Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00591

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00591

Улаанбаатар хот

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 6-р байрны 28 тоотод оршин суух, регистр РЕ89101976, Барнууд овогт Лхамрагчаагийн Отгонбаатарын хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Отгонбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баатарын Золжаргалтай 2016 оны 3-р сарын 1-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж 35-45 БУЛ улсын дугаартай ХOWO өөрөө буулгагч автомашиныг 5 сарын хугацаанд 2016 оны 8-р сарын 30-нд үлдэгдэл төлбөр болох 17 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцон гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч Б.Золжаргал нь надад өгөх ёстой 17 000 000 төгрөгөө төлөөгүй өдийг хүрч байна. Иргэний үнэмлэхний хаягийн дагуу 2 удаа шүүхэд хандсан боловч тэр хаяган дээрээ байхгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул Баатар Золжаргалыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Л.Отгонбаатар нь Б.Золжаргалыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

  Л.Отгонбаатар нь 2016 оны 03-р сарын 01-ний өдөр Б.Золжаргалтай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулжээ.

Б.Золжаргал нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэх

маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Баянзүрх дүүргийн 25-р хороо, 63-А-28 тоотод бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.19-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тухай 101/ШЗ2017/01483 тоот захирамж, гэрээ байгуулах үеийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, МУИС-ийн 2-р байрны 310 тоотод амьдардаггүй болох нь 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

 Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

Б.Золжаргал нь Баянзүрх дүүргийн 25-р хороо, 63-А-28 тоотод бүртгэлтэй, 89110245 дугаарын утастай болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Баяндай овогтой Баатарын Золжаргалыг /регистр РЮ75082103/ эрэн сурвалжилсугай.

            2. Б.Золжаргалыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.  

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Р.АЛТАНТУЯА