Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020           09            28                                     2020/ШЦТ/105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул, 

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

хохирогч М.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр,

шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Т, Н.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919004380016 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Ш.Т, Н.М

  Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ш.Т, Н.М нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өргөн зүлэгт” бааранд бүлэглэн, хохирогч М.З-ын бэлэг эрхтэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Ш.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2019 оны 12 дугаар сарын 02-нд ажлынхаа хэдэн ахтай караокед байж байгаад баарнаас гараад Б.А гэдэг хүнтэй таараад харих гээд явж байгаагаа хэлтэл “ганц, хоёр пиво ууя” гээд намайг буцаагаад баарлуу дагуулаад орсон. Намайг баарны урд талын өрөөнд байж байгаад 23 цаг 05 минутын орчимд харих гээд гараад явж байтал М.З, Н.М нар караокены зүүн хойд талын өрөөнд хаалга нь онгорхой дөрвүүлээ сууж байсан. Н.М “...буржак ахын дүү юу хийж яваа юм, ороод ир” гэж намайг дуудсан. Намайг ороод удаагүй байтал Д.Батбаатар, Ц.Буянжаргал нар гарч яваад М.Зоригтбаатар, Н.М бид гурав үлдсэн. Энэ хоёр анхнаасаа муудчихсан байсан, Н.М “...чи муу бацаан яахаараа намайг хөгшөөн гэдэг юм” гээд, харин М.З “...чи муу яахаараа намайг бацаан гэдэг юм” гээд маргалдаад байсан. М.Зоригтбаатар архины шилээр Н.Мыг цохих гэж далайхад нь би дундуур нь орж 2-3 удаа болиулсан, тэгж байхдаа архи асгачихаар нь М.Баяржавхлан эгчийг дуудтал эхлээд шагайчихаад буцаж яваад шалны алчуур авч ирээд арчаад гарсан. Тэгээд би энэ хоёрыг муудалцаад байхаар нь хаяад ариун цэврийн өрөө ортол М.Зоригтбаатар араас гарч ирсэн. Ариун цэврийн өрөөнд М.З Н.Мыг цохих гээд дайрахаар нь дундуур нь ороод салгатал М.Зоригтбаатар баарнаас гараад яваад өгсөн. Өглөө гэртээ унтаж байтал 8 цаг өнгөрөөгөөд Н.М, А.Д нар манайд орж ирээд “...өчигдөр юу болсныг санаж байна уу” гэж асуухаар нь “...та хоёр хоорондоо муудалцаад зодолдох гээд байхаар чинь би дундуур нь орж салгачихаад гэрлүүгээ явсан шүү дээ” гэж хэлсэн.” гэв.

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2019 оны 12 дугаар сарын 02-ны орой А.Дамчаагийнд архи уусан байж байтал М.З орж ирээд “...юу хийж яваа юм” гэж асуухаар нь “...миний юу хийж явах чамд ямар хамаатай вэ” гэж хэлсэн чинь “...ямар том юм бэ” гээд хоорондоо муудалцсан. Тэгээд А.Д “гарч муудалц” гэхээр нь гадаа гараад муудалцсан. Тэгээд сүүлдээ М.З“...хоёулаа муудалцахаа болиод бааранд очиж архи ууя” гэхээр нь хамт баар орсон. Араас Ц.Б, Д.Б нар ороод ирсэн, би тэр гурвыг үлдээчихээд гадаа текнээс архи аваад орох гээд явж байтал Ш.Т таарахаар нь дагуулаад өрөөндөө орсон. Тэгээд биднийг архи ууж байтал Д.Б, Ц.Б нар гараад явсан, би согтох гээд байх шиг байхаар нь түшлэг налаад байж байтал М.З намайг шилтэй архиар хоёр удаа цохисон. Сүүлийнх нь цохилт дээр Ш.Т салгасан. Гэтэл биднийг “...түжигнэлээ” гээд М.Б эгч орж ирээд, эргэж гарчихаад орж ирээд шал арчсан. Тэгээд удалгүй М.З надруу агсраад байхаар нь Ш.Т түүнийг аваад гарсан, би араас нь гараад ариун цэврийн өрөөний үүдэнд Б.А-тэй таараад “...М.З хүн алчих гээд араатан шиг юм аа, юм л бол надруу агсарч дайраад байх юм, хэрээ мэдэж байгаа болов уу” гэж хэлсэн. Тэгээд М.З гарч ирээд надруу өшиглөөд дайрахаар нь “...энэ ингээд байгаа хүүхэд байхгүй юу” гээд инээсэн чинь намайг өөрийг нь шоглочихоод инээсэн гээд байгаа. М.Зо-ыг гараад явангуут нь би текэн дээр очоод Ө.Ө гэдэг залуутай нийлээд урд талынх нь өрөөнд орсон. Шөнө 12 цагт баар хаахад гараад А.Дамчаагийнд очиж хоносон. Ийм хэрэг болсныг мэдээгүй байсан, өглөө А.Д-тай хамт гэрээс нь гараад явж байтал нэг хүн таараад “...М.Зхүнд хөнгөлүүлсэн гэнээ, Ш.Т та хоёрын нэр явна лээ” гэхээр нь юу болоод байгааг гайхаад шууд Ш.Тынд очсон, тэгээд учрыг нь ч олигтой ололгүй гараад урд өдөр нь хураалгасан машинаа авах гээд цагдаа дээр очтол намайг ийм хэрэг хийсэн гээд бариад авсан.” гэв.

Хохирогч М.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Тухайн өдөр нар шингэхээс өмнө Ц. найзындаа хамт архи уугаад, хоол идчихээд нилээн орой гарсан. Тэгээд гараад алхаж байтал М ахын машин А.Д-ийн үүдэнд харагдахаар нь уулзах гээд орсон, тэгэхэд Н.М байж байсан. Н.Мтай мэнд мэдэхэд өөдөөс үг сөрөөд байсан тэгээд бид хоорондоо муудалцсан. Дараа нь М, Н.М бид гурав тэр айлаас гарсан. Би Махаас “...хамт пиво уух уу” гэж асуухад “...ах нь хүүхдээ харна” гээд яваад өгсөн. Тэгэхээр нь Н.Мтай эргэж уулзаад уучлалт гуйгаад хамт баар орсон. Хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, нилээн оройхон тэр айлаас гараад шууд баар орсон. Баарны ариун цэврийн өрөөнд Д.Б, Ц.Б нартай таарсан. Хажуу талын өрөөнд Б.А ах хэдэн хүмүүстэй сууж байхаар нь мэндлээд гар барьсан. Би текэн дээрээс нэг пиво, нэг ундаа аваад Д.Б, Ц.Б нарын сууж байсан өрөөнд Н.Мтай хамт орсон. Тэгээд би хэд татчихаад диваны булан дээр арагшаа хэвтэж байсан. Гэтэл миний доогуур час хийгээд өвдөөд хорсоод эхэлсэн, сэртэл хажууд хүн “одоо болно” гээд яриад байсан. Тэгээд би босоод дээлнийхээ хормойг янзлаад, өмдөө базаж татаад шууд ариун цэврийн өрөө ороод шээх гээд өмдөө шувтлаад харахад нил цус болчихсон байсан. Намайг ариун цэврийн өрөөнд орох үед Б.А, Б.Өнар зогсож байсан. Миний араас Ш.Т орж ирсэн, би Ш.Тд “...чи хамт байсан байж ингэж болохгүй шүү дээ” гэж хэлээд араас нь Н.М ороод ирэхээр нь цохиж, өшиглөх гэж дайрсан боловч болоогүй учраас шууд гэртээ харьсан. Гэртээ ирээд найз охиндоо харуулаад цагдаад мэдэгдэж, эмнэлэг орсон.” гэв.

М.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр...текний баруун хойно байрлах өрөөнд орсон, анх тавуулаа буюу Н.М, Ш.Т, Ц.Б, Д.Ббид нар байсан. Ц.Б, Д.Б хоёр “...явлаа” гээд гараад явсан. Тэгээд бид гурав сууж байгаад би согтсон, ухаан ороход миний биеийн доод хэсэгт хорсож өвдөөд байсан хажууд Н.М, Ш.Т хоёр байсан... Тэгээд л шууд 00-ийн өрөөнд очоод хараад мэдсэн, би Н.Мд шоглуулснаа бол мэдээд байна...миний бие хорсож надад мэдэгдэж байсан ч босож чадаагүй, тухайн үед би “яая” гэж дуугарахад одоо болсон, болсон гэж хоорондоо ярьж байсан ...миний эрхтэн хорсоод байхаар нь “00”-ын өрөө орж бие засах гэхэд миний өмд цус болсон байсан, тэгээд би “00”-с гарч ирээд Ж, Н.М хоёрт “...та хоёр намайг шоглочихлоо” гэж хэлэхэд инээгээд байсан...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.М ирж уулзсан, уулзахдаа надаас “...чи юу болсон талаар санаж байна уу” гэж асуугаад байсан, “...намайг зүссэн таны хажууд Ш.Т хамт байсан” гэхэд Н.М “...ах нь согтуудаа тийм зүйл хийчихжээ,-гийн гэрээс авсан хутган дээр бүх юм байгаа” гэж хэлсэн...нийтдээ 5.000.000 сая төгрөг нэхэмжилж байна, хохирлоо барагдуулж авбал надад өөр гомдол байхгүй... эмнэлгийн яаралтай тусламж авахад 76.420 төгрөг төлсөн, дараа нь хагалгааны төлбөрт 507.960 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхэд 2.000.000 төгрөг, гаднаас эм авч хэрэглэсэн 74.000 төгрөг, ирж очих зардал 100.000 төгрөг, 10 хоногт буудалд хоносон 200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, сэтгэл санаа бие махбодийн хохирол 5.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-59-60, 70-72, 128, 192, 216-217/,

Ш.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2019 оны 12 дугаар сарын 02-ны орой... гурвуулаа үлдээд ууж байтал Б/М.З, Н.М руу шилтэй архиараа цохих гээд далайсан. Тэр үед би Бг болиулсан ба шилтэй архиа ихэнхийг нь шалан дээр асгачихсан. Тэгтэл М.Б эгч “...юу болоод байгаа юм бэ” гэж хаалгаар шагайхад Баатараа “...чи муу зайл, лалар минь” гэх мэтээр хараахад хаалгаа хаагаад цаашаа явж шалны алчуур авч ирээд өрөөний шалыг арчсан. Н.М, Б бид гурав хамт нойлын өрөө рүү орсон ба Гэнгээ ах Ө.Өлзий-Учрал нар тэр нойлд таарсан. Баатараа бие засчихаад Н.М руу “...чамайг ална” гэх мэтээр хэлж дайраад зодолдох гээд байхаар нь би дундуур нь орж салгасан.” гэсэн мэдүүлэг /1хх-16/,

Н.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...би Иххэт сумын төвд 21.00 цагийн орчимд хадам дүү А.Дийн гэрт нь байсан...гаднаас М.З орж ирээд “...намайг юу хийж байна, ойрд харагдаж үзэгдээгүй хүн байна” гэж хэлэхээр нь би “...миний юу хийж байгаа чамд хамаа байна уу” гэж хэлсэн. Тэгсэн М.З намайг дуудаад бид хоёр маргалдаад гарсан. Тэгэхээр нь би “...чи хэзээ тийм том болсон юм” гэж хэлэхэд М.З “...би угийн том байсан” гэхээр нь би “...за дүү больё” гэсэн чинь М.З “...тэгвэл хамт бааранд орж архи ууя, би танд архи авч өгнө” гээд бид хоёр баар руу хамт явсан...бид хоёр бааранд орсон, би түүрүүлээд нэг шил 0.75л архи аваад баарны текний хажуу талд байрлалтай бор хаалгатай өрөөнд ороод Ж, Б Ш.Т, М.З тэгээд би бид хэд уусан, тэгтэл М.З гараад орж ирэхдээ нэг ширхэг 2.5л “Нийслэл” пиво нэг ундаатай авч орж ирсэн. Тэгээд бид хэд хамт уусан, пивоо задлаад тойруулж байсан би пиво уугаагүй, архи ерөнхийдөө дуусч байсан. Би түүнээс цааш санахгүй байна. А.Да-гийн гэр рүү явж байгаа бололтой байрны гадаа явж байгаад ухаан орсон, ороод унтаж амарсан. Би бааранд орохоосоо өмнө Н ахтай хамт 0.75л архийг талд нь хүртэл уусан.” гэсэн мэдүүлэг /1хх-18-20/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед...Иххэт сумын Б,  хоёр манай бааранд орж ирсэн. Удалгүй араас нь Н.М, Б хоёр орж ирээд Б, Ж хоёртой нийлээд, текний зүүн талын өрөө рүү орсон. Тэгээд араас нь буржак Жирээд тэр хэдийн өрөө лүү орсон...20 гаруй минут болсны дараа Б, Жхоёр түрүүлж гарч яваад, Н.М, буржак Ж, Б гурав үлдсэн. Өрөөнд ямар нэгэн чимээ анир гараагүй, би байн байн хаалгаар нь шагайж хараад байсан, нэг харсан чинь ширээгээ наашлуулчихсан сууж байсан. Архи, пиво, ундаагаа асгасан байдалтай байхаар нь би “та нар яагаад байгаан, муудалцаад байгаа юмуу” гэсэн чинь Н.М, буржак Ж хоёр нь “..үгүй, үгүй, тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б намайг “...зайл цаашаагаа яв лалар минь” гэх зүйл ярьсан. Тухайн үед намайг харахад барилцаж авсан, зодолдсон зүйл байгаагүй. Би б хаах гээд гэрэл унтраахад тэр хэдийн байсан өрөөнд хүний үс мэт зүйл шалан дээгүүр байгаа харагдсан...би баараа хаачихаад 00 өрөөгөө цэвэрлэхэд 00 өрөөнд жаахан цус байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-22-23, 206-207/,

Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Манай найз залуу 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг өнгөрч байхад гэрт орж ирсэн...орж ирээд орон дээр суугаад хайрыг нь хоёр хүн шоглочих шиг боллоо. Н.М, буржак Ж гэж дууддаг Ш.Т хоёр гэж хэлсэн, тэгээд “...миний доод хэсгээр хорсоод байна” гэхээр нь би хэвлийнээс нь эхлээд үзэж байтал бэлэг эрхтнээс нь цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-66/,

Гэрч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 12 дугаар сарын 02-ны...шөнө 23 цаг 44 минутанд манай хүү М.Зоригтбаатарын найз охин М.Ц  надруу залгаж, “...Б хутгалуулчихаад ирлээ” гэж хэлсэн...манай хүү бэлэг эрхтэндээ гэмтэл авч ярсан байдалтай байсан...надтай анх уулзахдаа Н.М б гэдэг хоёр хүний нэр хэлээд орилоод байсан.” гэсэн мэдүүлэг” /1хх-47/,

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...найзуудтайгаа хужаа архи хувааж уучихаад найз Батаанаатай хамт бааранд ороход текний баруун талын өрөөнд Н.М, буржак Жагаа хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд архинаас ууж байхад Б “00” орчихоод орж ирж байна гээд надтай мэндлээд гар барьсан, тэгэхэд гар нь ямар ч цус болоогүй зүгээр байж байсан, би найз Батаанаатай архинаас гурав татчихаад бид хоёр баарнаас гараад харьсан.” гэсэн мэдүүлэг /1хх-30/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 12 дугаар сарын 02-ны орой би Ц.Буянжаргалтай хамт архи уугаад орой нь хальт Иххэт сумын “Өргөн зүлэгт” баарлуу орсон чинь буржак Жагаа буюу Ш.Т, цэнхэр дээлтэй танихгүй залуу хоёр сууж байсан...Б өрөөнд орж ирсэн, манай найз Ц.Б-тай мэнд ус мэдээд гар барьсан тэгээд манай найз бид хоёр баарнаас гараад явсан бааранд Б, Ш.Т, цэнхэр дээлтэй танихгүй залуу гурав суугаад үлдсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-32/,

Гэрч Ө.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед сумын баар луу орсон...00-д байж байхад гаднаас М.З, буржак, Н.М гурав орж ирсэн. Намайг гарах гэж байхад М.З 00-оос гарч ирээд надтай мэнд мэдэж гар барих гэтэл гар нь цус болсон байсан. Тэгээд би гарыг нь түлхэж “гараа яасан юм бэ” гэхэд юм хэлэхгүйгээр цааш харж миний хажууд зогсож байсан Н.М руу дайрч эхэлсэн, тэгээд би гараад караокены өрөөндөө буцаж ирсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-24-25, 211/,

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...М.Зоригтбаатар 00-руу орчихсон. Н.М, Ш.Т, Ө.Ө бид нар хоорондоо ойр зуурын юм яриад зогсож байсан чинь М.З “00”-с гарч ирээд Ө.Өлзий-Учралтай гар барих гээд байсан ба Ө.Ө “...заваан юм наад гар хуруугаа угаагаач” гэж байсан. М.З-ын баруун гарын хуруунууд цус болсон байсан...М.З “...чи муу новширлоо” гэж хэлэхэд Н.М М.-ыг “...чи миний толгойруу архины шилээр цохисон биздээ” гэх зэргийн зодооны юм яриад маргалдаад байсан...Н.Мыг өшиглөөд авах шиг болсон.” гэсэн мэдүүлэг /1хх-35-36, 204/,

Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Н.Мыг “...гэрлүүгээ яв” гээд явуулсан чинь яваагүй, өдөр 12 цагийн үед согтуу буцаад манайд орж ирсэн. Тэгээд би гэрт жоохон унтуулж байсан. “...Хөдөө явлаа” гээд гараад явсан. Тэрнээс хойш орой орж ирээд “...цагдаад машинаа хураалгачихлаа” гээд байж байсан. Манайд Б гэх залуу орж ирсэн, тэгсэн Баатараа, Н.М хоёр хоорондоо муудалцсан. Тэгэхээр нь би “...гэр оронд яах гээд байгаа юм” гээд гэрээсээ гаргасан. Тэрнээс хойш шөнө 00 цаг 20 минутын үед манайд орж ирсэн. Би Н.Мы гутал хувцсыг нь тайлж унтуулсан. Тэгэхэд надад ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Н.М “...богинохон хүрэн шар иштэй хутга байхгүй болчихсон байна” гэж надаас асууж байсан, би тухайн үед биед чинь хутга байгаагүй, машиндаа орхисон юм байлгүй” гэж хэлсэн... өглөө Баатараа гаднаас манай гэрт орж ирээд Н.М, Б хоёр хоорондоо муудалцаад “...ямар том пизда вэ” гэх зүйлээр хоорондоо муудахаар нь би хөөгөөд гаргаад тэр хоёр байрны үүдэнд сандал дээр сууж Н.М нь эргэж манайд орж ирчихээд “...би баар орчихоод ирье” гээд гараад явсан...Н.Мы өөрийн биед нь явдаг хар хуйтай хутга бол гарч ирээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-26-28, 43-44, 224-227, 2хх-40, 45/,

Гэрч Т.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...А.Д ах мотоцикльтойгоо хөдөө гэрт ирсэн, сумын төвд байх гэрт нь Баатараа, Н.М хоёр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр муудалцаад, түрийнээсээ хоёулаа хутга гаргах гээд байхаар нь би “...Н.Мы шар өнгийн иштэй хутгыг нь аваад жижиг өрөөний нэг юман доогуур хийсэн” гэж ярьсан...2019 оны 12 дугаар сарын 01-ний өглөө А.Дамчаа ахын хөдөө гэрээс сумын төврүү А.Д ах, Н.М хоёрыг явахад нь би Н.Мы гутлын түрийнд нь хийгээд явуулсан...бор шаргал хүрэн алаг өнгийн иштэй хутга Н.Мы биед байсан хутга мөн байна...Н.М ах хар өнгийн хуйтай бариулын урд хэсэгт хүрэн оруулгатай ар хэсэг нь модон хутгаа түрийнээсээ унагаачихаар нь би түрийнд нь хийж өгөөд явуулсан тул Н.М ахыг Иххэт сумруу хутгатай явсан гэдгийг сайн мэдэж байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-40-41, 202, 2хх-42/,

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Н.М, А.Дамчаа хоёр манайд ирээд надтай нэг шил 0.75л “Соёрхол” архи хувааж уугаад хоол идээд хэсэг унтаж амраад орой 21 цагийн үед манай гэрээс гараад явсан...манай гэрийн баруун талын орны доор буюу Н.М, А.Д хоёрын хэвтэж байсан газарт хар өнгийн хуйтай модон бариултай хутга байсныг би авч, гэрийнхээ хоолны шүүгээнд хийгээд ажилдаа явсан...Н.М унтаж байхдаа унагаагаад явсан байсан. Хэд хоногийн дараа Мы эгч нь манайд хутгыг асууж ирсэн.” гэсэн мэдүүлэг /2хх-38/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1хх-5-14/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-2/,

Хохирогчийн эх Ш.А-ээс Дорноговь аймгийн Их хэт сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хандан гаргасан өргөдөл /1хх-3/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд /1хх-130-132/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Өргөн зүлэгт” баарны камерын бичлэгийг хуулбарлан авах прокурорын зөвшөөрөл, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-67-68, 116, 118/,

Хойшлуулашгүй тохиолдолд Н.Маас хутга хураан авсан тэмдэглэл, уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5/83 тоот прокурорын тогтоол /1хх-61-64/,

Хохирогч М.З-ын өвчний түүх /1хх-94-114/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Гаваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай “...М.З-ын шодойн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1хх-51/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 02/024 дугаартай “...М.З-ын биед гадна бэлэг эрхтний хуйхнагны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн №6177 дугаартай өвчний түүхээс үзэхэд М.З-т анхдагч цэгцлэлт хийснээс хойш нэг удаа нугасны мэдээ алдуулалтаар шархыг шалгаж хаасан байна. Энэ нь урьд гарсан дүгнэлтэнд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.” гэсэн нэмэлтээр гаргасан дүгнэлт /1хх-92/,

Гэрч Т.Л, гэрч А.Д нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-45/,

Гэрч Ш.Т, гэрч А.Д нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Г, Ш.П, Б.Г нарын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1900 дугаартай дүгнэлт /2хх-1-2/,

Яллагдагч Н.Мы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-51-53/,

Яллагдагч Ш.Тын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-55-58/ эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

         Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

         Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

         Хохирогч М.З нь тухайн болсон нөхцөл байдал, үйл баримтын талаар анхнаасаа тогтвортой, эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт даргалагчаас асуусан “танд энэ гэмтлийг хэн учруулсан бэ?” гэсэн асуултад “...Н.М учруулсан” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Н.Мд шоглуулснаа бол мэдээд байна” гэх,

         “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.М ирж уулзсан, уулзахдаа надаас “...чи юу болсон талаар санаж байна уу” гэж асуугаад байсан, “...намайг зүссэн таны хажууд Ш.Т хамт байсан” гэхэд Н.М “...ах нь согтуудаа тийм зүйл хийчихжээ.” гэж хэлсэн.” гэх,

         гэрч Ө.Өлзий-Учралын “...М.З 00-оос гарч ирээд надтай мэнд мэдэж гар барих гэтэл гар нь цус болсон байсан. Тэгээд би гарыг нь түлхэж “гараа яасан юм бэ” гэхэд юм хэлэхгүйгээр цааш харж миний хажууд зогсож байсан Н.М руу дайрч эхэлсэн.” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.Т энэ гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.Т, Н.М нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өргөн зүлэгт” бааранд бүлэглэн, хохирогч М.З-ын бэлэг эрхтэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Ш.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Н.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэв.

         Шүүгдэгч Н.М нь архи согтууруугах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өргөн зүлэгт” бааранд хохирогч М.З-ын бэлэг эрхтэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хохирогч М.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; “...миний доогуур час хийгээд өвдөөд хорсоод эхэлсэн, сэртэл хажууд хүн “одоо болно” гээд яриад байсан. Тэгээд би босоод дээлийнхээ хормойг янзлаад, өмдөө базаж татаад шууд ариун цэврийн өрөө ороод шээх гээд өмдөө шувтлаад харахад нил цус болчихсон байсан.” гэсэн,

хохирогч М.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...би Н.Мд шоглуулснаа бол мэдээд байна...миний бие хорсож надад мэдэгдэж байсан ч босож чадаагүй, тухайн үед би “яая” гэж дуугарахад одоо болсон, болсон гэж хоорондоо ярьж байсан...миний эрхтэн хорсоод байхаар нь “00”-ын өрөө орж бие засах гэхэд миний өмд цус болсон байсан...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.М ирж уулзсан, уулзахдаа надаас “...чи юу болсон талаар санаж байна уу” гэж асуугаад байсан, “...намайг зүссэн таны хажууд Ш.Т хамт байсан” гэхэд Н.М “...ах нь согтуудаа тийм зүйл хийчихжээ, А.-ийн гэрээс авсан хутган дээр бүх юм байгаа” гэж хэлсэн.” гэсэн,

гэрч М.Б-ийн “...2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед...Н.М, буржак Жагаа, Баатараа гурав үлдсэн...Би баараа хаах гээд гэрэл унтраахад тэр хэдийн байсан өрөөнд хүний үс мэт зүйл шалан дээгүүр байгаа харагдсан...би баараа хаачихаад 00 өрөөгөө цэвэрлэхэд 00 өрөөнд жаахан цус байсан.” гэсэн,

гэрч М.Ц-ын “...Манай найз залуу 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг өнгөрч байхад гэрт орж ирсэн...орж ирээд орон дээр суугаад хайрыг нь хоёр хүн шоглочих шиг боллоо. Н.М, буржак Жагаа гэж дууддаг Ш.Т хоёр гэж хэлсэн, тэгээд “...миний доод хэсгээр хорсоод байна” гэхээр нь би хэвлийнээс нь эхлээд үзэж байтал бэлэг эрхтнээс нь цус гарч байсан.” гэсэн,

гэрч Ш.А-ийн “...2019 оны 12 дугаар сарын 02-ны...шөнө 23 цаг 44 минутанд манай хүү М.Зоригтбаатарын найз охин М.Цэрэндолгор надруу залгаж, “...Баатараа хутгалуулчихаад ирлээ” гэж хэлсэн...манай хүү бэлэг эрхтэндээ гэмтэл авч ярсан байдалтай байсан...надтай анх уулзахдаа Н.М буржгар Жагаа гэдэг хоёр хүний нэр хэлээд орилоод байсан.” гэсэн,

гэрч Ө.Ө-ын “...00-д байж байхад гаднаас М.З, буржак, Н.М гурав орж ирсэн. Намайг гарах гэж байхад М.З 00-оос гарч ирээд надтай мэнд мэдэж гар барих гэтэл гар нь цус болсон байсан. Тэгээд би гарыг нь түлхэж “гараа яасан юм бэ” гэхэд юм хэлэхгүйгээр цааш харж миний хажууд зогсож байсан Н.М руу дайрч эхэлсэн.” гэсэн,

гэрч Б.А-ийн “...М.З “00”-с гарч ирээд Ө.Өлзий-Учралтай гар барих гээд байсан ба Ө.Өлзий-Учрал “...заваан юм наад гар хуруугаа угаагаач” гэж байсан. М.Зоригтбаатарын баруун гарын хуруунууд цус болсон байсан... М.З “...чи муу новширлоо” гэж хэлэхэд Н.М М.З*ыг “...чи миний толгойруу архины шилээр цохисон биздээ” гэх зэргийн зодооны юм яриад маргалдаад байсан.” гэсэн,

гэрч А.Д-ийн “...Н.М “...богинохон хүрэн шар иштэй хутга байхгүй болчихсон байна” гэж надаас асууж байсан...Н.Мы өөрийн биед нь явдаг хар хуйтай хутга бол гарч ирээгүй.” гэсэн,

гэрч Т.Л-ийн “...А.Д ах мотоцикльтойгоо хөдөө гэрт ирсэн, сумын төвд байх гэрт нь Баатараа, Н.М хоёр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр муудалцаад, түрийнээсээ хоёулаа хутга гаргах гээд байхаар нь би “...Н.Мы шар өнгийн иштэй хутгыг нь аваад жижиг өрөөний нэг юман доогуур хийсэн” гэж ярьсан...2019 оны 12 дугаар сарын 01-ний өглөө А.Дамчаа ахын хөдөө гэрээс сумын төврүү А.Дамчаа ах, Н.М хоёрыг явахад нь би Н.Мы гутлын түрийнд нь хийгээд явуулсан...бор шаргал хүрэн алаг өнгийн иштэй хутга Н.Мы биед байсан хутга мөн байна.” гэсэн,

гэрч Д.Э*ын “...манай гэрийн баруун талын орны доор буюу Н.М, А.Дамчаа хоёрын хэвтэж байсан газарт хар өнгийн хуйтай модон бариултай хутга байсныг би авч, гэрийнхээ хоолны шүүгээнд хийгээд ажилдаа явсан ...Н.М унтаж байхдаа унагаагаад явсан байсан. Хэд хоногийн дараа Мы эгч нь манайд хутгыг асууж ирсэн.” гэсэн мэдүүлгүүдээр, мөн

гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн эх Ш.А-ээс Дорноговь аймгийн Их хэт сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хандан гаргасан өргөдөл, хохирол нэхэмжилсэн баримтууд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч М.Зо-ын өвчний түүх, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Гаваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04/01 дугаартай дүгнэлт,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 02/024 дугаартай нэмэлтээр гаргасан дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Н.М нь хохирогч М.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

         Иймд шүүгдэгч Н.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч М.З “эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх бөгөөд түүний нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан эмнэлгийн яаралтай тусламж авахад төлсөн 76.420 төгрөг, хагалгааны төлбөрт төлсөн 507.960 төгрөг, эм авч хэрэглэсний 74.000 төгрөг дээр өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нийт 1.658.380 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.З-т олгохоор шийдвэрлэж, хохирогч нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө 1.658.380 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болно.

Харин Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн 2.000.000 төгрөг, замын зардал 100.000 төгрөг, 10 хоног буудалд хоносны зардал 200.000 төгрөг нийт 2.300.000 төгрөгийн шаардлагатай холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй тул энэ талаарх баримтыг бүрдүүлж, мөн түүний биед учирсан энэ гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал гарвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Н.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

Шүүгдэгч Н.Мыг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан баримтаар тогтоогдсон 1.658.380 төгрөгийг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг гаргаж,

          шүүгдэгчийн өмгөөлөгч “...Н.М эхнэрийн хамт мал маллаж амьдардаг, хувьдаа 1500 гаруй малтай, бага насны 3 хүүхэдтэй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчид 700.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.М урьд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

Бусад асуудлын талаар;

 Шүүгдэгч Н.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан “Өргөн зүлэгт” баарны камерийн бичлэг бүхий 1 ш сидиг хэрэгт хавсарган үлдээж, 2 ширхэг хутга, арчдас бүхий 2 ширхэг цаас, үстэй арьс мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 36.2., 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6., 36.7., 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

         2.Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3.Шүүгдэгч  Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Мд шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

6.Хохирогч М.З нь цаашид гарах эмчилгээний зардлын болон бусад зардлын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Н.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, 2 ширхэг хутга, арчдас бүхий 2 ширхэг цаас, үстэй арьс мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагаатгагдсан этгээд Ш.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ