Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 549

 

 

 

 

 

 

 

 

 

           2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2017/00549

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 601-607 тоотод оршин суух Боржигон овогт Дагвадоржийн Энхцог /РД: МЗ77051776/-ийн нэхэмжлэлтэй                                  

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бодь цамхаг, “Богд банк” ХХК-д холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: Мэдээлэл технологийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа хөтлөв

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхцог шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч Дагвадорж овогтой Энхцог миний бие нь анх 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Богд Банк” ХХК-тай №ХГ14/08 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан “Мэдээлэл технологийн хэлтсийн захирал”-ын үүрэгт ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээг 2015 оны 06-р сарын 16-нд болон 2016 оны 03-р сарын 01-ний өдөр тус тус сунгаж шинэчлэн байгуулсан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй" гэж заасан байхад дээрхи компани нь хууль зөрчиж, хөдөлмөрийн гэрээг гурван сарын хугацаатайгаар сунгах зарчимаар явуулж байсан. Гэтэл “Богд Банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Саруул нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №ХН124 тоот тушаал гаргаж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан.

“Богд Банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 124 тоот тушаал гаргаж ажпаас чөлөөлөхдөө Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Талууд харилцан тохирсон”, 37.1.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” тус тус заасныг үндэслэсэн байдаг бөгөөд намайг 2016 оны 12-р сарын 12-ны өдрөөс “Бодь Системс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсонтой холбогдуулж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэн 124 тоот тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь “Богд Банк” ХХК-ийн удирдлагын зүгээс надад өөр ямар нэгэн ажлын санал тавьсан зүйл огт байхгүй бөгөөд энэ талаар харилцан тохиролцсон 'алаархи албан бичиг болон гэрээ контракт on хийгээгүйгээс гадна ажлаас халсан ~ушаалыг миний мэйл хаягаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр явуулсан.

Хэрэв ямар нэгэн тохиролцоонд хүрч, гэрээ цуцлах саналаа тавьсан бол Хөдөлмийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.3 дахь хэсэп “Ажил олгогч нь эжилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй" гэж заасны дагуу надад «эдэгдэж, холбогдох бичиг баримтыг өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл миний -ийгмийн даатгалын дзвтэр болон эрүүл мэндийн дэвтрийг өгөөгүй байгаа юм.

Мөн миний бие нь “Богд Банк” ХХК-д ажилд орсон цагаасаа эхлэн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь бмелүүлж, ажиллаж байх хугацаандаа архидан согтуурсан болон сахилгын ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж байгаад гомдолтой байна гэжээ.  

              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхцог нь хариуцагч “Богд банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.Энхцог нь нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Уг хүсэлтэд: Дагвадорж овогтой Энхцог миний бие 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Богд банкийг хариуцагчаар татаж гаргасан иргэний хэргийн нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байгаа тул хүлээн авч хангаж өгнө үү гэжээ.

 

Энэ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон         

                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Энхцог нь мэдээлэл технологийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхцог нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                       

 

    

                                    ШҮҮГЧ                                       Б.САЙХАНЦЭЦЭГ