| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00628/И |
| Дугаар | 102/ШШ2017/00592 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00592
2017 оны 02 сарын 23 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00592 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 2-р байрны 14 тоотод оршин суух, регистр: ЧЗ62120773, Хиад боржигин овогт Сэдэдсүрэнгийн Бадамсэрээжидийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Бадамсэрээжид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Бадамсэрээжид нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие хүүхдийн сургалтын төлбөр болох 4700 юаныг 2015 оны 10-р сарын 30-ны өдөр Доржпаламын Ширдоржид зээлүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаа ч авахгүй байгаа. Уг мөнгийг 1 сарын дотор 2 хувааж төлнө гэсэн. 2016 оны 8-р сарын 16-нд Урт цагааны тэнд тааралдсан. Иймд хариуцагч Д.Ширдоржийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Бадамсэрээжид нь Д.Ширдоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Ширдорж нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 31-р байр, 74 тоотод бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.02.03-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тухай 181/ШЗ2017/02206 тоот захирамжаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Д.Ширдорж нь Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 31-р байр, 74 тоотод бүртгэлтэй, 8899-4440 дугаарын утастай болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар регистр:ХК71021914, Доржпаламын Ширдоржийг эрэн сурвалжилсугай.
2. Д.Ширдоржийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА