Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/00381

 

2017 оны 02 сарын 01 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00381

 

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Их тойруу Логос оффис 302 тоотод байрлах “АБТС” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, 1-р гудамж өнөр төв 505 тоотод оршин суух, регистр:УС59111949, Мөнгөн бортого овогт Цэнд-Аюушийн Батжаргал,

 

          Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, Өнөр хороолол, 18-р байр 30 тоотод оршин суух, регистр:ЧЕ64121564, Шамблай овогт Банзрагчийн Норжинсүрэн нарт  холбогдох 108 837 900 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч АБТС банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгч Ц.Батжаргал, Б.Норжинсүрэн нар нь 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 7 дугаартай зээлийн гэрээг байгуулан 75 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэйгээр зээлдэн авч, зээлийн үүргийн баталгаа болгон 000-137021 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2201001380 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 1-р хороолол, 18-р байрны 30 тоотод байрлах 40.00м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу сард үндсэн зээл болон зээлийн хүүд 2015 оны 1-р сараас 2015 оны 12 сарыг дуустал 1 627 500 төгрөгийг, 2016 оны 1-р сараас 2019 оны 12-р сарыг дуустал 2 500 000 төгрөгийг 2020 оны 1-р сард 839 896 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл зээл авснаас хойшхи хугацаанд үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүд 9 404 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 067 167 төгрөг нийт 11 471 417 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 2016 оны 5-р сараас хойш зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгдээгүй. Манай байгууллагаас зээлдэгчийн зээлийн төлбөрөө төлөхийг утсаар холбогдож шаардсан төдийгүй, мөн бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл огт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулахгүй байна. Иймээс 7 дугаартай зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.1.10-т “ноцтой зөрчил” гэж зээлдэгч зээл, зээлийн хүү төлөх хугацааг хэтэрүүлсэн болон зээлийн хүү төлөх хуваарьт хугацааг хоёроос дээш удаа хэтрүүлснийг тус тус ойлгоно” мөн мөн гэрээний 6-р зүйлийн 6.2.4-4-т “Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” бол зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлаж зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхийнхээ дагуу уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна. Иймээс 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл 75 000 000 төгрөг, зээлийн

хүү 28 185 750  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 637 150 төгрөг, наториатын зардал зэрэг төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэг талаас нэхэмжлэгч “АБТС” ББСБ-г төлөөлж захирал Э.Цолмон, нөгөө талаас иргэн Ц.Батжаргал, Б.Норжинсүрэн нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү Эвлэрлийн гэрээг дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав. Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөр 75,000,000 төгрөг, зээлийн хүү 28,185,750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,637,150 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 108,837,900 төгрөгийг нэхэмжлэгч АБТС ББСБ-д төлөхийг зөвшөөрөв. Хариуцагч нь дээр дурдсан 108,837,900 төгрөгийн төлбөрийг хөнгөн бетон блок болон бетон зуурмагийн борлуулалтын орлогоос дараах хуваарийн дагуу төлнө. 2017 оны 3-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 4-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 5-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 6-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 7-р сард 5 000 000 төгрөг, 2017 оны 8-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 9-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 10-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 11-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 12-р сард 16 302 740 төгрөг буюу зээлийн 65 хувийг төлөх, 2018 оны 1-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 2-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 3-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 4-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 5-р сард 2 535 160 төгрөг, 2018 оны 6-р сард 6 000 000 төгрөг, 2018 оны 7-р сард 9 000 000 төгрөг, 2018 оны 8-р сард 11 000 000 төгрөг, 2018 оны 9-р сард 11 000 000 төгрөг буюу зээлийн 40 хувийг тус тус төлөхөөр эвлэрч байна.  Хариуцагч нь энэхүү гэрээнд заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдох эвлэрлийг баталгаажуулсан Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгө болох 000-137021 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2201001380 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1-р хороолол 18 дугаар байрны 30 тоотод байрлах 40.00м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрийг гаргуулан авна. Талууд энэхүү гэрээний нөхцөлийн дагуу эвлэрч байгаа бөгөөд энэ гэрээнд заасан асуудлаар дахин нэхэмжлэл, маргаан гаргахгүй, бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандаж гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх үүрэг хүлээх ба үүргээ зөрчихгүй болно. Гэрээнээс үүдэлтэй аливаа маргаан гарвал талууд хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжит бүхий л арга хэмжээг авна гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч “АБТС” банк бус санхүүгийн байгууллага нь Ц.Батжаргал, Б.Норжинсүрэн нарт холбогдуулан 108 837 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Батжаргал, Б.Норжинсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 108 837 900 төгрөгийг 2017 оны 3-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 4-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 5-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 6-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 7-р сард 5 000 000 төгрөг, 2017 оны 8-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 9-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 10-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 11-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 12-р сард 16 302 740 төгрөг, 2018 оны 1-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 2-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 3-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 4-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 5-р сард 2 535 160 төгрөг, 2018 оны 6-р сард 6 000 000 төгрөг, 2018 оны 7-р сард 9 000 000 төгрөг, 2018 оны 8-р сард 11 000 000 төгрөг, 2018 оны 9-р сард 11 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “АБТС” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 108 837 900 төгрөгийг, 2017 оны 3-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 4-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 5-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 6-р сард 1 000 000 төгрөг, 2017 оны 7-р сард 5 000 000 төгрөг, 2017 оны 8-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 9-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 10-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 11-р сард 10 000 000 төгрөг, 2017 оны 12-р сард 16 302 740 төгрөг, 2018 оны 1-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 2-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 3-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 4-р сард 1 000 000 төгрөг, 2018 оны 5-р сард 2 535 160 төгрөг, 2018 оны 6-р сард 6 000 000 төгрөг, 2018 оны 7-р сард 9 000 000 төгрөг, 2018 оны 8-р сард 11 000 000 төгрөг, 2018 оны 9-р сард 11 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Ц.Батжаргал, Б.Норжинсүрэн нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Ц.Батжаргал, Б.Норжинсүрэн нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцаа хөрөнгө болох 000-137021 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2201001380 дугаарт бүртгэгдсэн  Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1-р хороолол, 18 дугаар байрны 30 тоотод байрлах 40.00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж  үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батжаргал, Б.Норжинсүрэн нараас 351 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АБТС” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

   4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА