Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Т.Урангоо,

хохирогч “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын итгэмжлэдсэн төлөөлөгч Х.Наранцэцэг,

хохирогчР.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Онон овогт Нарангийн Дид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001090060 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Н.Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч,

1.2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод оршин суух иргэн Ү.Бийн гэрээс 7.1 кг хонины мах хулгайлж 67.250 төгрөгийн,

2.2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, “З” гэх газарт оршин суух иргэн Ж.Тийн гэрээс 2 ширхэг эмээлийн мөнгөн хяр, 2 ширхэг баавар, 4 ширхэг даруулга хулгайлж 2.000.000 төгрөгийн,

3.2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум,.... тоотод оршин суух иргэн Н.Сын гэрээс нэг шил “Еvок” архи, мөн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Сын гэрээс 2 боодол үхрийн гуяны мах хулгайлж нийт 319.000 төгрөгийн,

4.2020 оны 4 дүгээр сарын 08-09-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын эзэмшлийн Монгол гэрээс “Dell” маркийн зөөврийн компьютер хулгайлж нийт 500.000 төгрөгийн,

5.2019 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, “Сайрын бууц” гэх газарт оршин суух иргэн  Д.Дын эд зүйл хадгалах зориулалт бүхий төмөр амбаараас дээлийн мөнгөн хормойн боолт хулгайлж 4.000.000 төгрөгийн,

6.2020 оны 2 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод оршин суух иргэн Р.Оийн гэрээс цагаан будаа, хуурай сүү, мах, усны сав, эмчийн чагнуур зэрэг эд зүйл хулгайлж 589.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Н.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; “...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, ... тоот хашаатай айлын хаалганы цоожийг эвдээд гэрт нь ороод хөргөгчнөөс нь мах авч гараад цагдаад баригдаад махаа хураалгасан, цоожны үнэ 14.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, “З” гэх газарт оршин суух иргэн Ж.Тийн гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод эмээлийн 2 ширхэг мөнгөн хяр, 2 ширхэг баавар, 4 ширхэг даруулга авсан боловч замын хажууд согтуу унтаж байгаад сумын цагдаад баригдаж эд зүйлийг хүлээлгэн өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, ... тоотод оршин суух төрсөн эгч Н.Сын хашааны гадаа байсан дугуйн дээр гишгээд хашааг давж байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод архи аваад гадаа гудманд ууж байхад эгч Н.Сын хүү Б ирээд “архи авсан уу” гэхэд нь “авсан” гэж хэлсэн. Тэр өдөртөө эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь эргэж очоод дугуйн дээр гишгээд хашаа давж байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод хөргөгчнөөс хоёр уут мах авсан, нэг ууттай нь 7 кг байсан, нөгөө ууттай махны жинг мэдэхгүй байна. Авсан хоёр уут махаа машинтай хүнд өгчихсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газраас компьютер аваагүй, Д.Дыг болон эхнэрийг нь танина, тэднийхээс дээлийн мөнгөн хормойн боолт аваагүй, басР.Оийн гэрээс эд зүйл аваагүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “гэрт хулгай орсон байна” гэж манай манаач надруу ярьсан. Тэгэхээр нь “Чи оролгүй үүдэндээ байж байгаарай” гэж хэлтэл “би аль хэдийн ороод ирсэн байна” гэж хэлсэн. Би нягтлан болон цагдаа руу ярьчихаад таксидаад очсон. Гэрийн хаалгыг эвдээд баруун урд талын ширээн дээр байсан зөөврийн компьютерыг хулгайлсан байсан. Баяржаргалын цамц алга болсон байсныг сүүлд мэдсэн. Цоожийг нь эвдээд орчихсон, цоож нь байхгүй, гарын мөр үлдсэн байсан. Хэд хоногийн дараа цагдаа нар энэ хүнийг авч ирээд хаанаас зөөврийн компьютер авсныг нь асуухад авсан ширээ рүү өөрөө заасан, бас баруун урд талаас цамц авсан гэж заасан, вокзал дээр аваачиж 50.000 билүү 150.000 төгрөгөөр зарсан гээд яриад байсан. Манайх зөөврийн компьютероо авмаар байна.” гэв.

ХохирогчР.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; “...Цагаан сарын дараа 10 хоноод ахыгаа үзүүлэх гээд ирэхэд гэрийн хаалганы цоожийг зүүгээд орхичихсон байсан. Байшингийн цоож бүтэн, арын цонх хагалчихсан, хөргөгчнөөс бүх махыг авчихсан байсан. Өглөө нь дуудлага өгөхөд шинжээч ирээд зураг авсан. Манай анагаахад сурдаг хүүхэд “хашаагаар дамжаад хойшоо, урагшаа явсан том хөлийн мөр гараад байна” гээд айгаад гэртээ байж чадахгүй байгаа. Мөн газрын гэрчилгээ, хашааны гэрчилгээ алга болчихсон байсныг би саяхан мэдсэн, яг хэзээ алга болсныг мэдэхгүй байна. Цагаан сараас 3 хоногийн өмнө үзэхэд байсан, уржигдар зээл авах гээд үзэхэд алга болчихсон байсан. Би юмнуудаа дутуу нэхэмжилсэн байна, цонх гэхэд л би 27.000 төгрөгөөр шиллүүлсэн. Манай хүүхэд бас яак алга болсон байна гэж хэлсэн. Анх мэдүүлэг өгснөөс хойш манай гэрт дахин хулгай орсон.” гэв.

 

1.Хохирогч Ү.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нагац ах Б надруу утсаар залгаад “танай гэрийн чинь үүдний цоожийг эвдэж хүн ороод хөлдөөгчинд байсан мах авсан байна, би цагдаад мэдэгдсэн, уг хүнийг нь олоод махыг чинь буцаагаад авчихлаа” гэж хэлсэн...манай гэрийн үүдний амбаар, гэрийн цоож хоёрыг эвдэж орсон байсан. Хулгайд алдсан махаа буцаагаад авсан тул нэхэмжлэхгүй. 2 ширхэг цоожны үнэ болох 14.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16, 18/,

Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байж байтал хадам эгч Н ... дугаарын утсаар “танай дүү Бийн гэрт хулгай орсон байна” гэж хэлээд, би дүү Цгийн гэрт очтол хаалга эвдсэн байдалтай байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн... хонь, ямааны мах алдагдсан байна, яг хэдэн кг мах алдсаныг би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20/,

Яллагдагч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Би 2020 оны 3 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Сайншанд сумын 1 дүгээр багт байрлах Гандангаас баруун хойшоо яваад гэр хороололд үүдний том хаалгыг нь ажиглаагүй. Хашаан дотор хоёр монгол гэр байсан. Том хаалгыг нь гараараа түлхэж, онгойлгоод амбаартай айлын цоожийг төмрөөр цохиж онгойлгоод гэрт орж, хөргөгчнөөс хөлдүү ууттай хонь юм уу, ямаа юм уу мэдэхгүй ястай мах байхаар нь авч гарч яваад цагдаад баригдаж махаа хураалгасан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-820- 018 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...хонины мах 7.1кг, нэгжийн үнэ 7.500 төгрөг, нийт үнэ 53.250 төгрөг” /1 дүгээр хх-ийн 23/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-721-269 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...хятад цагаан өнгийн цоож 2ш, нэгжийн үнэ 7.000, нийт үнэ 14.000 төгрөг” /1 дүгээр хх-ийн 29/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-2/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас хх-6-7, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9/,

 

2.Хохирогч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 3 дугаар сарын 24-ний өглөө босоод 9 цагийн орчимд малаа услах гээд эхнэр хүүхэдтэйгээ хамт ус руугаа явахдаа гэрээ цоожилж орхиод малаа услаж байгаад 13 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн цоож нь зүүлттэй, даруулга нь далийсан байдалтай байсан. Тэгээд гэрийнхээ цоожийг нээгээд ортол манай гэрийн баруун хойно хойморт байдаг мөнгөн тоноглолтой эмээлийн 2 ширхэг хяр, 2 ширхэг баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг эмээлээс нь мулталж аваад явсан, эмээл сууринаасаа газарт унасан байдалтай байсан...би хулгайд алдсан эд зүйлээ буцаагаад авсан тул надад учирсан хохирол байхгүй, төмөр контейнерийн эвдсэн гэх цоожны үнийг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91, 94/,

Гэрч У.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 3 дугаар сарын 24-ний өглөө 9 цагийн орчимд хөдөө гэрээсээ малаа услах гээд нөхөр хүүхэдтэйгээ хамт явсан. Гэрээ цоожилчихоод малаа услаж, дуусаад өдөр 13 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн цоож зүүлттэй, даруулга нь далийсан байдалтай байсан. Тэгээд гэрт ортол гэрийн баруун хойно мөнгөн тоногтой эмээлийн хяр 2 ширхэг, 4 ширхэг мөнгөн даруулга, 2 ширхэг бааварыг эмээлээс нь салгаад аваад явсан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96/,

Гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сайншанд суманд байж байгаад орой 21 цагийн орчимд араас таван толгой руу түлш зөөдөг том машинд гуйж суугаад хөдөө Сайхандулаан сумын 1 дүгээр баг, “З” гэх газрын ойролцоо Ж.Тийн гэрийн урд зам дээр буугаад алхаж яваад Ж.Тийн малын пүнзэнд орж унтаад, өглөө эрт босоод ойролцоо ууланд байж байгаад 1 цагийн орчимд Ж.Тийн гэрт ирэхэд гэр нь цоожтой байсан. Тэгээд гэрийнх нь ард хураасан байсан төмөрийн хогон дээрээс нэг төмөр аваад гэрийнх нь цоожийг эвдэн ороход баруун хойморт мөнгөн тоногтой эмээл байсан. Тэр эмээлийн мөнгөн хэрэглэлийг нь мулталж авсан...эмээлийн 2 хяр, 2 баавар, 4 даруулга авсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 542 дугаартай үнэлгээний дүгнэлт; “...мөнгөн даруулга /эмээлийн/ 4ш, нэгжийн үнэ 250.000, зах зээлийн дундаж үнэ 1.000.000, мөнгөн баавар /эмээлийн/ 2ш, нэгжийн үнэ 300.000, зах зээлийн дундаж үнэ 600.000, мөнгөн хяр /эмээлийн/ 2ш, нэгжийн үнэ 200.000, зах зээлийн дундаж үнэ 400.000 нийт дүн 2.000.000 төгрөг” /1 дүгээр хх-100-101/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 543 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...Цоож /БНХАУ-д үйлдвэрлэсэн/ 1ш, нэгжийн үнэ 8.000, зах зээлийн дундаж үнэ 8.000 төгрөг” /1 дүгээр хх-104/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-77/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 79-80/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 81-83/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-84-85/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-86/,

 

3.Хохирогч Н.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн орчим манай хүү Л.Б “хөдөөнөөс аймгийн төвд гэртээ ирэхэд хулгай орчихсон, хаалганы цоож эвдэрсэн байдалтай байна” гэж надруу утсаар ярьсан. Би тухайн үед нөхрийгөө эмчилгээнд аваад явчихсан, эзгүй байсан. Гэрийн гадна хаалганы цоож эвдэрсэн, гэрт байсан авдарны цоож хөшиж эвдэгдсэн байдалтай байсан юм билээ. Манай хүү надад хэлэхдээ тухайн үед гэрт тамхины утаа үнэртэж байсан. Хаалганы цоож эвдэгдээд удаагүй байх шиг байхаар нь хашаанаас гараад харахад хашааны гадна миний төрсөн дүү “доной” хочтой Н.Д зогсож байсан гэсэн...маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мөн манай байшингийн цоожийг хөшиж онгойлгоод хулгай орж, гэрт хөлдөөгчинд байсан бярууны хоёр гуя бүтнээр нь аваад явчихсан байсан. Бярууны мах ойролцоогоор 20 кг орчим болсон байх. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 129-130, 132-133/,

Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд аав Лийн гэрт ирсэн. Манай аав Л нь Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн биеэ эмчлүүлж байгаа ээж С аавыг сахихаар явсан...намайг уг хаягт очоод хаалгыг нээх гэтэл гадна талын цоожийг нь эвдээд газар хаячихсан байсан, хаалгаа онгойлгоод ороход үүдний хэсэгт байрлах авдарны цоожийг эвдчихсэн, дотроос ухаад юм авсан бололтой байсан, яг юу алга болсон талаар хэлж мэдэхгүй байна...би байшингийн хаалга эвдэж, орсон хүнийг Д гэх манай ээжийн төрсөн дүү байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 138/,

Яллагдагч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Би өөрийн төрсөн эгч Н.Сын хашааны гадна талд дугуй байсныг түрж хашааны үүдэнд аваачиж дээр нь гарч хашааг давсан. Байшин цоожтой байхаар нь төмрөөр цохиж онгойлгоод уг байшингийн үүдний хэсэгт байдаг эрээн авдрын цоожийг төмрөөр цохиж эвдэн дөрвөлжин цэнхэр шилтэй архийг авч гараад гудманд ганцаараа уугаад талд нь оруулсан байтал манай дүү Б надтай таарч цагдаа дуудаад би эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш эрүүлжүүлэх байрнаас гараад эгч Сын гэрт ирэхэд байшин хятад цагаан дөрвөлжин цоожтой байхаар нь төмрөөр эвдэж ороод хөлдөөгчөөс нь хоёр хэсэг хөлдүү мах авсан, нэг хэсэг мах нь 7кг болж байсан, тэр махаа хар машинтай хүнд зарсан...35.000 төгрөг болсон ...үлдсэн махыг гудамжинд явж байсан эрэгтэй хүнд 30.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-168-169/,  

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-820-017 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...“Evok” архи 1ш, нэгжийн үнэ 39.000 төгрөг” /1 дүгээр хх-148/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-720-269 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...Бярууны цул мах 20кг, нэгжийн үнэ 13.000, нийт үнэ 260.000 төгрөг, хятад шар өнгийн цоож 2ш, нэгжийн үнэ 5.000, нийт үнэ 10.000 төгрөг, хятад цагаан өнгийн цоож 2ш, нэгжийн үнэ 5.000, нийт үнэ 10.000 төгрөг, нийт дүн 280.000 төгрөг” /1 дүгээр хх-154/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-67-68/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-120/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 69, 122-123/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 124-125/,

 

4.Хохирогч “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 7 цаг 26 минутанд сахиул М ... дугаарын утаснаас залгаж “байгууллагын гэрийн цоож эвдээд, цоож нь алга болсон байна, би дотор нь ороод зогсож байна” гэж ярьсан...гэрт ороод юу, юу алдагдсан талаар шалгаж үзэхэд манай байгууллагын бүртгэл тооцоо хариуцсан нярав Болортуяагийн албан хэрэгцээнд ашигладаг зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт алга болсон байсан...би нягтлан Уны хамт 2020 оны 4 дүгээр сарын 08-ны 20 цаг орчимд хаалгаа цоожлоод түлхүүрээ сахиул Мд хүлээлгэж өгөөд гэрлүүгээ явсан. Манай байгууллага засвар хийж байгаа учир 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш монгол гэрт түр байрлан ажлаа хийж байгаа...нөүтбүүкийг 2017 онд шинээр 1.350.000 төгрөгөөр авч байсан. Үнэлгээний байгууллага элэгдэл хорогдлыг тооцож, 500.000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Н.Д манай байгууллага дээр хоёр цагдаатай ирээд гэрт орж “энэ шар ширээн дээрээс компьютер, энэ сандал дээрээс судалтай цамц авсан, вокзал руу очоод компьютерыг хүнд 50.000 төгрөгөөр зарсан” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-187, 189/,

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 7 цаг 20 минутад ажлын конторын ажилчид байрладаг гэрт гал  түлэхээр ороход цоож нь байхгүй, хаалга нь хаалттай байдалтай байхаар нь ороод харахад бусниулсан эд зүйл байхгүй байхаар нь нярав Наранцэцэг рүү залгаж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-191/,

 Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 7 цаг 40 минутад манай байгууллагын нярав Наранцэцэг залгаж “манай байгууллагын гэрт хулгай орсон...чиний хэрэглэдэг нөүтбүүк алга болсон байна.” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 193/,

Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 4 дүгээр сард өдрийг нь санахгүй байна ажилдаа ирээд өөрийнхөө хар цагаан өнгөтэй, урдаа цахилгаантай, ханцуйтай ноосон цамцаа сандал дээрээ тавьсан байсан юм. Тухайн үед манай ажил дээр засвар хийгээд монгол гэрт бид ажлаа хийж байсан...манай ажлын монгол гэрт хулгай орж нярав Бийн нөүтбүүк хулгайд алдагдсан байсан тэгэхэд миний миний цамц мөн алга болсон байсан. Би цамцаа 2018 онд БНСУ-аас худалдаж авсан, хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. 25.000 орчим төгрөгөөр авсан болов уу гэж бодож байна, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 195/,

Гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 4 дүгээр сарын эхээр Сайншандын тохижилтын газрын гэрт харанхуй болж байх үед орсон. Намайг очиход тухайн гэр цоожтой байсан ба цоожийг суга татаад дотогшоо орсон. Намайг гэрлүү ороход харанхуй болж байсан тул асаагуурын гэрэл тусгаж харсан ба зүүн гар талд шар өнгийн ширээн дээр эвхэгддэг хар өнгийн компьютер байсан ба компьютерыг аваад ширээний ард сандал дээр байсан цагаан хар өнгийн цамцыг аваад шууд гараад явсан. Би гэрээс гараад вокзал руу алхаж яваад вокзал дээр очоод 50 гаруй насны шар царайтай, хар өнгийн куртик, жинсэн өмд, хар өнгийн ботинктой хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед архи уучихсан халамцуу байдалтай байсан...цамцыг хашаа давуулж хаясан...мөнгөө архи, тамхи зэрэг зүйлд зарцуулсан, хоёр өдөр үрээд дууссан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 217-218/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 449 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...нөүтбүүк /“Dell” маркийн i3/ зөөврийн компьютер 1ш, нэгжийн үнэ 500.000, зах зээлийн дундаж үнэ 500.000 төгрөг, хуучин, нийт үнэ 500.000 төгрөг” /1 дүгээр хх-206/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-722-269 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...хятад улаан өнгийн хар хүрээтэй цоож 1ш, нэгжийн үнэ 6.000 төгрөг, нийт үнэ 6.000 төгрөг” /1 дүгээр хх-211/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-173/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 174-175/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 176-177/,

 

5.Хохирогч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өглөө Ө, Ш, С, О дөрөв өглөө эрт 7 цагийн орчим машинтай ирэхдээ “танай өвөлжөөний амбаарын хаалга чинь онгорхой, хүн орсон юм шиг байна” гэсэн...сум руу цагдаад мэдэгдээд хамт очиход манай амбаарын далд цоожийг хөшиж эвдээд, дотор нь байсан модон авдарны цоожийг бас эвдээд дотроос нь манай өвөөгөөс өв уламжилж ирсэн дээлийн мөнгөн хормойн боолт алга болсон байсан...эвдэрсэн хоёр цоожийг нэхэмжлэх шаардлагагүй. Хормойн боолтны үнэ болох 4.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. 2019 оны 6 дугаар сарын 23-ны өглөө Н.Д мотоцикльтой манайд ирэхдээ халамцуу, ямаа сураад байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 243, 245/,

Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өглөө эрт, нар дөнгөж гарах гэж байхад манай сумын “Доной” буюу Н.Д ганцаараа орж ирсэн. Би “хаанаас ирэв” гэсэн чинь “Дын гэрээс ирлээ, 10 орчим ямаа хайж явна” гэж байсан. Архи үнэртээд байхаар нь “хаана архи уусан юм бэ” гэж асуухад “Дын гэрээс ирлээ, тэнд Стай хамт архи уусан” гэж байсан. Би “цай уу” гэсэн чинь уугаагүй. “Манай малд шүүж үзэх юм уу” гэсэн чинь юм хэлээгүй гараад явсан. Тэгэхээр нь би хонинд орж шүүж үзэх гэж байгаа юм байх гэж бодоод араас нь гартал шууд мотоциклоо асаагаад манай хорооны урдуур гараад зүүн хойш явсан.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 11/,

Гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2019 оны 6 дугаар сард яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна...Дын өвөлжөө рүү явж байгаад замдаа хэсэг унтаад босоод бууцан дээр нь очсон. Намайг очиход дөнгөж гэгээ тасарч байсан ба бууцан дээр нь төмөр бөөрөнхий хэлбэртэй контейнер байсан. Баруун талд нь модон амбаар, хаалга нь хужаа цоожтой байсан. Тэр цоожийг төмрөөр татаж онгойлгоод дотроос нь төмөр жоотуу аваад төмөр контейнерын хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь орсон...баахан эд зүйл хураалгаастай байсан. Тэр дотор шаргал өнгийн модон авдар байсан. Авдарны жижиг цоожийг бас эвдээд дотор талд нь байсан мөнгөн хормойн боолтыг аваад хөдөлж, баруун тийш Дын гэррүү өглөө эрт гэгээ орж байхад очсон...тэдний гэрээс удаагүй гараад шууд аймгийн төв рүү мотоцикльтойгоо явсан...аймагт 11 цагийн орчим орж ирсэн шууд баруун зах дээр ирээд хормойн боолтоо 50 гаран насны эрэгтэй хүнд 40.000 төгрөгөөр зараад “Тамхи Со” дэлгүүр ороод нэг шил 0.75 граммын “Ерөөл” архи худалдаж аваад дэлгүүрээс гараад арын гудманд зогсож байгаад архийг ганцаараа ууж дуусаад мотоцикльтойгоо хөдөлж төв зам руу орох гэж яваад машинтай мөргөлдөөд эмнэлэгт хүргэгдсэн.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 12/,

Яллагдагч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Д гэж хүнийг танихгүй, Сийг танина, Сийн гэр Сайхандулаан сумаас зүүн урагш байдаг, 2019 оны хавар их цас орсон байх үед Стай хөдөө мал алдчихаад сурч явахдаа уулзсан...тэгэхэд би Сугардаштай архи уугаагүй...би Сайншанд сумын хэддүгээр багийг мэдэхгүй, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байх, “Тамхи Со” дэлгүүрийн баруун талын засмал зам дээр мотоцикльтой явж байгаад машинтай мөргөлдсөн...би хөдөө гэрээсээ ганцаараа ямааны сүү ганзагалаад эгч Сугирын гэрт ирж сүүгээ буулгачихаад том эгч Тын гэрт очихдоо “Тамхи Со” дэлгүүрээс нэг шил архи аваад очиход хүргэн ах Улаанхүү байсан, хүргэн ах миний авч очсон архинаас уугаагүй, би ганцаараа уугаад согтсон тэгээд явж байгаад зам тээврийн осолд орсон...би хөдөөнөөс ирэхдээ ганцаараа ирсэн...замаараа айлаар ороогүй...мөнгөн хормойн боолтыг Дашнямын гэрээс аваагүй, тухайн үедээ намайг хорих байх гэж бодоод мэдүүлэг өгсөн юм. Дашнямын хөдөө бууц хаана байдгийг би мэдэхгүй, намайг хормойн боолт авлаа гэж гүтгээд байгаа юм.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-35-36/,

Гэрч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Намайг С гэдэг, цахим үнэмлэх дээр С гэж бичсэн байдаг...Д гэж хүн танихгүй... Цын Г эгчийг нутгийн хүмүүс Д, Д гэж дууддаг. ”Д” гэж дуудаад байдаг Дийг зүс танина...би Дтой архи ууж байгаагүй...2019 оны 6 дугаар сард Тулгын гэрт ирж хоносон тэгэхэд уулзсан өөрөөр уулзаагүй.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 36/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 416 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...Мөнгөн чимэглэл /хормойн боолт/ 8ш, нэгжийн үнэ 500.000, зах зээлийн дундаж үнэ 4.000.000 төгрөг, хуучны хийцтэй” /2 дугаар хх-ийн 15/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-820-025 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...хятад цагаан өнгийн цоож 1ш, нэгжийн үнэ 7.000 төгрөг, нийт үнэ 7.000 төгрөг”, хятад саарал өнгийн кодоор нээгддэг цоож 1ш, нэгжийн үнэ 7.000 төгрөг, нийт үнэ 7.000 төгрөг”, төмөр эргэдэг пүрштэй, далд гар аргаар хийсэн цоож 1ш, нэгжийн үнэ 20.000 төгрөг, нийт үнэ 20.000 төгрөг”, тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн одоогийн зах зээлийн дундаж үнэ, цэнийг 34.000 /гучин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэв” /2 дугаар хх-ийн 19/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-237/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 238/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 239-240/,

 

6.Хохирогч Р.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Сайншанд сумын 3 дугаар баг, ... тоот, одоо бол шинэ хаягаар 515 тоот хаягт би хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Манайх хашаандаа байшинтай, монгол гэртэй...манай байшингийн гал тогооны өрөөний доод талын жижиг цонхыг хагалчихсан, байшинд байсан хөлдөөгчинд үхрийн цул мах ойролцоогоор 10кг орчим байх, ямааны ястай мах 10кг орчим, хонины 2 гуяны цул мах болон жижиг өрөөнд орон дээр тавьсан байсан гитар алга болсон...монгол гэрийн цоожийг эвдээд сул зүүсэн байдалтай байсан...гэрт орж үзэхэд усны 20 литрийн шар өнгийн сав, хятад цахилгаан тогоо, будаа 2 кг орчим, голден нэртэй том хуурай сүү 1ш, эмчийн чагнуур, усны карт алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 56-57/,

Гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...тухайн үед “Тамхи Со”-оос “Монгол стандарт” гэх нэртэй 0.75 архи авч уугаад явган алхаж яваад тухайн айлыг ажиглаад хүнгүй, эзэнгүй байшин байсан, хажууд нь монгол гэр байсан...байшин ар талдаа вакум цонхтой байсан...цонхоор ороод зүүн гар талд зурагтай хөлдөөгч байсан...ууттай мах байхаар нь аваад өөр өрөө рүү ороогүй шууд буцаад цонхоор гарсан...тухайн айлаас мах л авсан 10кг гаруй мах байсан ямааны мах лав байсан.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-75/,

Яллагдагч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө 2-3 хоног архи уучихсан байсан, байцаагчийн асуусан асуултанд “тийм үү” гэхээр нь “тийм ээ” гээд хэлчихсэн. Би байшинтай айлд орж цонхоор нь мах аваагүй, монгол гэрт орж эмчийн чагнуур, цахилгаан тогоо, усны сав зэрэг зүйлийг аваагүй.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-85/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 390 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...цагаан будаа 2кг, нэгжийн үнэ 3.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 6.000 төгрөг, Sanrise, хуурай сүү 1ш, нэгжийн үнэ 8.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 8.000 төгрөг, голден милк, мах /үхрийн цул/ 10кг, нэгжийн үнэ 14.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 140.000 төгрөг, мах /ямааны ястай/ 10кг, нэгжийн үнэ 8.500 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 85.000 төгрөг, мах /хонины/ 5 кг, нэгжийн үнэ 9.500 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 47.500 төгрөг, усны сав /20литрийн/ 1ш, нэгжийн үнэ 1.5000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15.000 төгрөг, эмчийн чагнуур 1ш, нэгжийн үнэ 55.000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 55.000 төгрөг, шинэвтэр, нийт дүн 356.500 төгрөг” /2 дугаар хх-ийн 64/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-820-031 дугаартай үнэлгээний дүгнэлтэд; “...банзан гитар 1ш, нэгжийн үнэ 150.000 төгрөг, нийт үнэ 150.000 төгрөг, цонхны шил 70 х 60см, нэгжийн үнэ 42.000 төгрөг, нийт үнэ 42,000 төгрөг, усны карт 2ш, нэгжийн үнэ 3.000 төгрөг, нийт үнэ 6.000 төгрөг, цахилгаан тогоо 1ш, нэгжийн үнэ 30.000 төгрөг, нийт үнэ 30.000 төгрөг, жижиг цоож 1ш, нэгжийн үнэ 5.000 төгрөг, нийт үнэ 5.000 төгрөг нийт дүн 233.000 төгрөг” /2 дугаар хх-ийн 68/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хх-43/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 45-46/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-47-48/,

иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хх-94/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-104/, Дорноговь аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол /2 дугаар хх-106-107/, Дорноговь аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол /2 дугаар хх-108-110/, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол /2 дугаар хх-111-115/, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоол /2 дугаар хх-116-119/,

Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /2 дугаар хх-131/, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” Мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 35-36/, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын санал /2 дугаар хх-39/, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын санал /2 дугаар хх-54/, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын санал /2 дугаар хх-139/,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ЦХШЗ/27 дугаартай захирамж /2 дугаар хх-41-43/, мөн шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ЦХШЗ/31 дугаартай шүүгчийн захирамж /2 дугаар хх-50-52/, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ЦХШЗ/37 дугаартай шүүгчийн захирамж /2 дугаар хх-143-144/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

1.Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 12-12 тоотод оршин суух иргэн Ү.Бийн гэрээс 7.1 кг хонины мах хулгайлж 67.250 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ү.Батгүнжийн “...нагац ах Бат-Эрдэнэ надруу утсаар залгаад “танай гэрийн чинь үүдний цоожийг эвдэж хүн ороод хөлдөөгчинд байсан мах авсан байна, би цагдаад мэдэгдсэн, мөн уг хүнийг нь олоод махыг чинь буцаагаад авчихлаа” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16, 18/, гэрч Д.Бат-Эрдэнийн “...би дүү Цэндсүрэнгийн гэрт очтол хаалга эвдсэн байдалтай байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн...хонь, ямааны мах алдагдсан байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20/, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-820-018 дугаар болон ТХҮ-721-269 дугаар үнэлгээний дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-2/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас хх-6-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,

 

2.Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, “З” гэх газарт оршин суух иргэн Ж.Тийн гэрээс 2 ширхэг эмээлийн мөнгөн хяр, 2 ширхэг баавар, 4 ширхэг даруулга хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Тийн “...гэртээ ирэхэд манай гэрийн цоож нь зүүлттэй, даруулга нь далийсан байдалтай байсан. Тэгээд гэрийнхээ цоожийг нээгээд гэртээ ортол манай гэрийн баруун хойно хойморт байдаг мөнгөн тоноглолтой эмээлийн 2 ширхэг хяр, 2 ширхэг баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг эмээлээс нь мулталж аваад явсан, эмээл сууринаасаа газарт унасан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91, 94/, гэрч У.Гийн “...13 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн цоож зүүлттэй, даруулга нь далийсан байдалтай байсан. Тэгээд гэрт ортол гэрийн баруун хойно мөнгөн тоногтой эмээлийн хяр 2 ширхэг, 4 ширхэг мөнгөн даруулга, 2 ширхэг бааварыг эмээлээс нь салгаад аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96/, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 542, 543 дугаартай үнэлгээний дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-77/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 79-80/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 81-83/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-84-85/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-86/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,

 

3.Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг ... тоотод оршин суух иргэн Н.Сын гэрээс нэг шил “Еvок” архи, мөн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Сын гэрээс 2 боодол үхрийн гуяны мах хулгайлж нийт 319.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Сын “...хүү Л.Б “хөдөөнөөс аймгийн төвд гэртээ ирэхэд хулгай орчихсон, хаалганы цоож эвдэрсэн байдалтай байна” гэж надруу утсаар ярьсан...хашааны гадна миний төрсөн дүү “доной” хочтой Н.Д зогсож байсан гэсэн...маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мөн манай байшингийн цоожийг хөшиж онгойлгоод...гэрт хөлдөөгчинд байсан бярууны хоёр гуя бүтнээр нь аваад явчихсан байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 129-130, 132-133/, гэрч С.Бийн “...гадна талын цоожийг нь эвдээд газар хаячихсан байсан, хаалгаа онгойлгоод ороход үүдний хэсэгт байрлах авдарны цоожийг эвдчихсэн, дотроос ухаад юм авсан бололтой байсан...би байшингийн хаалга эвдэж, орсон хүнийг Д гэх манай ээжийн төрсөн дүү байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 138/, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-820-017, ТХҮ-720-269 дугаартай үнэлгээний дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-67-68/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-120/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 69, 122-123/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 124-125/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар,

 

4.Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 08-09-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын эзэмшлийн Монгол гэрээс “Dell” маркийн зөөврийн компьютер хулгайлж нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нгийн “...гэрт ороод юу, юу алдагдсан талаар шалгаж үзэхэд манай байгууллагын бүртгэл тооцоо хариуцсан нярав Болортуяагийн албан хэрэгцээнд ашигладаг зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт алга болсон байсан...Н.Д манай байгууллага дээр хоёр цагдаатай ирээд гэрт орж “...энэ шар ширээн дээрээс компьютер, энэ сандал дээрээс судалтай цамц авсан, вокзал руу очоод компьютерыг хүнд 50.000 төгрөгөөр зарсан” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-187, 189/, гэрч Г.Бийн “...нярав Н залгаж “манай байгууллагын гэрт хулгай орсон...чиний хэрэглэдэг нөүтбүүк алга болсон байна” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 193/, гэрч Ц.Бын “...өөрийнхөө хар цагаан өнгөтэй, урдаа цахилгаантай, ханцуйтай ноосон цамцаа сандал дээрээ тавьсан байсан...манай ажлын монгол гэрт хулгай орж нярав Болортуяагийн нөүтбүүк хулгайд алдагдсан тэгэхэд миний цамц мөн алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 195/, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 449 дугаар, “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-722-269 дугаартай үнэлгээний дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-173/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 174-175/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 176-177/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Дийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Харин шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын эзэмшлийн монгол гэрээс “Dell” маркийн зөөврийн компьютерыг, иргэн Д.Дын амбаараас дээлийн мөнгөн хормойн боолтыг, мөн иргэн Р.Оийн гэрээс цагаан будаа, хуурай сүү, мах, усны сав, эмчийн чагнуур зэрэг эд зүйл хулгайлаагүй тул үйлдсэн хэргээ үнэн зөвөөр шийдүүлмээр байна гэж тайлбарласан бөгөөд Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн үйлдэл холбогдлоос зарим нэг үйлдэл холбогдлыг буюу Д.Дын эд зүйл хадгалах зориулалт бүхий төмөр амбаараас дээлийн мөнгөн хормойн боолт хулгайлж 4.000.000 төгрөгийн, иргэнР.Оийн гэрээс цагаан будаа, хуурай сүү, мах, усны сав, эмчийн чагнуур зэрэг эд зүйл хулгайлж 589.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хоёр үйлдэл холбогдлыг улсын яллагч яллахаас татгалзсныг дурьдаж байна.

Иймээс шүүгдэгч Н.Дийн үйлдэл холбогдлоос 2019 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг, “Сайрын бууц” гэх газарт оршин суух иргэн Д.Дашнямын эд зүйл хадгалах зориулалт бүхий төмөр амбаараас дээлийн мөнгөн хормойн боолт хулгайлсан,

2020 оны 2 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг,... тоотод оршин суух иргэнР.Оийн гэрээс цагаан будаа, хуурай сүү, мах, усны сав, эмчийн чагнуур зэрэг эд зүйл хулгайлсан гэх үйлдэл холбогдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Н.Д нь “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын эзэмшлийн Монгол гэрээс “Dell” маркийн зөөврийн компьютер хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа нь хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Н.Д манай байгууллага дээр хоёр цагдаатай ирээд гэрт орж “энэ шар ширээн дээрээс компьютер, энэ сандал дээрээс судалтай цамц авсан, вокзал руу очоод компьютерыг хүнд 50.000 төгрөгөөр зарсан” гэж хэлж байсан” гэсэн болон,

мөн мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Дийн гэрчээр өгсөн; “...Би 2020 оны 4 дүгээр сарын эхээр Сайншандын тохижилтын газрын гэрт харанхуй болж байх үед орсон...намайг гэрлүү ороход харанхуй болж байсан тул асаагуурын гэрэл тусгаж харсан ба зүүн гар талд шар өнгийн ширээн дээр эвхэгддэг хар өнгийн компьютер байсан ба компьютерыг аваад ширээний ард сандал дээр байсан цагаан хар өнгийн цамцыг аваад шууд гараад явсан. Би гэрээс гараад вокзал руу алхаж яваад вокзал дээр очоод 50 гаруй насны шар царайтай, хар өнгийн куртик, жинсэн өмд, хар өнгийн ботинктой хүнд 50.000 төгрөгөөр зарсан.” гэсэн /1 дүгээр хх 217-218/ мэдүүлгүүдээр няцаагдаж байна. 

Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангаж байх бөгөөд хохирогч нарын монгол гэр, байшингийн цоожийг эвдэж нэвтрэн орж байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн талаар;

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ү.Бд 67.250 төгрөгийн, хохирогч Ж.Т 2.000.000 төгрөгийн, хохирогч Н.Ст 319.000 төгрөгийн, хохирогч “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газарт 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Тийн “...би хулгайд алдсан эд зүйлээ буцаагаад авсан тул надад учирсан хохирол байхгүй, төмөр контейнерийн эвдсэн гэх цоожны үнийг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-86/, хохирогч Н.Сын “...Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 130, 133/-ээр хохирогч Ж.Т, хохирогч Н.С нарт төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна. 

Харин шүүгдэгч Н.Доос 514.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ү.Бд 14.000 төгрөгийг, хохирогч “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газарт 500.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүхээс шүүгдэгч Н.Дийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн хувьд “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, ял шийтгэлийн хувьд шүүгдэгчид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Н.Д нь хөл муутай, өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч нь “хулгайлах” гэсэн нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Дийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.      

Шүүхээс шүүгдэгч Н.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Бусад асуудлын талаар;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

шүүгдэгч Н.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 85 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүх хуралдааны үед улсын яллагч шүүгдэгчийн үйлдэл холбогдлоос хоёр үйлдэл холбогдлыг буюу хохирогч Д.Дын амбаараас дээлийн мөнгөн хормойн боолт хулгайлсан, хохирогчР.Оийн гэрээс цагаан будаа, хуурай сүү, мах, усны сав, эмчийн чагнуур зэрэг эд зүйл хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг яллахаас татгалзаж, хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Н.Дид холбогдох эрүүгийн 2019001090060 дугаартай хэргээс 1919002520069, 2019000910072 дугаартай хэргүүдийг тусгаарласан болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

          1.Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О овогт Нн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Д.Дын төмөр амбаараас дээлийн мөнгөн хормойн боолт хулгайлсан, хохирогчР.Оийн гэрээс цагаан будаа, хуурай сүү, мах, усны сав, эмчийн чагнуур зэрэг эд зүйл хулгайлсан гэх 2 удаагийн үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч О овогт Нийн Дийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Дийн урьд цагдан хоригдсон 85 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт 1919002520069, 2019000930068, 2019000910072, 2019001040073, 2019001010074 дугаартай хэргүүдийг нэгтгэснээс, тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжаар 1919002520069, 2019000910072 дугаартай хэргүүдийг тусгаарласан болохыг дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Доос нийт 514.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ү.Бд 14.000 төгрөг, “Тохижилт-Сайншанд” Хот тохижилтын газарт 500.000 төгрөгийг тус тус олгосугай.

8.Хохирогч Ү.Б 7.1 кг хэмжээтэй 53.250 төгрөгийн хонины махыг,  Ж.Т мөнгөн тоноглолтой эмээлийн 2 ширхэг мөнгөн хяр, 2 ширхэг мөнгөн баавар, 4 ширхэг мөнгөн даруулгыг тус тус буцаан авсныг, хохирогч  Ж.Т цоожны үнэ 8.000 төгрөг, хохирогч Н.С нь “Evok” архины үнэ 39.000 төгрөг, бярууны цул махны үнэ 260.000 төгрөг, хятад цоожны үнэ 20.000 төгрөг нийт 319.000 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Дид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ