Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

  2020           08            12                                     2020/ШЦТ/88

 

                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч П.Нархажид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Боржигон овогт Эрдэнэбүрэнгийн Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001610092 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Сувдан-Өргөө ХХК-ийн “Peral” ресторанд ахлах тогооч ажилтай байсан, ам бүл 5, ээж, эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 гудамж, 128 тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар эх Ж.Оюун-Эрдэнийн хяналтанд өгөх хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Боржигон овогт Эрдэнэбүрэнгийн А /РД:М395101511/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлагшанд хороолол 55 дугаар байрны 42 тоотод нэвтэрч, зөөврийн компьютер, гар утас, бугуйн цаг, нарны шил, повербанк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Хөххүүд 450.000 төгрөгийн, хохирогч Б.Мөнхбуянд 355.000 төгрөгийн, хохирогч Н.Дөлгөөнтамирт 280.000 төгрөгийн, нийт 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ гурван пиво уугаад хамт ажилладаг Г.Мөнхбат, Х.Ганзам нартай цуг гэртээ очсон, мөн Г.Мөнхбатын нэг найз нь хамт явсан. Бид манайд очоод 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи уусан, хэсэг хугацааны дараа тэр гурав гэрлүүгээ харихаар гарсан. Би Нарлагшандын 55-42 тоотод байх 3 өрөө байрны голын өрөөг түрээслэдэг бөгөөд тухайн үед ариун цэврийн өрөөнд орох гээд гэрээсээ гартал хажуу айлын хаалга онгорхой, гэрэл нь асаалттай харагдсан. Б.Мөнхбуянгаас 3 хоногийн өмнө “нөүтбүкээ өгөөч кино үзчихээд өгье” гээд гуйхад “тэгж байгаад аваарай” гэж хэлж байсан. Тэр шөнө нойр хүрэхгүй байсан учраас Г.Мөнхбуянгийн гэрт орж хоёр гар утас болон нөүтбүкийг нь авсан, гэртээ орж ирээд асаах гэтэл кодтой байсан. Тэгэхээр нь гадаа гарч тамхи татсан цаашаа юу болсныг санахгүй байна, архи уусан болохоор тасарсан.” гэв.

Хохирогч Н.Дөлгөөнтамир мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...О.Хөххүү бид хоёр 00 цаг 45 минутын орчим унтсан. Өглөө үүр хаяарч байхад О.Хөххүү ах намайг сэргээд “миний утсыг харсан уу” гэж асуусан, надаас цаг асуухад миний утас байхгүй байсан. Б.Мөнхбуян “миний зөөврийн компьютерыг үз дээ” гэхээр нь шалгахад алга болсон байсан. Эд зүйлээ шалгаж үзэхэд улаан өнгийн “Асег” маркийн зөөврийн компьютер, бор хүрэн өнгийн “Curren” маркийн бугуйн цаг, “Реуbаn” брэндийн нарны шил, “RedMI 8” загварын гар утас, Vivo U1 загварын гар утас, мөн хар өнгийн повербанк зэрэг эд зүйлс алга болсон...О.Хөххүү ах “...“00” орох гээд явж байхад коридорт манай гэрт байсан бор өнгийн чемодон байна” гээд аваад ороод ирсэн. Орцноос гараад үзэхэд орцны үүдэнд зөөврийн компьютерын баттерей хэвтэж байсан...Би өөрийн гар утсаа алдсан бөгөөд тухайн гар утсаа эргүүлээд цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан. Надаас алдагдсан өөр зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хх-20, 36, 97/,

Хохирогч Б.Мөнхбуян мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 3 цагт Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлагшанд хороолол 55 дугаар байрны 42 тоот хаягт ирэхэд надтай хамт байр түрээслэж байдаг О.Хөххүү, Н.Дөлгөөнтамир нар унтсан байдалтай байсан, хувцасны чемодан алга болсон байхаар нь манай ажлын нярав Б.Адьяасүрэнд хувцас угаалгах гээд өгч явуулсан байх гэж бодоод унтаад өгсөн. Өглөө 6 цагт О.Хөххүү сэрээд “цаг харах гэтэл гар утас байхгүй байна” гэж хэлээд Н.Дөлгөөнтамирыг сэрээхэд бас утас нь алга байсан. Тэгээд босож ойр орчимд байх эд зүйлсээ шалгаж үзэхэд миний өөрийн улаан өнгийн “Асег” маркийн зөөврийн компьютер, бугуйн цаг, нарны шил, О.Хөххүү, Н.Дөлгөөнтамир нарын гар утас зэрэг эд зүйлс алга болсон байсан...Би цагдаагийн байгууллагаар дамжуулан өөрийн нарны шил, бугуйн цагийг авсан. Цагдаад дуудлага өгсний дараа өөрийн зөөврийн компьютерээ хүлээн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Хэрэг болохоос 3 хоногийн өмнө Э.А гэх залуу надтай таарчихаад миний нөүтбүүкийг “кино үзье” гэж хэлээд түр гуйж байсан, тэр үед би ажилтай байж таараад өгөх боломжгүй байсан учраас татгалзсан. Өмнө нь манай өрөөнд огт орж ирж байгаагүй, ер нь манай өрөөнд орж ирэж ёстой хүн биш.” гэсэн мэдүүлэг /хх-25, 34, 101/,

Хохирогч О.Хөххүү мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 5 дугаар сарын 24-ний шөнө манай түрээсийн байр болох Нарлагшандын 55-42 тоот хаягт Н.Дөлгөөнтамир, Адьяасүрэн нарын хамт байсан, нярав Адьяасүрэн 00.40 цагийн орчим гарч яваад Н.Дөлгөөнтамир бид хоёр 00.45 цагийн орчим унтсан. Өглөө үүр хаяарч байхад цаг харах гээд утсаа хайтал байхгүй байсан. Дараа нь Н.Дөлгөөнтамираас цаг хэд болж байгаа талаар асуухад гар утас нь бас алга болсон байсан. Босоод гэрт байсан эд зүйлсээ шалгаж үзэхэд улаан өнгийн “Асег” маркийн зөөврийн компьютер, бор хүрэн өнгийн “Curren” маркийн бугуйн цаг, “Реуbаn” брэндийн нарны шил, “RedMI 8” загварын гар утас, Н.Дөлгөөнтамирын “Vivo U1” загварын гар утас, мөн хар өнгийн повербанк зэрэг эд зүйлс алга болсон. “00” орох гээд явж байхад коридорт манай гэрт байсан бор өнгийн чемодан байсан ба цахилгаан нь эвдэрсэн, онгорхой байдалтай байсан. Орцноос гараад үзэхэд орцны үүдэнд зөөврийн компьютерын баттерей хэвтэж байсан...Би өөрийн гар утсаа алдсан бөгөөд тухайн гар утсаа эргүүлээд цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан. Надаас алдагдсан өөр зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хх-30, 32, 99/,

Э.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 5 дугаар сарын 24-ний 1 цагийн орчим...тэр хэд явсны дараа бие засах гээд  “00” руу явж байтал манай хажуу өрөөг түрээслэдэг айлын хаалга нь нээлттэй, гэрэл нь ассан байдалтай харагдахаар нь би тийшээ ороход хоёр залуу унтаж байсан. Тэгэхээр нь тэр айлаас бугуйн цаг, хоёр ширхэг гар утас, нарны шил, зөөврийн компьютер, повербанк зэрэг эд зүйлсийг аваад гарсан ба өөрийнхөө өрөөнд орж ирээд повербанк, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг нь аваад бусад зүйлсийг нь өрөөндөө үлдээгээд өөрийн үүрдэг хар цүнхэндээ хийгээд гадагш гарсан. Тухайн үед би нэлээд согтолттой байсан болохоор юу, юу хийсэн талаараа нарийн сайн санахгүй байна. Одоо санаж байгаагаар зөөврийн компьютерыг байрны урд байсан нэг машины доогуур хийж байсан, харин повербанкийг доошоо ордог цонхны тэнд тавьж үлдээсэн, тэгээд буцаж өрөөндөө ороод унтаад өгсөн...уг үйл явдал болохоос өмнө буюу 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 3-4 хоногийн өмнө би Б.Мөнхбуянгаас зөөврийн нөүтбүүкийг “кино үзчихээд өгье, түр хэрэглүүлээч, гэж гуйж байсан, тэр үед Б.Мөнхбуян зөвшөөрч байсан хэдий ч би тэр үедээ авч чадаагүй юм...би 3-4 удаа “хөөе” гэж дуудсан боловч аль нь ч сэрээгүй. Манай байрны гадаа хаалга байнгын онгорхой байдаг байсан, тухайн өдөр тэр хэдийн өрөө онгорхой, дотор нь байсан хоёр хүн согтуу, гадаа хаалга цоожгүй байсан учраас би нөүтбүүкийг нь авахдаа бусад эд зүйлсийг нь алга болчихож магадгүй гэж бодоод хямгадсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-81, 84-85/,

Гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13-15/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-820/028 дугаартай; “...“Curren” брэндийн цаг нэгжийн үнэ 150.000, “Реуbаn” брэндийн нарны шил нэгжийн үнэ 70.000, “Асег” маркийн зөөврийн компьютер нэгжийн үнэ 450.000, нийт үнэ 670.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хх-44/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-820/026 дугаартай; “...гар утас “RedMi 8” нэгжийн үнэ 350.000, нийт үнэ 350.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хх-51/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-820/027 дугаартай; “...гар утас “Vivo U1” нэгжийн үнэ 280.000, нийт үнэ 280.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хх-53/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-820/033 дугаартай; “...3000 амп-тай побербанк нэгжийн үнэ 5000, нийт үнэ 5000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хх-70/,

Э.Аын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, Э.Аын тогооч мэргэжлийн үнэмлэх /хх-109/, 0-3 насны хоёр хүүхэдтэй болохыг нотолсон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-111-112/, А.Аргат 2с “...хүүхдийн зөвлөх эмч болон зүрхний эмчийн хяналтанд байх шаардлагатай нь үнэн болно. Мөн эцэг, эхийн асаргаанд байх шаардлагатай” болохыг нотолсон Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Комиссын шийдвэр, “Сувдан-Өргөө” ХХК-иас шүүхэд ирүүлсэн ажил байдлын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-118-120/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлагшанд хороолол 55 дугаар байрны 42 тоот орон сууцны түрээслэгч нарын өрөөнд нэвтэрч, зөөврийн компьютер, гар утас, бугуйн цаг, нарны шил, повербанк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Хөххүүд 450.000 төгрөгийн, хохирогч Б.Мөнхбуянд 355.000 төгрөгийн, хохирогч Н.Дөлгөөнтамирт 280.000 төгрөгийн, нийт 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн; “...Би Нарлагшандын 55-42 тоотод байх 3 өрөө байрны голын өрөөг түрээслэдэг бөгөөд тухайн үед ариун цэврийн өрөөнд орох гээд гэрээсээ гартал хажуу айлын хаалга онгорхой, гэрэл нь асаалттай харагдсан...Тэр шөнө нойр хүрэхгүй байсан учраас Г.Мөнхбуянгийн гэрт орж хоёр гар утас болон нөүтбүкийг нь авсан.” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”...“00” руу явж байтал манай хажуу өрөөг түрээслэдэг айлын хаалга нь нээлттэй, гэрэл нь ассан байдалтай харагдахаар нь...тэр айлаас бугуйн цаг, хоёр ширхэг гар утас, нарны шил, зөөврийн компьютер, повербанк зэрэг эд зүйлсийг аваад гарсан...Одоо санаж байгаагаар зөөврийн компьютерыг байрны урд байсан нэг машины доогуур хийж байсан, харин повербанкийг доошоо ордог цонхны тэнд тавьж үлдээсэн, тэгээд буцаж өрөөндөө ороод унтаад өгсөн...би нөүтбүүкийг нь авахдаа бусад эд зүйлсийг нь алга болчихож магадгүй гэж бодоод хямгадсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-81, 84-85/,

хохирогч Н.Дөлгөөнтамирын; “...О.Хөххүү ах намайг сэргээд “миний утсыг харсан уу” гэж асуусан, надаас цаг асуухад миний утас байхгүй байсан. Б.Мөнхбуян “миний зөөврийн компьютерыг үз дээ” гэхээр нь шалгахад алга болсон байсан. Эд зүйлээ шалгаж үзэхэд улаан өнгийн “Асег” маркийн зөөврийн компьютер, бор хүрэн өнгийн “Curren” маркийн бугуйн цаг, “Реуbаn” брэндийн нарны шил, “RedMI 8” загварын гар утас, Vivo U1 загварын гар утас, мөн хар өнгийн повербанк зэрэг эд зүйлс алга болсон.” гэсэн мэдүүлэг /хх-20, 36, 97/,

хохирогч Б.Мөнхбуянгийн; “...Өглөө 6 цагт О.Хөххүү сэрээд цаг харах гэтэл “гар утас нь байхгүй байна” гэж хэлээд Н.Дөлгөөнтамирыг сэрээхэд бас утас нь алга байсан. Тэгээд босож ойр орчимд байх эд зүйлсээ шалгаж үзэхэд миний өөрийн улаан өнгийн “Асег” маркийн зөөврийн компьютер, бугуйн цаг, нарны шил, О.Хөххүү, Н.Дөлгөөнтамир нарын гар утас зэрэг эд зүйлс алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-25, 34, 101/,

хохирогч О.Хөххүүгийн; “...Өглөө үүр хаяарч байхад цаг харах гээд утсаа хайтал байхгүй байсан. Дараа нь Н.Дөлгөөнтамираас цаг хэд болж байгаа талаар асуухад гар утас нь бас алга болсон байсан. Босоод гэрт байсан эд зүйлсээ шалгаж үзэхэд улаан өнгийн “Асег” маркийн зөөврийн компьютер, бор хүрэн өнгийн “Curren” маркийн бугуйн цаг, “Реуbаn” брэндийн нарны шил, “RedMI 8” загварын гар утас, Н.Дөлгөөнтамирын “Vivo U1” загварын гар утас, мөн хар өнгийн повербанк зэрэг эд зүйлс алга болсон.” /хх-30, 32, 99/,

Гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13-15/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-820/028, ТХҮ-820/026, ТХҮ-820/027, ТХҮ-820/033 дугаартай үнэлгээнүүд, зэрэг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “хулгайлах” гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Яллах дүгнэлтэд хохирогч нарын мэдүүлэг болон Э.Аын гэрчээр өгсөн мэдүүлгээр түүний гэм буруу тогтоогдож байна гэж үзсэн байдаг. Эрүүгийн мөрдөгч, дэслэгч О.Шинэбаяр нь “...хэрэг хийсэн хүн л өмгөөлөгчтэй мэдүүлэг өгдөг юм, таны үйлдэл камерын бичлэгээр нотлогдож байгаа учраас хэргээ хүлээчихвэл түргэн шуурхай шийдэгдээд 450.000 төгрөгөөр торгуулаад сална” гэж хэлж мэдүүлэг авсан тул гэрчийн мэдүүлгийг яллах нотлох баримтаас хасуулах үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн санал, тайлбарыг гаргав.

Шүүгдэгч Э.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2020 оны 5 дугаар сарын 24 /хх-37-38/, 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд /хх-39-40/ тус тус гэрчээр,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсаны дараа мөрдөн байцаалтын шатанд буюу 6 дугаар сарын 17 /хх-79-82/, 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд /83-85/, тус тус яллагдагчаар нийтдээ дөрвөн удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд хамгийн сүүлд өмгөөлөгч П.Нархажидыг байлцуулсан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ /хх-85/ “...Намайг гэрчээр байцаасан мөрдөгч мэдүүлэг авахдаа “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү?, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх үү?” гэж асуусан, тэгэхээр нь би “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна” гэж хариултал “...хэрэг хийсэн хүн л өмгөөлөгчтэй мэдүүлэг өгдөг юм, камерын бичлэг зэргээр нотлогдчихоод байна” гэж хэлэхээр нь би энэ талаар яриагүй юм” гэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Э.Ааас хоёр удаа гэрчийн мэдүүлэг авахдаа түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан холбогдох хуулийг сануулсан нь баримтаар нотлогдож байгаа хэдий ч шүүгдэгч нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр /хх-85/, болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нөхцөл байдлын талаар удаа дараа мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” үндэслэлээр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Шинэбаярын 2020 оны 5 дугаар сарын 24, 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд Э.Аыг гэрчээр асуусан “гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл”-ийг нотлох баримтад тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...тухайн өдөр шүүгдэгч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, өмнө нь Б.Мөнхбуянгаас “нөүтбүкээ хэрэглүүлээч” гэж гуйж байсан учраас кино үзэх гэж гэрт нь орсон, гэтэл Б.Мөнхбуян гэртээ байгаагүй, харин архи уучихсан хоёр хүн унтаж байсан, хаалга нь дэлгээтэй байсан бөгөөд ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоосон орохыг хориглосон саад байгаагүй,... Улсын дээд шүүхийн 2019 оны 570, 511 дүгээр тогтоолуудад обьектив, субьектив байдлыг харгалзан үзэж нэвтрэлтийн дүгнэлтийг зөв хий гэсэн тайлбарыг хууль хэрэглээнд заасан байдлыг анхаарах...шүүгдэгч ямар нэгэн цоож цуургатай хаалгыг эвдэлж ороогүй, хаалга нь нээлттэй, гэрэл нь асаалттай байсан, Б.Мөнхбуян дотор байгаа гэж бодож орсон боловч байгаагүй тул түүний нөүтбүк, тэнд байсан хоёр залуугийн гар утсыг авч гарсан үйлдлийг нэвтрэлт гэж үзэх үндэслэлгүй. Харин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлагшанд хороолол 55 дугаар байрны 42 тоот орон сууц нь 3 өрөө бүхий бөгөөд өрөө тус бүрээ бусдад түрээслүүлдэг өөрөөр хэлбэл нэг өрөөг нь буюу голын өрөөг шүүгдэгч Э.А /хх-81/, захын өрөөг хохирогч О.Хөххүү, Б.Мөнхбуян, Н.Дөлгөөнтамир нар, үлдсэн нэг өрөөг нь гэр бүлийн хоёр хүн түрээслэн амьдардаг болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9/-ээр тогтоогдож байна.

Тухайн 42 тоот орон сууцны “00” өрөө болон ариун цэврийн өрөө нь түрээслэгч нарын хувьд нийтийн эзэмшлийн орон зай байх ба харин шүүгдэгч нь хохирогч нарын түрээслэн амьдарч байгаа өрөөнд чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй этгээд биш бөгөөд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байх тул түүний энэ үйлдлийг хохирогч нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд, улмаар тэдний орон байрны халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ.  

Иймээс шүүгдэгч Э.Аын бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан, түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх тухай өмгөөлөгчийн санал, хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч Н.Дөлгөөнтамир, Б.Мөнхбуян, О.Хөххүү нарын “...алдсан эд зүйлсээ цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан, алдагдсан өөр зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлгүүд болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Эрүүгийн хариуцлагын талаар;

          Шүүх шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн хувьд “...шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...ар гэрийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн байдал, тохиолдлын шинж чАтай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү, шүүгдэгчийн ар гэрт 2 сараас 3 нас хүртэлх бага насны хоёр хүүхэд байгаа, нэг хүүхэд нь байнгын асаргаа шаардлагатай, мөн нийгэм, иргэдэд учруулсан хохирлыг харгалзан үзнэ үү. Зах зээлийн үед 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан нь ноцтой хохирол мөн үү гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Э.Ат урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар эх Ж.Оюун-Эрдэнийн хяналтанд өгөх хүмүүжлийн чАтай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан байна.

          Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн шаардлагыг хангаж байгаа тул түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгчийн учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбүрэнгийн Аыг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ат 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Э.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол, саналгүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХТУНГАЛАГ