Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/00338

 

2017 оны 01 сарын 25 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00338

Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 6- хороо, Арцатын 8-347 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ШЖ68072735, Алаг адуу овогт Дамдинсүрэнгийн Сүхбаатарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, 3-р хороолол, 54-р байрны 04 тоотод оршин суух, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга ажилтай, регистр ХЖ84070513, Тайж  овогт Мөнхтөрийн Бадрахт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 512 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сандаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сандаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сүхбаатар нь Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга М.Бадрахын жолоочоор ажиллаж байхдаа Голомт банкнаас 4 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед Бадрах нь зээл хөөцөлдөөд бүтээгүй бөгөөд Сүхбаатарын авсан зээлээс 3 000 000 төгрөгийг зээлсэн. Сүхбаатар нь 3 000 000 төгрөгийг Бадрахын ХААН банкны дансанд шилжүүлж өгсөн, Бадрах тэр үед Хятад явах ажилтай байсан, ирээд өгнө гэсэн боловч өгөөгүй. Хэд хэдэн удаа шаардсан, эхнэртэй нь уулзахад энэ талаар мэдээгүй байсан. Иймд М.Бадрахаас 3 000 000 төгрөг, банкны хүү 1 512 000 төгрөг нийт 4 512 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Сүхбаатар нь М.Бадрахт холбогдох зээлийн гэрээний үүрэгт  4 512 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Д.Сүхбаатар нь 2014 оны 6-р сарын 17-ны өдөр М.Бадрахын ХААН банкны 516381686099812 тоот дансанд 3 000 000 төгрөгийг /хх 6/ шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нь М.Бадрах зээлсэн 3 000 000 төгрөгийг Голомт банкнаас авсан зээлийн хүүгийн хамт төлөөгүй гэж маргасан байх хариуцагч М.Бадрах нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 12-р сарын 12-ны өдөр хүлээж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг 2017 оны 01-р сарын 20-ны өдөр хүлээн авсан атлаа  хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар М.Бадрах нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мөнхтөрийн Бадрахаас 4 512 000 /дөрвөн сая таван зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж Дамдинсүрэнгийн Сүхбаатарт олгосугай. 

  

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 150 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Бадрахаас 87 150 /наян долоон мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА