Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

 

А.М, А.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Ц.Батбямба,

Нарийн бичгийн дарга                                         Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч А.М, А.Б нарт холбогдох 1734003900127 дугаартай 192 хуудас, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Налайх дүүрэгт 1990 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ......... хороо, 31/.... 07 тоотод оршин суух, гавьяа шагналгүй,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А.М , /рд:УД459/.

Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Налайх дүүрэгт 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг. 1 дүгээр хороо. Хайлааст ._..... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Багахангай. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн xyraгацaaraap хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А.Б , /рд:УД9/.

 

Яллагдагч А.М, А.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн нутаг "Элстэй" гэх гэзраас "Портер" маркийн 96-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч И.Уранцэцэгийн нас гүйцсэн 3 толгой үнээ. 1 толгой эр шүдлэн үхрүүдийг хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 23  дугаар шүүгчийн захирамжаар: 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.М , А.Б  нарт холбогдох эрүүгийн 1734003900127 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч А.М , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн "Киа Бонго Фронтер" маркийн 96-49 УЛЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн "Эд хөрангв битүүмжлэх тухай" тогтоолоор битүүмжилсэн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “ 1. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 17340003900127 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд. яллагдагч А.М, А.Б нар прокурорын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1734004330232 дугаартай тогтоолын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба уг тогтоолоор тухайн шүүгдэгч А.М , А.Б нарт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж. яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч нар ... Эрүүгийн 1734003900127 дугаартай хэргийг 1734004330232 дугаартай хэрэгтэй нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ... гэх хүсэлтийг гаргасан бөгөөд дээрх байдлуудыг үндэслэн яллагдагч А.М , А.Б нарт холбогдох эрүүгийн 1734003900127 дугаартай хэргийг яллагдагч Б.Бат-Итгэл, А.Бямба-Очир, А.М  нарт холбогдох эрүүгийн 1734004330232 дугаартай хэрэгт нэгтгэж, нэг мөр шийдвэрлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэхээр байна гэж үзэж хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэж эрүүгийн 1734003900127 дугаартай хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

- Учир нь: Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно... гэж заасан ба ...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурьдснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж. нэгтгэх. эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..., мөн хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж, нэгтгэсэн нийт ялын хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй... гэж. хуульчилснаас үзэхэд шүүгдэгч нарт холбогдох хэргийг тус тусад нь шийдвэрлэж болохоор байна.

Мөн шүүхээс анхан шатны шүүхэд хэрэг шилжүүлснээс хойших хугацаанд буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед яллагдагч нарт холбогдох хэргийг .... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-дэх хэсэгт зааснаар ... зарим хэргийг тусгаарлах, нэгтгэж шийдвэрлэж болохоор хуульчилснаас үзэхэд шүүх хэргийг нэгтгэж, шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

2. Мөн шүүгчийн захирамжид .. шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт улсын яллагч... эрүүгийн 1734004330232 дугаартай хэргийг .... эрүүгийн 1734003900127 дугаартай хэрэгт шүүхийн шатанд нэгтгэн шийдвэрлэх боломжтой.. гэх саналыг гаргадаг боловч уг саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, Харин шүүхийн шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, нэмж нэгтгэх асуудал яригдах бөгөөд тухайн зүйлийн 1 дэх хэсэгт "... ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол..." гэж шүүхээр ял шийтгүүлж, шийтгэх тогтоол гарсны дараа дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн дээрх зүйл заалтыг хэрэглэн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр хуульчлагдсан гэж ойлгохоор байна.

Харин дээрх гэмт хэргүүд нь шийтгэх тогтоол гарахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэхэд ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, дээрх мөн ерөнхий ангийн зүйл заалтыг хэрэглэх боломжгүй байдлыг бий болгож байх тул шүүгдэгч нарт ял завшуулах нөхцөл байдал үүсэхээр байна гэж үзсэн болно гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй. үндэслэлгүй зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. /нөгөө талаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эсвэл ял завшуулах нөхцөл байдал үүсэхээр гэж/

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

Жич: Яллагдагч Б.Бат-Итгэл, А.Бямба-Очир, А.М  нарт холбогдох эрүүгийн 1734004330232 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 29 дугаарын прокурорын яллах дүгнэлтээр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч А.М, А.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн нутаг "Элстэй" гэх гэзраас "Портер" маркийн 96-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч И.Уранцэцэгийн нас гүйцсэн 3 толгой үнээ. 1 толгой эр шүдлэн үхрүүдийг хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А.М , А.Б  нарт холбогдох эрүүгийн 1734003900127 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокуророос “яллагдагч А.М , А.Б нарт холбогдох эрүүгийн 1734003900127 дугаартай хэргийг яллагдагч Б.Бат-Итгэл, А.Бямба-Очир, А.М  нарт холбогдох эрүүгийн 1734004330232 дугаартай хэрэгт нэгтгэж, нэг мөр шийдвэрлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэхээр байна гэж үзэж хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэж эрүүгийн 1734003900127 дугаартай хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилснаас үзэхэд шүүгдэгч нарт холбогдох хэргийг тус тусад нь шийдвэрлэж болохоор байна.

Мөн шүүхээс анхан шатны шүүхэд хэрэг шилжүүлснээс хойшхи хугацаанд буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед яллагдагч нарт холбогдох хэргийг .... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-дэх хэсэгт зааснаар ...зарим хэргийг тусгаарлах, нэгтгэж шийдвэрлэж болохоор хуульчилснаас үзэхэд шүүх хэргийг нэгтгэж, шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү“ гэсэн эсэргүүцэл гаргажээ.

Анхан шатны шүүх яллагдагч А.М, А.Б нарт холбогдох Эрүүгийн 1734003900127 дугаартай хэргийг яплагдагч А.М , А.Бямба-Очир, А.Бат-Итгэл нарт холбогдох эрүүгийн 1734004330232 дугаартай хэрэгт нэгтгэж, нэг мөр шийдвэрлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэхээр байна гэж үзэж хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

А.М, А.Б нарт холбогдох Эрүүгийн 1734003900127 дугаартай хэргийг яплагдагч А.М , А.Бямба-Очир, А.Бат-Итгэл нарт холбогдох эрүүгийн 1734004330232 дугаартай хэрэгт нэгтгээгүй үед прокурорын эсэргүүцэлд дурдсан дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт прокурор эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргахаар заажээ.

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
  2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

        ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ