Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч В.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Владимирын Мт холбогдох эрүүгийн 2019 0013 30094 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, В.М,

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.М нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөөврийн говь гэх газраас иргэн Л.Бын эзэмшлийн 1 тооны хар зүсмийн ингэн тэмээг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Мийн  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 сард шиг санаж байна, би Э гэх залууг хөдөө гэртээ байхад нь ... гэх өөрийн утсаар холбогдож хөгшин нь тэмээгээ олчихлоо чи ирээд ачаад өгөөч би Анд байна гэж ярьсан. ...Хөөврийн говь орж 30 орчим тооны айл, айлын тэмээ нийлсэн байсан, тэндээс хар зүсмийн бүдүүн ингэн тэмээг би өөрөө барьж аваад Эрдэнэцогтын машин дээр ачсан. ...тэмээгээ ачаад шууд Сайншанд руу ирээд Баянаагийн худгийн гудамамжинд Эрдэнэцогтын найз гэх айлын хашаанд унагаж янзлаад ченжид зарж борлуулсан, 790.000 төгрөг болсон. ...би сүүлд айлын тэмээ болохыг нь мэдсэн. Тэмээний эзэн гэх хүн над руу утасдаад би толгойг нь хийсэн газраа очиж харсан чинь зөв талынх нь чих ухам имтэй айлын тэмээ, манай тэмээ биш болохыг мэдсэн” гэв.

Хохирогч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны үед тэмээ алдсан талаараа анх мэдсэн. ...Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөөврийн говь гэх газар манай ойр хавийн айлуудын нийлсэн 40-50 орчим тооны тэмээн дундаас М нь ГСА дугаартай ачааны пронтер маркийн автомашин дээр 2 билүү 3 хүнтэй хамт манай бор зүсмийн нас бие гүйцсэн ингэн тэмээг ачаад зогсож байхыг манай сумын малчин Н, , нар харсан байсан. ...тэр өдөр нь Н манайд ирээд танай тэмээн дээрээс М бор зүсмийн ингэн тэмээ ачаад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэмээгээ бүртгэж үзэхэд 3 тэмээ дутуу байсан ...дүү Бат-Амгалан руу утасдаад М тэмээ ачаад явсан байна, Сайншанд орж магадгүй гэж хэлсэн, манай дүү Мтэй уулзахад нөгөө тэмээ хийсэн газраа зааж өгөөд өөрийнхөө тэмээтэй андуураад авчихжээ гэж манай дүүд хэлсэн байсан, манай тэмээ зөв чих үзүүрээсээ ухам имтэй, энэ имээр нь манай дүү таньсан байсан. Манай тэмээ саран толгойтой онги тамгатай. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Шүүх хуралд суух шаардлага байхгүй, хэргийн материалтай бол би өөрийн биеэр танилцана” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/,

Гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 онд сар, өдрийг нь санахгүй байна. Намайг гэртээ байхад утсаар М дуудсан. ...газрын нэрийг хэлж мэдэхгүй байна, М 40-50 орчим тэмээн дундаас нас бие гүйцсэн хар хүрэн зүсмийн ингэн тэмээ ачсан ...Сайншандад манай найз Х гэх айлд М бид 2 тэмээг хийж янзалсан ...М С гэх ченжид махаа зарсан ...надад хэлэхдээ манай тэмээ л гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/

         Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард ...намайг хөдөө гэртээ нөхөр Эрдэнэцогттой байхад манай гэрийн утас руу М нь залгаж орж ирээд Бийг замаараа аваад зам заалгаад хүрээд ир, би Алтанширээ сумын А гэх айлд байна, эндээс би өөрийнхөө бүдүүн ингэн тэмээг ачаад Шанд оруулж борлуулах гэсэн юм, борлуулсан хойноо түлшийг чинь хийж өгье гэж хэлсэн, тэгээд би нөхрийн хамт Бийг гэрээс нь очиж аваад зам заалгаад Мийн байгаа айл болох Анд оочсон. ...М нь 40-50 тооны тэмээнээс хар хүрэн зүсмийн тэмээ барьж аваад Б, М, Э 3 ачсан, би им тамгыг нь хараагүй ...хулгайн тэмээ гэдгийг нь мэдээгүй, Алтан-Өлзийгөөс асуусан Мийг тэмээтэй гэхээр нь бид 2 түүний тэмээ гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,

         Гэрч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг төрсөн ах Л.Бын хөдөө гэрт очиход надад тэмээгээ алдсан гэж хэлсэн, тэгэхээр нь яаж алга болсон талаар асуухад манай тэмээнээс М нь тэмээ ачиж байхыг манай сумын 3 залуу харсан юм билээ, тэгээд надад ирж хэлсэн гэж хэлэхээр нь би Сайншанд руу нэг орж ирэхдээ Мтэй утсаар ярихад “эхлээд аваагүй гэж уурлаад байсан” дараа нь дахиж залгаад ирж уулз гэж хэлээд би тэмээгээ хаана хийсэн юм, тэмээний чинь толгойг харъя гэж хэлэхэд намайг тэмээ хийсэн газраа дагуулж очсон. Тэгээд би тэмээнийхээ имийг харахад зөв чих үзүүрээсээ ухам имтэй манай тэмээ мөн байсан, тэгээд надад хүлээн зөвшөөрсөн. Танай тэмээг 7 хоногийн дотор төлж өгнө гэж хэлээд сураггүй алга болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

        Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр Нийн хамт Алтанширээ сумын 2 дугаар багт түүний алга болсон тэмээг хайгаад бид нар явж байсан. Тэгээд үдээс хойш 3 цагийн орчимд явж байхад нэг эрэгтэй хүүхэд нийт 5 хүн 20-30 орчим тэмээний хажууд 1 тэмээ машин дээр аччихсан байж байхаар нь яваад очиход манай сумын П гэх залуу байсан ба очиж уулзахад тэмээгээ алдчихаад хайж явж байгаад нэг ингээ олоод аччихлаа гэж хэлж байсан ...тэгээд Нацагдаржийн тэмээг олж аваад Бын гэрт очиж болсон явдлын талаар ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-51/,

Гэрч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 20-ны үед би өөрийн тэмээг хайж Бйн хамт Аптанширээ сумын 2 дугаар баг, Дундбор гэх газраас хойш 2-3 км газарт 40-50 тэмээ байж байхаар нь явж очиход айл, айлын нийлсэн тэмээнуүд байсан ба цэнхэр өнгийн пронтер маркын тээврийн хэрэгсэл дээр нэг тооны тэмээ аччихсан байсан ...Б машины гадаа зогсож байсан мотоцикпьтой хүнтэй таньдаг бололтой уулзаж ярьж зогссон юм. Тэгээд би өөрийн тэмээгээ тэр дундаас ялгаж аваад явсан, нөгөө хүмүүс мөн тэмээгээ ачаад яваад өгсөн юм. Бын тэмээнд манай 2 ингэ байдаг болохоор би тухайн үед Батбаярт очиж тухайн болсон асуудлыг ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-52/,

Гэрч Б.Гын “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орой Сайхандулаан сумын гаралтай Э нь над руу гар утсаар залгаж тэмээ ачаад очиж байна, тэмээ авах уу гэж асуухаар нь би шөнө авахгүй, өглөө л авна гэж хэлээд гар утсаа салгасан ...маргааш нь 15 цагийн орчимд Чандмань илчийн зүүн хойд талын гэр, байрны зүүн зах, гүүрний наад талаас нэг айлын гадаа очиж тэмээний мах худалдаж авсан. Тухайн үед П гэх хүн Э, эхнэрийн хамт, Х гэх хүн байсан. Э хэлэхдээ манай найз Пийн тэмээ байгаа юм, өөрийнх нь тэмээ хулгайн тэмээ биш гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/,

         ХАС үнэлгээ ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №480 тоот “Тэмээ /ингэ/ 2.000.000 төгрөг /нас гүйцсэн/” гэх дүгнэлт /хх-36/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар;

Шүүгдэгч В.М нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөврийн говь” гэх газраас иргэн Л.Батбаярын эзэмшлийн нэг тооны хар зүсмийн ингэн тэмээг хулгайлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Бын “...би тэмээгээ бүртгэж үзэхэд гурван тэмээ дутуу байхаар нь Сайншанд руу өөрийн дүү Л.Б руу утасдаад “В.М тэмээ ачаад явсан байна, Сайншанд орж магадгүй” гэж хэлсэн. Манай дүү В.Мтэй уулзахад тэмээ хийсэн газраа зааж өгөөд “өөрийнхөө тэмээтэй андуураад авчихжээ“ гэж хэлсэн байсан.“ гэсэн мэдүүлэг /хх-43-44/, гэрч Ж.Эын “...миний харснаар 40-50 тооны тэмээ байх шиг байсан, “манай тэмээ энд байна” гээд очсон, ямар ч байсан дээшээ харсан саран тамга бол харагдсан, харин саран дээр давхар юу байгаа нь мэдэгдээгүй, нас бие гүйцсэн хар хүрэн зүсмийн ингэн тэмээ ачсан...надад хэлэхдээ манай тэмээ л гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-6/,

гэрч С.Оын “...В.М 40-50 тооны тэмээнээс хар хүрэн зүсмийн тэмээ барьж аваад Б, В.М, Ж. Э гурав ачсан, би им тамгыг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-8/, гэрч Л.Бийн “...намайг тэмээ хийсэн газраа дагуулж очсон, би тэмээнийхээ имийг харахад зөв чих үзүүрээсээ ухам имтэй манай тэмээ мөн байсан, тэгээд надад хүлээн зөвшөөрсөн.” гэсэн мэдүүлэг /хх-46/,

гэрч Д.Бийн “...20-30 орчим тэмээний хажууд нэг тэмээ машин дээр аччихсан байж байхаар нь яваад очиход манай сумын П гэх залуу байсан очиж уулзахад “тэмээгээ алдчихаад хайж явж байгаад нэг ингээ олоод аччихлаа” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-51/,

гэрч Э.Нийн “...“Дунд бор” гэх газраас хойш 2-3 км газарт 40-50 тэмээ байж байхаар нь явж очиход айл, айлын нийлсэн тэмээнүүд байсан ба цэнхэр өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэл дээр нэг тооны тэмээ аччихсанбайсан.” гэсэн мэдүүлэг /хх-53/, В.Мийн “...”Хөөврийн говь” орж 30 орчим тооны айл, айлын тэмээ нийлсэн байсан, тэндээс хар зүсмийн бүдүүн ингэн тэмээг би өөрөө барьж аваад Ж.Эрдэнэцогтын машин дээр ачсан...Сайншанд руу ирээд Багийн худгийн гудманд Ж.Эын найз гэх айлын хашаанд унагаж янзлаад 5 ченжид зарж борлуулсан, 790.000 төгрөг болсон.” гэсэн мэдүүлэг /хх-64/, ХАС үнэлгээ ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн № 480 дугаартай “Тэмээ /ингэ/ 2.000.000 төгрөг /нас гүйцсэн/” гэсэн дүгнэлт /хх-36/, В.Мээс хохирогч Л.Б 2.020.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-96/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүгдэгч В.М нь иргэн Л.Бын эзэмшлийн нэг тооны хар зүсмийн ингэн тэмээг хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл холбогдлыг Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь холбогдох хуулийн зүйл, заалтад заасан бүх шинжийг хангасан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч В.М нь бусдын мал гэдгийг мэдсээр байж хулгайлсан, улмаар мөнгөний хэрэгцээ гарсан гэх шалтгаанаар бор зүсмийн ингэн тэмээг төхөөрч, бусдад худалдаж борлуулан өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж, ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч В.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд авагдсан ХАС үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр тогтоогддог бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Батбаяр тэмээний үнэ 2.000.000 төгрөгийг, хохирлын үнэлгээний 20.000 төгрөгийн хамт хүлээн авсан нь хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд авагдсан баримтаар, болон 95 дугаар хуудсанд авагдсан хохирогч Л.Батбаярын “...би өөрийн тэмээний мөнгө болох 2.020.000 төгрөгийг өөрийн дансаар авсан болно, одоо надад гомдол, санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Иймээс шүүгдэгч В.Мийг учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч В.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч В.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял 6 хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, ял шийтгэлийн хувьд шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа шударгаар хүлээж байгаа зэрэг байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч В.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчих, мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч В.Мт анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч В.Мийн тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүйг тус тус дурьдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт В Мийг “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч В.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч В.Мт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад 7 урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч В.Мт анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч В.Мийн тэнсэгдсэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүйг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар

анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч В.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Г.ЭНХТУНГАЛАГ