Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           09            24                                     2020/ШЦТ/103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүгч Н.Адьяа, шүүгч Д.Адьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул, 

улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,  

иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэханд,

хохирогч М.Энхбаатар,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт Боржигин овогт Дашнэрэнгийн Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919002540034 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймаг Иххэт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг, Аюуш гудамжны 2-5 тоотод оршин суух, урьд;

1.Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2.Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

3.Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Боржигин овогт Дашнэрэнгийн Б /РД:ЕД73031773/,

 

   Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Энхбаатартай маргалдаж, түүний цээжин тус газарт хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Бие өвдөөд олигтой юм ярьж чадахгүй байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугийн тал дээр маргаангүй. Намайг “унадаг дугуйтай ирж хутгалсан” гэж худал мэдүүлсэн байсан. Би явган ирээд Сиднейгийн урд талын модноос хутга олоод доошоо алхаж байтал тэд тааралдсан. Тэгээд Энхбаатарыг хутгалчихаад хойд талынх нь хашаанд гүйж орж даваад хойшоо зугтаасан. М.Энхбаатар хэвтэж байсан, би “чи яасан их хүн хутгалдаг юм” гээд хутгаа гаргаад өөдөөс нь далайсан, тэгээд Энхбаатарын өндийх, миний дүрэх зэрэг таарсан. Би бөгтөр Түвшнээг түлхэж унагаасан зүйлгүй, ядарсан хүн учраас өөрийг нь хамгаалж байсан, хөл гаргүй хүнийг түлхэж унагаана гэж юу байх вэ дээ, хэрэг гарсан өдрийн үдээс өмнө таарахад М.Энхбаатар “хүнд хутгалуулсан” гээд ярайсан сорви гаргачихсан цээж нүцгэн явж байсан, үдээс хойш 14 цагийн үед Номингийн зүүн урд байдаг дэлгүүрийн ард архи ууж байхад нь тааралдсан, “баруун талын хутганы шарх цээжний хөндий рүү нэвтэрсэн байна” гэснийг хүлээн зөвшөөрч байна,” гэв.

Хохирогч М.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Одоо миний биеийн байдал гайгүй байгаа. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бид хоёр муудалцсан, Д.Б миний цээжин тус газар хоёр удаа хутгалчихаад зугтсан, би араас нь чулуу шидээд үлдсэн ... эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын үлдэгдэл төлбөр 405.425 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Шүүгдэгч Д.Бгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, аль болон хөнгөн шийтгэхийг хүсэж байна” гэв.

М.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “...би 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гадуур явж байгаад Лийдаагийн Болд, Жамбий, Ганжигүүр нартай гудманд таараад нэг шил “Түмний хишиг” архи аваад, “Сидней” дэлгүүрийн хойд талд уусан. Бид нарыг архи уугаад сууж байтал Д.Б хар өнгийн унадаг дугуй уначихсан хүрээд ирсэн, бид хамт сууж архи ууцгаасан. Архи ууж байхдаа Д.Б бид хоёр маргалдсан, тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор ямар асуудлаас болж маргаснаа санахгүй байна, би маргалдаж байгаад Д.Бг цохих гээд бостол миний цээжин тус газарт хоёр удаа хутгалчихаад дугуйгаа унаад зугатаасан. Би Бг “алнаа” гэж хашгираад араас нь чулуу шидсэн, миний шидсэн чулуу Д.Бг оноогүй...бөгтөр Түвшнээ гэж эмэгтэй надад архи ууж байхдаа “Д.Б намайг дээрэлхээд байдаг” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Д.Бд “чи ийм хүн дээрэлхээд яадаг юм” гэж хэлээд маргаж байсан. Д.Б намайг согтуудаа “чамайг хутгалнаа” гэж хэлж байсан…архи ууж байгаад л маргаж муудсан болохоор надад гомдол санал байхгүй...хар Эби намайг хутгаар баруун хөхнөөс дээш нэг удаа, зүүн хөхний дээгүүр нэг удаа зүсээд өнгөрсөн. Нэг шарх нь цээжний хөндий нэвтэрсэн гээд 10 ширхэг оёдол тавиулсан. Нөгөө шархан дээр хоёр оёдол, мөн гуурс тавьж нэг оёдол тавьсан, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.”гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-14, 19, 193-194/,

Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Тухайн өдөр би үдээс хойш 14 цаг орчимд Сайншанд суманд байрлах “Номин” худалдааны зүүн талд явж байхад Жамби, Л.Энхбаатар, Лидаагийн Болд болон өөр танихгүй 3-4 хүн архи уугаад сууж байсан. Би тэр хэд дээр очоод хамт архи уугаад сууж байтал М.Энхбаатар гэх хүнтэй маргалдаад миний баруун мөрийг ямар нэгэн иртэй зүйлээр зүссэн тэгээд зугтаахад ар нуруулуу чулуу бололтой зүйл шидсэн ба би тэр чигээрээ гүйгээд “Алтан говь” ороод алт, мөнгөний худалдагч Болороо гэх хүнээс нөхөр болох Хүрлээ гэх залууг асуухад “байхгүй байна, ажилтай явж байгаа” гэж хэлэхэд нь би “хүнд хутгалуулчихлаа” гэж хэлээд буцаад гараад “Сидней” хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байхад баруун талд модны дор ойролцоогоор 10см орчим ажлын хэсэгтэй хар хүрэн өнгийн модон иштэй хутга хэвтэж байсан, тэр хутгыг аваад...М.Энхбаатар “Сидней” дэлгүүрийн үүдэнд дээшээ харчихсан хэвтэж байхаар нь би “чи яасан их хүн хутгалдаг юм бэ” гэхэд М.Энхбаатар өөдөөс босоод ирэхээр нь би хутга далайх таарсан, тэгсэн М.Энхбаатарын цээжинд хутга орсон “лүг” гээд дуугарсан тэгэхээр нь хутгаа бариад зугтсан...хутгыг “Симба” дэлгүүрийн баруун гудамжаар хойшоо явж байхдаа хашааны буланд шидсэн...Би М.Энхбаатарын баруун цээжин тус газар нь хутгалснаа хүлээн зөвшөөрч байна. М.Энхбаатарыг нэг л удаа хутгалсан, хоёр хутгалсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-38, 73-74, 2 дугаар хх-13-14/,

Гэрч М.Галаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед би эхнэрээ хөдөө явуулах гээд “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн гадуур явж байхад дэлгүүрийн баруун урд талын байшингийн өнцөгт манай ах Энхбаатар 4-5 хүнтэй архи уугаад сууж байсан. Тэр үед манай ах унадаг дугуй унасан хар бор царайтай эрэгтэй хүнтэй маргалдаж байсан. Би очих гэсэн боловч цайны цаг дуусах гээд яараад очилгүй явсан. Оройн 17 цаг өнгөрөөгөөд манай ажлын Отгонтогтох гэх эрэгтэй надруу залгаад “Сидней дэлгүүрийн ард танай ахтай төстэй хүнийг газар хэвтэж байхад нь цагдаа түргэн ирээд аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү явж очоод шалгахад ах М.Энхбаатар цээжиндээ оёдол хийлгээд байж байсан. Дараа нь эмчтэй уулзаж үзэхэд 13 оёдол хийсэн гэж байсан... Манай ах М.Энхбаатар нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр согтуу явж байгаад зүүн суганд зүсэгдсэн гэмтэл авч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж, Х.Эрдэнэбулган эмчээр 28 оёдол тавиулж байсан. Энхбаатар ах “хохирлын баримт гаргаж өгөхдөө урьд нь зүүн сугандаа оёдол тавиулж байсан баримтаа андуурч өгсөн” гэж ярьж байсан. М.Энхбаатар ах сүүлд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Д.Б гэх хүнд цээжиндээ хутгалуулж, 13 оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг.” /1 дүгээр хх-16, 190/,

Гэрч Б.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...тухайн өдөр М.Энхбаатар гэх хүний амин үзүүлэлт тогтвортой, өөрөө согтолтын хэмжээ өндөртэй, цээжин хэсэгтээ цусаар бохирлогдсон байдалтай байсан. Гэмтлийн эмч Эрдэнэбулган анхан шатны тусламж үзүүлж, шархыг цэвэрлэж, рентгэн зураг авахуулж, мэс заслын тасагт хэвтүүлсэн. Цээжин бие нь ил гарсан байдалтай, цамц өмсөөгүй байсан. Доогуураа хар өмдтэй байсан ба цусаар бохирлогдсон, зодолдсон байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-17/,

Гэрч М.Энхмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед Өргөн сумаас дүү Эрдэнэцогт “М.Энхбаатар хутгалуулчихлаа, яаралтай ирж, сахиур хийлгэх хэрэгтэй байна” гэж хэлэхэд би тэр даруй Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт ирэхэд М.Энхбаатар нь тариа хийлгэсэн байдалтай байж байсан. Надад хэлэхдээ “хар Эби гэх хүн хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-22/,

Гэрч Б.Ганбат /Жамбий/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 7 сарын эхээр санаж байна. Лийдаагийн Болд, М.Энхбаатар, талийгаач Ганжигүүр бид нар “Сидней” дэлгүүрийн хойно гудманд архи уугаад сууж байтал бүтэн нэрийг нь мэдэхгүй, Хар Эби унадаг дугуй унаад хүрээд ирсэн...хар Эби бид нарын ууж байсан архинаас нэг хоёр татаад М.Энхбаатартай маргах шиг болсон. Хар Эби “би энэнтэй уулзах гэж яваа юм” гэж хэлж байсан. М.Энхбаатар газарт сууж байгаад босох гэтэл хар Эби М.Энхбаатарын цээжин тус газар хоёр удаа хутгалчихсан. Тэгээд хойшоо чиглэлтэй дугуйгаа унаад яваад өгсөн. М.Энхбаатар хутгалуулчихаад хар Эбиг “алнаа” гээд чулуу шидээд үлдсэн. Тухайн үед хар Эбиг М.Энхбаатар зодож, хутгалсан зүйл байхгүй, М.Энхбаатарыг сууж байхад нь хутгалчихаад яваад өгсөн...Хар Эбиг хутгалчихаад явахад араас нь явж чадаагүй. Лийдаагийн Болд согтуу унтаж байсан...тэр болсон асуудлаас 2, 3 сарын өмнө болов уу “Сидней” дэлгүүрийн гадаа архи ууж байгаад Хар Эби согтуу одоо нас барчихсан бөгтөр Түвшнээ гэж эмэгтэйг түлхээд унагаасан. Тэгтэл бөгтөр Түвшнээ “энэ намайг дээрэлхээд байдаг” гэж хэлээд М.Энхбаатар хар Эбиг барьж аваад хоолойг нь боож байсан...Тухайн үед хоёулаа архи уучихсан согтуу байсан. Талийгаач бөгтөр Түвшнээ, М.Энхбаатар, хар Эби бид дөрөв байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-45-47/,

Гэрч Х.Эрдэнэбулган мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...М.Энхбаатар нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр цээжний хөндийд бусдад хутгалуулсан хоёр шархтай, уг хоёр шархны нэг шарх нь цээжний хөндий нэвтэрч, дотуур цус алдсан байсан. Уг цээжний хөндий нэвтэрсэн шарханд 10 оёдол тавьсан. Нөгөө шарх нь цээжний хөндий нэвтрээгүй байсан тул хоёр оёдол тавьсан. Мөн М.Энхбаатарт цээжний хөндийд гуурс тавьж, нэг ширхэг оёдол тавьсан, нийт 13 оёдол тавьсан. М.Энхбаатарын биед үзлэг хийхэд зүүн суга, бугалга хамарсан хуучин оёдолтой байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй. М.Энхбаатар гэгч хүн 2019 оны 6 дугаар сарын 19, 20-ны орчим санаж байна намайг жижүүртэй байх хугацаанд зүүн гарын бугалга болон суга хамарсан гэмтэлтэй ирээд 28 оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-191-192/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 02/0356 дугаар, шинжээч эмч Б.Ганзоригийн “...М.Энхбаатарын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-62/,

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-10/,

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт М.Энхбаатар хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /1 дүгээр хх-53-61/,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/23 дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /1 дүгээр хх-83-84/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-98/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-119, 2 дугаар хх-8/,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-121-123/, 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-124-127/,

Хохирогч М.Энхбаатараас гаргаж өгсөн бэлэн мөнгөний баримтууд 1 дүгээр /хх-131/,

Д.Бгаас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /1 дүгээр хх-134/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлбөрийн талаар;

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Энхбаатартай маргалдаж, түүний цээжин тус газарт хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

шүүгдэгч Д.Бгийн “...Би М.Энхбаатарын баруун цээжин тус газар хутгалснаа хүлээн зөвшөөрч байна, нэг л удаа хутгалсан, хоёр хутгалсан зүйл байхгүй.” гэсэн,

хохирогч М.Энхбаатарын “...би 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр...Лийдаагийн Болд, Жамбий, Ганжигүүр нартай гудманд таараад нэг шил “Түмний хишиг” архи аваад, “Сидней” дэлгүүрийн хойд талд уусан. Бид нарыг архи уугаад сууж байтал Д.Б хар өнгийн унадаг дугуй уначихсан хүрээд ирсэн, бид хамт сууж, архи ууцгаасан. Архи ууж байхдаа Д.Б бид хоёр маргалдсан...би маргалдаж байгаад Д.Бг цохих гээд бостол миний цээжин тус газарт хоёр удаа хутгалчихаад дугуйгаа унаад зугатаасан.” гэсэн,

гэрч М.Галаагийн “...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, оройн 17 цаг өнгөрөөгөөд манай ажлын Отгонтогтох гэх эрэгтэй надруу залгаад “Сидней дэлгүүрийн ард танай ахтай төстэй хүнийг газар хэвтэж байхад нь цагдаа, түргэн ирээд аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү явж очоод шалгахад ах М.Энхбаатар цээжиндээ оёдол хийлгээд байж байсан...М.Энхбаатар ах сүүлд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Д.Б гэх хүнд цээжиндээ хутгалуулж, 13 оёдол тавиулсан.” гэсэн,

гэрч М.Энхмөнхийн “...манай дүү Эрдэнэцогт “М.Энхбаатар хутгалуулчихлаа, яаралтай ирж, сахиур хийлгэх хэрэгтэй байна” гэж хэлэхэд би тэр даруй Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт ирэхэд М.Энхбаатар тариа хийлгэсэн байдалтай байж байсан. Надад хэлэхдээ “хар Эби гэх хүн хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэсэн,

гэрч Б.Ганбатын “...2019 оны 7 сарын эхээр санаж байна. Лийдаагийн Болд, М.Энхбаатар, талийгаач Ганжигүүр бид нар “Сидней” дэлгүүрийн хойно гудманд архи уугаад сууж байтал бүтэн нэрийг нь мэдэхгүй, Хар Эби унадаг дугуй унаад хүрээд ирсэн...М.Энхбаатар газарт сууж байгаад босох гэтэл хар Эби М.Энхбаатарын цээжин тус газар хоёр удаа хутгалчихсан.” гэсэн,

гэрч Х.Эрдэнэбулганы “...М.Энхбаатар нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр цээжний хөндийд бусдад хутгалуулсан хоёр шархтай, уг хоёр шархны нэг шарх нь цээжний хөндий нэвтэрч, дотуур цус алдсан байсан. Уг цээжний хөндий нэвтэрсэн шарханд 10 оёдол тавьсан. Нөгөө шарх нь цээжний хөндий нэвтрээгүй байсан тул хоёр оёдол тавьсан. Мөн М.Энхбаатарт цээжний хөндийд гуурс тавьж, нэг ширхэг оёдол тавьсан. Ингээд нийт 13 оёдол тавьсан.” гэсэн, мэдүүлгүүдээр болон

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 02/0356 дугаар шинжээчийн дүгнэлт,

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт М.Энхбаатар хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд,

Хохирогч М.Энхбаатараас гаргаж өгсөн бэлэн мөнгөний баримт, зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд шүүгдэгч Д.Бд Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Энхбаатарын цээжин тус газарт хоёр удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Бг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч М.Энхбаатар нь “эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны үед эмчилгээний зардалд 405.425 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, шүүгдэгч Д.Бг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорыг материаллаг байдлаар нөхөн төлсөн, элэгний хорт хавдар, элэгний хатуурал хавсарсан өвчтэй, хохирогч гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхнь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Бусад асуудлын талаар;

         Шүүгдэгч Д.Бгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Боржигин овогт Дашнэрэнгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Бд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Бгийн цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосоноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ

 

                                               ШҮҮГЧ                           Н.АДЪЯА

 

                                                    ШҮҮГЧ                           Д.АДЪЯАСҮРЭН