| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00134/И |
| Дугаар | 142 |
| Огноо | 2017-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 142
2017 оны 03 дугаар сарын 02 Дугаар156/ШШ2017/00142 Хэрлэн сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00134/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багт оршин суух, Эрэнэцогтын Энхтөрд холбогдох,
Зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 615 068 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17 өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зээлээс Э.Энхтөр нь 2011 оны 04 дүгээр сарын 14 өдөр 1 500 000 төгрөгийн зээлийг 15 сарын хугацаатай сарын 0,8 хувийн хүтэй 47 тоот гэргээгээр харилцан тохиролцож олгосон юм. Иргэн Э.Энхтөр нь тухайн зээлийг, зээлийн гэрээний хавсралтанд зааснаар сар бүр төлж, 2012 оны 07 дугаар сарын 14 өдөр 1 500 000 төгрөгийн зээл, 115 068 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас, графикт хугацаанд төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Э.Энхтөрөөс төрийн мөнгө болох 1 500 000 төгрөгийн зээл, хүү 115 068 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 615 068 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа:
“Би Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих санггас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээл буюу 1 500 000 төгрөг, хүү 115 068 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01 өдрийн дотор төлж барагдуулна маргаантай зүйлгүй тул энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь хариуцагч Э.Энхтөрд холбогдуулж зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 615 068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Энхтөр нь нэхэмжлэлийн шаардлага, зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 615 068 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Энхтөрд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Э.Энхтөрөөс 1 615 068 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20 396 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлага, зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 615 068 төгрөгийг төлөхийг хариуцагч Э.Энхтөр нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Э.Энхтөрөөс 1 615 068 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20 396 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсгай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Э.Энхтөрд мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА