Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00300

 

2017 оны 01 сарын 23 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00300

Улаанбаатар хот

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

           Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын 107-2 тоотод оршин суух, регистр ОЮ90111417, Жүгнээ овогт Түвдэндоржийн Нэргүйгийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо,  Туулын 6-104 тоотод оршин суух, регистр ОЖ79032501, Бүлчин овогт Гомбын Анхтуяад холбогдох 8 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 5-р сарын 13-ны өдөр иргэн Г.Анхтуяад өөрийн хашаа байшингаа “Прогресс капитал” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 8 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 жил 6 сарын хугацаатай 12 000 000 төгрөгийг сар бүр төлөх нөхцөлтэйгээр авч өгсөн билээ. Г.Анхтуяа нь үндсэн зээлдэгчээр миний бие хамтран зээлдэгчээр уг зээлийг авсан болно. Гэтэл Г.Анхтуяа нь уг зээлийн эхний 5 сар төлөлт хийгээд түүнээс хойш төлөөгүй болно. Би хашаа байшингаа алдахгүйн тулд сар бүр өөрөө төлөлт хийж уг зээлийг 2016 оны 11-р сарын 20-ны өдөр төлж дуусгасан болно. Иймд Г.Анхтуяагаас төлөөгүй хугацааны 8 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Г.Анхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Бид дараах байдлаар хугацаа тохирч эвлэрч байна. Хариуцагч миний бие 8 500 000 төгрөгийг 2017 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор 2 500 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 6 000 000 төгрөгийг сарын хугацаатай сар бүр 2 000 000 төгрөгөөр төлж бүрэн барагдуулахаар тохиролцов.   Уг зээлийг 2017 оны 5-р сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Т.Нэргүй нь Г.Анхтуяад холбогдуулан 8 500 000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Анхтуяа нь нэхэмжлэлийн шаардлага 8 500 000 төгрөгийг 2017 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор 2 500 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 6 000 000 төгрөгийг сар бүр  2 000 000 төгрөгөөр төлж 2017 оны 5-р сарын 10-ны дотор бүрэн барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Т.Нэргүйгийн нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг 2017 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор 2 500 000 төгрөгийг, үлдэгдэл 6 000 000 төгрөгийг сар бүр 2 000 000 төгрөгөөр төлж 2017 оны 5-р сарын 10-ны дотор бүрэн төлхөөр зөвшөөрсөн зөвшөөрсөн хариуцагч Г.Анхтуяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Анхтуягаас 75 475 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Т.Нэргүйд олгосугай.

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА