Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/00396

 

2017 оны 02 сарын 02 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00396

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 11/1 тоотод байрлах “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч:  Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаагийн гудамж 40Д байр 70 тоотод оршин суух, регистр ИЭ75060767 Манал овогт Лхамсүрэнгийн Ойгонжавд холбогдох  33 922 711 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Ойгонжав нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №ЗГ0300160018 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Даминбазарын гудамж, 40Д-р байрны 70 тоотын 45 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж зээл, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 20 700 000 төгрөгийг нэг сарын 4,3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Л.Ойгонжаваас тус ББСБ нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Л.Ойгонжаваас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 19 746 400 төгрөг, зээлийн хүүнд 9 372 460 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 703 851 төгрөг, түүнчлэн 2016.02.29- ний өдрийн №ЭГ0300160018 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 3 100 000 төгрөг буюу нийт 33 922 711 төгрөгийг хамт дээрхи барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэг талаас нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ, нөгөө талаас хариуцагч Манал овогт Лхамсүрэнгийн Ойгонжав /РД: ИЭ75060767/ нар харилцан тохиролцож, энэхүү гэрээг хөндлөнгийн шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулав. Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 33 922 711.89 төгрөгийг  3 100 000 төгрөгөөр багасгаж 30 822 711.89 төгрөг болгон нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрсэн болно. Хариуцагч Л.Ойгонжав нь дээрхи төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Хэрэв дурьдсан 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү- 2205039917 дугаарт бүртгэгдсэн №000155685 дугаарын гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны 40Д-р байрны 70 тоотын 45 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан борлуулж барагдуулах болно. Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327,563.56Т /гурван зуун хорин долоон мянга таван зуун жаран гурван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллага нь Л.Ойгонжавт холбогдуулан 33 922 711 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж  33 922 711 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 30 822 711 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Л.Ойгонжав нь  уг төлбөрийг 2017 оны 3-р сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр тохирсон байна.

 

  Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Л.Ойгонжав нар нь 33 922 711 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас  30 822 711 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2017 оны 3-р сарын 01-ний дотор төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Хариуцагч Ц.Батжаргал, Б.Норжинсүрэн нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- 2205039917 дугаарт бүртгэгдсэн №000155685 дугаарын гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны 40Д-р байрны 70 тоотын 45 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5

дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ойгонжаваас 163 781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА