| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00385/И |
| Дугаар | 102/ШШ2017/00430 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/00430
2017 оны 02 сарын 06 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00430 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “ВЭМА” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 45-р байр 72 тоотод оршин суух, РД:МБ72033003, Булган овогт Лхагважавын Баярмаад холбогдох 301 134 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ВЭМА” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Баярмаа 2015 оны 6-р сарын 25-ны өдөр 2015143 тоот зээлийн гэрээ байгуулж 200 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр, 000211528 тоот дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Улаанбаатар банк-2617000711 болон төрийн банк-14110013463 дансны орлогыг барьцаалан цалингийн зээл авсан. 2015 оны 7-р сарын 30-наас зээлийн гэрээний үүргээ зөрчин одоогийн байдлаар 539 хоног хугацаа хэтрүүлээд байна. Энэ хугацаанд бид удаа дараа утсаар холбогдож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан ажилласан болно. 2017 оны 1-р сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 195 825 төгрөг, зээлийн хүү 87 958 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 351 төгрөг нийт 301 134 төгрөгийг Л.Баярмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “ВЭМА” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Л.Баярмаа нь өр төлбөрөө бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ВЭМА” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Л.Баярмаагаад холбогдуулан 301 134 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Л.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Баярмаад холбогдох 301 134 төгрөг гаргуулахыг хүссэн “ВЭМА” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “ВЭМА” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9685 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Л.Баярмаагаас 4842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА