зам хаагаад зогсож байсан. Тэгтэл М ах машинтайгаа тухайн машины хажуугаар ороод замаа чөлөөлж зогсооч гэж хэлтэл тухайн машины жолооч чамд хамаагүй пизда минь гэж хэлсэн. Тэгтэл М ах тухайн жолоочийг “буу Бя пиздаа минь пиво уухуу” гэж хэлтэл нөгөө залуу нь “чи муу пиздаа битгий давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл М ах машинтайгаа тухайн  машины урд нь очиж зогсоод машинаасаа бууж ирсэн. Тухайн залуу ч гэсэн машинаасаа буугаад ирсэн. Би машинд сууж байгаад буугаад иртэл М ах тухайн залуу хоёр газарт уначихсан байсан. Намайг очиход тэр хоёр босож ирээд маргалдах гээд байхаар нь би дундуур нь ороод боль гэж хэлээд салгатал М ах хажуунаас орж ирээд тухайн залууг цохиод унагасан. Тэр залуу босож ирээд чамайг хутгална гэж дайраад байхаар нь толгой руу нь гараараа түлхчихээд М ахыг машинд суулгаад явах үед тухайн залуугийн ээж бололтой хүн мал эмнэлгээс гарч ирж байсан. ... Тэр хоёр анх муудаад намайг бууж очиход газарт уначихсан байсан. Тэр үед тухайн залуугийн амнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Дараа нь намайг хорьж байхад М тухайн залуугийн шанааруу нь цохьчих шиг болсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би найз М-ын хамтаар явж байгаад дэнжийн дэлгүүрийн гадаа Батсайхантай таарсан. Тухайн үед Б нэг танихгүй залуутай хамт явж байсан. Тухайн залуу нь пиво барьчихсан явж байсан. Б тухайн залуутай миний машинд суугаад дэнжрүү явсан. Дэнж ороод буцаад явж байтал мал эмнэлгийн хойд зам дээр саарал өнгийн машин зам хаагаад тавьчихсан байхаар нь би замаа чөлөөлж зогсооч гэж хэлтэл миний танил Бя машинтай зогсож байсан. Бя намайг зам чөлөөлж зогс гэж хэлэхэд “хуцаад байгаарай пизда минь гэж хэлсэн. Би тоглож байна гэж бодоод “буу Бя пиво уухуу “ гэж хэлтэл юу гээд хуцаад байгаа юм гэсэн. Тэр асуудлаас маргаад би машинаа Бя-ийн машины урдуур тавиад машинаас буугаад иртэл миний нүүрэн тус газарлуу нэг удаа цохьсон. Би зөрүүлээд Бя-ын нүүрэн тус газарлуу нэг удаа цохьсон. Тэгээд хамт явж байсан М, Б хоёр машинаас бууж ирээд намайг аваад машинд суулгаад авч явсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 сарын 29-ний өдөр би хүү Б.Б-ын хамтаар явж байгаад мал эмнэлэг орж, бичиг авахаар мал эмнэлэг рүү орсон. Манай хүү Бя намайг  машинтайгаа хойд зам дээр хүлээж байсан. Би мал эмнэлэг рүү ороод бичиг авах гэж нэлээд удсан. Би бичиг авахаар хүлээж байхдаа цонхоор хартал манай хүүхэд дээр машинтай залуучууд ирчихсэн хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би эмнэлгээс гараад хүүе та нар чинь яаж байгаа юм гэж хэлээд хүрээд очтол цагаан машинтай 3 залуу ирсэн. Манай хүү Бя-ын нүүр амнаас нь цус гарчихсан байсан. Намайг очиход нэг залуу нь манай хүү Бя-ын нүдрүү нь цохьчихсон. Тэгтэл манай хүү ээжээ цагдаа дууд гэж хэлсэн. Би цүнхнээсээ утсаа гаргаж цагдаа дуудах гэж байтал тухайн машинтай хүмүүс хөдлөөд явчихсан. Би хүүгээсээ яагаад чамайг зодсон юм гэж асуухад М гэх залуу намайг пиво уу гэж хэлээд уухгүй гэж хэлсэн чинь намайг зодсон гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/0107 дугаартай шинжээчийн: “...Б.Бя-ын биед уруул, баруун завьжны дотор салст, хэлний шарх, зүүн хөмсөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан уруул, баруун завьжны дотор салст, хэлний шарх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ий 16 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 42 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мал эмнэлгийн газрын хойд зам дээр   2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Бя-тай маргалдаж, улмаар түүнийг зодож,  уруул, баруун завьжны дотор салст, хэлний шарх, зүүн хөмсөгний зулгаралт гэмтлүүд үүсгэн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Бя-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би мал эмнэлэгийн хойд зам дээр нь машинтай ээжийг хүлээж байтал зүс таних М гэх залуу ...машинаа миний машины урдуур тавиад машинаасаа буугаад ирэхээр нь би машинаас буугаад очтол миний шанаа руу цохиж унагаасан....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 он 04 дүгээр сарын 29-ний өдөр ...М замаа чөлөөлөөч гэж хэлтэл Бя чи юу гээд хуцаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл М чи пиво уух юмуу гэж асуутал Бя чи битгий хуцаад бай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад М машинтайгаа Бя-ийн машины урдуур нь орж зогсоод машинаасаа бууж очсон. Б машинаасаа бууж ирсэн. Би тухайн үед машинд сууж байсан. Машинд сууж байгаад хойшоо харахад М газарт уначихсан байсан. Босож ирээд Бя-ийн нүүрэн тус газар луу нэг удаа цохьсон....” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд ...мал эмнэлгийн хойд зам дээр нэг машин зам хаагаад зогсож байсан. Тэгтэл М ах машинтайгаа тухайн машины хажуугаар ороод замаа чөлөөлж зогсооч гэж хэлтэл тухайн машины жолооч чамд хамаагүй пизда минь гэж хэлсэн. Тэгтэл М ах тухайн жолоочийг “буу Бя пиздаа минь пиво уухуу” гэж хэлтэл нөгөө залуу нь “чи муу пиздаа битгий давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл М ах машинтайгаа тухайн тухайн машины урд нь очиж зогсоод машинаасаа бууж ирсэн. Тухайн залуу ч гэсэн машинаасаа буугаад ирсэн. Би машинд сууж байгаад буугаад иртэл М ах тухайн залуу хоёр газарт уначихсан байсан. Намайг очиход тэр хоёр босож ирээд маргалдах гээд байхаар нь би дундуур нь ороод боль гэж хэлээд салгатал М ах хажуунаас орж ирээд тухайн залууг цохиод унагасан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 саарын 29-ний өдөр би хүү Б.Бя-ын хамтаар явж байгаад мал эмнэлэг орж, бичиг авахаар мал эмнэлэг рүү орсон. Манай хүү Бя намайг хүлээгээд машинтайгаа хойд зам дээр хүлээж байсан. Би бичиг авахаар хүлээж байхдаа цонхоор хартал манай хүүхэд дээр машинтай залуучууд ирчихсэн хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би эмнэлгээс гараад хүүе та нар чинь яаж байгаа юм гэж хэлээд хүрээд очтол цагаан машинтай 3 залуу ирсэн. Манай хүү Бя-ын нүүр амнаас нь цус гарчихсан байсан. Намайг очиход нэг залуу нь манай хүү Бя-ын нүдрүү нь цохьчихсон. ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/0107 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Б.М-ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг  шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

           Шүүгдэгч Б.М нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба шүүгдэгч нь энэ ялыг “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газарт эдэлж 2020 оны 06 сарын 18-ны өдрийн байдлаар 72 цаг ажилласан  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 1300000 төгрөгийн  торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 Хохирогч Б.Бя нь шүүгдэгч Б.М-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 42/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 1.Шүүгдэгч Б овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          

З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1300 000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.М-д Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны оны 4 сарын 23-ны өдрийн 40 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 648 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон энэ тогтоолоор оногдуулсан 1300000 төгрөгөөр торгох ялыг  тус тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН