Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгэзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харчин овогт Саранцэцэгийн Шод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1719001030115 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт; Монгол Улсын иргэн, С.Ш

Холбогдсон хэргийн талаар; Шүүгдэгч С.Шнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг алба хаагчдын 24 айлын орон сууцанд байх гэртээ иргэн Б.П зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд; Хохирогч Б.Пийн: “...Тэгээд бид хоёр тэр архийг ууж байтал Н.Б амраад гаднаас хилийн цэргийн Ш орж ирээд хамт архи уусан. Ш гаднаас орж ирэхдээ 1 шил Болор архи авч орж ирсэн. Тэр авчирсан архинаас би 2-3 удаа татсан нилээн согтсон. Тэгээд би Штой хамт дээшээ гэр лүү нь орсон. Гэрт нь ороод бид хоёр муудалцаад 2-3 хоорондоо цохилцсон. Тэгээд байж байтал гаднаас хилийн цэргийн Төгөлдөр орж ирээд миний гуя руу өшиглөөд харьж амраач гэсэн... Ш намайг цохисоны маргааш өглөө нь Ш Ханги боомтын цагдаагийн байранд орж ирээд надаас уучлалт гуйсан юм. Тэгээд би өөртөө гэмтэл учирсаныг мэдээгүй байсан учраас Шод “Зүгээрээ эр улсуудын хооронд ийм юм байх” гээд хэлээд өнгөрсөн юм. Тэгээд дараа нь уушиг унасан гэх оноштойгоор Улаанбаатар хот руу эмчилгээнд орох гээд явах гэж байна мөнгө төгрөггүй байгаа талаараа Шод хэлэхэд “Олдсон нь энэ байна хүнээс нэмж мөнгө олж өгье” гээд над руу эмчилгээний мөнгө гэж 2.000.000 төгрөг манай эхнэр Б данс руу шилжүүлсэн... Шын гэрийн коридорт Ш бид 2 хоорондоо зодолдоод байсан... 3 давхар луу Шн гэр лүү ороод гэрийнх нь коридор буюу үүдний хэсэгт тэр уураа надад гаргаж муудалцаж байгаад нэг мэдэхэд би доор нь орчихсон цохиулж байсан... Тэгээд би гараад доошоо шатаар бууж явахад миний цээж хэсгээр гэнэт өвдөөд эхэлсэн. Би их өвдөөд байсан учир шатаар хурдан буугаад хаалга тогших хоорондоо 4 хөллөж суусан. Тэгээд хаалга онгойлгоход нь би Шод зодуулсан талаараа Б, Онарт хэлсэн. Би өмнө өгсөн мэдүүлэгт адилхан эр хүнийг хэрэгт хийгээд яахав гэж бодоод мэдүүлээгүй...Надад 2017 оны 09 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төгөлдөр миний баруун гуя ташаа орчимд 1 удаа өшиглөхөд уушиг, хэвлийн хэсэг орчимд өвдөлт зовиур мэдрэгдээгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-11, 116-117, 125-126 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б: “...Ханги хилийн боомтоос наашаа Сайншанд руу гараад 2017 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 00 цаг 20 минутын үед гэртээ ирэхдээ их ханиалгасан хүнд зодуулсан амьсгалж болохгүй байна хавирга хугарсан байх гэсэн зовиур хэлж ирсэн... Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очсон. Тухайн үед мэс заслын эмч Э эмч жижүүртэй байсан ба яаралтайгаар рентгэн зураг авахуул гэхээр нь рентгэн зураг авахуулчихаад очиход зүүн талын уушиг унасан ажиллахгүй байна. 2-3 хоног өвдөөд яагаад амьд яваад байсан юм бэ гээд манай нөхөрт мэс засал хийгээд цээжинд нь гуурс тавьсан... Хилийн цэргийн алба хаагчид томилолтоор очсон хүмүүсийг дайлж цайлсан гэсэн ба Ш гэдэг хилийн цэрэгт ажилладаг залуу хамт байсан хүмүүс рүү нь агсраад байхаар нь манай нөхөр Шыг аваад гэр лүү нь хүргэж өгөхөөр аваад гарсан гэсэн. Тэгээд нэгмэдсэн чинь зодуулж байсан. Ямар шалтгаанаас болж зодуулсан талаараа мэдэхгүй байна учир нь би тухайн үед согтуу байсан гэж манай нөхөр хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 12-13 дугаар хуудас/, 

Гэрч Б.Эийн: “...1 давхар луу буугаад очиход цагдаагийн байранд Пгэх хүн орон дээр хэвтчихсэн цээж рүүгээ заагаад өвдөөд байна гэж хэлсэн... Над руу дуудлага өгсөний дараа намайг очиход Пгийн ташааны орчим хөх туяа орчихсон байсан ...Пархи уучихсан байсан ч гэсэн согтолт нь гайгүй байх шиг байсан намайг юм асуухад хаана өвдөж байгаа талаараа хариулж байсан учир согтуу нь гайгүй юм байна гэж бодсон... “ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Э.Бгийн: “...Путсаар залгаад хилийн цэргийн Шыг дуудаад байсан гаднаас Ш орж ирэхдээ 1 шил Болор архи авч орж ирсэн. Ш гаднаас орж ирэхдээ бага зэргийн уучихсан байсан. Тэгээд тэр архиа талд нь ортол уугаад байж байтал Ш над руу үг хаяад байсан учир ПШыг аваад гарсан... Гаднаас П өрөөнд орж ирээд хэвтсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Пёолоод байсан учир Б эмч дуудаж эмч орж ирээд Пийн биеийг үзэж тариа хийгээд гарсан... П цээжээ бариад амьсгалж болохгүй байна гээд цээжээ бариад байсан... маргааш нь П“Би Шынд ороод Штой муудалцаад Ш намайг цохисон, дарга нь гээд хүн Шын хажуунаас орж ирээд намайг яв гэж хөөгөөд байсан гэж ярьж байсан... Тэр 2 нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч Л.Дийн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим автотээврийн үндэсний төвийн жолооч Аманай хаалгыг нүдээд хаалга тавьж өгөхөд “Манай ажилтныг 2 хүн зодчихжээ ороод үзээдэхээч” гэхэд би дагаж бууж очсон. Тэгэхэд Цагдаагийн байранд авто тээврийн ажилтан Пгазар зассан орон дээр доошоо хараад хэвтчихсэн байсан. Яасан ийсэн талаар асуухад Пөөрөө юм яриагүй харин цуг байсан автотээврийнхэн “Пүрэвсүрэнг 2 хүн зодсон байна” гэж хэлсэн... Пөрөө босч ирээд Ш хаана байна гэж асуучихаад 00 ороод буцаад хэвтээд өгсөн. Пүрэвсүрэнгийн цамцыг сөхөж үзэхэд аль талыг нь санахгүй байна нэг талынх нь ташааны орчим улайсан байсан. Мөн доошоо хараад цээжээ дарж эвхэрчихээд байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Б.Оын: “...Б.ПШтой гараад 10 орчим минутын дараа хаалга хүчтэй нүдэхээр нь хаалга тайлахад Б.Пгадаа элгээ тэврээд эвхрээд унасан “Намайг алах гэж байна” гээд ёолоод хэвтээд байсан. Дараа нь Б.Пнадад хэлэхдээ Ш гэрлүүгээ ороод муудалцаад газар унагаж байгаад цээж рүү өшиглөсөн гэж ярьж байсан... Ш анх орж ирэхдээ гайгүй байсан. Тэгээд архи ууж байхдаа БШ “Чи том болжээ гээд агсраад байхаар нь Б, Бөмөөрч тэр 2 муудалцсан. Б.П Штой найз гээд аваад гараад буцаж орж ирэхдээ зодуулаад орж ирсэн... Б.П шатнаас унасан гэж яриагүй, Ш намайг өшиглөсөн гэж ярьж байсан. Б.Пийн бөөрний хавьд улайж хөхөрсөн байхыг бодоход ганц 2 цохиогүй, нилээн цохисон байх...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/

Гэрч О.Бы: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой зааг явж ирчихээд Б.Пбид 2 хоёр 1 шил 0,75 литрийн багтаамжтай Экс архи уусан. Тэгээд ууж байсан хилийн цэргийн дэслэгч Ш орж ирээд хамт уусан. Тэгтэл Штой би ам мурийгаад яриа таарахгүй болохоор нь би хажуу өрөө лүү ороод унтсан. Тэгээд унтаж байтал Б.О намайг сэрээгээд Б.П хүнд зодуулчихлаа. Мөлхөж орж ирлээ гэхээр нь би босож харсан чинь хувцас нь нил шороо болчихсон байсан. Тэгээд би хилийн цэргийн Доржийг дуудаад эмчээ дууд гэсэн... Бөөрний орчимд улайлттай байсан. Тэгээд буцаад явахад машины сандал дээр хэвтэж явсан... Яг ууж байхад Ш хүн лүү яриад хувцасаа тайлаад тэлээгээ аваад бэлэн байж бай гээд утсаар яриад байхаар нь би хүнд зодуулж байхаар гээд унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн: “...Б.Пийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндий дэх хий хуралт, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч Д.Нийн: “...1 дүгээр давхарт бууж ирээд дарга гэрийнхээ зүг, би орцны хаалгаар гарах гэж байхад 3 давхраас шатаар танихгүй залуу их хурдан бууж ирж цагдаагийн байр байдаг коридор луу яваад орчихсон. Их хурдан яваад орчихсон учир ямар хувцастай байсныг нь харж чадаагүй. Тэгээд би жижүүрийн өрөөндөө сууж байхад 20-иод минутын дараа Дорж хошууч цагдаагийн байранд дуудахаар нь яваад очиход түрүүний залуу доошоо хараад дөрвөн хөллөөд хэвтчихсэн юм ярьж чадахгүй байх шиг байсан... Би тэр Шод зодуулсан гэх хүнтэй болон өөр ямар ч хүнтэй шатан дээр таараагүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118 дугаар хуудас/,

Шинжээч Э.Анхбаярын: “...Б.Пийн биед үзлэг хийхэд баруун гуя болон ташаа, баруун дал орчимд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Мөн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд бас тухайн газруудад гэмтэл авсан байсан талаар тусгагдаагүй. Хэрэв тухайн газруудад гэмтэл авсан байсан бол 328 дгаартай дүгнэлтэнд тусгагдах ёстой. ... Зүүн уушигны шалчийлт гэмтлийн улмаас цээжний хөндийд хий шингэн хурж байгаа юм. Зүүн уушигны шалчийлт гэмтэл нь ихэвчлэн зам тээврийн осолд орох, эсхүл өндрөөс унах үед үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 172-173 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Э, Н.Т С.Ч нарын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дугаартай шинжээчийн: "...шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.10.10-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Б.Пийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндийд хий, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал. цээжний хөндийд хатгалт хийж хий шингэн соруулсан байдал, /2017.10.01/ тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогч Б.Пийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хохирогчийн баруун гуя болон ташаа орчимд 1 удаа өшиглөх үед үүсгэгдэх боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 86-87 дугаар хуудас/,

Шинжээч Г.Эын: “...Хохирогч Б.Пийн биед зүүн уушигны шалчийлт, цээжний хөндийд хий, шингэн хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал үүссэн. Хохирогч Б.Пийн баруун гуя, ташаа орчимд 1 удаа өшиглөснөөр цээжинд гэмтэл үүсгэгдэх боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх- ийн 91-92, 101 дүгээр хуудас/, зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Гэрч, хохирогч, яллагдагч нар нь сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэдгээрээс мэдүүлэг авахдаа хэлмэрч, хууль ёсны төлөөлөгчийг томилсон, мөн өмгөөлөгч байлцуулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар; Шүүгдэгч С.Шнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг алба хаагчдын 24 айлын орон сууцанд байх гэртээ иргэн Б.П зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь: Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Пийн: “...Гэрт нь ороод бид хоёр муудалцаад 2-3 хоорондоо цохилцсон....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-11, 116-117, 125-126 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 00 цаг 20 минутын үед гэртээ ирэхдээ их ханиалгасан хүнд зодуулсан амьсгалж болохгүй байна хавирга хугарсан байх гэсэн зовиур хэлж ирсэн... рентгэн зураг авахуулчихаад очиход зүүн талын уушиг унасан ажиллахгүй байна. 2-3 хоног өвдөөд яагаад амьд яваад байсан юм бэ гээд манай нөхөрт мэс засал хийгээд цээжинд нь гуурс тавьсан... “ гэсэн мэдүүлэг/1 дүгээр ххийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Эийн: “...Пгэх хүн орон дээр хэвтчихсэн цээж рүүгээ заагаад өвдөөд байна гэж хэлсэн..., Пийн ташааны орчим хөх туяа орчихсон байсан... “ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/;

Гэрч Э.Бийн: “...Пцээжээ бариад амьсгалж болохгүй байна гээд цээжээ бариад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/; Гэрч Л.Дийн: “...Пүрэвсүрэнгийн цамцыг сөхөж үзэхэд аль талыг нь санахгүй байна нэг талынх нь ташааны орчим улайсан байсан. Мөн доошоо хараад цээжээ дарж эвхэрчихээд байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 18 дугаар хуудас/; Гэрч Б.Оын: “...Б.Пгадаа элгээ тэврээд эвхрээд унасан “Намайг алах гэж байна” гээд ёолоод хэвтээд байсан. Дараа нь Б.Пнадад хэлэхдээ Ш гэрлүүгээ ороод муудалцаад газар унагаж байгаад цээж рүү өшиглөсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/; Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас/; Шинжээч Э.Анхбаярын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 172-173 дугаар хуудас/; Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Э, Н.Т С.Ч нарын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 491 дугаартай шинжээчийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 86-87 дугаар хуудас/, Шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг /2 дугаар ххийн 91-92, 101 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Шнь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад оролцогч нарын эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С. Шын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан, түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Шод ял шийтгэл оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сонсгол, хэл ярианы бүрэн бэрхшээлтэй, 100 хувь группт байдаг, холбогдсон хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан торгох ялыг оногдуулж, ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд буюу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хяншийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт С Шыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шыг  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шод оногдуулсан ялыг сарын хугацаанд хэсэгчлэн тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шнь ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 5.Хохирогч Б. Пнь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэн хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С. ШинэОдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ