Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Г.Энэрэл,

     шүүгдэгч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019 00000 0065 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б,

 

     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын  3-р баг, Мааньзавын 8-11 тоотод байрлах гэртээ бага насны хүүхэд болох 13 нас 6 сартай төрсөн охин С.Ануг халааснаас мөнгө авсан гэх шалтгаанаар толгой болон хамар хэсэгт гараараа цохиж зодон, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч С.Анугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... манай аав Б 18 цагийн үед гаднаас согтуу орж ирээд намайг “миний халаасанд байсан мөнгө авлаа” гэхэд нь би дуугараагүй. Тэгтэл миний толгойн зүүн, баруун тал руу 2 гараараа нэг, нэг удаа цохисон, дараа нь хамар руу баруун гараараа нэг удаа цохисон. … Би аавын халааснаас мөнгө аваагүй, хэдэн төгрөг байсан, хэзээ алга болсон, хэн авсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-21/,

Гэрч Б.Сайнгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би охин Ануг дагуулаад ээж Должинсүрэнгийн хамт эмнэлэг орж үзүүлэхэд эмч хамар нь гэмтсэн байна, чих хамар хоолойн эмчид үзүүл гээд эм бичиж өгсөн. ....Миний охин өмнө нь Бд болон өөр хүнд зодуулж, тархи толгойдоо ямар нэгэн бэртэл гэмтэл авч байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Гэрч Д.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Г.Б 18 цагийн орчим дахиад согтуу орж ирсэн. ...Охин Ану орилохоор нь манай охин Бурмаа, бид хоёр гал тогооны өрөө рүү ортол охин Ану хамраа дараад уйлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-25/,

Гэрч Б.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ану хамраа дараад уйлаад байсан. Цус гарсан зүйл бол байгаагүй. Б дахиад охиноо зодох гээд дайраад байсан. Тэгэхээр нь ээж Должинсүрэн Ануг том өрөөндөө хийгээд цоожлоод цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-27/,

Гэрч М.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олон нийтийн цагдаа Батжаргалтай хамт эргүүлийн 118 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. ”...Б охиноо зодсон байна” гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу гэрт нь очиход Б согтуу хашаандаа нэг эмэгтэй хүнтэй хэрэлдсэн байдалтай байхаар нь Бг жижүүрийн машинд суулгачихаад гэрт нь ороход том өрөөнд нь охин нь “... аав миний хамар руу цохичихсон” гээд хамраа дараад уйлаад сууж байсан. Охиныг харахад хамар нь хавдсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-31/,

Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би тэр өдөр архи уусан согтуу байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна. ... архинаас болоод охиноо зодсон байна лээ, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-55/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/085 дугаартай:

 “С.Анугийн биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-43/, болон

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-1/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-3-6/, Хүүхдийн эрх хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт ХХ 01 /хх-7-8/, Хүүхдийн эрх хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт ХХ 02 /хх-9-12/, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ маяг ХХ 03 /хх-13-16/, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-56/, Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-62-63/, Г.Бгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдсэн тухай баримт /хх-90-91/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын  3-р баг, Мааньзавын 8-11 тоот гэртээ өөрийн төрсөн охин 13 нас 6 сартай С.Ануг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж халааснаас мөнгө авсан гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч С.Анугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...аав Б ... миний толгойн зүүн, баруун тал руу 2 гараараа нэг, нэг удаа цохисон, дараа нь хамар руу баруун гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-21/,

Гэрч Б.Сайнгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эмч хамар нь гэмтсэн байна, чих хамар хоолойн эмчид үзүүл гээд эм бичиж өгсөн. ....Миний охин өмнө нь Бд болон өөр хүнд зодуулж, тархи толгойдоо ямар нэгэн бэртэл гэмтэл авч байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Гэрч Д.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...охин Ану хамраа дараад уйлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-25/,

Гэрч Б.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ану хамраа дараад уйлаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-27/,

Гэрч М.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б охиноо зодсон байна” гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу гэрт нь очиход ... том өрөөнд нь охин нь “...аав миний хамар руу цохичихсон” гээд хамраа дараад уйлаад сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-31/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/085 дугаартай дүгнэлт /хх-43/ зэргээр нотлогдож байна.  

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад оролцогч нарын эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

          Иймд шүүгдэгч Г.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлагыг түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

             Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид торгох ял буюу мөнгөн төлбөр ногдуулахыг хүссэн боловч шүүхээс ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзаад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар, нийт 360 цагаар тогтоон шийдвэрлэлээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-т зааснаар Г.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

         

          Шүүгдэгч Г.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Анугийн биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөн гомдол саналгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бичсэн өргөдөл /хх-66/-өөр тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ван овогт Гончигжанцангийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-т зааснаар шүүгдэгч Г.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ