Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 143

 

2017 оны 03 дугаар сарын 02                  Дугаар156/ШШ2017/00143                            Хэрлэн сум

Зохигчдын эвлэрснийг баталж,                                                                                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00141/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоод оршин суух, Сүндэвийн Базарсад холбогдох, 
Зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 872 506  төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17 өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“2013 оны 08 дугаар сарын 09 өдөр С.Базарсад нь Сум хөгжүүлэх сангаас 3 000 000 төгрөгийг  жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж, түүний хүү болох 140 784 төгрөгийн хамт нийт 3 140 784 өгрөгийг зээлдэж авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуусан. Гэрээний хугацаанд зээлдэгч С.Базарсад нь 1 268 278 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 1 872 506 төгрөгийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлйг зориулалтын дагуу ашигласан болов зээл төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй болно. Иймд сум хөгжүүлэх санд үндсэн зээлтйн үлдэгдэл 1 872 506 төгрөгийг гаргуулж Сум хөгжүүлэх сангийн хохиролыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: 
“Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа би, хариуцагч С.Базарсадаас зээл, зээлийн хүүгийн 1 872 506 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. ХАриуцагч С.Базарсадын нөхөр нас барсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 936 253 төгрөгнөөс татгалзаж, 936 253 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй. 
Хариуцагч С.Базарсад би Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага 936 253 төгрөгийг 2017 оны  11 дүгээр сарын 01 өдрийн дотор төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ .                                                                            
                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хугжүүлэх сан нь хариуцагч С.Базарсадад холбогдуулж зээлийн төлбөр 1 872 506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Базарсад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч,  нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын  тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан нь нотлогдож байна. /хх 11/
 “Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын  тамгын газрын Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Базарсадад холбогдох иргэний хэрэгт зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “... Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасныг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын  тамгын газрын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч  С.Базарсадад 936 253 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13 510 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
        1. Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй С.Базарсадад холобгдох, зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 872 506 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч  С.Базарсадаас 936 253 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13 510 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсгай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч С.Базарсадад мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.АРИУНАА