| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00135/И |
| Дугаар | 141 |
| Огноо | 2017-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 141
2017 оны 03 дугаар сарын 02 Дугаар156/ШШ2017/00141 Хэрлэн сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00135/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багт оршин суух, Барамсайн Оюунгэрэлд холбогдох,
Зээлийн төлбөр 1 037 775 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17 өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зээлээс Б.Оюунгэрэл нь 2012 оны 10 дугаар сарын 18 өдөр 1 000 000 төгрөгийн зээлийг 12 сары хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй, 20 тоот гэрээгээр харилцан тохиролцож олгосон юм. Иргэн Б.Оюунгэрэл нь тухайн зээлийг, зээлийн гэрээний хавсралтанд зааснаар сарбүр төл 2013 оны 10 дугаар 18 өдөр 1 000 000 төгрөгийэ зээл, 37 775 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас, графикт хугацаанд төлөхгүй, хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Б.Оюунгэрэл төрийн мөнгө болох 1 000 000 төгрөгийн зээл, хүү 37 775 төгрөг нийт 1 037 775 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:
“Би Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих санггас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагаыг хүлээн зөвшөөрч зээл буюу 1 000 000 төгрөг, хүү 37 775 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01 өдрийн дотор төлж барагдуулна маргаантай зүйлгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь хариуцагч Б.Оюунгэрэл холбогдуулж зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 037 775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага, зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 037 775 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Оюунгэрэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Б.Оюунгэрэлээс 1 037 775 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14 730 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлага, зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 037 775 төгрөгийг төлөхийг хариуцагч Б.Оюунгэрэл нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Б.Оюунгэрэлээс 1 037 775 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14 730 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсгай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Б.Оюунгэрэлд мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА