Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 455

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.У

Хариуцагч: НЗД  

Нэхэмжлэлийн шаардлага: “Маргаж буй 28 м.кв газрыг Г.У надад өмчлүүлэхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг НЗД д даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь маргаж буй 28 м.кв газрыг Т.У*******т өмчлүүлэхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг НЗД д даалгах байгаа.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хорооны З******* б******* цагааны 12 дугаар гудамжны *******а тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай *******2 м.кв-т газрыг анх эзэмшиж байсан. Т*******ээс хойш буюу 2014 онд 4-н эгнээ бүхий замыг өргөтгөж 6-н эгнээтэй зам болгох үүрэгт ажил явагдаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь төрөөс явуулж буй үйл ажиллагааг дэмждэг. Иймээс өөрийн өмчлөлийн газрын 50 хувиас илүүгүй буюу 238 м.кв газрыг нөхөн олговортойгоор буцаан өгсөн. Одоо авто зам өргөтгөлийн ажил дуусаж бусад айлууд хашаагаа нэг эгнээ болгож татаж эхэлсэн байгаа. Нэхэмжлэгчийн хувьд хотын өнгө үзэмж харагдах байдал зэргийг харгалзан үзэж хашаагаа бусад айлын адилаар нэг эгнээнд зэрэгцүүлэхэд төрд буцаан өгсөн 238 м.кв талбайн 28 м.кв талбай хэрэгтэй байгаа. Мөн тус хэрэгцээтэй гэж үзэж байгаа газар нь авто замын бүс, явган хүний зам болон машины замтай давхцаагүй бөгөөд өөр бусад байдлаар ашиглах боломжгүй ба нэхэмжлэгчийн 134 м.кв талбайтай хил залгаа байрлаж байгаа. Мөн Авто замын газраас уг 28 м.кв газрыг нэмж оруулсан газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахад татгалзах зүйлгүй гэсэн хариуг өгсөн. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэл гаргасан байдаг.

Нэхэмжлэгч нь тус газрыг зүгээр өмчлөх гээгүй, нөхөн олговор төлсөн мөнгийг нь буцааж төлөхөд нэхэмжлэгч талаас татгалзах зүйл байхгүй. Энэ талаар шат шатны төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан боловч 134 м.кв газрыг л мэдээллийн санд бүртгэх боломжтой, харин 28 м.кв газрыг надад эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс шүүхэд хандаж байна” гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төр ямар байдлаар иргэдэд чирэгдэл, хохирол учруулдгийн жишээ гэж ойлгож байна. Үе үеийн газрын алба болон Засаг дарга нар очиж уулзахаар нэг хариу өгөөд шүүхэд ирэхээр өөр нэг хариу өгөх хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Тиймээс өгч байгаа хариу хооронд нь илт зөрүүтэй байдал үүсдэг. Учир нь нэхэмжлэгч болон т*******ий аав К.Г нар Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Нийслэлийн Газрын алба болон НЗД  хооронд 2 жил орчим энэ асуудлаар хөөцөлдсөн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Төрөөс өгсөн хариу нь 238 м.кв газрыг нөхөн олговрыг нь өгөөд авсан одоо буцааж өгөхгүй гэсэн байдаг. Т*******ээс бус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг эхлээд 134 м.кв-ын өмчлөх эрхээ баталгаажуулж аваад, дараа нь шинээр авах  гэж байгаа газрын кадастрын зургаа шинээр хийлгээд, ойр орчимд нь байгаа үйлчилгээний төвөөс нэмж 28 м.кв газрыг авахад татгалзах зүйлгүй гэсэн зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр холбогдох байгууллагаас авсан бичгүүдээ хавсаргаж Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандаж зөвшөөрсөн тохиолдолд НЗД  захирамж гаргах боломжтой гэж хэлж байгаагүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримт дунд боломжгүй гэж татгалзсан хариу өгч байснаас бус дээрх зөвлөгөөг өгсөн ямар ч албан бичиг байхгүй. Хэрэв хариуцагчийн тайлбар хийж байгаа газрыг авч болох бол 2 жил хөөцөлдөж цаг алдахгүй байсан. Гэтэл хариуцагч нь татгалзсан албан бичгүүд өгсөн байдаг. Уг албан бичгүүд нь ямар ч үндэслэлгүй. Яагаад нэхэмжлэгчийн хүсэж байгаа газрыг өгөхгүй байгаа гэх тайлбар байхгүй. Холбогдох хууль, журмынхаа дагуу заавар өгөөгүй.

Мөн яагаад нэхэмжлэгчид газар өгөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Газрын тухай хууль батлагдаж мөрдөгдсөнөөс хойш 14-н жил өнгөрсөн. Хэрэв хуульд заасан боломж байсан бол аргыг нь зааж өгөх байсан. Гэтэл боломжгүй гэсэн хариу өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн анхны өмчилж 238 м.кв-аас төр ашиглаад үлдсэн хэсэг болох 28 м.кв газар үлдсэн байна. Мөн тус газар орчмын айлууд хашаагаа татаад жигд болгосон байхад ижилсүүлэх зорилгоор буцааж авъя гэж хүсэж байгаа. Энэ жижиг хэмжээний газрыг төр ашиглахгүй учраас анх төрөөс өгсөн нөхөн төлбөрийг нь буцааж өгөөд газраа авахаар хандаж байгаа Монгол улсын иргэнд ямар боломж байна т*******ийг нь зааж өгөх ёстой байсан гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн утга агуулгын талаарх үйл баримт нь нэгэнт төрийн захиргааны байгууллагын үйл баримтаар явагдаж дууссан. Нэхэмжлэгч нь газрыг сайн дураараа биш харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр м.кв-ийг мөнгөн хэлбэрээр төрөөс нөхөн төлбөрт тооцуулж авсан. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзаж хариу өгсөн. Мөн газрын үзлэг хийхэд тус газарт нь автобусны буудал буюу үйлчилгээний төв байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн аав болох н.Г******* өөрийн өмчлөлийн газарт үйлчилгээний төв байрлаж байсан. Хэрэв үйлчилгээний төвийн урдуур газар авах шаардлагатай гэж үзэж байгаа бол заавал н.Г*******ийн зөвшөөрлийг авах ёстой. Учир нь тус хэсэгт орц гарц байршиж байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний төв нь хойшоо харсан автобусны буудал дээр байгаа. Иймээс нэхэмжлэгч нь өөрөө 134 м.кв газрын гэрээ гэрчилгээ авах ёстой. Нөхөн олговроор 238 м.кв газраа өгсөн бол 134 м.кв-т газраа өмчилсөн кадастрын зургаа аваад, дараа нь нэмж авах кадастрын зургаа бүрдүүлж өгөхдөө гуравдагч этгээдийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй байгаа учир т*******ээс зөвшөөрөл авах шаардлагатай. Үүнээс бус шууд хавтаст хэрэгт авагдсан байгаа кадастрын зураг хийлгэж өгсөн “Г” хэлбэрийн газрын хамгийн өргөн нь 3-4 дүгээр шон буюу 1.86 м, хамгийн нарийн хэсэг нь 20-60 см байгаа. Энэ нь Газар өмчлөлийн тухай хуульд зааснаар тухайн иргэн  хүсэлт гаргах бол заавал Г*******ийн өөрийн хүсэлт байх ёстой. Амьдрал дээр газар нь урагшаа харсан гэх боловч үнэн хэрэгтээ дэлгүүр нь хойшоо харсан байрлалтай. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нь тухайн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуг хүлээн авсан.

Хуулиар олгогдсон хүрээнд шийдвэр гаргахгүй үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах гэсэн байна. Шаардагдах захиргааны акт гэж юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Маргаж буй 28 м.кв газрыг Г.У надад өмчлүүлэхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг НЗД д даалгуулах”    гэж тодорхойлжээ.

 Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд “нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооо З******* б******* цагаан 12 дугаар гудамжны ******* А тоот хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай *******2 м.кв газрын өмчлөгч бөгөөд 2014 онд тус газар дээгүүр авто замын өргөтгөл хийгдэж 238 м.кв газартаа нөхөн олговор авч төрд буцаан өгсөн боловч 28 м.кв газар авто замын зурваст ороогүй үлдсэн учир нөхөн олговорыг нь буцаан өгч үлдсэн 134 м.кв газартай цуг өмчилж авах хүсэлтийг гаргасан боловч хариуцагч татгалзсан хариу өгсөн” үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч тал “би 28 м.кв газрыг өмнө өмчилж байсан, миний өмчлөлийн газартай хил залгаа байршилтай, надаас өөр хүн ашиглах боломжгүй тул өмчилж авах хүсэлтэй байхад боломжгүй гэсэн хариу өгч байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчиж байна гэж үзэхээр байна” гэж хариуцагч тал “нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/716 дугаар захирамжийг үндэслэн нөхөн олговортойгоор тус газрыг чөлөөлсөн. Иргэн Г. У******* нь *******2 м.кв газраасаа  авто замын трасст өртөж чөлөөлөгдсөн 238 м.кв газрыг хасаж үлдсэн 134 м.кв талбай бүхий газраа  мэдээллийн санд оруулах боломжтой” гэж  маргаж байгаа болно.                 

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

            Нэхэмжлэгч Г.У нь 2013 оны 06 дугаар сарын 20 өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо З******* б*******цагаан 12 дугаар гудамжны *******А тоот *******2 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220102*******дугаарт бүртгүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Авто замын трассын байршлыг тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 422 дугаар захирамжийн 6 дахь хэсэгт зааснаар нийслэлийн авто замын газарт Замын байгууламжийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 9,28,11, 8... дугаар хорооны нутаг дэвсгэрт Зурагтын шинэ эцсийн буудлаас Б*******хошууны уулзвар хүртэл өргөтгөн шинэчлэх 4.7 км урт авто замд зориулан 23.5 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, авто зам болон замын байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барихыг зөвшөөрчээ.

Үүнийг үндэслэн нийслэлийн Засаг даргын  2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Нөхөн олговор олгох тухай” А/942 дугаар захирамжийн  хавсралтын 15 дахь хэсэгт зааснаар Г.Ут нөхөн олговор олгож, т*******ий өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо З******* б******* цагаан 12 дугаар гудамжны  ******* А тоот хаягт байрлах *******2 м.кв талбай бүхий газраас 238м.кв талбай бүхий газрыг чөлөөлжээ. Мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Нөхөн олговорын хөрөнгө гаргах тухай” А/716 дугаар захирамжийн хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн З*******б*******цагаан 12 дугаар гудамж ******* тоотод оршин суух иргэн Колягийн Г*******ийн үл хөдлөх хөрөнгөд нөхөн олговор олгожээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо З******* б******* цагаан 12 дугаар гудамж ******* тоотод байршилтай газарт иргэн К.Г оршин суудаг болох нь тогтоогдож байна.

Хариуцагч талаас шүүхэд “... иргэн Г.Уийн өмчлөлийн *******2 м.кв газраас авто замын трасст өртөж чөлөөлөгдсөн 238 м.кв газрыг хасч, үлдсэн 134 м.кв талбайг мэдээллийн санд оруулан бүртгэж, харин маргаан бүхий 28 м.кв талбайд хуулийн дагуу шинээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг гаргаж байгаа болно.

          Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т “улсын чанартай зам, байгууламж барих шугам сүлжээ, барилга” гэж заасан улсын тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийн газрын зарим хэсгийг нөхөн олговортойгоор эргүүлэн авч болохоор заасны дагуу иргэн Г.Уийн  өмчлөлийн газрын зарим хэсгийг буцаан авч, энэ үндэслэлээр буюу дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д “хууль тогтоомжид зааснаар …” газар өмчлөх эрх дуусгавар болжээ.

         Нэгэнт өмчлөлийн газраа улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор  буцаан өгч *******тэй маргаагүй тул нэхэмжлэгчид маргаан бүхий 28 м.кв газрыг өмчлөх эрх нь дуусгавар болсон тул “дахин өмчлөх эрхийг олж авахын тулд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, т*******ий хянах журмыг баримтлах ёстой” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болно.

         Мөн нэхэмжлэгч өмчлөлийн *******2 м.кв газраас авто замын трасст өртсөн 238 м.кв газрыг хасч, үлдсэн 134 м.кв газраа мэдээллийн санд бүртгүүлээгүй, 28 м.кв газрыг хамтад нь бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

           Маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр иргэн Г.Уийн  буцаан авахыг хүссэн 28 м.кв газар нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 422 дугаар захирамжаар нийслэлийн Авто замын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс гадна  иргэн  К.Гийн өмчлөлийн газар болон  дэлгүүрийн урд хэсгээр дайрсан болох нь тогтоогдож байна.

           Дээрх үндэслэлүүдээр иргэн Г.Уийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолыг захиргааны байгууллага, албан тушаалтнууд зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй мөн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж зааснаар шийвдэр гаргах эрх нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

           Гэхдээ иргэн Г.У нь авто замын трасст өртөөгүй 134 м.кв газраа кадастрын мэдээллийн санд оруулсаны дараа хуульд заасан журмын дагуу 28 м.кв газрыг нэмэж өмчлөх хүсэлтээ холбогдох баримтуудын хамт гаргаж, эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтнаар шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шийдвэрээр хаагаагүй гэдгийг дурьдах нь зүйтэй.                                                                        Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмчлөлийн газраа нөхөн олговортойгоор улсад буцаан олгосноор өмчлөх эрх нь дуусгавар болох бөгөөд  өмчлөх эрхийг дахин олж авахыг хүсвэл  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  дагуу хүсэлтээ гаргах эрхтэй байна.          

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.4, 32 дугаар зүйлийн 32.1.3-д заасыг тус тус баримтлан Г.Уийн нэхэмжлэлтэй НЗД д холбогдуулан гаргасан “Маргаж буй 28 м.кв газрыг Г.У надад өмчлүүлэхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг НЗД д даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

           

 

ШҮҮГЧ                                    Д.ЧАНЦАЛНЯМ