Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/00337

 

2017 оны 01 сарын 25 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00337

Улаанбаатар хот

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороо, 3-р хороолол, 36-р байрны 17 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УГ92021102, Их Монгол овогтой Цэен-Ойдовын Мишээлийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 15-130 тоотод оршин суух, Топиус ХХК-д савлагч ажилтай, регистр НМ73080807, Сартуул овогтой Гиймаажавын Юмжирдуламд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                           

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мишээлийн төрсөн эгч Д.Чулуунцэцэг нь Япон улсад амьдардаг. 2015 оны 05-р сард Юмжирдулам нь Чулуунцэцэгтэй танилцсан бөгөөд Д.Чулуунцэцэгээс 2015 оны 5-р сард 3 000 000 төгрөгний үнэ бүхий бараа каргогоор ирсэн, тэр барааг Юмжирдулам авсан. Гэтэл мөнгийг нь өгөөгүй. Ингээд 2016 оны 12-р сарын 02-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 01-р сарын 17-ны өдөр 390 000 төгрөгийг Мишээлд өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч одоо 1 610 000 төгрөг гаргуулахаар багасгаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мишээл нь Г.Юмжирдуламд холбогдох 2 000 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 610 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Г.Юмжирдулам нь 2016 оны 11-р сарын 23-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай” баримтаар Д.Чулуунцэцэгээс авсан барааны үнийг 2016 оны 12-р сарын 23-30-ны хооронд иенээр төлж барагдуулахаар зөвшөөрсөн /хх 4/ байна. 

 

Нэхэмжлэгч нь “Г.Юмжирдулам 1 610 000 төгрөгийг төлөөгүй” гэж маргасан байх хариуцагч Г.Юмжирдулам нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 12-р сарын 20-ны өдөр хүлээж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг 2017 оны 01-р сарын 19-ний өдөр хүлээн авсан атлаа  хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар Г.Юмжирдулам нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гиймаажавын Юмжирдуламаас 1 610 000 /нэг сая зургаан зуун арван мянга/ төгрөг гаргуулж Цэен-Ойдовын Мишээлд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Юмжирдуламаас 40 710 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА