Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 285

 

Нийслэл дэх Захирг*******ы хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралд*******ыг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралд*******ы “1” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралд*******аар,

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 10-т байх “М” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захирг*******ы хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******д: нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, С.Э, Ж.Б, С.Б, шүүх хуралд*******ы нарийн бичгийн даргаар Э.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа:  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тус захирамжийн 2 дугаар заалтаар 3 жилийн хугац*******д газрын хэвлийг ашиглаж эхлээгүй буюу Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр заалтыг хэрэглэсэн байна. Тэгэхээр энэ заалтыг хэрэглэх ёсгүй, энэ заалт нь хууль зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д газрын хэвлийг “Нэгдүгээрт геологийн судалгаа хийх, хоёрдугаарт ашигт малтмал олборлохоор, гуравдугаарт ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар буюу газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулан барилгабайгууламж барих, ашиглах, дөрөвдүгээрт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах” гэсэн 4 зориулалтаар тусгай зөвшөөрөл олгодог. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т зааснаар “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэж заасан байгаа. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамж нь хүчингүй юм.

Манай тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1-д “газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугац*******д ашиглаж эхлээгүй” гэж зааснаар цуцалсан. Гэтэл манай байгууллага нь 3 жилийн хугац*******д ашиглаж эхэлсэн. Манай байгууллага 2011 онд тусгай зөвшөөрөл авсан. 2013 онд ашиглалтын талбай дээрээ уулын дайрга буталж ангилах чиглэлээр ажиллах гээд Барилга, хот байгуулалтын яамны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт хамрагдаж Х******* банкнаас 1,2 тэрбум төгрөгийн зээл авч түүгээрээ чулуу бутлах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдаж аваад, ашиглалтын талбай дээрээ угсарч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хянуулсан. Хянуулаад тодорхой бичиг баримтын зөрчил илэрч, хуулийн хугац*******д аригласан. Тэгээд 05 дугаар сард ажиллах гэтэл ажиллуулахгүй болохоор нь “бичиг баримтын зөрчлөө арилгасан. Ажиллуулах зөвшөөрөл өгнө үү” гэж Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг өгсөн. Тухайн албан бичгийн хариуд “Хан-Уул дүүргийн Засаг даргатай гэрээ хийгээгүйн улмаас танайхыг ажиллуулах боломжгүй” гэсэн.

Тухайн үед манайх үйлдвэрлэлийн талбайн дотоод замыг уулын хад дүүргэж засах, худаг гаргах ажлыг хийж байсан. Яг энэ ажлыг хийж дуусаж байтал Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас лацдаж манай ажлыг зогсоосон. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Манай тусгай зөвшөөрөл 2038 он хүртэл хүчинтэй. Манай байгууллага 2011 онд тусгай зөвшөөрлөө аваад 2013 онд буюу 3 жил дотроо газрын хэвлийг ашигласан. Мэргэжлийн хяналт болон бусад хариуцагч төрийн захирг*******ы байгууллагууд тусгай зөвшөөрөл олгогдсон газар дээр очиж яг ямар ажил хийгдсэн гэдгийг үзсэн байх гэж бодож байна. Тийм учраас Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хамаарахгүй гэж үзэж байна. Газрын хэвлийг ашигласан гэдгийг өнөөдрийн шүүх хуралд*******д нотлох баримтаар өгсөн фото зургаар нотолж байна гэв.

Хоёр. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2018 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай хамтарсан удирдамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн байдаг. Уг хяналт шалгалтаар Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд 2 дахь хэсгийн 1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугац*******д газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуй нэгжүүдийн судалгааг гаргасан.

Уг шалгалтаар нэхэмжлэгч байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь дээрх Газрын хэвлийн тухай хуулийн дагуу газрын хэвлийн ашиглалтыг тогтоосон бөгөөд газар дээр нь очиж кординатын цэгийг тогтоож, фото зургаар баталгаажуулсан байдаг. Мөн тус компанийн MV01******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Ул*******баатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа талаар Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсэн байдаг.

НЗД  тусгай зөвшөөрөл цуцалж газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол болон Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 21.2.1-д заасныг тус тус үндэслэн шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсэг нь хууль тогтоомж зөрчөөгүй. “М” ХХК-ийн 1******* дугаартай тусгай зөвшөөрөл нь 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгогдоод, 2038 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа. Үүнийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын мэдээллийн сангаас авсан байгаа. Тус Компани нь тусгай зөвшөөрөл аваад 9 жил болсон. Газрын хэвлийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 жил хугац*******д үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас авсан лавлаг******* дээр 2013 оноос 2017 оныг хүртэл газрын хэвлийд 3 жилээс дээш хугац******* олборлолт явуулаагүй нэр бүхий 13 аж ахуй нэгжид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уулын ажлын тайлан төлөвлөгөөг хүргүүлж хянуулж байсан эсэх лавлагааг авсан байгаа. Энэ лавлаг******* дээр нэхэмжлэгч байгууллага нь 2013 оноос 2017 оны хооронд уулын ажлын тайлан төлөвлөгөөг хянуулж батлуулж байгаагүй гэсэн тайлбар бичиг ирснийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа.

Нэхэмжлэгч түрүүн тайлбартаа газар дээрээ үйл ажиллагаа явуулж зам барьсан гэж байна. Энэ нь газрын хэвлийг ашиглах гэсэн хуулийн заалттай нийцэхгүй. Газрын хэвлийг ашиглах гэдэг нь газар доорх баялгийг олборлож, түүнийгээ баяжуулах, түүхий эдийг ялгаж ашиглахыг хэлнэ. 

 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар “М” ХХК-ийн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу газрын хэвлийг ашиглаагүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад эрх бүхий байгууллагуудаас нотлох баримт, тайлбар зэргийг авахад нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай гэдэг баримтууд авагдсан байгаа. Марг******* бүхий захирг*******ы акт нь өөрөө ямар зорилготой гарсан гэхээр Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо, бусад дүүргүүдээс тодорхой 1000 гаруй иргэд ашигт малтмал олборлож, ашиглаж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллаг*******аас болоод агаар, хөрсний тоосжилт их байна. Үүний улмаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчин зовлон их гарч байна гэсэн үндэслэлээр НЗД  М******* Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргасны үндсэн дээр М******* Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хороо нь тогтоол гаргаж, дүүрэг, НЗД д чиглэл өгсөн ийм асуудлууд байгаа. Энэ нь бас нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох болов уу гэж бодож байна.

Газрын хэвлийн тухай хууль зөрчсөн болон Ундны усны хамгаалалтын бүсэд байгаа тусгай зөвшөөрөл эзэмшиж, ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох, дуусгавар болгох ийм зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамж нь гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн  2 дугаар хавсралтын  М ХХК-д холбогдох хэсгийг, Ашигт малтмал, газрын тосны газраас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Байгаль орчны газарт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн баримт бичиг хүлээлцсэн тухай актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “Ашигт малтмал, газрын тосны газраас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Байгаль орчны газарт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн баримт бичиг хүлээлцсэн тухай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 10 дахь хэсэгт М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

           Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралд******* дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд “М” ХХК нь 2011 оноос MY-01******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2038 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар ашиглахаар шилжүүлэн авсан байх бөгөөд НЗД ас Газрын хэвлийн тухай хуулийг зөрчиж гурван жилээс дээш хугацаагаар газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон үйл баримт болжээ.

          Нэхэмжлэгч тал “манай компаний тусгай зөвшөөрлийг цуцалсан хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон, газрын хэвлийг гурван жилийн хугаца*******д  ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь компанид онц их хэмжээний хохирол  учирч, 30 гаруй ажилчид тэдний гэр бүлийн 90 гаруй хүний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн” гэж  харин хариуцагч тал “НЗД  харъяалах нутаг дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй бөгөөд нийслэлийн Мэргэжлийн хяналт болон нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан шалгалт хийж, уг шалгалтаар тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаа ашиглаж эхлээгүй байгаа нь тогтоогдсон мөн тус талбай нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар Тогтоолоор тогтоосон Ул*******баатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдсон тул нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй” гэж маргаж байгаа болно.

         Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралд******* дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

         Ашигт малтмалын газрын дарга /хуучин нэрээр/ 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “М” ХХК-нд MY-01******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2038 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар олгож, г тусгай зөвшөөрлийг НЗД  түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугац*******д газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын 10 дахь хэсэгт зааж дуусгавар болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамж, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл зэргээр нотлогдож байна.

          2013 оны 01 дүгээр сарын  09-ний өдөр М******* банкны Ерөнхийлөгч, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан “Дэд хөтөлбөр батлах тухай” А-2/06 дугаар тушаалаар барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг баталжээ.

         “М” ХХК нь  энэ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулийн этгээдээр шалгарч дээрх дэд хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглах зээлд хамрагдаж, нэг тэр бум хоёр зуун сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай  авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Х” банкны  зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/91 дугаартай  зээлийн гэрээ, Барилга хот байгуулалтын яамнаас “М” ХХК-д хүргүүлсэн 3/1059 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч 2013 онд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эхлүүлэхийг хүссэн албан бичгүүдийг эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлж байсан болох нь “М” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 002/725 тоот, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн 004/136 тоот, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт хорооны Иргэдийн Хурлын даргад хүргүүлсэн 002/136 тоот, 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн 2/2238 тоот албан бичгүүдээр нотлогдож байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд “....уг нь бол Засаг дарга хууль бус үйлдлийг зогсоох эрхтэй. Түүнээс үйл ажиллагаа явуулах эрх олгох, эрх байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах эрх нь хуулиар хамгаалагдсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” эрхтэй. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа түгээмэл тархацтай бүх төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах” эрхтэй гэж заасан...” гэж тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар болон Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн  34/198 дугаартай  албан бичиг зэргээс харахад “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  А/41 дүгээр тогтоолын дагуу гурвалсан гэрээ хийгээгүй” гэсэн шалтг*******аар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байсан болох нь тогтоогдож байна.

Бодит байдал дээр тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийг захирг*******ы байгууллага олгохгүй мөртлөө нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх тухай” 2017/16 дугаартай хамтарсан удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын тухай танилцуулагат “М******* ж******* и*******” ХХК-ийг гурваас дээш жил үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн үндэслэл байхгүй байна.

         Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/127 тоот тушаалаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэсэн материалыг орон нутагт шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Кадастрын хэлтсийн даргад үүрэг болгож,  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “бичиг баримт хүлээлцэх тухай” акт үйлдэж 12408 хуудас хавсралт бүхий тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтыг нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэж өгчээ.

           Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд нэхэмжлэгчийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөө гурван жилээс дээш хугацаагаар ашиглаагүй байна гэж дүгнэх  боломжгүй бөгөөд Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” хэлнэ гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн  банкны зээлд хамрагдан ашигт малтмал ашиглах тоног төхөөрөмж авч тусгай зөвшөөрөл бүхий газарт худаг гаргаж зам тавих мэтийн үйл ажиллагаа явуулж хөрөнгө мөнгө зарж байсан үйлдлийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахтай холбоотой үйл ажиллагааг явуулж байсан гэж үзэхээр байна.

             Мөн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Аймаг, НЗД  энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэх” бүрэн эрхийг НЗД д олгосон байна. Мөн газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугац*******д ашиглаж эхлээгүй” бол газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болохоор зааж 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгох”-оор, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “аймаг НЗД  тусгай зөвшөөрлийг цуцалсан” нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болохоор зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгчийн “НЗД д тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн тайлбар няцаагдана.

Шүүх  хариуцагчийн “...гурван жилээс дээш хугацаагаар газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай тусгай зөвшөөрөл ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруу гэж үзэж байгаа боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, үндэслэл бүхий байх зарчмын дагуу нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай             “А/609 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг  хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй байна гэж үзлээ. Учир нь  нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ул*******баатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор  баталсан усны сан бүхий энгийн хамгаалалттай бүстэй MV-0001******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1541 тоот албан бичиг, тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалыг харуулсан орчны зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа ч тус шүүхэд  нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ул*******баатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захирг*******ы хэргийг хянан шийдвэрлэж байгаа бөгөөд шүүхээр тус тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болвол шинээр илэрсэн нөхцөл байдлаар уг шүүхийн тогтоолыг дахин хянуулж эрхээ сэргээлгэх боломжтой юм.

 

             Захирг*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 35 дугаар зүйлийн 35.1.3, Газрын хэвлийн тухай 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг,  Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлээр НЗД д холбогдуулан гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар арын 21-ний өдрийн “ Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн  хоёрдугаар хавсралтын 10 дахь заалт буюу “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захирг*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захирг*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захирг*******ы хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          

 

 

ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ