Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00672

 

2017 оны 03 сарын 10 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00672

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

      Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15-р хороо, 21-р байр “Найрамдал” сууц өмчлөгдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 15-р хороо, 21-р байрны 28 тоотод оршин суух, Тогтохбаярын Шижирбаатарт холбогдох 147 300 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Суугч Т.Шижирбаатар нь дундын өмчлөлийн эд хөрөнгө засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хөлс зэргийг 2016 оны 8-р сараас 2017 оны 1-р сарыг дуустал 6 сарын хугацаанд төлөхгүй хууль зөрчиж байна. Иргэн Шижирбаатараас дээр дурьдсан үйлчилгээ үзүүлсний хөлс 147300 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иргэн Шижирбаатар нь шалтаг зааж хөлсийг олон сараар төлөхгүй зугатаасаар байгаа атлаа бүх төрлийн үйлчилгээг авсаар ирсэн, одоо ч авч байгаа юм. Тухайлбал 2014-2015 онуудад орцны нэг давхар болон гадна талд камержуулсан. Үүний үр дүнд хүмүүсийн амгалан тайван байдалд нэмэр болсон. Камержуулахад 2 500 000 төгрөг, 2016 онд 21-р байрны 1 ба 3 -р орцууд , мөн 22-р байрны 2-р орцнуудад засвар хийж 7409600000 төгрөгний урсгал засвар хийсэн.Мөн 2016 онд 6 орцны кодтой хаалганд 1722400 төгрөгийг кодтой хаалганы засвар үйлчилгээнд зарцуулсан. СӨХ нь орцондоо их засвар хийх, лифтний байнгын ажиллагааг бэлэн байлгахын тулд засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгүүлэх, орчны цэвэрлэгээ тохижолтыг сайжруулах зэрэг аж ахуйн олон ажлуудыг хийх шаардлагатай байна. Иймд СӨХ-ийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 1, 3,2,4 мөн 16-р зүйлийн 1-ийн 2 дахь заалт болон Иргэний хуулийн 147-р зүйлийн 1, 148-р зүйлийн 2,3 дахь сууц өмчлөгч дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 147 300 төгрөгийг сууц өмчлөгч Т.Шижирбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгдийн холбоо нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Шижирбаатар нь сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 147 300 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Найрамдал” сууц өмчлөгдийн холбоо нь хариуцагч Т.Шижирбаатарт холбогдох 147 300  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Т.Шижирбаатар  147 300 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Т.Шижирбаатарт холбогдох 147 300 төгрөг гаргуулах тухай хүссэн  “Найрамдал” сууц өмчлөгдийн холбоо ны нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5069 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 2534 төгрөгийг, хариуцагч Т.Шижирбаатараас 2534 төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА