| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00137/И |
| Дугаар | 139 |
| Огноо | 2017-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 139
2017 оны 03 дугаар сарын 02 Дугаар156/ШШ2017/00139 Хэрлэн сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00137/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг, Балж гэх газарт нутаглах, Шадавын Сүхбаатарт холбогдох,
Зээлийн төлбөр 1 000 000 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17 өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“2015 оны 06 дугаар сарын 29 өдөр Ш.Сүхбаатар нь Жижиг дундн бизнесийг дэмжих сангаас 1 000 000 төгрөгийг, хүүгүй 12 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж зээлдэж авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатоор батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ш.Сүхбаатар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийг зориулалтын бусаар ашигласн. Зээл төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй болно. Иймд жижиг дунд бизнесийг дэмжих санд үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг төлүүлж жижиг дунд бизнесийг дэмжих санд үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг төлүүлж жижиг дунд бизнесийг дэмжих сангийн хохиролыг барагдуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ш.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:
“Би Хэнтий аймгийн Дадал сумын Жижиг днд бизнесийг дэмжих сангаас шүүхэ гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагаыг хүлээн зөвшөөрч зээл буюу 1 000 000 төгрөгийг 2017 ондоо багтааж төлж барагдуулна маргаантай зүйлгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь хариуцагч Ш.Сүхбаатарт холбогдуулж зээлийн төлбөр 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлага, зээлийн төлбөр 1 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 31 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Сүхбаатарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Ш.Сүхбаатараас 1 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14 275 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлага, зээлийн төлбөр 1 000 000 төгрөгийг төлөхийг хариуцагч Ш.Сүхбаатар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Ш.Сүхбаатараас 1 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14 275 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсгай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Ш.Сүхбаатарт мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА