Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/00380

 

2017 оны 02 сарын 01 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00380

Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 6А байр 33 тоотод оршин суух, регистр ЧИ69073033, Элжгэн овогт Хуушааны Ганбаярын хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ганбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Х.Ганбаяр нь 2008 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй, улсын 17-63 УНВ дугаар бүхий Тоеото Приус (Тоуото Рrиус-20) тээврийн хэрэгсэлийн өмчлөгч юм. Миний бие энэхүү тээврийн хэрэгсэлээр хүн тээвэрлэж өдөр тутмын орлого олдог байсан юм. 2014 оны 5 дугаар сард бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан тул зарын дагуу иргэн Б.Ариунзаяатай холбогдож 2014 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 4 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, нэг сарын 7 хувийн хүүтэй авахаар тохиролцон Зээлийн гэрээ байгуулсан. Мөн өөрийн өмчлөлийн Тоеото Приус тээврийн хэрэгслийн бичиг баримтын нэрийг зээлдүүлэгч Б.Ариунзаяагийн нэр дээр түр шилжүүлэх, зээлийг эргүүлж төлсний дараа тээврийн хэрэгсэлийн өмчлөгчийн нэрийг буцаан миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон юм. Үүний үндсэн дээр 2014 оны 5 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэгч Х.Ганбаярын Хаан банкин дах 5015185647 тоот төгрөгийн дансанд хариуцагч Б.Ариунзаяагаас 1 880 000  төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 2 120 000 төгрөгийг Б.Ариунзаяагаас бэлнээр хүлээн авсан. Ийнхүү би 4 сарын хүүгийн төлбөрт 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр хүртэл нийт 1 220 000 төгрөг төлсөн бөгөөд зээлийн үүрэгт нийт 7 560 000 төгрөгийг төлсөн. Зээлийн төлбөр, хүүг хариуцагч Б.Ариунзаяагийн Хаан банкин дах төгрөгийн 5114109356 тоот харилцах дансруу нэхэмжлэгч Х.Ганбаярын Хаан банк, Голомт банкны харилцах данснаас болон түүний хүү М.Чингүүний Голомт банкны харилцах дансаар тус тус шилжүүлсэн. Мөн 1-2 удаа Б.Ариунзаяагийн Хаан банкин дах төгрөгийн 5114109356 тоот харилцах данс руу шууд орлого хийж байсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч тээврийн хэрэгсэлийн нэрийг буцаан Х.Ганбаяр миний нэр дээр шилжүүлэхээс татгалзсан болно. X.Ганбаяр миний бие Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байтал хариуцагч үндэслэлгүйгээр тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг буцаан шилжүүлэхээс татгалзаж улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилдээ авсан гэж үзэж байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдал хийгээд хууль тогтоомжийг үндэслэн Тоеото Приус-20 маркийн, улсын 17-63 УНВ дугаар бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Х.Ганбаяр мөн болохыг тогтоож, уг тээврийн хэрэгслийг Б.Ариунзаяагийн эзэмшлээс албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суух хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч нь бүртгэгдсэн хаяган дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс хариуцагч “Б.Ариунзаяаг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Х.Ганбаяр нь Б.Ариунзаяаг  эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

   Х.Ганбаяр нь Б.Ариунзаяатай 2014 оны 5-р сарын 09-ний өдөр “Зээлийн гэрээ “ байгуулж 4 000 000 төгрөгийг сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр барьцаанд Тоеото Приус-20 маркийн, улсын 17-63 УНВ дугаар бүхий тээврийн хэрэгслийг барьцаалан зээлжээ. 

 

   Б.Ариунзаяа нь тээврийн хэрэгслийг гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 170А байр 15 тоотод амьдарч байсан боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2017/00814 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

   Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

 Б.Ариунзаяа нь утас:9909-8128, регистр ЧТ83071561, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 170А байр 15 тоотод амьдарч байсныг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Болдбаатарын Ариунзаяаг эрэн сурвалжилсугай.

 

            2. Б.Ариунзаяаг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА