Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00288

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00288

******* аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж

Нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* ******* овгийн ******* ******* хүсэлттэй

******* хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч ******* нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр ******* 2003 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарсан. Бидний дундаас 2005 оны 12 сарын 30-ны өдөр охин *******, 2011 оны 11 сарын 23-ны өдөр хүү , 2014 оны 3 сарын 27-ны өдөр хүү нар тус тус төрсөн. Нөхөр маань урьд нь гэрлэж байсан бөгөөд өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас бид гэрлэлтээ батлуулж чадаагүй юм. 2 хүүхдээ бид өөрсдөө хүсэлтээ гаргаж эцгийнх нь нэр дээр овоглож гэрчилгээ авсан. Бага хүүгээ эцгийнх нэрээр овоглож чадаагүй. Нөхөр маань 2017 оны 01 сарын 01-ний өдөр өвчний улмаас нас барсан. Миний бие одоо 6 сартай жирэмсэн үлдсэн. Нөхөр маань улсад хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учраас хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаа

байхгүйгээс болохгүй байгаа бөгөөд нөхөртэйгөө хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандсан.

Иймээс намайг нөхөр ******* 2003 оноос эхлэн түүнийг нас барах хүртэл буюу 2017 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь насанд хүрээгүй хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор нөхөр ******* хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь овгийн /РД:/ 2003 онд танилцан улмаар гэр бүл болон хамтран амьдарч, энэ хугацаандаа дундаас 2005 оны 12 сарын 30-ны өдөр охин *******, 2011 оны 11 сарын 23-ны өдөр хүү , 2014 оны 3 сарын 27-ны өдөр хүү нарыг төрүүлэн Д.Энхбаярыг нас барах хүртэл буюу 2017 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* аймгийн сумын 1 дүгээр багийн 2014-2015 онуудад бүртгэсэн хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч , нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгч *******г ******* хамтын амьдралтай байсныг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* овгийн ******* Соёлмаа нь овгийн Энхбаяр/РД:/-тай 2003 оноос эхлэн 2017 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН