| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00417/И |
| Дугаар | 102/ШШ2017/00593 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00593
2017 оны 02 сарын 23 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00593
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14 дугаар хороо, 18-1-14 тоотод оршин суух, 4-р цахилгаан станцад дадлагын багш ажилтай, регистр ЦГ65102376, Сартуул овогт Дондогдоржийн Бямбацогтын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Бямбацогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбацогт шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 9-р сарын 1-ний өдрөөс Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн харъяа “Барилга трест”-д гагнуурчинаар ажилласан. 1984 оны 7-р сарын 26-нд цэргийн албанд татагдаж явсан. 1987 оны 7-р сарын 24-нд Монголын үндэсний эвлэлийн төв зөвлөлийн харъяа “Барилга трест”-д гагнуурчнаар буцаж ажилласан. 1991 оноос “Барилга трест” нь “Итгэл Пүүс” болж нэрээ өөрчилсөн. Нийслэлийн ерөнхий архивын газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг газруудаас ажиллаж байсан талаар шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1981 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 11-р сарын 08-ны өдөр хүртэл Монгол үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн харъяа “Барилга трест”-ийн “Итгэлт пүүс”-т ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбацогт нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Д.Бямбацогтын ажиллаж байсан талаарх ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивт хадгалагдаагүй нь 2016 оны 7-р сарын 29-ний өдрийн 687 дугаар тодорхойлолт, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2017 оны 1-р сарын 23-ны өдрийн 30 дугаар лавлагаа зэргээр тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтыг өөрөөр олж авах боломжгүй байна.
Д.Бямбацогт нь 1983 оны 11-р сарын 10-ны өдрөөс 1984 оны 7-р сарын 26-ны өдөр хүртэл, 1987 оны 7-р сарын 24-ний өдрөөс 1991 оны 11-р сарын 08-ны өдөр хүртэл Монгол үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн харъяа “Барилга трест”д гагнуурчнаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн харъяа Барилгын ангийн даргын 1983 оны 11-р сарын 26-ны 115 дугаар тушаал, 1987 оны 8-р сарын 07-ны өдрийн 53 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Л.Андрей, Д.Энхжаргал нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн Д.Бямбацогтын хүсэлтийг хангах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дондогдоржийн Бямбацогтыг 1983 оны 11-р сарын 10-ны өдрөөс 1984 оны 7-р сарын 26-ны өдөр хүртэл, 1987 оны 7-р сарын 24-ний өдрөөс 1991 оны 11-р сарын 08-ны өдөр хүртэл Монгол үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн харъяа “Барилга трест”-д гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-рзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА