| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00589/И |
| Дугаар | 102/ШШ2017/00487 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/00487
2017 оны 02 сарын 10 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00487 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Ногоон Чулуутын 4-р байрны 42 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УГ86081174, Боржигон овогт Цэрэнсамбуугийн Батзоригийг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Амартүвшин, гуравдагч этгээд Ц.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ц.Батзориг нь байнгын архидан согтуурч удаа дараа тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байсан ба гэр орондоо агсам согтуу тавьж түгшүүр төрүүлдэг хүмүүсийн бүртгэлд байдаг архаг архичин бөгөөд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ах Ц.Чинзориг нь гаргасан гэв.
Гуравдагч этгээд Ц.Батзориг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нарантуул зах дээр оёдлыг машин засч мөнгө олдог. Олсон мөнгөөрөө архи уудаг. Ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь үнэн. Өөрийн төрсөн ах Чинзоригоос архины мөнгө нэхдэг. Өөрийн бурууг ойлгож байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Ц.Батзоригийг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Батзориг нь орон гэртээ архи ууж гэр бүл болон оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж агсан тавьж танхайран захиргааны арга хэмжээ авагдаж, удаа дараа эрүүжүүлэгдсэн нь захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.
Түүнчлэн ах Ц.Чинзориг 2017 оны 2-р сарын 07-ны өдөр архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 2-р сарын 09-ний өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Цэрэнсамбуугийн Батзоригийг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА